Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2024/00115

 

 

 

 

 

2*******4 03 12                                                      153/ШШ2*******4/00115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2*******4 оны ******* дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2*******4 оны ******* дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* 5 дахь хүүхэд болон мэндэлсэн. Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1972 онд элсэн орж 1982 онд 10 дугаар ангиа төгссөн. 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Радио рейленд галчаар ажиллаж эхэлсэн. 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 57 дугаар, 1987 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр, 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаар мөн аймгийн тээврийг удирдах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2******* дугаар, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаар тушаалаар 130 машины жолоочоор томилогдож 1992 оны 07 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан. Бадамлах дөл ТӨҮГ-ийн захирлын 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 55 тоот тушаалаар засварчнаар ажилд орж 2003 оны 03 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. Иймд 1986-1990 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагч Б.*******оос: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2*******4 оны ******* дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Ховд аймгийн засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2*******4 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 60 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Холбооны газрын даргын 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 57 дугаартай ажилд шилжүүлэн авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Холбооны газрын даргын 1987 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай ажилчдын ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт, Ховд аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2******* дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт СХ-ийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаартай авто тээврийн 4 дүгээр баазын орон тоо цалингийн тухай тушаал, хавсралтын хамт, иргэн Д.*******, С., Ж. нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт, Батлан хамгаалахын төв архивын 2*******4 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн 1258 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.

4. Шүүхээс: С., А. нарын гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын 2*******4 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 165 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Б.*******ын ХААТР 1, 21, 7 маягтын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабаас 2*******4 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 29 дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн албанд татагдсан тухай анкетын хуулбар зэргийг баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагыг 1986 оны 04 дүгээр сарын 03-ны өрөөс 1988 оны 07 дугар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Холбооны газарт жолооч, 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сар хүртэл Ховд аймгийн Тээврийн Удирдах газарт жолоочоор тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тодруулсан. Тус эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

2.1. Ажил олгогчийн шийдвэр

Ховд аймгийн засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2*******4 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 60 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Холбооны газрын даргын 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 57 дугаартай ажилд шилжүүлэн авах тухай тушаалын 2 дахь заалтад н.*******ыг УАЗ-469 машины жолоочоор 4 сарын 3-наас эхлэн томилон ажиллуулжээ.

Ховд аймгийн Холбооны газрын даргын 1987 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай ажилчдын ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын 1 дэх заалтад байгууллагын ажилчин, албан хаагчдын 1987 оны ээлжийн амралтын хуваарийг ҮЭ-ийн хороотой зөвшөөрөлцсний дагуу хавсралтаар баталсан бөгөөд хавсралтын 28 дугаар жолооч Б.*******т ээлжийн амралт олгосон байна.

Ховд аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх хэсэгт жолооч Б.*******ыг 7 сарын 13-наас эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Тээврийг удирдах газрын мэдэлд шилжүүлжээ. Хүсэлт гаргагч Б.*******ын Ховд аймгийн Холбооны газраас чөлөөлөгдөж, Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байсан гэх тайлбар нь дээрх тушаалаар нотлогдов.

Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2******* дугаартай ажилд авах тухай тушаалын 1 дэх заалтад Хотын хорооны харъяат Б.*******ыг 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ачаа тээврийн хэсэгт жолоочоор авч ажиллуулснаар тэрээр тус газарт жолоочоор томилогдсон үйл баримт тогтоогдлоо.

Ховд аймгийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт СХ-ийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаартай авто тээврийн 4 дүгээр баазын орон тоо цалингийн тухай тушаалын хавсралтын 111 дүгээрт Б.******* гэж тус тус тусгасан байх бөгөөд дээрхи ажил олгогчийн шийдвэр, цалин хөлс олгосон бичилт нь цаг хугацааны хувьд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай тохирч байна.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын 2*******4 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 165 дугаартай албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаагаар Б.******* нь ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990 оны 08 сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал 10 жил 5 сарыг ажилласнаар тооцуулсан. Улсад ажилласан жилийг нөхөн тооцуулсан хугацааг үндэслэн шүүх хуралдаанд Б.******* нь хүсэлтийн шаардлагыг 1990 оны 08 сар хүртэл тогтоолгохоор тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.

2.3. Улсын бүртгэлийн лавлагаа:

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б.*******ын ХААТР-1А маягтад ажилладаг байгууллага Холбоо, эрхэлдэг ажил жолооч, ажилд орсон он 1985 он, эрхэлж эхэлсэн он 1986 он гэж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2*******4 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1982 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет баримтад цэргийн албанд татагдахын өмнө 1 дүгээр 10 жилд сурч байсан гэж тус тус бүртгэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр хүсэлт гаргагч Б.******* нь Холбооны газарт жолоочоор ажиллаж байсан нь мөн нотлогдов.

2.4. Цэргийн алба хаасан лавлагаа:

Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2*******4 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн 1258 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар Б.******* нь БХЯ-ны сайдын 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Ховд аймгаас 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, Ардын армийн 277 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дугаартай цэргийн батлахтай халагдсныг тодорхойлжээ.

2.6. Гэрчийн мэдүүлэг

2.6.1. А.н ... Б.******* бид хоёр 1986 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа авто 4 дүгээр баазад жолоочоор хамтдаа ажиллаж байсан. Б.******* бид хоёр ачааны ЗИЛ-130 маркийн машин барьдаг байсан бөгөөд Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоос аймаг руу хүнс тээвэрлэдэг, Завхан аймгийн Тосонцэнгэлээс барилгын материал, Увс аймгийн Цагаанхайрханаас түлшний мод зэргийг тээвэрлэдэг байсан. 1993 онд Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа авто 4 дүгээр бааз тарсан бөгөөд жолоочууд нь хувиараа гарсан. Хувьчлал явагдсны дараа Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа авто 4 дүгээр бааз нь Аянчин ХК нэртэй болж нэг хэсэг үйл ажиллагаа явуулсан.... гэх мэдүүлэг,

Гэрч С.ийн ... Б.******* бид хоёр 1987 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа авто 4 дүгээр баазад жолоочоор хамтдаа ажиллаж байсан. Б.******* нь манайд жолоочоор ажилд орохоосоо өмнө Хов аймгийн Холбооны газарт жолоочоор ажиллаж байсан. Тэгээд 1987 онд манай байгууллагад жолоочоор ажиллахаар шилжиж ирсэн. Б.******* нь УАЗ-469 машин, би цистерн маркийн машин барьдаг байсан. 1992 онд Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа авто 4 дүгээр бааз тарсан бөгөөд Б.******* нь машинаа аваад хувиараа гарсан... гэх мэдүүлэгүүд хэрэгт авагдсан байх бөгөөд гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

3. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Б.*******ын 1986 оны 04 дүгээр сарын 03-ны өрөөс 1988 оны 07 дугар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Холбооны газарт жолооч, 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сар хүртэл Ховд аймгийн Тээврийн Удирдах Газар жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ыг 1986 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1988 оны 07 дугар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Холбооны газарт жолооч, 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сар хүртэл Ховд аймгийн Тээврийг Удирдах газарт жолоочоор тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.РАУШАН