| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2023/01003/И |
| Дугаар | 131/ШШ2024/00807 |
| Огноо | 2024-10-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 131/ШШ2024/00807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан зохигчийн гэрлэлт цуцлуулах тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Э.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ы *******хдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Э.*******ын *******хдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, охин , нарыг эх Б.*******ы асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг тус тус баримтлан охин , нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд *******хэд тус бүрд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Э.*******оос *******хдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Э.*******оос гаргуулсан *******хдийн тэтгэлгийг гагц******* охин , нарын хэрэгцээнд зарцуулахыг эх Б.*******д даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан тэтгэлэг охин , нарын хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол эцэг Э.******* нь уг тэтгэлгийг зориулалтаар нь зарцуулахыг эх Б.*******аас шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэ******* шийдвэрийн хувийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-т хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Отгонбатад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.*******т холбогдох 10,000,000 төгрөгийн үнэтэй 2 давхар бүрээстэй 5 ханатай гэр, 5,000,000 төгрөгийн үнэтэй 2 давхар бүрээстэй 4 ханатай гэр, 850,000 төгрөгийн үнэтэй иж бүрэн мөлхөө тавилга, 800,000 төгрөгийн үнэтэй модон ор, 1,800,000 төгрөгийн үнэтэй нарны толь, хөлдөөгчийн иж бүрдэл, 650,000 төгрөгийн үнэтэй хивс зэрэг эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******ы хариуцагч Э.*******т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, гэр бүлийн 3 гишүүнд ногдох 38 толгой ямааг хариуцагч Э.*******оос гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, уг шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******ы хариуцагч Э.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Э.*******ын нэхэмжлэгч Б.*******д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******оос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д, нэхэмжлэгч Б.*******аас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Э.*******т тус тус олгосугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ