| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2017/0619/Э |
| Дугаар | 545 |
| Огноо | 2017-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 10.1.2, |
| Улсын яллагч | Р.Энхтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 545
| Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй Нарийн бичгийн дарга Д.Мөнхням, Улсын яллагч Р.Энхтуяа, Иргэдийн төлөөлөгч Т.Наранцэцэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунбилэг, Шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Б.Отгонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Т тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдээд, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2009 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07дугаар сарын 22-ний өдөр эдлээгүй үлдсэн 03 жил 00 сар 18 хоногийн хорих ялыг |
| Өршөөл Үзүүлэх хуулиар өршөөн хэтрүүлсэн, 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 03 сар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 9 хоногийн хорих ялыг хугацааны өмнөтэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн ЧД... дугаарын регистртэй, Я овогт Тын Цид холбогдох 1708000000068 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч Т.Ц нь хамтран амьдрагч Г.Гг 2017 оны 8 дугаар сарын 07- ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 8 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 05 цагийн үед биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Г Чимгээгийнд байхад нь ороход нилээн халамцуу байсан. Г 2 хоног гэртээ ирээгүй байсан тул би Гтай маргалдаж нүүрэнд нь цохиж түлхсэн. Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 8 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 4 цагийн үед үүрээр Г орилоод байхаар нь би гарч очиход такситай ирсэн байсан. Намайг очиход талийгаач надтай зууралдаад 3-4 удаа цохиж авахаар нь би талийгаачийг багалзуурдсан, талийгаач унасан гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунбилэг мэдүүлэхдээ: Талийгаач нь миний охин юм. 2016 оны 10 сараас эхлэн охин маань энэ Цтай үерхэж эхэлсэн. 2017 оны 1 дүгээр сараас нийлж байр хөлслөн амьдрах болсон. 4 дүгээр сар хүртэл амьдраад 5 дугаар сараас манай өвлийн байшинд нүүж ирсэн. 8 дугаар сарын 9- ний өдөр охин маань над руу яриад "ясны хугаралд ямар эм уудаг вэ” гэж асуугаад надад юу ч хэлэлгүй утсаа тасалсан. 10-ны өдөр Батмагнай над руу яриад охины бие маш муу байна гэхээр нь би очсон. Талийгаачийн бие муу байсан болохоор хувийн эмнэлэгт хэвтүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр охин маань Ц дээр очино гэж над руу |
| ярихаар нь би зодуулчихаад юу хийж очих гээд байгаа юм гэхэд охин маань Цэнд -Аюуш дахин дахин залгаад байна гэж хэлж байсан. Миний охин зөндөө л зодуулж байсан, охин маань Цийг их өмөөрдөг байсан болохоор бид цагдаад ханддаггүй байсан. Оршуулгын зардалд гарсан 7.146.020 төгрөгийг нэхэмжилж байна гэв. Эрүүгийн 1708000000068 дугаартай хэргээс: Хохирогч Н.Оюунбилэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчим 89590099 дугаараас миний 88560153 миний утас руу залгахаар нь авахад манай охин Г "ээж ээ би Цэндээ рүү явах гэсэн юм, Цэндээ дуудаад байна, тийшээ холбоо барих утас байна уу” гэхээр нь би тэнд цуг ажиллаж байгаа найз Бямбадагуулын утсыг өгсөн санагдаж байна. Тэгээд охиндоо тийшээ очоод хэрэггүй, чи одоо олохгүй шүү гэж хэлсэн. 31-ний өглөө 86873487 дугаарын утаснаас Октябрь залгаад та хүрээд ирээч Г нас барсан байна гэж хэлсэн...Миний охин Г нь 1984 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 33 настай, ам бүл 3 гэсэн бүртгэлтэй боловч 7-13 насны хоёр хүүхдийнхээ хамт надтай цуг амьдардаг байсан. 2016 оны 09 дүгээр сараас Ц гэдэг хүнийг охин Гтай амьдрах болсноос хойш л мэдэх юм. Цийг анх хараад даруухан, миний охиныг аятайхан түшээд явчих хүнтэй болох нь гэж баярлаж байсан. 2017 оны 06 дугаар сараас хойш Ц зодсон барьсан зүйл сонсогдсон. Хамгийн анх Ггийн найзууд болох Зулаа, Болороо, Жанчив тэд нар цугтаа архи ууж байгаад Гг Ц зодсон юм байна лээ...нүүрийг нь хөх алаг болтол цохьчихсон байсан гэсэн. Дараа нэг сар орчмын дараа Ц Гг зодоод байна гэсэн дуудлага өгч эрүүлжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Чимгээ гэдэг айлд зодоод ухаан алдуулсан байсан...Г надтай 08-ны өдөр яриад хугархайд юу уудаг юм бэ гэхэд яасан юм бэ гээд шалгаагаад байхад хэлэхгүй утсаа салгасан. Тэр үед Ц цаана нь сонсож байсан учир хэлж чадаагүй юм байна лээ...Эмнэлгээр дагуулж яваад үзүүлж харуулаад, гэмтлийн эмнэлгээр үзүүлээд Манал оточ эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн...2017 оны 06 дугаар сараас хойш Цийг зодсон гэж дуулддаг болсон, 2 удаа эрүүлжүүлэхэд өгч байсан боловч цагдаад өргөдөл өгөөгүй...Оршуулгын зардалд гаргасан 7.146.020 төгрөгийг нэхэмжлэнэ...гэжээ. /хх-35-41/, Гэрч Ч.Намжаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 сарын 29-ний өдөр Дагуул хэдэн хүн дагуулж ирээд тэр өдрөө жоохон хундаамаа цутгаад өчигдөр л палк модоо авчирч цутгаж байгаа юм. Тэгэхэд Дагуулын |
| авчирсан гэх 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүнтэй хамт ирсэн ба одоо энэ талийгаач нь тэр эмэгтэй юм билээ. Өчигдөр бол тэр эмэгтэй бол байгаагүй бөгөөд хэзээ ирснийг нь бол мэдэхгүй байна. Тэгээд өнөө өглөө очиход л ийм зүйл болсон байна... гэжээ. /хх-42-43/, |
| Гэрч Бямбадагуул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдөр ангийнхаа Н.Оюунбилэгтэй холбогдож ажил хийх хүмүүсийг Толгойтын хуучин эцэс дээр хүрээд ир гэж хэлээд намайг яваад очиход танихгүй 3 залуу байсан, тэр 3-ыг аваад замаараа өөрийн ангийн Пүрэвдоржийг тогооч хийлгэхээр авч явсан. Тэр орой 19 цаг болж байхад Г өөрийн ээж Оюунбилэгтэй ирсэн...Өглөө босоод би хот ороход Г бариагаа хийлгэнэ гээд надтай цуг хот ороод 1 дүгээр хороололд буусан. Би ажлаа амжуулаад шууд буцаж хашаа барьж байгаа газраа ирсэн. 2017 оны 08 дугаар сарын 30-ны орой 18 цаг хүртэл зогсоогүй ажиллаж, хундаамаа цутгаж дуусаад амарсан...2017 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 06 цаг болж байхад Пүрэвдорж цай чаная гэж хэлээд машинаас буусан, тэгснээ "майханд 2 хүн унтаж байна, нэг нь хаашаа явсан юм бол доо” гэхээр нь би энэ хавиар бие засч яваа юм байлгүй гээд яриад зогсож байтал хашаа барьж байгаа газрын урд талд үзмэн ягаан өнгийн Аксент маркийн машин зогсоод Ггийн нөхөр хажуудаа хамт явсан хөгшин хүнтэй бууж ирж харагдсан. Би тэр 2-ыг ирэхээр нь "та 2 хаа хүрээд ирэв” гэтэл бид 2 Толгойт орчихоод ирлээ гэж байсан. Майханд 2 хүн унтаж байна гэтэл, өө манай эхнэр Г шөнө ирсэн, унтаж байгаа байх, би тосч авсан юм гэсэн. Тэгэхээр нь би тэдэнд би хот ороод ирье та нар намайг ирэхэд энэ үлдсэн жаахан ажлаа дуусгаад байж байгаарай гэж хэлээд майхан луу оролгүй Пүрэвдоржтой хамт хот руу явсан. Хотод орж ирээд буцахдаа Пүрэвдоржийн гэрт ирэхэд Оюунбилэг ярилаа, Г нас барсан гэнэ, бид 2-ыг хурдан ир гэж байна гэж хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр намайг гэрт нь очиход Г ээжтэйгээ байсан бөгөөд баруун нүд нь хөхөрсөн юм уу гэмээр байсан, энэ үед ээж нь чи миний охиныг тогоочоор ажиллуулаарай, бид 2 одоо эмнэлэг орж Гг үзүүлээд араас чинь очно гэсэн. Тэгээд орой 19 цагийн үед ээжтэйгээ Г ирэхдээ толгой өвдөөд байна, өвчин намдаах эм уухаар өвдөлт зогсохгүй байна гэж байсан...30-ны орой хот орчихоод эргэж ирнэ гэдгийг ээж Оюунбилэг нь надад хэлээд нэг утасны дугаар өгсөн...хүргэн гэх залууд нь өгөөд |
| эхнэр чинь ирэх юм байна, энэ утсаар холбогдоод тосоорой гэхэд миний утас цэнэггүй гэхээр нь би өөрийнхөө утсыг өгөөд унтсан...гэжээ. /хх-46-48/, Гэрч Ч.Пүрэвдорж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр...хашаа барих 3 залуутай, мөн Оюунбилэгийн охин Ггийн хамт очсон, Гэрэлээгийн нөхөр Цэндээ гэдэг хүн байсан...2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өглөө...хашаа барих хүмүүс хашааны хундаамны ажлаа хийж эхэлсэн...18 цагт ажлаа дуусгаад байх үед...Ггийн ээж Оюунбилэг Бямбадагуулын утсаар надтай ярьсан...манай хүргэнд утсаа өгөөдөх гэж хэлээд Цэндээтэй Оюунбилэг ярьсан. Цэндээ "би тосож авах юм байна” гээд, Гтай ярина гээд Бямбадагуулын утсыг авсан...Би майханд юун хоёр хүн унтаж байгаа юум бэ гэсэн чинь Г ирсэн гэж хэлэхээр нь би "Г эмнэлэг явна гээд байсан, бид хоёртой хамт яваад ирэхгүй юм байх даа гэхэд Цэндээ "Г унтаад сэрэхгүй байх яах юм, яах юм” гэж хэлсэн...Цэндээ надад шөнө Г ирсэн майханд унтаж байгаа гэж хэлсэн...Би ямар шалтгаанаар нас барсаныг нь сайн мэдэхгүй, нөхөр Цэндээ нь өмнө нь зодож байсан гэсэн, тэрнээс болсон байж магадгүй гэжээ. /хх-53-55/, Гэрч О.Октябрь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 дугаар сарын 29-ны өглөө Г над руу утсаар яриад "хашааны өрлөгийн ажил байна, та Цтай хамт хийгээч” гэхээр нь би хийе гээд Толгойтын эцэст дээр Ц, Бээгий /Ариунбилэг/ бид гурвыг Бямбадагуул гэдэг хүн машинтай нэг эгчтэй ирж аваад 22-ын товчооны замын урд талд хашаа барих газраа очсон, оройн нь Г ээжтэйгээ, бас нэг хүүхэдтэй хамт ирээд ээж нь оройдоо буцсан, бид нар ажлаа дуусгаад орой бүрэнхий болж байхад майхнаа барьсан, Бямбадагуул Пүүжээ эгч 2 машиндаа, Ц, Г, Бээгий ”Ариунбилэг” бид 4 майхандаа хоноод маргааш өглөө нь Бямбадагуул ахыг хот явахад Г толгойгоо бариулна гээд хот руу цуг буцсан. Орой 18 цагийн үед ажлаа дуусаад Бямбадагуул бид хоёр шатахуун түгээгүүрийн дэлгүүр орж 3 хайрцаг улаан шонхор тамхи, нэг шил 0.75 хараа архи авчирч Бямбадагуул, Пүүжээ эгч, Ц, Бээгий \Ариунбилэг\ бид 5 хувааж уусан, архиа ууж дуусгачихаад бүгд унтацгаасан. Дөнгөж үүр хаяараад гэгээ орох үед 05 цагийн үед болов уу Г "Цэндээ пизда минь гараад ир” гээд орилоод байсан ба би нойрмоглоод хэвтээгээрээ хаалгаар харсан чинь шороон зам дээр нэг машин зогсоод, Г хажууд нь зогсож байсан. Цийг майхнаас гараад явахаар би буцаад унтсан. Өглөө 06 цагийн орчим |
| Ц дуудаад "манай авгай өмдөндөө хүндрээд шээчихлээ” гэхээр нь би "чи нөхөр байж цэвэрлээч” гэхэд цэвэрлэж байна гэсэн, өмхий үнэртээд байхаар нь би эргээд хэвтсэн чинь Ц Оогий ахаа хоёулаа ганц юманд яваад ирье гэхээр нь би боссон. Ц "би хувцас хунарыг нь бүгдийг нь гаргаад хаячихлаа” гээд хөнжлийг нь сөхөж харуулсан, тэр үед Г дээгүүрээ хөхөвчтэй, доогуураа шалдан байхаар нь Ариунбилэгийг сэрээгээд хоёулаа гарч байя, Ц хувцсыг нь өмсгөх гэж байна гээд бид 2 гарсан, хувцсыг нь сольчихоод дуудахаар нь бид хоёрыг ороход өмдийг нь сольчихсон, унтаад байна гэж байсан. Ц бид 2 дэлгүүр яваад Ариунбилэг унтаад үлдсэн...Би Цэндээд хандаж "наад авгайгаа гэртээ хоно гэж хэлэхэд яадаг юм бэ, бие муутай байж хар үүрээр ирээд” гэж хэлсэн чинь Цэндээ "Оогий ахаа манай хүний уруул ам хөхөрсөн байна” гээд Цэндээ Ггийн цээжийг чагнаад байхаар нь би харсан чинь Ггийн хүзүү хөхөрч улайсан, маажсан юм шиг болсон байсан. Цэндээ намайг "та судсыг нь бариад үзээ” гэхээр нь Ггийн гарыг бариад үзсэн чинь гар нь маш хүйтэн байхаар нь би мэдэхгүй байна гэсэн чинь Бээгийг бариад үз гэсэн чинь Бээгий барьж үзсэнээ "наадах чинь ерөөсөөцохилохгүй байгаа, түргэн дуудая гэж хэлээд түргэн дуудсан...түргэний эмч үзээд Гг нас барсан байна гэж хэлсэн...гэжээ. /хх-57-63/, Гэрч Б.Ариунбилэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 дугаар сарын 30-ны орой 18 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо хуучин 22-ын товчоо гэх газарт байрлах байгууллагын аж ахуйн хашаанд блок хашааны суурь цутгах ажлаа дуусгаад...Октябрь, Ц бид гурав уг аж ахуйн хашааны гол хэсэгт барьсан майхандаа орж амарцгаасан...гэгээ орж эхэлж байх үед буюу миний баримжаагаар 3-4 цагийн үед майхны гадна, майхнаас хойд зүгт буюу машин шороон зам дээр эмэгтэй хүн орилоод байсан... Ц гарч явсан...чимээнээр нь би сэрсэн. Харахад Ц эхнэр Гэрэлээгээ баруун мөрөн дээрээ тохож өргөсөн байдалтай орж ирж байсан ба Гэрэлээгийн толгой Цийн нуруу талд, хөл нь цээж талд нь байрласан байдалтайгаар мөрөн дээрээ тохож өргөсөн байсан. Ингээд Ц орж ирээд өвдөглөж суугаад эхнэрээ буулгаад майхны хаалганы дэргэд буюу майхан дотор хойд зах хэсэгт толгойг нь баруун зүгт хандуулж хэвтүүлээд "өмдөндөө шээчихсэн байна” гээд өмдийг нь солиод байх шиг байсан...Ингээд унтаж байтал хөнжил татагдаад сэрсэн ба сэртэл Ц "та хоёр гарч бай, эхнэрийн хувцсыг солиод орхиё, өмдөндөө баачихаж” гэж хэлсэн...Майханд яваад ортол Гэрэлээ майхны үүд хэсэгт толгой нь баруун урд, хөл нь зүүн хойд зүгт чиглэсэн, толгой нь баруун мөр рүүгээ бага зэрэг гилжийсэн, нүүр нь дээшээ |
| харсан байдалтай хэвтэж байсан ба хувцсыг нь анзаараагүй...Ц "Октябрь аа бос, хоёулаа архинд явъя, надад мөнгө байна” гэж хэлсэн...ингээд байж байтал Ц "хөдөлж, амьсгалахгүй байх шиг байна, Октябрь ахаа та наад судсыг нь цохиж байна уу үз дээ, хөлийг нь барихаар цохилоод байна” гэж хэлж байсан ба Октябрь гарынх нь судсыг барьж үзээд, хөлийнх нь судсыг барьж үзээд "мэдэхгүй, цохилохгүй байх шиг байна” гэж хэлээд Октябрь өөрт нь байсан Дагуул ахын утсаар түргэн дуудсан...Эмч Гэрэлээг үзээд "нас барчихсан байна, одоо ийшээ хүн ойртож болохгүй, цагдаа ирнэ” гэж хэлээд яваад өгсөн...гэжээ. /1хх-67-70/, Гэрч Г.Тайванбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 6 дугаар сард болов уу гэмээр Толгойтын хавьд орой болсон хойно гэр лүүгээ явж байхад манай эгчийн дүү гудамжинд гарсан байхаар нь яваад очиход Ц манай эгч Гг зодчихсон зогсож байсан, манай эгч доошоо суучихсан уйлж байсан, тэгэхээр нь би явж очоод "яасан бэ эгчээ” гэхэд Ц намайг харчихаад "халтираад уначихлаа гээд миний хөгшин яасан” гээд түшээд босгосон. Тэгэхэд манай эгч яагаа ч үгүй, яагаа ч үгүй, эгч нь зүгээр, чи гэр лүүгээ ор” гээд намайг юм хэлүүлэхгүй явуулсан. Тэгээд л би Ц эгчийг зоддог юм байна гэж гадарласан. Түүний дараа хэд хоногийн дараа манай эгчийн найз Зулаа нь билүү Болороо нь над руу яриад "танай эгчийг Цэндээ аймар зодчихжээ Гэрлээ босож чадахгүй байна, ирээд авчих” гэхээр нь очиж авахаар явж байгаад замдаа утсаар ярихад "дөнгөж сая Цэндээ аваад явчихлаа, чи хурдан ирэхгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр олж чадахгүй байж байгаад маргааш нь Толгойтын эцэст таньдаг хүнтэйгээ тааралдсан чинь "танай эгчийг чинь Цэндээ айлд зодчихсон байж байна” гэхээр нь "яг одоо байна уу” гэж асуухад "байна лээ, танай эгч чинь орон дээр босож чадахгүй хэвтэж байна. Цэндээ архи уугаад сууж байна лээ” гэхээр нь тэр айл руу явж ороход Цэндээ гараад явчихсан, манай эгч нүүр ам нь харах юмгүй болчихсон, нүүр ам нь битүү хавдартай хэвтэж байсан. Тэгэхээр нь би дагуулан авч явсан...би өргөдөл өгнө гэхэд манай эгч "яах гэсэн юм бэ, наадах чинь дахиад шоронд явчихна” гэж гуйсаар байгаад болиулсан юмаа. Түүний дараа 1 сар болоогүй байхад Г эгч над руу залгаад "Орбитод байна, Цэндээ эгчийг нь зодоод алах нээ” гэж хэлэхээр нь явж очсон...Ц шал согтуу байж байсан...2017 оны 8 дугаар сарын эхээр манай эгчийн багын найз Батмагнай ээж рүү залгаад "Билэгээ эгчээ Гэрэлээ хүнд хавиргаа хугартал зодуулчихсан байна, та ирээд эмнэлэгт хэвтүүлээ, хөөрхий ёолоод хэцүү байна, дариухан эмнэлэгт хэвтүүлээ, ирээд аваадах” гэж хэлсэн...Би гэмтлийн эмнэлэг дээр байхад нь явж |
| очиход арай л аймар зодчихсон байсан...Эмнэлгээс гарсан хойноо "Ц намайг зодсон юм аа, тэр намайг зодчихоод хоёр хоног Чимгээгийнхээс гаргахгүй хориод байсан, тэгээд би Цэндээд Магнайнаас очиж мөнгө авчихий гэж худал хэлж гарсан. Ц Магнай руу цуг очсон” гэж ярьж байсан...2017 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 3 цагийн орчим над руу залгахад нь би авахад "юу хийж байна миний дүү” гэхэд "та чинь одоо унтагүй юм уу, ирж унтаач, хаана байна” гэхэд аниа нь чамд нэг юм хэлэх үү гэхээр нь юу гэж асуухад болилоо гээд утсаа салгасан...өглөө босоход 7 цаг өнгөрөөд ээж намайг сэрээгээд Г эгчийг нас барсан гэж хэлсэн юм...гэжээ. /хх-72-74/, Гэрч Эрдэнэчимэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болов уу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 14-130 тоотод байх манай гэрт Ц, Г бид 3 архи уусан, би архиндаа согтоод унасан хойно Ц, Г хоёр маргалдаад манай хойд талын Орбитын 44 дүгээр гудамжинд зодоод үүрээр гэрт авчирсан байсан, тэгэхэд ухаан алдтал нь зодсон байсан бөгөөд хавиргыг нь хугалсан байсан. Өглөө босоход Ггийн зүүн нүд хөхөрчихсөн, баруун талын булчин том хөхрөлттэй, баруун гуя нь хөхөрсөн, баруун талын хоёр хавирга нь гэмтсэн байдалтай байсан...2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Гг нас барсан гэж сонссон...гэжээ. /хх-78-80/, Гэрч Н.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 06 дугаар сард өдрийг санахгүй байна, намайг найзындаа байж байхад Г зодуулсан байталтай орж ирсэн. Цуг архи ууж байгаад Ц зодлоо гэж хэлсэн...утасдаж дүүд нь хэлэхэд тэр авахаар ирсэн. Тэр хооронд Г, Ц 2 гараад явчихсан байсан...Түүнээс хойш 2017 оны 7 дугаар сарын сүүлээр болов уу Г, Ц бид нар цуг архи уугаад сууж байхад гэнэт уурлаад Гг дээрэлхээд шууд улаан нүүр лүү нь алгадчихаар нь би гарч Тайванбаатар луу ярьж "эгчийг чинь зодоод байна” гэж хэлж байсан...дараа нь Ггийн хавирга нь хугарчихсан гээд эмнэлэгт хэвтсэн. Тэгэхэд мөн Цид зодуулаад хавирга нь хугарсан юм байна лээ...гэжээ. /хх-82-83/, Гэрч Батмагнай мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 дугаар сарын 30-ний өглөө 10 цагийн үед Ггийн гэрээр ороод гарсан...Би Толгойтод өссөн багын найзуудтайгаа уулзаад таван шар дах "Айриш” пабад |
| ороод байж байхад 11 цагийн үед Г залгаад хаана байгаа гэхээр нь байгаа газраа хэлтэл би эмчилгээгээ хийгээд дууслаа яваад очъё гэсэн. Тэгээд удалгүй ирсэн...мөнгө өгөөч эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна гээд гуйхаар нь 500.000 төгрөг өгсөн...2017 оны 08 дугаар сарын 10-ны орчим Баянзүрх дүүргийн товчооны тэнд байрлах хувийн зусландаа байхад Г Ц гэдэг залууг дагуулж ирсэн. Тэгэхдээ тэр залуудаа зодуулсан, хавирга толгой гэмтсэн гэж ярьж байсан. Би тэр залуутай уулзаад "эмэгтэй хүн зоддог нь яаж байгаа юм, хамгаалах хүнгүй гэж бодвол эндүүрэл шүү” гээд загнасан, тэр залуу зугтаад явсан...гэжээ. /хх-97-98/, Гэрч Идэр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагийн үед 5 шард байх "Айриш” паб-д Г ирээд Батмагнайгаас эмчилгээний мөнгө гээд 500.000 төгрөг авсан... Г надтай цуг манайх руу ирээд эмчилгээний мөнгөө өглөө авья гээд манай эхнэр Өлзийдэлгэрт 300.000 төгрөг хадгалуулсан, ганц 2 цаг караокэд дуулья гээд манай эхнэр бид 3 Орбитод нэг караокэд ороод, тэндээсээ гараад 1 дүгээр хорооллын Хархорин захын хойд талд байх караокэд ороод, тэндээсээ гараад хажууд нь КРС орж хоол идээд 22 цагийн үед эхнэр бид 2 харьсан Г тэнд хүнтэй уулзана гээд үлдсэн. Шөнө 00 цаг өнгөрч байхад намайг унтсан хойгуур Г эхнэртэй утсаар яриад ирж хадгалуулсан мөнгөө аваад явсан байсан...гэжээ. /хх-100-101/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 11737 тоот актын дүгнэлтэнд: 1. Талийгаач Г.Ггийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь боолтын улмаас механик амьсгал бүтэлтэд орж нас барсан нь тогтоогдлоо.
5. Талийгаач Г.Ггийн үтрээнээс авсан арчдас наалдцад эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй болно. |
| 6. Талийгаач Г. Г нь нас барах үедээ хүнд зэргийн согтолтой байжээ гэжээ. /хх-113-115/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 18421 тоот актын дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн "А-1737 Г.Г” гэсэн хаягтай цусанд 3.4 промилли спиртийн агууламж илэрч байна гэжээ. /1 хх-118/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 18422 тоот актын дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн Г.Ггийн үтрээний гэх арчдас дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй. 2. Г.Ггийн гэх цус нь АВО системээр О/1/ бүлгийн харъяалалтай байна гэжээ. /1хх-119/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 11081 тоот актын дүгнэлтэнд:
Шүүх эмнэлгийн криминалистикийн шинжээчийн 14689 тоот актын дүгнэлтэнд: |
| -Шинжилгээнд ирүүлсэн хувцас болон хөнжилд гэмтэл гарсан байна. |
| -Цагаан цамцанд гарсан 13мм, хар цамцанд гарсан 70мм, ЗОмм, 118мм хар саарал өмдөнд гарсан 10 мм, 17мм хэмжээтэй гэмтлүүд нь татах чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан ханзралтууд байна. Дээрх хар цамцанд гарсан 70мм хэмжээтэй ханзралт хуучин, харин бусад ханзралтууд шинэ байна. Дээрх ханзралтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. -Хар цамцанд гарсан 5хЗмм, 2х4мм хэмжээтэй гэмтлүүд нь дулааны нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан түлэгдэлтүүд байна. Дээрх 5хЗмм хэмжээтэй түлэгдэлт хуучин, харин 2х4мм хэмжээтэй түлэгдэлт шинэ байна. -Хар өмдөнд гарсан 25х10мм, цагаан хөнжилд гарсан 130х185мм, 65х55мм хэмжээтэй гэмтлүүдийн...хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан гогодолтууд байна. Дээрх цагаан хөнжилд гарсан 65х55мм хэмжээтэй гогодолт хуучин бусад гогодолтууд шинэ байна. -Хар өмдөнд гарсан 2х2мм, 4х4мм, ЗхЗмм, 5х5мм, 5х4мм, 6x5 мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан хуучин цооролтууд байна. -Цагаан хөнжилд гарсан 150мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин урагдалт байна. -Цагаан хөнжилд гарсан 56мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин урагдалт байна гэжээ. /1хх-145-147/, Шүүх эмнэлгийн биологийн шинжээчийн 18731 тоот актын дүгнэлтэнд: 1. Амь хохирогчийн өмсөж явсан гэх хар өнгийн цамц, хар өнгийн өмд, цагаан өнгийн өмд, хөнжил дээр цус, цусны ул мөр илрээгүй. 2. Яллагдагч Цийн өмсөж явсан гэх хөх саарал өнгийн биеийн тамирын өмдөнд цус илрээгүй. Хөх өнгийн джинсэн өмд, бор цамц дээр цус илэрсэн байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн юудэнтэй цамц дээр илэрсэн цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна гэжээ. /1хх-151/, Шүүх сэтгэц эмгэг судлалын ^870 тоот дүгнэлтэнд: 1. Т.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон үйлдэхийн өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Т.Ц нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа |
| үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. 2. Т.Ц нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.Ц нь гэмт хэргийн үйлдлээ хариуцах чадвартай байна. 3. Т.Ц нь гэмт хэрэг үйдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ. /1хх-176/, Шүүгдэгч Т.Ц урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх- 220/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-06/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх-9-16/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-17-19/, шүүх эмнэлгийн № 1737, 8421, 8422, 1081, 4689, 8731 тоот актууд, Шүүх сэтгэц эмгэг судлалын №870 дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Т.Цийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №1737, 8421, 8422, 1081, 4689, 8731 тоот дүгнэлтийг, Шүүх сэтгэц эмгэг судлалын №870 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Ц гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Т.Ц нь хамтран амьдрагч Г.Гг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 8 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 05 цагийн үед биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунбилэгийн “...2017 оны 08 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчим 89590099 дугаараас миний 88560153 миний утас руу залгахаар нь авахад манай охин Г “ээж ээ би Цэндээ рүү явах гэсэн юм, Цэндээ дуудаад байна, тийшээ холбоо барих утас байна уу” гэхээр нь би тэнд цуг ажиллаж байгаа найз Бямбадагуулын утсыг өгсөн |
| санагдаж байна. Тэгээд охиндоо тийшээ очоод хэрэггүй, чи одоо олохгүй шүү гэж хэлсэн. 31-ний өглөө 86873487 дугаарын утаснаас Октябрь залгаад та хүрээд ирээч Г нас барсан байна гэж хэлсэн...2016 оны 09 дүгээр сараас Ц гэдэг хүнийг охин Гтай амьдрах болсноос хойш л мэдэх юм...2017 оны 06 дугаар сараас хойш Ц зодсон барьсан зүйл сонсогдсон. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Чимгээ гэдэг айлд зодоод ухаан алдуулсан байсан...Оршуулгын зардалд гаргасан 7.146.020 төгрөгийг нэхэмжлэнэ...” гэх /1хх-35-41/, -Гэрч Ч.Намжаагийн "...2017 оны 08 сарын 29-ний өдөр Дагуул хэдэн хүн дагуулж ирээд тэр өдрөө жоохон хундаамаа цутгаад өчигдөр л палк модоо авчирч цутгаж байгаа юм. Тэгэхэд Дагуулын авчирсан гэх 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүнтэй хамт ирсэн ба одоо энэ талийгаач нь тэр эмэгтэй юм билээ. Өчигдөр бол тэр эмэгтэй бол байгаагүй бөгөөд хэзээ ирснийг нь бол мэдэхгүй байна. Тэгээд өнөө өглөө очиход л ийм зүйл болсон байна...” гэх /хх-42-43/, -Гэрч Бямбадагуулын "...2017 оны 08 дугаар сарын 29-ны өдөр ангийнхаа Н.Оюунбилэгтэй холбогдож ажил хийх хүмүүсийг Толгойтын хуучин эцэс дээр хүрээд ир гэж хэлээд намайг яваад очиход танихгүй 3 залуу байсан, тэр 3-ыг аваад замаараа өөрийн ангийн Пүрэвдоржийг тогооч хийлгэхээр авч явсан. Тэр орой 19 цаг болж байхад Г өөрийн ээж Оюунбилэгтэй ирсэн...Өглөө босоод би хот ороход Г бариагаа хийлгэнэ гээд надтай цуг хот ороод 1 дүгээр хороололд буусан... 2017 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 06 цаг болж байхад Пүрэвдорж цай чаная гэж хэлээд машинаас буусан, тэгснээ "майханд 2 хүн унтаж байна, нэг нь хаашаа явсан юм бол доо” гэхээр нь би энэ хавиар бие засч яваа юм байлгүй гээд яриад зогсож байтал хашаа барьж байгаа газрын урд талд үзмэн ягаан өнгийн Аксент маркийн машин зогсоод Ггийн нөхөр хажуудаа хамт явсан хөгшин хүнтэй бууж ирж харагдсан. Би тэр 2-ыг ирэхээр нь "та 2 хаа хүрээд ирэв” гэтэл бид 2 Толгойт орчихоод ирлээ гэж байсан. Майханд 2 хүн унтаж байна гэтэл, өө манай эхнэр Г шөнө ирсэн, унтаж байгаа байх, би тосч авсан юм гэсэн...Пүрэвдоржтой хамт хот руу явсан. Хотод орж ирээд буцахдаа Пүрэвдоржийн гэрт ирэхэд Оюунбилэг ярилаа, Г нас барсан гэнэ, бид 2-ыг хурдан ир гэж байна гэж хэлсэн...30-ны орой хот орчихоод эргэж ирнэ гэдгийг ээж Оюунбилэг нь надад хэлээд нэг утасны дугаар өгсөн...хүргэн гэх залууд нь өгөөд эхнэр чинь ирэх юм байна, энэ утсаар холбогдоод тосоорой гэхэд миний утас цэнэггүй гэхээр нь би өөрийнхөө утсыг өгөөд унтсан...” гэх /хх-46- 48/, |
| -Гэрч Ч.Пүрэвдоржийн "...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр...хашаа барих 3 залуутай, мөн Оюунбилэгийн охин Ггийн хамт очсон, Гэрэлээгийн нөхөр Цэндээ гэдэг хүн байсан...2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өглөө...хашаа барих хүмүүс хашааны хундаамны ажлаа хийж эхэлсэн...18 цагт ажлаа дуусгаад байх үед...Ггийн ээж Оюунбилэг Бямбадагуулын утсаар надтай ярьсан...манай хүргэнд утсаа өгөөдөх гэж хэлээд Цэндээтэй Оюунбилэг ярьсан. Цэндээ "би тосож авах юм байна” гээд, Гтай ярина гээд Бямбадагуулын утсыг авсан...Би майханд юун хоёр хүн унтаж байгаа юум бэ гэсэн чинь Г ирсэн гэж хэлэхээр нь би "Г эмнэлэг явна гээд байсан, бид хоёртой хамт яваад ирэхгүй юм байх даа гэхэд Цэндээ "Г унтаад сэрэхгүй байх яах юм, яах юм” гэж хэлсэн...Цэндээ надад шөнө Г ирсэн майханд унтаж байгаа гэж хэлсэн...” гэх /хх-53-55/, -Гэрч О.Октябрийн "...Дөнгөж үүр хаяараад гэгээ орох үед 05 цагийн үед болов уу Г "Цэндээ пизда минь гараад ир” гээд орилоод байсан ба би нойрмоглоод хэвтээгээрээ хаалгаар харсан чинь шороон зам дээр нэг машин зогсоод, Г хажууд нь зогсож байсан. Цийг майхнаас гараад явахаар би буцаад унтсан. Өглөө 06 цагийн орчим Ц дуудаад "манай авгай өмдөндөө хүндрээд шээчихлээ” гэхээр нь би "чи нөхөр байж цэвэрлээч” гэхэд цэвэрлэж байна гэсэн, өмхий үнэртээд байхаар нь би эргээд хэвтсэн чинь Ц Оогий ахаа хоёулаа ганц юманд яваад ирье гэхээр нь би боссон...Би Цэндээд хандаж "наад авгайгаа гэртээ хоно гэж хэлэхэд яадаг юм бэ, бие муутай байж хар үүрээр ирээд” гэж хэлсэн чинь Цэндээ "Оогий ахаа манай хүний уруул ам хөхөрсөн байна” гээд Цэндээ Ггийн цээжийг чагнаад байхаар нь би харсан чинь Ггийн хүзүү хөхөрч улайсан, маажсан юм шиг болсон байсан. Цэндээ намайг "та судсыг нь бариад үзээ” гэхээр нь Ггийн гарыг бариад үзсэн чинь гар нь маш хүйтэн байхаар нь би мэдэхгүй байна гэсэн чинь Бээгийг бариад үз гэсэн чинь Бээгий барьж үзсэнээ "наадах чинь ерөөсөөцохилохгүй байгаа, түргэн дуудая гэж хэлээд түргэн дуудсан...түргэний эмч үзээд Гг нас барсан байна гэж хэлсэн...” гэх /хх-57-63/, -Гэрч Б.Ариунбилэгийн "...гэгээ орж эхэлж байх үед буюу миний баримжаагаар 3-4 цагийн үед майхны гадна, майхнаас хойд зүгт буюу машин шороон зам дээр эмэгтэй хүн орилоод байсан...Ц гарч явсан...чимээнээр нь би сэрсэн. Харахад Ц эхнэр Гэрэлээгээ баруун мөрөн дээрээ тохож өргөсөн байдалтай орж ирж байсан...Ц орж ирээд өвдөглөж суугаад эхнэрээ буулгаад майхны хаалганы дэргэд буюу майхан дотор хойд зах хэсэгт толгойг нь баруун зүгт хандуулж хэвтүүлээд "өмдөндөө шээчихсэн |
| байна” гээд өмдийг нь солиод байх шиг байсан... ингээд байж байтал Ц "хөдөлж, амьсгалахгүй байх шиг байна, Октябрь ахаа та наад судсыг нь цохиж байна уу үз дээ, хөлийг нь барихаар цохилоод байна” гэж хэлж байсан ба Октябрь гарынх нь судсыг барьж үзээд, хөлийнх нь судсыг барьж үзээд "мэдэхгүй, цохилохгүй байх шиг байна” гэж хэлээд Октябрь өөрт нь байсан Дагуул ахын утсаар түргэн дуудсан...Эмч Гэрэлээг үзээд "нас барчихсан байна, одоо ийшээ хүн ойртож болохгүй, цагдаа ирнэ” гэж хэлээд яваад өгсөн...” гэх /1хх-67-70/, -Гэрч Г.Тайванбаатарын "...Ц эгчийг зоддог юм байна гэж гадарласан...Манай эгчийн найз Зулаа нь билүү Болороо нь над руу яриад "танай эгчийг Цэндээ аймар зодчихжээ Гэрлээ босож чадахгүй байна, ирээд авчих” гэхээр нь очиж авахаар явж байгаад замдаа утсаар ярихад "дөнгөж сая Цэндээ аваад явчихлаа, чи хурдан ирэхгүй яасан юм бэ” гэж хэлсэн...маргааш нь Толгойтын эцэст таньдаг хүнтэйгээ тааралдсан чинь "танай эгчийг чинь Цэндээ айлд зодчихсон байж байна” гэхээр нь "яг одоо байна уу” гэж асуухад "байна лээ, танай эгч чинь орон дээр босож чадахгүй хэвтэж байна. Цэндээ архи уугаад сууж байна лээ” гэхээр нь тэр айл руу явж ороход Цэндээ гараад явчихсан, манай эгч нүүр ам нь харах юмгүй болчихсон, нүүр ам нь битүү хавдартай хэвтэж байсан...Түүний дараа 1 сар болоогүй байхад Г эгч над руу залгаад "Орбитод байна, Цэндээ эгчийг нь зодоод алах нээ” гэж хэлэхээр нь явж очсон...Ц шал согтуу байж байсан...2017 оны 8 дугаар сарын эхээр манай эгчийн багын найз Батмагнай ээж рүү залгаад "Билэгээ эгчээ Гэрэлээ хүнд хавиргаа хугартал зодуулчихсан байна, та ирээд эмнэлэгт хэвтүүлээ, хөөрхий ёолоод хэцүү байна, дариухан эмнэлэгт хэвтүүлээ, ирээд аваадах” гэж хэлсэн...Би гэмтлийн эмнэлэг дээр байхад нь явж очиход арай л аймар зодчихсон байсан...Эмнэлгээс гарсан хойноо "Ц намайг зодсон юм аа, тэр намайг зодчихоод хоёр хоног Чимгээгийнхээс гаргахгүй хориод байсан, тэгээд би Цэндээд Магнайнаас очиж мөнгө авчихий гэж худал хэлж гарсан. Ц Магнай руу цуг очсон” гэж ярьж байсан...2017 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 3 цагийн орчим над руу залгахад нь би авахад "юу хийж байна миний дүү” гэхэд "та чинь одоо унтагүй юм уу, ирж унтаач, хаана байна” гэхэд аниа нь чамд нэг юм хэлэх үү гэхээр нь юу гэж асуухад болилоо гээд утсаа салгасан...өглөө босоход 7 цаг өнгөрөөд ээж намайг сэрээгээд Г эгчийг нас барсан гэж хэлсэн юм...” гэх /хх-72-74/, -Гэрч Эрдэнэчимэгийн "...2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болов уу... манай гэрт Ц, Г бид 3 архи уусан, би архиндаа согтоод унасан хойно Ц, |
| Г хоёр маргалдаад манай хойд талын Орбитын 44 дүгээр гудамжинд зодоод үүрээр гэрт авчирсан байсан, тэгэхэд ухаан алдтал нь зодсон байсан бөгөөд хавиргыг нь хугалсан байсан. Өглөө босоход Ггийн зүүн нүд хөхөрчихсөн, баруун талын булчин том хөхрөлттэй, баруун гуя нь хөхөрсөн, баруун талын хоёр хавирга нь гэмтсэн байдалтай байсан...2017 оны 08 дугаар сарын 31 -ний өдөр Гг нас барсан гэж сонссон...” гэх /хх- 78-80/, -Гэрч Н.Болор-Эрдэнийн "...2017 оны 06 дугаар сард өдрийг санахгүй байна, намайг найзындаа байж байхад Г зодуулсан байталтай орж ирсэн. Цуг архи ууж байгаад Ц зодлоо гэж хэлсэн...Түүнээс хойш 2017 оны 7 дугаар сарын сүүлээр болов уу Г, Ц бид нар цуг архи уугаад сууж байхад гэнэт уурлаад Гг дээрэлхээд шууд улаан нүүр лүү нь алгадчихаар нь би гарч Тайванбаатар луу ярьж "эгчийг чинь зодоод байна” гэж хэлж байсан...дараа нь Ггийн хавирга нь хугарчихсан гээд эмнэлэгт хэвтсэн. Тэгэхэд мөн Цид зодуулаад хавирга нь хугарсан юм байна лээ...” гэх /хх-82-83/, -Гэрч Батмагнайн "...2017 оны 08 дугаар сарын 30-ний өглөө 10 цагийн үед Ггийн гэрээр ороод гарсан...“Айриш” пабад ороод байж байхад 11 цагийн үед Г...мөнгө өгөөч эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна гээд гуйхаар нь 500.000 төгрөг өгсөн...2017 оны 08 дугаар сарын 10-ны орчим...хувийн зусландаа байхад Г Ц гэдэг залууг дагуулж ирсэн. Тэгэхдээ тэр залуудаа зодуулсан, хавирга толгой гэмтсэн гэж ярьж байсан...” гэх /хх-97-98/, -Гэрч Идэрийн “...2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагийн үед 5 шард байх “Айриш” паб-д Г ирээд Батмагнайгаас эмчилгээний мөнгө гээд 500.000 төгрөг авсан...Г надтай цуг манайх руу ирээд эмчилгээний мөнгөө өглөө авья гээд манай эхнэр Өлзийдэлгэрт 300.000 төгрөг хадгалуулсан...Шөнө 00 цаг өнгөрч байхад намайг унтсан хойгуур Г эхнэртэй утсаар яриад ирж хадгалуулсан мөнгөө аваад явсан байсан...” гэх /хх-100-101/, -шүүх эмнэлгийн шинжээчийн № № 1737, 8421, 8422, 1081, 4689, 8731 тоот актууд, Шүүх сэтгэц эмгэг судлалын №870 дүгнэлт, шүүгдэгч Т.Цийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-220/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-06/, эргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх-9-16/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-17-19/, шүүгдэгч Т.Ц сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг |
| хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Цийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Т.Цийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, талийгаач Г.Г нь нас барж түүнийг оршуулахад гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардалд гарсан 7.146.020 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлд холбогдох баримтууд хавтас хэрэгт авагдсан /2хх-21- 33/ байх тул шүүгдэгч Т.Цаас 7.146.020 төгрөгийг нөхөн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунбилэгт олгох нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул дээрх зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм |
| буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Цид дээрхи зүйл, хэсэг, заалтад заасан ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Т.Ц нь энэ хэрэгт 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр баривчлагдаж, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 103 хоног цагдан хоригдсон байна. Шүүхээс шүүгдэгч Т.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар: Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Т.Цийн тухайд битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн амь хохирогчийн цагаан өнгийн өмд, хөх оруулгатай цагаан хөхний даруулга, цагаан оймс, хар өнгийн цагаан канттай биеийн тамирын цамц, хар өнгийн өмд, хөх саарал өнгийн биеийн тамирын өмд зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, шүүгдэгч Т.Цийн цагаан өнгийн хөнжил, хараа архины шил 1 ширхэг, ягаан өнгийн хуванцар аяга зэргийг устгахаар шийдвэрлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
|
|
| авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
|
| ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ |
| Ц.ОЮУНЧИМЭГ |
| ШҮҮГЧИД Л.БААТАР Г. МӨНХЗУЛ |