Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2024/00122

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024  03  14                                                          153/ШШ2024/00122

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ийн *******

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, *******с овогт *******ын

Зээл 28,000,000 төгрөг, алданги 12,600,000 төгрөг, нийт 40,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 31-32 ӨМӨ улсын дугаартай Уаз-фургон маркийн автомашин гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.*******/цахимаар/, хариуцагч Б./цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэлдээ: ...Ховд аймгийн ******* сумын оршин суугч Б. надаас 28.000.000 төгрөгийг 2021 оны 08-р сарын 02-ны өдөр зээлдэж авч 2021 оны 12-р сарын 02-ны өдөр буцааж өгөхөөр болж нотариатаар гэрчлүүлэн зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээнд заасан хугацаа хэтэрвээс ИХ- ын 232.6-т зааснаар өдөрт 0.5 хувийн алданги төлөхөөр тусган гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацаа өнгөрсөн хэдий ч одоо болтол нэг ч төгрөг өгөхгүй байна. Мөнгөө төлөх ёстой гэрээнд заасан хугацаа болох 2021 оны 12-р сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл /2022.03.02/ 90 хоног болсон байх бөгөөд 28,000,000*0.5 % хоногийн алданги * 90 хоног=12.600.000 төгрөгний алданги болж байх юм. Гэтэл ИХ-ын 232.4-т зааснаар алданги үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрээгүй тул нийт алданги 12.600.000 төгрөг болох бөгөөд үндсэн зээл 28,000,000 төгрөгт нэмвэл нийт 40.600.000 төгрөг болж байх юм. Иймд Б.аас 40.600.000 төгрөг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох Зээл 28,000,000 төгрөг, алданги 12,600,000 төгрөг, нийт 40,600,000 төгрөгөөс үндсэн зээл 18,000,000 төгрөг, алданги 12,600,000 төгрөг нийт 30,600,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагч Б. нь Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 31-32 ӨМӨ улсын дугаартай Уаз-фургон маркийн автомашин гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгийг сар болгон боломжоороо төлж, 2025 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацаанд бүрэн төлж барагдуулах санал гаргасныг нэхэмжлэгч Т.******* хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.ад холбогдуулан Зээл 28,000,000 төгрөг, алданги 12,600,000 төгрөг, нийт 40,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Б. нь нэхэмжлэгч Т.*******д холбогдуулан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 31-32 ӨМӨ улсын дугаартай Уаз-фургон маркийн автомашин гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Б. нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох Зээл 28,000,000 төгрөг, алданги 12,600,000 төгрөг, нийт 40,600,000 төгрөгөөс үндсэн зээл 18,000,000 төгрөг, алданги 12,600,000 төгрөг нийт 30,600,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагч Б. нь Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 31-32 ӨМӨ улсын дугаартай Уаз-фургон маркийн автомашин гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгийг сар болгон боломжоороо төлж, 2025 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацаанд бүрэн төлж барагдуулах санал гаргасныг нэхэмжлэгч Т.******* хүлээн зөвшөөрч зохигч харилцан тохиролцжээ.

3. Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Б. нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй байна.

5. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус шүүх хуралдаанд тайлбарлан гарын үсэг зуруулав. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,950 төгрөгийн тал хувь болох 180,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид тус тус олгож, үлдэх тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Зохигчид энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Т.*******н нэхэмжлэлтэй Б.ад холбогдох зээл 28,000,000 төгрөг, алданги 12,600,000 төгрөг, нийт 40,600,000 төгрөг гаргуулах тухай, Б.ын сөрөг нэхэмжлэлтэй Т.*******д холбогдох Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 31-32 ӨМӨ улсын дугаартай Уаз-фургон маркийн автомашин гаргуулах тухай иргэний хэрэгт эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,950 төгрөгийн тал хувь болох 180,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид тус тус олгож, үлдэх тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.РАУШАН