Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 140/ШШ2024/00383

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,

Улаанбаатар хот ******* дүүрэг, ******* хороо, *******гийн *******, ******* ******* байрлах ******* ᠌᠋᠌᠋᠋᠋ *******-ны нэхэмжлэлтэй

Завхан аймаг, сум, баг, хэсэг гудамж, 4 тоотод оршин суух ын т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,7,65 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

  ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь " "-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 10 сарын 14-ний өдөр тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б. нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 08 сарын 12-ны өдөр сарын 2,0% хүүтэй 900,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Б. хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Б.ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 900,000 төгрөг, зээлийн хүү 99,265 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,70 төгрөг нийт 1,7,65 төгрөг гаргуулахаар байна. нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.ээс зээлийн гэрээний үүрэгт 1,7,65 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч " ******* нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 1,7,65 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие " " *******-ны нэхэмжлэлтэй 1,7,65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Б. нь тус нэхэмжлэлийн 1,7,65 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25.598 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 12 ДУГААР ЗҮЙЛИЙН 12.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. " " *******-ны нэхэмжлэлтэй Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,7,65 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,928 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18,464 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 18,464 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч компанид олгосугай.

. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ