| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2024/00102/И |
| Дугаар | 153/ШШ2024/00125 |
| Огноо | 2024-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 153/ШШ2024/00125
| 2024 03 14 | 153/ШШ2024/00125 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* гудамжид байрлах, Ховд аймгийн ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 428.111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймгийн ******* газар нь нэхэмжлэлдээ: Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Өргөө" зочид буудал дотор Б.г бусадтай хардсаны улмаас цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2022/ дугаартай шийтгэх тогтоолоор Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байна.
Б.*******гийн буруутай үйлдлийн улмаас иргэн Б.гийн /РД:/-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч эмчлүүлсний төлбөр болох 428.111 төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий *******аас ...Ховд аймгийн прокурорын газарт шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон нэр бүхий иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох талаар шүүхэд нэхэмжлэл гарган, хуульд заасан чиг үүргийнхээ дагуу туслалцаа үзүүлнэ үү... гэх хүсэлтийг прокурорын газарт ирүүлсэн ба Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан хүсэлт гаргасан дээрх байгууллага нь төрийн байгууллагад хамаарч байна. Төрийн байгууллагын дээрх хүсэлтийг прокурор хүлээн авч, судалж үзэхэд, эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлэх бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжпэх эрхтэй гэж тус тус хуульчилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.,
******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.
Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжпэл, тайлбар, гомдол гаргана. гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжпэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ.
Иймд Б.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 428.111 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, ******* тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б.******* нь хариу тайлбартаа: Ховд аймгийн ******* *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 428.111 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******ын гэм хорын хохиролд 428.111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ. Б.*******гийн буруутай үйлдлийн улмаас иргэн Б.гийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэ талаар маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул Ховд аймгийн ******* *******ын нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр талууд уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй эрх зүйн үр дагаврыг тайлбарлан, баримтад гарын үсэг зуруулав.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулахаар зааснаар хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 13,493 төгрөгийн тал нь болох 6,746.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******ын гэм хорын хохиролд 428.111 /дөрвөн зуун хорин найман мянга нэг зуун арван нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 13,493 төгрөгийн тал нь болох 6,746.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.РАУШАН