Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2024/00795

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт тус тус баримтлан охин *******, *******, хүү ******* нарыг эх *******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг тус тус баримтлан охин *******, хүү ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд хүүхэд тус бүрд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг *******аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг *******аас гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг гагцхүү охин *******, хүү ******* нарын хэрэгцээнд зарцуулахыг эх *******т даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан тэтгэлэг охин *******, хүү ******* нарын хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол эцэг ******* нь уг тэтгэлгийг зориулалтаар нь зарцуулахыг эх *******ээс шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү шийдвэрийн хувийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн  дотор Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-т хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Отгонбатад даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах тухай гэрлэгчдийн бие даан харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, 5 ханатай бариа гэр, 80 толгой ямааг нэхэмжлэгч *******ийн өмчлөлд, 4 ханатай бариа гэр, 14 толгой адууг хариуцагч *******ын өмчлөлд тус тус үлдээсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин *******г тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Төрийн банк ХК-д төлөх малчны зээл, хүү нийт 36,458,439 төгрөгийг нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу тухай бүрт нь тэнцүү хэмжээгээр хуваан төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ