Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 577

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат би “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн төлөөлөгч Ц.С******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Б*******” ХХК-ний Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 32/31 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсгийг, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 73 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1 дэх хэсгийг, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 100 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-д “ хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх эсхүл татгалзах” эрхтэй гэж заасны дагуу хариуцагчийн төлөөлөгч Ц.С******* нь “Б*******”  ХХК-ийн тус шүүхэд 2016 оны  04 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөргүй, хуульд харшлах байдал тогтоогдохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн  67.1-д заасныг баримтлан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 32/31 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсгийг, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 73 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1 дэх хэсгийг, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 100 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч Ц.С******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч  “Б*******” ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ТӨМӨРБАТ