Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бөлтөшийн Раушан |
Хэргийн индекс | 153/2024/00089/И |
Дугаар | 153/ШШ2024/00110 |
Огноо | 2024-03-11 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 153/ШШ2024/00110
2024 03 11 153/ШШ2024/00110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ******* овогтой *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******э/цахимаар/
Хариуцагч М.Гарьд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.*******э нь М. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
1. Г.*******э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.*******э миний бие М.Гарьдтай оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн дугаартай гэрчилгээ авсан. Бидний дундаас охин Г. оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, хүү Г. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн. Сүүлийн жилүүдэд бид 2 зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас гэр бүлийн маргаантай амьдарч байнга зодуулах болсон. 2022 оны 02 дугаар сард зодуулахад ******* сумын цагдаад дуудлага өгч шинжээчийн дүгнэлт гаргуулсан. 2022 оны 09 дүгээр сарын 25-нд дахин дуудлага өгч сумын шүүх рүү цагдаа авч явсан бөгөөд М.Гарьд нь 14 хоногийн баривчлах ял авсан. Уг шинжээчийн дүгнэлтийг надад танилцуулаагүй. Зодуулах бүрд цагдаад дуудлага байнга өгдөг ч цагдаа нар ирж харчихаад явдаг. Цаашид би М.Гарьдтай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч эцгээ нь тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх эд хөрөнгө болох Ховд аймаг, ******* сумын ******* багийн 81 тоот хашаа, 2 амбаараас өөрт болон охин, хүү хоёрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М.Гарьд нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулна. 2 хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээж, хуулийн дагуу тэтгэлэг төлнө гэв.
Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрэл зураг, Ховд аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШЗ20 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Ховд аймгийн Цэргийн гавъяаны одонт цагдаагийн газрын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 49-а/ дугаартай албан бичиг, Ховд аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 19, 18 дугаартай албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 376 дугаартай албан бичиг зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагчаас: Хариу тайлбар гаргаж өгсөн.
Шүүхээс: Хүүхдийн санал асуусан тэмдэглэлийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.*******э нь хариуцагч М. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
1.1. М.Гарьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, Гэр бүлдээ хайр халамж байдаггүй. Энэ нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Бид 2023 оноос эхлэн тусдаа амьдарч байна.
1.2. Насанд хүрээгүй охин Г., хүү Г. нарыг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулна.
1.3. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
2. Хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
2.1. Бид 2023 оноос хойш тусдаа амьдарч байгаа.
2.2. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.
2.3. Охин Г., хүү Г. нарыг эхийнх нь асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлнө.
2.4. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Гэрлэгчид болох Г.*******э, хариуцагч М.Гарьд нар нь гэрлэлтээ оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн нь гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул зохигчийн хооронд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийн үндсэн дээрх гэр бүлийн харилцаа үүссэн байна. Энэхүү гэрлэлтээ дуусгавар болгохоор нэхэмжлэгч Г.*******э нь хариуцагч М. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч М.Гарьд нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.
3.2. Гэрлэгчдийн дундаас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү Г., оны 11 дүгээр сарын 09-ний өдөр охин Г. нар төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтаар тогтоогдож байна.
4. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд,
4.1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ. гэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт Харин Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж, гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно гэж тус тус заажээ.
Ховд аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Гарьдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Дээрх хуулийн заалтын дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүний биед хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр нэхэмжлэгч Г.*******э болон хариуцагч М.Гарьд нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
4.2. Хариуцагч М.Гарьд нь насанд хүрээгүй охин Г., хүү Г. нарыг эх Г.*******ийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн. Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 376 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтоор насанд хүрээгүй охин Г., хүү Г. нар нь эх Г.*******ийн асрамжид эрүүл саруул өсөн бойжиж байгааг тодорхойлжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасныг үндэслэн мөн хүүхэд эхийнхээ асрамжид байгаа болон охин Г.гийн ...эх Г.*******тэй хамт амьдарна... гэсэн санал, хүүхдийн амьдарч буй орчныг өөрчлөх нь сөрөг үр дагавартай байж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан охин Г., хүү Г. нарыг эх Г.*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
4.3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба насанд хүрээгүй охин Г., хүү Г. нарыг эх Г.*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь хариуцагч М.Гарьдийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
5. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтын дагуу эцэг М.Гарьд, эх Г.*******э нар нь насанд хүрээгүй охин Г., хүү Г. нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхэд эх Г.*******ийн асрамжид үлдсэн нь эцэг М.Гарьдийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөхгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно, 40.1.1 дэх хэсэгт 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно, 40.1.1 дэх хэсэгт 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоож олгохоор хуульчилсан. Насанд хүрээгүй охин Г., хүү Г. нарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Гарьдаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.
Эцэг М.Гарьдаас гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг эх Г.*******э нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү охин Г., хүү Г. нарын хэрэгцээнд зарцуулах үүрэгтэй.
Тэтгэлгийг охин Г., хүү Г. нарын хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу эцэг М.Гарьд нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх Г.*******ээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
6.Г.*******э, М.Гарьд нар нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, эцэг, эхийн үүргээ биелүүлэх, хүүхдэдээ уулзах эрхээ эдлэхэд нь аль аль нь саад учруулахгүй байхыг Г.*******э, М.Гарьд нарт тайлбарлах нь зүйтэй байна.
7. Зохигч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.
8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ гэж зааснаар шүүхээс Г.*******э, М.Гарьд нарын гэрлэлтийг цуцалсан ч Г.*******э, М.Гарьд нар нь дахин эвлэрч, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээлгэх эрхтэй болохыг тайлбарлав.
9. Нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогыг хэвээр үлдээж, хариуцагч М.Гарьдаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогтой *******ын *******э, ******* овогт *******гийн Гарьд нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г., оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Г. нарыг эх Г.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан насанд хүрээгүй охин Г., хүү Г. нарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Гарьдаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Б.Ганхүүгээс гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг гагцхүү охин Г., хүү Г. нарын хэрэгцээнд зарцуулахыг эх Г.*******эд даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан тэтгэлэгийг охин Г., хүү Г. нарын хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол эцэг М.Гарьд нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх Г.*******ээс шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй бол эцэг М.Гарьд нь эцгийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, хүүхдүүддээ уулзах, тэдний эрх ашгийг хамгаалах, хуульд заасан эрхээ эдлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.*******эд даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч Г.*******э, М.Гарьд нар эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээлгэх эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогыг хэвээр үлдээж, хариуцагч М.Гарьдаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******эд олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН