| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00445/И |
| Дугаар | 140/ШШ2024/00385 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 140/ШШ2024/00385
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн, ******* сумын ******* *******,******* *******, *******-ын байранд байрлах Завхан аймгийн ******* ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн, сумын *******, *******, тоотод байрлах -д холбогдох,
******* ******* шимтгэлийн 375,00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* ******* ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 201 онд татвар төлөгч байгууллагаар бүртгэгдэн 2019 оны 12 сар дуустал тайлан өгч баталгаажуулсан боловч нийгмийн ******* шимтгэлийн 375,00 төгрөгийг нийгмийн ******* санд төлөөгүй хуримтлагдсан өр үүссэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* ******* ******* нь хариуцагч -нд холбогдуулан 375,00 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* ******* газрын нэхэмжилсэн 375,00 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын албан тоотоор тогтоогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах зүйтэй.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Завхан аймгийн ******* ******* газрын нэхэмжлэлтэй -нд холбогдох нийгмийн ******* шимтгэлийн үлдэгдэл 375,00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ