Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0356

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлмаагийн дүгнэлттэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Дугарсэдэд холбогдох зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Дугарсэд нь тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Дугарсэд Н ХХК-ийн зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэврийн хуудас дээр Н ХХК-ийн нэрийг нь бичихийн оронд захирал М.Цэрэннадмидын нэрийг андууран бичсэн болно. Иймд 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаартай Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаагийн дүгнэлтийг зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлмаагийн дүгнэлттэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Дугарсэдэд холбогдох ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Дугарсэдийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан №0037535 дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт ...2885263 регистрийн дугаартай Н ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай... гэж өөрчлөлт оруулах тухай дүгнэлт бүхий зөрчлийн хэрэгт хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Дугарсэд нь дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд бичгээр тайлбар өгчээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хуульд харшилсан нөхцөл байдал тогтоогдохгүй, хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж,  хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Дугарсэдэд холбогдуулан гаргасан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлмаагийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Дугарсэдийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан №0037535 дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт ...2885263 регистрийн дугаартай Н ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай... гэж өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ