Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2024/00126

 

 

 

 

 

20 03 14                                                             153/ШШ20/00126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Б.*******г нас барсан гэж зарлуулах тухай нэхэмжлэлийг 20 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 20 оны 02 дугаар сарын 2*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Б.*******, түүний өмгөөлөгч Д.Алимаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие ам бүл-4. Эцэг, эх, эгчийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* дугаар гудамжны тоотод амьдардаг. Миний эгч Б.******* нь 2015 онд сэтгэцийн өвчтэй болж, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв-д эмчлүүлж байгаад 2017 онд Улаанбаатар хотод эхийн хамт эмчлүүлж байхдаа алга болсон. Нийслэлийн дүүргийн т өртөөний ойролцоо явж байсан сураг гарсан тул тухайн үед нь дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст бүртгүүлж, эрэн сурвалжлуулах ажиллагаа хийлгэх буюу өөрсдөө хувиараа хайгаад үр дүн гараагүй. Түүнээс хойш 6 жил өнгөрч, одоог хүртэл хаана байгаа нь мэдэгдэхгүй ямарч сураг гараагүй Б.*******г нас барсан гэж зарлаж өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагч Б.*******аас: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1*******0 дугаартай албан бичиг, Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн тусламжийн дэвтрийн хувийн хэрэг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрөл садангийн лавлагаа зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.

4. Шүүхээс: дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2*******3-2-1/2334 дугаартай албан бичиг, гэрч Х.*******, П., Ц.гийн гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэрэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 1*******-ны өдрийн 492 дугаартай албан бичгээр ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, Ховд аймгийн Цэргийн гавъяаны одонт Цагдаагийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн албан бичиг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 20 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2-2/69 дугаартай албан бичиг зэргийг баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах Б.*******г нас барсан гэж зарлуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Иргэн Харнууд овогт *******гийн *******/ ПЭ*******7111600/ нь 19*******7 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд хүсэлт гаргагч Б.******* нь Харнууд овогт *******гийн ******* нь хүсэлт гаргагч ******* ******* овогт *******гийн *******ын төрсөн эгч болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Гэрч Ц.гийн ... Би 5-6 жилийн өмнө Нийслэлийн дүүргийн т өртөөний орчимд нэг айл/нэрийг нь сайн санахгүй байна/-ын үхэр саах ажил хийж байсан. Би тухайн ажиллаж байсан айлынхаа гэрийн ойролцоо өөрийн гэрээ бариад амьдардаг байсан. Сэтгэцийн эмгэг өвчтэй байнгын хараа хяналт шаардлагатай охин Б.******* нь тухайн үед надтай хамт Улаанбаатар хотод байсан. Хэдэн он байсныг одоогоор санахгүй байна. Хавар байсан санагдаж байна. Би тухайн үед сэтгэл санаа хүнд, шоконд орсон байсан учраас яг хэдэн он, хэдэн сар, ямар өдөр байсан гэдгийг огт санахгүй байна. Агаарт гарна гэж хэлээд гэрээс гараад буцаж ирээгүй. Охиноо алга болоод удаагүй Ховд аймагт буцаад ирсэн. Охин Б.*******г алга болсон талаар Ховд аймгийн Цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст манай ах дүү нар мэдэгдэж байсан. Би Ховд аймагт бас ирж, албан ёсоор мэдэгдэж, эрэн сурвалжлах ажиллагаа хийлгэж байсан. Миний өөрийн төрсөн ах дүү нар нийслэлд байдаг. Бид нар хувиараа бас зөндөө асууж сурж, эрэн хайж байсан боловч олдоогүй. Миний охин Б.******* нь 19*******7 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн. Тухайн үед 30 гаруй настай байсан. Тусдаа гэр бүлтэй болоогүй. Нөхөр, үр хүүхэдгүй байсан. Манай охины нэр дээр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт байрлалтай нэг хашаа байдаг. Х.******* нь миний охин Б.*******гийн хойд эцэг байгаа юм. Төрсөн эцэг Б.Эрдэнэтогтох бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан байсан. Би Б.******* охиноо гаргасны дараа Х.*******тэй гэрлэж, хүү Б.*******ыг төрүүлсэн. Тухайн үйл явдал болох үед би өөрийн төрсөн ах дүү нараа бараадаж, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байсан бөгөөд миний охин Б.******* миний хойноос надтай хамт амьдрах гээд Улаанбаатар хотод ирсэн байсан. Манай охин алга болсноосоо хойш нэг ч удаа сураг гараагүй. Намайг Ховд аймгийн Цагдаагийн газраас энэ талаар лавлаад очиход нэг цагдаа явж бай гэдэг, гэртээ очиж амжаагүй байхад хурдан ир гэж дууддаг. Надад их хэцүү байсан учраас би энэ асуудлыг хөөцөлдөхөө болиод орхисон. Тэгээд би ах дүү нараараа хувиараа эрж хайсан... гэх мэдүүлэг,

Гэрч Х.*******гийн ... Б.******* миний төрсөн хүү байгаа юм. Харин Б.******* миний дагавар охин. Би Ц.тай 1993 онд гэр бүл болсон. Б.******* нь 2017 оныг хүртэл хамтдаа амьдарсан. 2017 оноос хойш алга болсон. Б.******* нь ээжтэйгээ уулзахаар Улаанбаатар хот руу явсан. Ээж нь Улаанбаатар хотод байсан юм. Б.******* сэтгэцийн өөрчлөлтийн улмаас халамжийн үйлчилгээнд хамрагддаг байсан. Б.******* ганцаараа хотруу ээжтэйгээ уулзахаар явах чадвартай байсан. Ер нь заримдаа эрүүл болоод заримдаа сэтгэцийн өөрчлөлт нь хөдөлдөг байсан. Ээжтэйгээ уулзахаар явна гэхээр нь автобусанд суулгаж өгсөн. Тэгээд ээж нь хотод автобуснаас тосож авсан. Хотод очоод галт тэрэгний зөрлөг дээр гуанзанд хоол идэж байхдаа алга болсон гэсэн. Бид нар эрэн хайх ажиллагааг зөндөө хийсэн. Сонинд хүртэл зарлаж байсан. Нийслэлийн цагдаад хүртэл мэдэгдэж хайлгаж байсан. Бид маш их хайсан. Б.******* нь 1993 онд бид нар хамт амьдарч эхлэхэд эрүүл саруул хүн байсан. 25 орчим настайдаа сэтгэцийн өөрчлөлттэй болсон. Цаст алтай сургуульд сурдаг байсан. Сургуулиа төгсөөд удаагүй есүст яваад ийм болсон. Тэгээд цаашаа үргэлжүүлж сураагүй... гэх мэдүүлэг,

Гэрч П.ын ...Б.*******ыг танихгүй. Б.*******г танина. Б.******* нь манай тасгийн хяналтад эмчлүүлж байсан манай эмчлүүлэгч байгаа юм. Би Ховд аймгийн БОЭТ-ийн сэтгэцийн тасагт сэтгэцийн их эмч, сэтгэл засалч ажилтай. Энэ ажлыг 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй эрхэлж байна. Түүнээс өмнө ерөнхий мэргэжлийн эмч буюу яаралтай тусламжийн тасагт ажиллаж байсан. Ерөнхийдөө 2009 оноос хойш эмчээр ажиллаж байна. Б.******* нь f25 буюу шизоаффектив эмгэг оношийн улмаас анх манайд 2015 оны 11 дүгээр сард анх хэвтэн эмчлүүлж байсан. Б.*******г маш сайн санаж байна. Учир нь Б.******* нь маш хүнд, хэцүү өвчтний нэг байсан. Яг өвчин сэдэрсэн үедээ хаашаа ч хамаагүй яваад алга болчихдог, өөртөө шүүмжлэлтэй хандаж чадахгүй, өөртөө арчаагүй болчихдог байсан. 2016 онд нийт 4 удаа хэвтэн эмчлүүлж байсан. Нэг удаа аймгийн урд модон овоо нь дээрээс хөл нүцгэн явж байхад нь ар гэр нь цагдаагийн тусламжтайгаар олсон гээд цагдаа манай тасагт авчирч байсан. Бас нэг удаа аймгийн цэнгэлдэх хүрээлэнгээс унтлагын хувцастай явж байхад нь цагдаа олж манай тасагт авчирч байсан. Б.******* нь нилээн хүнд эмчлүүлэгч байсан. Сүүлд Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвд эмчлүүлж байсан санагдаж байна. Ар гэрийн хүсэлтээр хөдөлмөрийн чадвар алдалтын актыг эчнээгээр 2017 оноос 201******* оныг хүртэл сунгаж өгсөн. Хөдөлмөрийн чадвар алдалтын актыг анх тогтооход эмчлүүлэгч заавал байлцана. Харин сунгахад эмчлүүлэгчийн тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад заавал байлцуулахгүйгээр эчнээгээр сунгаж болно. Б.*******гийн тухайд 2017 оноос 201******* оныг хүртлэх актыг эчнээгээр сунгаж байсан. Тэрийг бол сайн санаж байна. Б.*******гийн хувьд тухайн үед ар гэр нь Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв буюу шар хадны эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж хэлж байсан. Тэгээд бид нар шаардлагатай бичиг баримтуудыг нь эмчлүүлэгчийн карттай нь аваад ир гээд ар гэр нь авчирсны үндсэн дээр эчнээгээр сунгаж байсан... гэх мэдүүлэгүүд хэрэгт авагдсан байх бөгөөд гэрч нарт хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

3. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* оршин суух бүртгэлтэй, ПЭ*******7111600 регистрийн дугаартай, Харнууд овогт *******гийн *******г нас барсанд тооцож, шийдвэрлэлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11*******, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.2, 139 дүгээр зүйлд зааснаар Харнууд овогт *******гийн *******г нас барсанд тооцсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.РАУШАН