Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бөлтөшийн Раушан |
Хэргийн индекс | 153/2024/00087/И |
Дугаар | 153/ШШ2024/00136 |
Огноо | 2024-03-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 153/ШШ2024/00136
*******24 03 25 153/ШШ*******24/00136
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би
Нэхэмжлэгч: Нийслэлийн С******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол, ******* бизнес төв, *******арт байрлах, ******* *******т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, *******нт сум, *******н баг, ******* айлын орон сууц, ******* тоотод оршин суух, овогтой холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,768,395.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******24 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, *******24 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* *******т ББСБ ХХК нь нэхэмжлэлдээ: овогтой Тамир нь ******* Кредит ББСБ ХХК -тай *******22 оны 04-р сарын *******-ний өдөр ЗГ тоот Зээлийн гэрээ байгуулж 1,699,900 төгрөгийг жилийн 34,8%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-аас А53 128Ь загварын гар утас худалдан авсан бөгөөд зээлээр олгох мөнгөн дүнг тус компанийн Хаан банкин дахь 51 1 1513488 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хувиарын дагуу зээлээ төлөх үүүрэгтэй боловч уг хуваарийг зөрчсөн ба *******22 оны 04 дүгээр сарын *******-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно Зээлийн гэрээний 3.2-т Зээлдэгч нь Зээл эргэн төлөх хуваарь -ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч нь зээлийн гэрээний 4.2дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй Зээлдэгч овогтой Тамир нь *******24 оны 01 сарын 25 ны байдлаар Үндсэн зээлийн үлдэгдэл 1,699,900.00 төгрөг, Төлөх ёстой хүү 945,368.55 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 108,126.54 төгрөг, Нотариатын зардал 15,000 төгрөг Нийт төгрөгийн 2,768,395.09 үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2,768,395.09 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,768,395.09 төгрөгийг нэхэмжлэгч ******* *******т ББСБ ХХК д төлөхийг хүлээн зөвшөөрлөө. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нь 2,768,395.09 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б. нар нь хүлээн зөвшөөрлөө. Үүнд
*******24 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор *******0,000 төгрөг
*******24 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор *******0,000 төгрөг
*******24 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 592,098 төгрөг
*******24 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 592,098 төгрөг
*******24 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 592,098 төгрөг
*******24 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 592,101.09 төгрөг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* *******т ББСБ ХХК нь А. зээлийн гэрээний үүрэгт 2,768,395.09 гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,768,395.09 төгрөгийг нэхэмжлэгч ******* *******т ББСБ ХХК д төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага 2,768,395.09 төгрөгөөс *******24 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор *******0,000 төгрөг, *******24 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор *******0,000 төгрөг, *******24 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 592,098 төгрөг, *******24 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 592,098 төгрөг, *******24 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 592,098 төгрөг, *******24 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 592,101.09 төгрөгөөр тус тус төлж барагдуулах санал гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрч зохигч харилцан тохиролцжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б. нарт, хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.д эвлэрэх эрхийг тус тус итгэмжлэлээр олгосон, зохигч энэхүү эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаар эвлэрсэн нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй байна. Талуудын хооронд *******22 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр ЗГ зээлийн гэрээ байгуулагдаж, 1,699,900 төгрөгийн зээлийг олгож, хариуцагч А.Тамир нь Сайн интернейшнл ХХК-иас гар утас худалдан авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон бусад нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно.
4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус шүүх хуралдаанд тайлбарлан гарын үсэг зуруулав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,245 төгрөгийн тал нь болох *******,622.5 төгрөгийг төрийн сангаас, *******,622.5 төгрөгийг хариуцагч А.Тамираас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Зохигчид энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,768,395.09 төгрөгийг нэхэмжлэгч ******* *******т ББСБ ХХК д төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага 2,768,395.09 төгрөгөөс *******24 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор *******0,000 төгрөг, *******24 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор *******0,000 төгрөг, *******24 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 592,098 төгрөг, *******24 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 592,098 төгрөг, *******24 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 592,098 төгрөг, *******24 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 592,101.09 төгрөгөөр тус тус төлж барагдуулах санал гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрч тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,245 төгрөгийн тал нь болох *******,622.5 төгрөгийг төрийн сангаас, *******,622.5 төгрөгийг хариуцагч А.Тамираас гаргуулан нэхэмжлэгч ******* *******т ББСБ ХХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.РАУШАН