Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2024/00124

 

 

 

 

 

2024 03 14 153                                                             /ШШ2024/00124

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* суманд байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ******* ******* овогт *******гийн *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан шатахууны 4,414,400 төгрөг, алданги 2,207,200 төгрөг, нийт 6,621,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлдээ: ... Иргэн Ц.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Түнзэгэстэй ХХК-тай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байна. Иргэн Ц.******* нь ******* ХХК-ийн зам зуур 1 шатахуун түгээх салбараас 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 3,418,858 төгрөгний шатахууныг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 197,142 төгрөгний шатахууныг, ******* шатахуун түгээх салбараас 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 798,100 төгрөгний шатахууныг тус тус зээлээр авсан бөгөөд 4,414,100 төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний 2.3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлнө гэж заасан байна. Алданги дээр маргах учир эвлэрүүлэн зуучлалаар орох боломжгүй. Иймд иргэн Ц.*******аас зээлээр авсан шатахууны мөнгө 4,414,400
төгрөг, алданги 2,207,200 төгрөг, нийт 6,621,600 төгрөгийг ******* ХХК-д
гаргуулж өгнө үү... гэжээ.  

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр авсан шатахууны төлбөр 4,414,400 төгрөг, алданги 2,207,200 төгрөг нийт 6,621,600 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд бүрэн төлж барагдуулах санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь Ц.*******т холбогдуулан зээлээр авсан шатахууны 4,414,400 төгрөг, алданги 2,207,200 төгрөг, нийт 6,621,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат, хариуцагч Ц.******* нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр авсан шатахууны төлбөр 4,414,400 төгрөг, алданги 2,207,200 төгрөг нийт 6,621,600 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд бүрэн төлж барагдуулах санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат хүлээн зөвшөөрч зохигч харилцан тохиролцжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон, тэрээр энэхүү эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчтай эвлэрсэн нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй байна. Талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 23-241 дугаартай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно.

4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус шүүх хуралдаанд тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,896 төгрөгийн тал нь болох 60,448 төгрөгийг төрийн сангаас, 60,448 төгрөгийг хариуцагч Ц.*******аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Зохигчид энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр авсан шатахууны төлбөр 4,414,400 төгрөг, алданги 2,207,200 төгрөг нийт 6,621,600 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд бүрэн төлж барагдуулах санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат хүлээн зөвшөөрч тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,896 төгрөгийн тал нь болох 60,448 төгрөгийг төрийн сангаас, 60,448 төгрөгийг хариуцагч Ц.*******аас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Б.РАУШАН