Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бөлтөшийн Раушан |
Хэргийн индекс | 153/2024/00075/И |
Дугаар | 153/ШШ2024/00112 |
Огноо | 2024-03-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 153/ШШ2024/00112
2024 03 12 153/ШШ2024/00112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие нь ******* оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* сумын нутагт *******ын 7 дах хүү болж төрсөн. 1976 оноос 1984 онуудад *******, Мянгад сумын бага дунд сургууль, 1984 оноос 1987 онд Ховд аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумын малын бага эмч мэргэжлээр төгсөж, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадад малын бага эмчээр ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 14-ний өдөр цэргийн албанаас халагдсан. 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус сумын ******* бригадын малын бага эмчээр ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 167 дугаар тогтоолын дагуу байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ******* сумын Бөлбөөт нуур хувьчлагдсан мал эмнэлэг үржлийн тасагт ******* баг хариуцсан гэрээт малын эмчээр 2005 оны 4 дүгээр сарыг хүртэл ажилласан. Энэ хугацаанд ******* багийн Засаг даргын ажлыг давхар хариуцан ажиллаж байсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* онд төрсөн. 1976-1984 онд Ховд аймгийн ******* сумын дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд, 1984-1987 онд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумд суралцаж төгссөн. 1987 оноос Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1 жил гаруй ажиллаад 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаад 1990 онд халагдаж ирсэн. 1990 оны 11 дүгээр сараас Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малын эмчээр ажиллаж эхлээд өнөөдрийг хүртэл малын эмчээр тасралтгүй ажиллаж байна. Миний 1987-1994 оны хооронд ажиллаж байсан талаарх тушаал архиваас олдохгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан гэжээ.
3. Хүсэлт гаргагч Б.*******аас: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, дугаартай цэргийн батлахын эх хувь, иргэн Ш.*******, Л.******* нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, цэргийн үүрэгтний үнэмлэхийн эх хувь, дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1990 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай ажилд түр хугацаагаар томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 4699 дугаартай мэргэжлийн дипломын хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, диплом, цалингийн цэс зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.
4. Шүүхээс: Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 164 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, гэрч Ш.*******, Л.******* нарын гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Б.*******ын ХААТР 1, 21,15, 7 маягтын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабаас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 28 дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн албанд татагдсан тухай анкетын хуулбар зэргийг баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2. Хүсэлт гаргагч Б.******* нь 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадын эмчилгээ тэжээлийн цэгт бригадын эмч, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Мал эмнэлгийн тасагт бригадын эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагыг шүүх хуралдаанд тодруулсан. Дээрх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
2.1. Хөдөлмөрийн дэвтэр
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-ыг баталсан нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.
Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумын боловсон хүчнээс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Б.*******д олгосон дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Хөдөө аж ахуйн техникумын захирлын1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 82 тоот тушаалаар 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумын малын бага эмчийн ангид сурагчаар элслүүлэн авч суралцуулав, 1987 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 32 тоот тушаалаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөө аж ахуйн техникумыг малын бага эмч мэргэжлээр төгсгөж Ховд аймгийн хөдөө аж ахуйн удирдах газрын мэдэлд шилжүүлэв, нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 19 тоот тушаалаар 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс ******* сумын ******* бригадад малын бага эмчээр томилон ажиллуулав, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 14-ний өдөр цэргийн албанаас халагдсан, ******* сумын мал эмнэлэгийн эрхлэгч эмчийн 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалаар 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ******* сумын ******* багийн малын бага эмчээр томилон ажиллуулав, ******* сумын мал эмнэлэгийн эрхлэгчийн 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 1997 оны 167 дугаар тогтоолын дагуу байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөв гэсэн бичилт тус тус хийгдсэн байна. Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт нь ажил олгогчийн гарын үсэг, тэмдгээр, цалин хөлс олгосон бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр тус тус албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагч Б.*******ын ажилласан хугацааг тооцож, тогтоох үндсэн баримт байна.
2.2. Ажил олгогчийн шийдвэр
Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1990 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай ажилд түр хугацаагаар томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт ******* бригадын ЭТЦ-ийн эмчээр ******* овогтой *******ыг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулжээ. Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас ирүүлсэн 1987 оноос 1994 оны цалингийн цэс баримтад бригадын эмч Б.*******д цалин хөлс олгож байсан талаар тусгасан байх бөгөөд дээрхи ажил олгогчийн шийдвэр, цалин хөлс олгосон бичилт нь цаг хугацааны хувьд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай тохирч байна. Ховд аймгийн ******* сумын ******* бригадын Эрчимт тэжээлийн цэг нь 1992 оны 02 сарын 12-ны өдрөөс эхлэн сумын Мал эмнэлэг болж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр өөрчлөн зохион байгуулагдсан. Б.******* нь үргэлжлүүлэн Мал эмнэлэгийн тасагт бригадын эмчээр ажиллаж байсан нь тухайн үед түүнд 1987 оноос 1994 оны 07 сар хүртэл цалин олгож байсан цалингийн тооцооллын хүснэгтээр нотлогдож байна.
2.3. Улсын бүртгэлийн лавлагаа:
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б.*******ын ХААТР-1А маягтад ажилладаг байгууллага Сүхбаатарын зам нэгдэл, эрхэлдэг ажил малын бага эмч, ажилд орсон он 1987 он, эрхэлж эхэлсэн он 1987 он гэж, 1993 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ХААТР-15/А/ маягтад ажилладаг байгууллага ******* баг, эрхэлдэг ажил Засаг дарга гэж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1988 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет баримтад 1987 онд ХАА-н техникум төгссөн, малын эмч мэргэжилтэй, ******* хэсэгт малын бага эмч ажилтай гэж тус тус бүртгэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр хүсэлт гаргагч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малын бага эмчээр ажиллаж байсан нь нотлогдов.
2.4. Цэргийн алба хаасан лавлагаа:
Б.*******ын 1987 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай цэргийн батлахад 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанд татагдсныг тодорхойлжээ. Тэрээр малын бага эмчээр ажиллаж байхад цэргийн албанд татагдсан бөгөөд 1990 оны 10 дугаар сард хугацаат цэргийн албыг хааж ирсний дараа ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын тушаалаар 1990 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн ******* бригадын ЭТЦ-ийн эмчээр томилогдон, үргэлжлүүлэн ажилласан байна.
2.5. Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 164 дугаартай албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаагаар Б.******* нь ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1998 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал 3 жил 0 сарыг ажилласанаар тооцуулсан болох нь, Хөдөө аж ахуйн яамны харъяа Ховд дахь Хөдөө аж ахуйн техникумын 1987 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 4699 дугаартай мэргэжлийн дипломын хуулбар баримтаар Б.******* нь малын бага эмч мэргэжилтэй болох нь тус тус тогтоогдож байна. Малын эмч мэргэжлийг эзэмшиж төгссөний дараа ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын тушаалаар ******* бригадад бригадын эмчээр, нэгдэл татан буугдсанаар Мал эмнэлгийн тасагт бригадын эмчээр 1994 оныг дуустал ажилласан. Тухайн үед Б.*******ын хөдөлмөрийн дэвтэрт Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгож № тоот нийгмийн даатгалын дэвтэр олгосон талаар нийгмийн даатгалын байцаагч тэмдэглэл үйлдэж, тэмдэг дарсан байна. Дээрх № дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлснийг нотолсон хуулбарыг хүсэлт гаргагч нотлох баримтаар бүрдүүлэн өгжээ.
2.6. Гэрчийн мэдүүлэг
2.6.1. Ш.*******гийн ... Б.******* нь ******* онд Ховд аймгийн ******* сумын иргэн *******ын хүү болон төрсөн. 1987 онд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумын малын эмчийн ангийг малын бага эмч мэргэжлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн ******* сумын ******* багийн малын эмчээр ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл малын бага эмчээр ажиллаж байна. Б.******* нь 1987 оноос өнөөдрийг хүртэл малын эмчээр ажиллах хугацаандаа 3 удаа багийн засаг даргаар, 5 удаа сумын иргэдийн төлөөлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байсан. 1987 онд сургууль төгссөн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн юм. 1988 оноос 1990 онд цэргийн алба хаасан. Өөрөөр тасралтгүй ажилласан.... гэх мэдүүлэг,
Гэрч Л.*******гийн ... Б.******* нь ******* онд төрсөн. Бид 1987 онд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг хамтдаа төгссөн. Б.******* нь малын эмчийн ангийг малын бага эмч мэргэжлээр, би зоо техникчээр тус тус суралцаж төгссөн. Б.******* нь сургуулиа төгсөөд Ховд аймгийн ******* сумын ******* багийн малын эмчээр ажиллаж эхэлсэн бөгөөд би ******* багт зоо техникчээр тус тус ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 1987 оноос өнөөдрийг хүртэл хамтдаа нэг суманд ажиллаж байна. Б.******* нь 1988 оноос 1990 онд цэргийн алба хаасан. Өөрөөр сумандаа тасралтгүй ажилласан... гэх мэдүүлэгүүд хэрэгт авагдсан байх бөгөөд гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
3. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Б.*******ын 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадын эмчилгээ тэжээлийн цэгт бригадын эмч, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Мал эмнэлгийн тасагт бригадын эмчээр (малын эмч) тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ын 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадын эмчилгээ тэжээлийн цэгт бригадын эмч (малын бага эмч), 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Мал эмнэлгийн тасагт бригадын эмч (малын бага эмч)-ээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН