Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 140/ШШ2024/00380

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

  

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, *******гийн *******, ******* *******т байрлах ******* ******* *******-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн  сум баг, ын гол хэсэг гудамж, тоотод оршин суух ын д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 868,269 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М. нь ******* *******-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2019 оны дугаар сарын 08-ний өдөр тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. М. нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сарын 2,4 хувийн хүүтэй 500,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. М. нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. М.гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 08,698 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,570 төгрөг нийт 868,269 төгрөг гаргуулахаар байна. ******* ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул М.гээс зээлийн гэрээний үүрэг 868,269 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие "******* *******" *******-ны нэхэмжлэлтэй танилцлаа. Уг 868,269 төгрөгөө төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч "******* ******* ******* нь хариуцагч М.д холбогдуулан зээлийн төлбөрт 868,269 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие "******* *******" *******-ны нэхэмжлэлтэй танилцлаа. Уг 868,269 төгрөгөө төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,88 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 12 ДУГААР ЗҮЙЛИЙН 12.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. "******* *******" *******-ны хариуцагч М.д холбогдуулан зээлийн төлбөрт 868,269 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12.694 төгрөгийг, улсын орлогын 0090000941 данснаас 12.694 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ