| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00810/И |
| Дугаар | 131/ШШ2024/00808 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2024/00808
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овгийн *******ын *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч М.******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлтийг бичгээр гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн шаардлага: 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор хотын 1 дүгээр сургуульд газар зүйн багшаар, 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургуульд газарзүйн багшаар, 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургуулийн захирлаар, 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: М.******* миний бие нь 1964 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Эхнэр Ж.Болормаа нь надтай хамт биологийн багшаар хамт ажиллаж байсан. М.******* миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт бүрэн хийгдээгүй.
3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хөдөлмөрийн дэвтэр/М.*******/, Цэргийн батлах/М.*******/ Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар-ын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар зөвлөмжийн хуудас, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 838 дугаар архивын лавлагаа
- Баянхонгор хотын арван жилийн нэгдүгээр дунд сургуулийн захирлын 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаар Анги удирдсан багш нарыг томилох тухай тушаал, Баянхонгор хотын арван жилийн нэгдүгээр дунд сургуулийн захирлын 1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар Халамжлан хүмүүжүүлэгч багш ажилтныг томилох тухай тушаал, Баянхонгор хотын арван жилийн нэгдүгээр дунд сургуулийн захирлын 1987 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 62/б/ дугаар Оройн сургуульд хичээл заах ба анги удирдах багш нарыг томилох тухай тушаал, Баянхонгор хотын арван жилийн нэгдүгээр дунд сургуулийн захирлын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 84 дүгээр Шагнах тухай тушаал, Баянхонгор хотын арван жилийн нэгдүгээр дунд сургуулийн захирлын 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар Улсын шалгалтын комисс, салбар комисс байгуулах тухай тушаал
- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 48 дугаар Багш ажилчдын цалингийн хэмжээг тогтоох тухай тушаал,
- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дүгээр Анги, бүлэг, кабинет хариуцуулах тухай тушаал, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр Нөхөн тушаал гаргах тухай тушаал
- Баянхонгор аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал
- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 57 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын Номундалай цогцолбор сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 44 дүгээр албан бичиг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч М.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:
1.1. Хөдөлмөрийн дэвтэр:
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.
Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.
Монгол Улсын их сургуулиас 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдөр М.*******од олгосон 101832 дугаар Хөдөлмөрийн дэвтэр-т
- Монгол Улсын их сургуулийн ректорын 1981 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 947 дугаар тушаалаар 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн байгалийн ухааны факультетын газарзүйн 1 дүгээр ангид оюутнаар элсүүлсэн,
- Монгол Улсын их сургуулийн ректорын 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 430 дугаар тушаалаар байгалийн ухааны факультетын газарзүйн анги төгссөн тул 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөө эхлэн Ардын боловсролын яамны мэдэлд шилжүүлсэн,
- Баянхонгор аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны боловсролын хэлтсийн даргын 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 113 дугаар тушаалаар Ардын боловсролын яамны томилолтоор ирсэн тул 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Алтай хотын 1 дүгээр сургуульд газарзүйн багшаар томилон ажиллуулсан бичилт тус тус хийгджээ.
1.2.Ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа:
- Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 838 дугаар архивын лавлагаанд *******ын ******* нь 1 дүгээр сургуульд газарзүйн багшаар 1985-1987 онуудад, Бууцагаан сумын сургуульд 1988-1992 онуудад, Баян-Овоо сумын сургуульд захирлаар 1992-1994 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1 дүгээр сургуулиас 1985-1989 онуудад нотлох баримт, 1985-1988 онуудад цалин, Бууцагаан сумын сургуулиас 1991-1992 онуудад нотлох баримт, 1989-1991 онуудад цалин, Баян-Овоо сумын сургуулиас 1992-1993 онуудад нотлох баримт, 1993-1994 онуудад цалин гарлаа. Энэ нь Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа гэжээ. Уг архивын лавлагааны хавсралт цаасан суурьтай бичмэл нотлох баримт:
- Баянхонгор хотын арван жилийн нэгдүгээр дунд сургуулийн захирлын 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаар Анги удирдсан багш нарыг томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт 1985-1986 оны хичээлийн жилд анги, бүлэг удирдах багш нарыг хавсралтаар томилсугай, уг тушаалын хавсралт анги удирдах багш нарын нэрсийн жагсаалтын 7-в *******,
- Баянхонгор хотын арван жилийн нэгдүгээр дунд сургуулийн захирлын 1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар Халамжлан хүмүүжүүлэгч багш ажилтныг томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт 1-5 жил ажиллаж байгаа залуу багш нарыг халамжлан хүмүүжүүлэх ажил, амьдралын баялаг туршлагатай багш, ажилтныг 1 дүгээр хавсралтаар томилсугай, уг тушаалын 1 дүгээр хавсралт 3 дах заалтад Залуу багшийн нэр: *******ын *******, эрхэлсэн ажил: газарзүйн багш, ажилласан жил-2, халамжлан хүмүүжүүлэгчийн нэр: Сэрээтэрийн Лодойсамбуу, эрхэлсэн ажил: түүх газарзүйн багш,
- Баянхонгор хотын арван жилийн нэгдүгээр дунд сургуулийн захирлын 1987 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 62/б/ дугаар Оройн сургуульд хичээл заах ба анги удирдах багш нарыг томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт Оройн сургуулийн 9, 10 дугаар ангиудыг 1987-1988 оны хичээлийн жилд дараах багш нарт даалган хариуцуулсугай. Үүнд: Анги бүлэг: 9в анги, даасан багш М.*******, кабинет 203,
- Баянхонгор хотын арван жилийн нэгдүгээр дунд сургуулийн захирлын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 84 дүгээр Шагнах тухай тушаалын 1 дэх хэсэгт Улсын олимпиадад сурагчдыг сайн бэлтгэж, тэргүүн байранд шалгарсан амжилтыг үнэлж, багш нарыг 1 дүгээр хавсралтаар сайшаан шагнасугай, уг тушаалын хавсралтын 14 дэх заалтад М.*******ыг баярын бичиг, 30 төгрөгөөр,
- Баянхонгор хотын арван жилийн нэгдүгээр дунд сургуулийн захирлын 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар Улсын шалгалтын комисс, салбар комисс байгуулах тухай тушаалын 2 дахь хэсэгт 1988-1989 оны хичээлийн жилийн эцсийн анги дэвшүүлэх, сургууль төгсгөх улсын шалгалтын салбар комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд: түүх газарзүй-М.*******,
- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирал М.*******ын 1991 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 48 дугаар Багш ажилчдын цалингийн хэмжээ тогтоох тухай тушаалын 1 дэх хэсэгт Багш, ажилчдын цалингийн хэмжээг ажилласан хугацааг харгалзан хавсралт нэгээр тогтоосугай, уг тушаалын 1 дүгээр хавсралтын 1 дэх заалтад Албан тушаал: захирал, нэр: М.*******, ажилласан жил-7, тогтоосон цалин-1800 төгрөг,
- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирал М.*******ын гарын үсэгтэй 1992 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дүгээр Анги, бүлэг, кабинет хариуцуулах тухай тушаалын 1 дэх хэсэгт 1992-1993 оны хичээлийн жилд багш нарт удирдан ажиллах анги, бүлэг, сурагчид хариуцан хичээллэх, ажиллах танхимыг дараах байдлаар хуваарилан эзэмшүүлсүгэй,
- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирал М.*******ын гарын үсэгтэй 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр Нөхөн тушаал гаргах тухай тушаалын 1 дэх хэсэгт Тус сургуульд манаачаар ажиллаж байсан Ласрангийн Халзангийн цалингийн цэсийг үндэслэн тухайн үед хамт ажиллаж байсан багш ш.Дашбазар, эрхлэгчээр ажиллаж байсан Б.Базар нарын тодорхойлолтыг үндэслэн Л.Халзангийн 1960 оноос 1965 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан хугацааг тооцсугай,
- Баянхонгор аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт Бууцагаан сумын дунд сургуулийн захирал М.*******ыг 08 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй, 2 дахь хэсэгт Баян-Овоо сумын сургуулийн захирлаар М.*******ыг томилон ажиллуулсугай гэж тус тус тэмдэглэжээ.
1.3. Ажил олгогчийн тодорхойлолт:
- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 57 дугаар албан бичигт *******ын ******* нь манай сургуульд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ардын боловсролын хэлтсийн даргын тушаалаар газарзүйн багшаар томилогдон ирж байсан бөгөөд 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн багш нарын зөвлөгөөний хурлаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаар тушаалаар Баян-Овоо сумын сургуульд шилжин томилогдсон нь үнэн болохыг тодорхойлж байна,
- Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын Номундалай цогцолбор сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар албан бичигт *******ын ******* нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 113 дугаар тушаалаар тус сургуульд газарзүйн багшаар томилогдон ажиллаж байгаад 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс газарзүйн багшаас чөлөөлөгдсөн нь үнэн болохыг тодорхойлов,
- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 44 дүгээр албан бичигт *******ын ******* нь 1992 оноос 1994 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацаанд тус сургуулийн захирлаар ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар ажлаас чөлөөлөгдсөн болно гэжээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа, ажил олгогчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч М.******* нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор хотын арван жилийн нэгдүгээр сургуульд газар зүйн багшаар, 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын арван жилийн сургуульд газарзүйн багшаар, 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын арван жилийн сургуулийн захирлаар, 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын арван жилийн сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан байдал тус тус ажиллаж байсан байдал тогтоогдсон болно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч М.*******ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч М.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын арван жилийн сургуульд газарзүйн багш болон тус сургуульд захирлаар томилогдсон, Баян-Овоо сумын арван жилийн сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн хөдөлмөрийн дэвтэрт бичилт бүрэн тусгагдаагүй, уг байдлыг гэрчлэх ажил олгогчийн шийдвэр архиваас олдоогүйн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч М.*******од үүссэн байна.
Энэ нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар-ын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар зөвлөмжийн хуудас, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 838 дугаар архивын лавлагаагаар нотлогдож байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу М.*******ын ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******ын *******ыг 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор хотын арван жилийн нэгдүгээр сургуульд газар зүйн багшаар, 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын арван жилийн сургуульд газарзүйн багшаар, 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын арван жилийн сургуулийн захирлаар, 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын арван жилийн сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ