| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2017/00131/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2017-11-16 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 20.16.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 148
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн,
Хэлмэрч Х.Пүрэвсүрэн
Шүүгдэгч Х.Н , Ч.М , Ц.Б , П.Б , Ж.Б , Ц.Л ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дондов овогт Х.Н , Боржигонхороо овогт Ч.М , Боржигонтойн овогт Ц.Б , Боржигонхороо овогт П. Б , Бор овогт Ж.Б , Боржигон овогт Ц.Л нарт холбогдох эрүүгийн 1726000630016 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, , улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Дондов овгийн Х.Н
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон хороо овгийн Ч.М Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Боржигон тойн овогт Ц.Б
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон хороо овогт Пү.Б
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Бор овогт Ж.Б
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ц.Л
Шүүгдэгч Ц.Л , Ч.М , Х.Н , Ц.Б , П.Б , Ж.Б нар нь согтуурсан үедээ, бүлэглэж 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20-21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн С.Г , Ч.М нарт хүч хэрэглэж, тэдний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж амгалан тайван байдлыг нь алдагдуулсан,
Мөн Ц.Л , Ч.М , Х.Н , Ц.Б , П.Б , Ж.Б нар нь согтуурсан үедээ, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20-21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.М ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Мөн Ц.Л , Ч.М , Х.Н , Ц.Б , П.Б , Ж.Б нар нь согтуурсан үедээ, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, бүлэглэж 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20-21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С.Г ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оноож өгнө үү гэв.
Шүүгдэгч Ч.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оноож өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оноож өгнө үү гэв.
Шүүгдэгч П.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оноож өгнө үү гэв.
Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оноож өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оноож өгнө үү гэв.
Хохирогч Ч.М ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр С.Г Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд нэг айлд очоод ирье гэж хэлсэн. Тэгээд миний улсын дугааргүй, хүрэн өнгийн Мустанг-5 маркийн шинэвтэр мотоцикльтой би унаад С.Г ард сундлаад явсан. Өвөрхангай аймгаас 17 цаг 30 минутын орчимд хөдлөөд Өвөрхангай аймгийн Баянгол сумын Онгийн голын гүүр өнгрөөд явж байтал араас мотоцикльтой нэг танихгүй хүн сигналдаад давхиж ирээд мотоциклиороо урдуур хашиж зогсоод юм асууж байснаа гэнэтхэн мотоциклийн түлхүүрийг булааж аваад араас ирж түлхүүрээ аваарай гээд яваад өгсөн. Тэгээд бид хоёр кундактораа холбож асаагаад араас нь очтол наашаа суу танилцъя гэж Б хэлсэн. Бид хоёр түр зуур суугаад хоёр ах нь түлхүүрээ авъя, эртхэн газар дөхье гэтэл түлхүүргүй яв гээд бид хоёрын мотоциклийн түлхүүрийг авсан. Ц.Л нь бас та хоёр түлхүүргүй яв гээд байсан. Тэгэхээр нь за тэгье гээд мотоцикль руугаа явтал нөгөө хэд бүгдээрээ босч ирээд Б намайг тонгорох гэж байгаад миний доор ойчиж би дээрээс нь ойчтол миний хажууд байсан түлхүүр булааж авдаг Л миний баруун бөөр рүү өшиглөсөн. Миний нүд харанхуйлаад бие сулраад зугтаах санаатай мөлхтөл нөгөө үл таних залуучууд толгой нүүр рүү цохиод өшиглөөд байсан. Тэгээд хэсэг зодож байснаа мотоциклийнхоо түлхүүрийг ав, салгасан утсаа холбо гэж түлхүүр авдаг Л хэлээд нөгөө бусад залуучууд нь надаар холбуулах гэсэн юм уу гээд тал талаас толгой, цээжин тус газар гар ч орж ирээд, зарим нь сандаал, таавчигтай хүний хөл толгой цээж рүү өшиглөөд байсан. Тэгээд арай гэж мотоциклийн кундакторын утсаа холбоод мотоцикль дээрээ мордсон. Надтай хамт явсан С.Г ийг мотоциклийн зүүн урд талд нөгөө үл таних залуучууд алаад гол руу хийчих гэж яриад байгаа сонсогдсон. Удалгүй С.Г тэр хэдээс салж миний араар мотоцикль дээр мордоод намайг араас тэврээд нуруунд нүүрээ наагаад суутал араас нь нүдээд, намайг өөдөөс нүүр рүү нүдээд байсан. Би мотоциклийн хоёр гараас нь барьчихсан байсан болохоор хамгаалах юм байгаагүй. Мотоциклио асаах гэхээр түлхүүрийг авч зугтаад байсан. Энэ үед харанхуй болчихсон хэн нь хаана яаж цохиод байсныг мэдээгүй. Ер нь мотоцикльтой хөдлөх гэхээр түлхүүр авч 2-3 удаа аваад өгөхгүй байсан. Шинэ мотоцикль байна гээд өшиглөөд байсан чинь хонхойчихсон байсан. Тэгж тэгж түлхүүр өгөөд явуулсан. Тэр хүмүүс чи Богдынх гэлүү гээд зодоод байсан. Бас Хайрхандулааных гэчихээд Уянгийнх гэхүү, чи хаашаа явж байгаа юм, шороонд явж байгаа юм уу гэхээр нь сүүлдээ нөгөө хэдээс айгаад амыг нь дагуулаад тийм гэж хэлсэн. Тэгээд худлаа хэллээ гээд зодоод байсан. Тэгж тэгж бид хоёрыг явуулсан. Тухайн үед бид хоёр эрүүл байсан. Бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Гомдолтой байна. Зодуулчихаад Өвөрхангай аймгийн цагдаа дээр иртлээ айдастай байсан. Бие нилээн зовиуртай мотоциклио арай л гэж барьж тэр хэдээс холдсон. Одоогийн байдлаар 546000 төгрөг нэхэмжилнэ. ...Миний мотоцикль байгаа юм. Захын баруун талаас 2017 оны 07 дугаар сарын 10-ны үед 1730000 төгрөгөөр авсан. Улсын дугаар авч амжаагүй байсан. Нэг залуу нь миний мотоциклийн банк руу өшиглөсөн. Жаахан хонхойсон, өөр эвдрэл гэмтэл байхгүй. Би мотоциклио хүнд зарчихсан одоо байхгүй. Мотоциклийн тал дээр надад гомдол санал байхгүй. Миний мотоцикльд эвдрэл гэмтэл гээд сүртэй зүйл учраагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Г бид хоёрт хохирлын мөнгө гэж нийт 6092000 төгрөг өгсөн. Тийм болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 5-6, 7-8 хуудас/,
Хохирогч С.Г ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 00 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас М ын хамт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Галт” хайрханы ард оршин суудаг Элбэгжаргал гэгч малчинтай очиж уулзахаар “Мустанг-5” маркийн Ч.М ын мотоцикльтой явсан. Орой 20 цаг 20 минутын орчимд Өвөрхангай аймгийн Баянгол сумын гүүрээр гарч явсан. Энэ үед Ч.М мотоциклио унаад би ард нь сундлаад явж байтал гүүр дөнгөж өнгөртөл араас нэг хужаа мотоцикль сигнаалдаад нэг танихгүй зузаан улаан хацартай залуу давхиж ирээд яасан зогсдоггүй юм гэж бид хоёрын мотоциклийн түлхүүрийг аваад явсан. Тэгээд араас ирж түлхүүрээ аваарай гээд яваад өгсөн. Тэгээд бид хоёр кундакторын утсыг холбож асаагаад араас нь яваад очсон. Тэгсэн чинь 6 залуу байсан. Тэгээд мэнд мэдэлцээд суу гэсэн. Ямар ажлаар яваа юм гэхээр нь би Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Зоригоогийнд очих гэж яваа гэж хэлсэн. Зам мэдэхгүй эртхэн шиг дөхмөөр байна, түлхүүр өгчих гэсэн. Том биетэй өндөр тарган Бацаанаа гээд байсан залуу ямар айлд яах гэж байгаа юм гэхээр нь хүний бие муудаад хэл хүргэх гэж явна гэж хэлсэн. Тэр хамаагүй наашаа суу л гээд байсан. Энэ үед 10-аад минут болсон. Бацаанаа, тарган бор улаан хацартай залуу хоёр тэгвэл түлхүүргүй яв гэсэн. Бид хоёр за тэгвэл түлхүүргүй явъя гээд бостол Бацаанаа, тарган бор залуу хоёрын нэг нь араас гараараа ар дагз руу цохьсон. Тэгээд би Бацаанааг барьж аваад хоёулаа ярилцъя гээд баруун гараараа бүсэлхийнээс нь барьтал араас хэн өшиглөснийг мэдэхгүй араас давсаг руу өшиглөсөн. Би давсаг руу өшиглөчихлөө гээд эвхрээд газар ойчсон. Тэгтэл цэнхэр цамцтай, дунд зэргийн нуруутай, туранхай цагаандуу үл таних залуу хэнтэй нь яриад хэнтэй нь ярьдаггүй юм гээд гараараа миний нүүр рүү 1 удаа цохьсон. Тэгээд би нэг гараараа давсагаа, нөгөө гараараа нүүрээ дараад газар хэвтсэн. Тэгээд дээрээс хэн нь цохисныг мэдэхгүй өшиглөж, зодоод байсан. Өндийгөөд мотоциклийн тэр хавьцаа очиход намайг үл таних гурван залуу дахиад зодсон. Тухайн үед гэгээ тасарсан харанхуй болсон хэн нь зодож байгаа нь харагдахгүй байсан. Тэгтэл Бацаанаа намайг босгож ирээд чи худлаа яриад байна гээд зүүн шанаан тус газар 1 удаа цохиж намайг унагаасан. Би дахиад газар ойчтол дахиад нөгөө үл таних залуучууд бүгдээрээ зодсон. Тухайн үед хэнийг мэдэхгүй нэг нь наад бүдүүнийг чинь алаад усанд хийе гэж хэлсэн. Тэгээд би Ч.М ын руу очиж мотоцикль дээр мордоод Ч.М ын араас цээжээр нь тэврээд нүүрээ наагаад суучихсан. Тэгтэл араас өшиглөөд тохойлдоод байсан. Тэгээд хэсэг зодож байснаа яв гээд түлхүүр өгч мотоцикльтой явсан. Маш их гомдолтой. Эм тариа, эмчилгээний зардал 546000 төгрөг одоогийн байдлаар гараад байна. Энэ мөнгийг нэхэмжилнэ. Цаашид яг хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 10-11 хуудас/,
Гэрч Д.Ө-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Х.Н нь эхээс тавуулаа, айлын бага хүүхэд, дээрээ нэг эгч гурван ахтай юм. Ээж нь 2013 онд даралт нь ихэсч тал цус харвасан, одоо тэтгэвэрт байдаг. Аав нь Баянгол сумын уурын зууханд машинист хийдэг. Н нь Баянгол сумын Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх Станцын монтёр ажилтай бөгөөд тэр цалингаар л тэдний гэр бүл амьдардаг. Нэг эгч нь тусдаа гарсан, цэцэрлэгт ажилладаг. Гурван ах нь мөн тусдаа гарсан. Хоёр ах нь Улаанбаатарт, нэг ах нь Дорноговь аймагт амьдардаг. Өвөрхангай аймгийн Баянгол сумын ЕБС-д 2001 онд элсэн ороод 2009 онд 9 дүгээр ангиа төгсөөд Арвайхээр сумын МСҮТөвд 2009 онд орж нэг жил суралцаад 2010 онд гараад гэртээ ажилгүй байж байгаад 2012 онд Зэвсэгт хүчний 0256 дугаар ангид цэргийн алба хаагаад 2013 онд цэргээс халагдаад Улаанбаатар хотод цахилгаанчны 45 хоногийн курст суугаад тус ондоо Баянгол суманд байх Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх Станцад монтёр ажил хийдэг. Бага насандаа их дуугүй, чимээгүй л хүүхэд байсан. Одоо байнга хамт байхгүй байгаа болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан асуудалд орлоо гэж сонсогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 16-17 хуудас/,
Гэрч Д.Х мөрдөн байцаалтанд өгсөн: “...Х.Н нь эхээс тавуулаа, айлын бага хүүхэд, дээрээ нэг эгч гурван ахтай юм. Ээж нь 2013 онд даралт нь ихэсч тал цус харвасан, байнгын эмнэлгээр явдаг. Н нь Баянгол сумын Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх Станцын монтёр ажилтай бөгөөд 650000 төгрөгийн цалин авдаг. Тэрүүгээр л манай гэр амьдралаа залгуулдаг юм. Эхнэр хүүхэдгүй. Өвөрхангай аймгийн Баянгол сумын ЕБС-д 2001 онд элсэн ороод 2009 онд 9 дүгээр ангиа төгсөөд Арвайхээр сумын МСҮТөвд 2009 онд орж нэг жил суралцаад 2010 онд гараад гэртээ ажилгүй байж байгаад 2012 онд Зэвсэгт хүчний 0256 дугаар ангид цэргийн алба хаагаад 2013 онд цэргээс халагдаад Улаанбаатар хотод цахилгаанчны 45 хоногийн курст суугаад тус ондоо Баянгол суманд байх Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх Станцад монтёрийн ажилд томилогдоод одоог хүртэл ажиллаж байгаа. Бага насандаа их дуугүй, чимээгүй л хүүхэд байсан. Ер нь надтай их зүйл яриад байдаггүй ээжтэйгээ их ойр дотно байдаг. Одоо ч зан араншин нь өөрчлөгдсөн зүйл байдаггүй, уурлаад уцаарлаад байдаггүй, хүнтэй арга эвийг нь олж харилцдаг, аливаа зүйлийг хүчээр шийддэггүй хүүхэд юм. Аливаа зүйлийг хүүхдээ тайван бодож хийдэг, яарч бачимдаад байдаггүй. Найзууд нь уруу татаад л хэрэгт холбогдсон байх. Аливаа хүнд уруу татагдах нь амархан байдаг. Ажилдаа их сайн, сайхан араншинтай гэж ярьдаг. Эхэнргүй, найз охинтой болж байгаа юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 18-19 хуудас/,
Гэрч В.Азжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Ц.Б ын эгч нь байгаа юм. Ц.Б нь эхээс 5-уулаа, айлын бага хүүхэд, дээрээ 3 эгч, 1 ахтай, Баянгол суманд мал маллаж өссөн. Гэр бүлгүй ганц бие, гэр бүлийн орлого нь өөрөө группид байдаг. Тэр мөнгөөрөө өөрийгөө болгож байдаг. Хэлний бэрхшээлтэй юм. Арвайхээр суманд 2002-2004 оны хооронд тусгай бүлгийн ангид сурч байсан. Түүнээс хойш сургуулиасаа гараад Баянгол сумын сургуульд 6-8 дугаар ангийн хооронд сурч байсан. Бүрэн бус дунд боловсролтой...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20-21 хуудас/,
Гэрч Т.Б-мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Ц.Л гийн хүргэн ах нь байгаа юм. Түүнээс өмнө айл саахалт байсан. Ц.Л нь айлын ганц хүүхэд бөгөөд Баянгол суманд бага насаа өвөө, эмээ дээрээ өссөн. Ц.Л нь эхнэр, хүүхэдтэй, гэр бүл батлуулаагүй. Хүүхэд нь 2 нас гарантай, эхнэр нь ажилгүй гэртээ хүүхдээ хараад байж байдаг. Баянгол сумын 10 жилийн сургуульд 2001 онд элсэн орж суралцаад 2009 онд 8 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хот Хужирбулангийн цэргийн ангид алба хаасан. Түүнээс хойш Баянгол сумандаа мал маллаж байгаа. Даруухан, хүнтэй зөв боловсон харьцдаг, найз нөхөдтөйгөө харьцаж байгааг нь харахад их дажгүй залуу шиг харагддаг. Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг. Малд их сайн байдаг болохоор ойр хавийн хүмүүс нь ам сайтай байдаг...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 22-23 хуудас/,
Гэрч Д.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...П.Б нь айлын 4 хүүхдийн 2 дахь нь юм. Дээрээ нэг ахтай, доороо хоёр дүүтэй. Хөдөө мал малладаг. Эцэг, эхийн хамт амьдардаг. Орлогын эх үүсвэр нь мал маллаж түүхий эдээр нь амьдралаа авч явдаг. Гэр бүлгүй, нэг дүү нь МУИС-ийн оюутан, нэг дүү нь аймгийн төвд шатахуун түгээх станцад түгээгч хийдэг, ах нь микроны жолооч. Б нь 1997 онд Баянгол сумын 10 жилийн сургуульд элсэн орж суралцаад 2001 онд 4 дүгээр ангиа төгсөөд сургуулиасаа гараад 1 жил завсардаад албан бус сургалтын төвд суралцаад 8 дугаар ангиа төгссөн. Их төлөв томоотой, дуу цөөтэй, янз бүрийн араншин байхгүй, ар гэрийн амьдрал жаахан хүнд болохоор сэтгэл санаа хүнд байгаа. Орон нутагтаа нэр хүнд сайтай, эцэг, эх нь ч гэсэн нэр хүнд сайтай...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 26-27 хуудас/,
Гэрч А.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ц.М нь эхээс 6-уулаа бөгөөд том хүүхэд нь юм. Ам бүл эцэг, эхийн хамт 8-уулаа амьдардаг. Доороо 5 эмэгтэй дүүтэй, гэр бүлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогын эх үүсвэр нь эцэг, эхийн цалингаар амьдардаг. Мал малладаг, хувьдаа бог, бод нийлээд 100 гаруй малтай. 2000 онд ЕБС-ийн 10 жилийн сургуульд элсэн орж суралцаад 2011 онд сургуулиа бүрэн дунд боловсролтой төгсөөд 2011-2013 оны хооронд Нийгмийн ухааны дээд сургуульд суралцаж байгаад сургуулиа орхиод гэртээ ирээд хэсэг барилгын туслах, хамгаалагч ажил хийж байсан. Одоогоор эрхэлсэн ажилгүй, мал маллаж байгаа. Ер нь дуу цөөтэй, зөөлөн элдэв араншингүй хүн юм. Ээж, аав нь ч гэсэн их зөөлөн хүмүүс байдаг. Мөн дандаа эмэгтэй дүү нартай болоод тэр байх. Олны өмнө биеэ зөв авч явдаг, хүнтэй их эвтэй харьцдаг...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 28-29 хуудас/,
Гэрч Ч.П-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ч.М нь эхээс зургуулаа бөгөөд айлын том хүү бөгөөд доороо 5 эмэгтэй дүүтэй. Ам бүл эцэг, эхийн хамт 8-уулаа амьдардаг. Манай аав Чинбат нь Баянгол сумын Мал эмнэлгийн дарга, ээж Энхтуяа нь бага ангийн багш ажилтай. Надаас бусад 4 дүү маань сурч байгаа. Ч.М нь эхнэр, хүүхэдгүй, аав ээжийн цалингаар амьдардаг. 2000 онд ЕБС-ийн 10 жилийн сургуульд элсэн орж суралцаад 2011 онд сургуулиа бүрэн дунд боловсролтой төгсөөд 2011-2013 оны хооронд Нийгмийн ухааны дээд сургуульд суралцаж байгаад сургуулиа орхиод гэртээ ирээд хэсэг барилгын туслах, хамгаалагч ажил хийж байсан. Одоогоор эрхэлсэн ажилгүй, мал маллаж байгаа. Цайлган зөөлөн сэтгэлтэй, хүний үгээр байдаг. Шүлэг зохиодог, ном их уншдаг болохоор хүмүүс ам сайтай байдаг...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30-31 хуудас/,
Гэрч Д.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...П.Б нь айлын 4 хүүхдийн 2 дахь нь юм. Дээрээ 1 ахтай, доороо хоёр дүүтэй, эцэг эхийн хамт хөдөө мал маллаж амьдардаг. Орлогын эх үүсвэр нь мал маллаж түүхий эдээр нь амьдралаа авч явдаг. Гэр бүлгүй, нэг дүү нь МУИС-ийн оюутан, нэг дүү нь аймгийн төвд шатахуун түгээх станцад түгээгч хийдэг, ах нь микроны жолооч. Б нь 1997 онд Баянгол сумын 10 жилийн сургуульд элсэн орж суралцаад 2001 онд 4 дүгээр ангиа төгсөөд сургуулиасаа гараад 1 жил завсардаад албан бус сургалтын төвд суралцаад 8 дугаар ангиа төгссөн. Их төлөв томоотой, дуу цөөтэй, янз бүрийн араншин байхгүй, ар гэрийн амьдрал жаахан хүнд болохоор сэтгэл санаа хүнд байгаа. Орон нутагтаа нэр хүнд сайтай, эцэг, эх нь ч гэсэн нэр хүнд сайтай...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32-33 хуудас/,
Гэрч П.М-ы мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 21-ний шөнийн 23 цаг өнгөрч байхад ээлжийн сувилагч Ц-д хоёр хүн үзүүлэх гэсэн юм гээд утсаар дуудсан. Тэгээд уг хоёр хүнийг харахад зодуулсан цус гойжсон байдалтай байсан. Үзэхэд уг хоёр хүний биеийн ерөнхий байдал дунд зэрэг, нүүр нь хавдаж хөхөрсөн, чихнээс нь цус гоожсон байдалтай байсан. Анхан шатны туслалцаа үзүүлж эмнэлэгт хянасан. Тэр хоёр хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Нүүрэн тус газраа гэмтэл авсан, хэвлийгээр зовиуртай нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байсан....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34 хуудас/,
Гэрч Ч.М гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гэртээ байж байтал Б , Н нар ирээд гол орж усанд орох уу? гэхээр нь тэгье гээд бид гурав манайхаас Н гийн мотоцикль дээр гурвуул сундлаад гүүрний хойд талд иртэл гүүрний урд талд Л , Б , Б нар “Хараа” нэртэй архи хуваагаад ууж байсан. Тэгээд бид гурав тэр архинаас уусан юм. Тэгтэл Б өврөөсөө дахиад нэг шил архи гаргаж ирээд бид 6-уул хувааж уусан. Бид хэд Онгийн голд сэлж дуусаад хувцсаа өмсөөд байж байтал Н 10000 төгрөг гаргаж ирснээ Л г архинд яваад ир гэж хэлсэн. Тэгтэл Л “Хараа” нэртэй, 0.5 литрийн архи авч ирсэн. Бид хэд хувааж уугаад сууж байтал гүүрэн дээгүүр мотоцикльтой хоёр хүн явж байсан. Тэгтэл Л мотоцикльтой араас нь давхиад явсан. Удалгүй буцаж ирснээ хоёр танихгүй хүн байна гээд мотоциклийнх нь түлхүүрийг аваад ирсэн байсан. Удалгүй тэр хоёр хүн араас нь ирснээ мэндлээд Л гаас түлхүүрээ авъя гэж хэлсэн чинь жаахан сууж байгаад яваач, танилцана гээд байсан. Удалгүй Л танихгүй бүдүүн ахтай барилцаад авсан. Тэр хоёрыг Б ах салгасан. Тэгээд тэр хоёр явлаа, түлхүүр өг гээд Л гаас гуйгаад байж байтал хэлгүй, дүлий болох Б хажуугаар нь гүйж ирээд тэр хоёрыг мотоциклиос нь түлхээд унагаатал бүдүүн ах та нар яаж байгаа юм гээд босч ирсэн. Тэгэхээр нь бид хэд дайраад тэр хоёрыг хэдэн талаас нь зодож унагаагаад байсан. Бид хэдтэй хэрэлдээд байж байтал түлхүүрийг нь Л гаас булааж аваад тэр хоёрыг явуулсан. ...Худлаа ярьлаа л гэж зодсон. Тэр хоёр хүнийг танихгүй. Л , Б ах хоёр эхлээд зодсон. Бид нар араас нь зодсон. Би туранхай ахыг нүүр рүү нь 5 удаа цохьсон. Бид хэд нийлээд 3 шил архи уусан байсан. Ямар зорилгоор тэр хоёрын мотоциклийн түлхүүрийг авсныг мэдэхгүй. Тухайн үед Н бид хоёр усанд орж байсан. Нар жаргасан байсан, яг хэдэн цаг болж байсныг би сайн мэдээгүй. Бид хэдээс өөр хүн тэр хавьд байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35-36 хуудас/,
Гэрч П.Б н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 16 цагийн үед Л , Б , Н , М , Б нартай гүүрний хойд талд усанд ороод байж байтал Л 1 шил 0.5 литрийн “Хараа” архи гаргаж ирээд 6-уулаа хувааж ууж дуусаад би 1 шил 0.5 литрийн “Хараа” архи гаргаж ирээд ууж дууссан чинь би ерөнхийдөө согтоод байсан. Тэгээд байж байтал дахиад 1 шил архи гаргаж ирээд ууж байсан. Тэр архийг хэн авч ирснийг мэдээгүй. Ямар нэртэй, ямар савалгаатай архи байсныг ч мэдэхгүй байна. Тэр архийг ууж дуусаад бүр их согтоод байсан. Нэг мэдсэн чинь Л , Б , Н , М , Б нар бужигнаад байсан. Нэг хүн нь боль л доо, болъё гээд орилоод байсан. Тэгээд би наанаас нь явах гээд боссон чинь өнхөрч ойчоод хөл дээрээ тогтож чадахгүй байсан ба өнхөрч унан барин наанаас нь очтол нэг өндөр ахын нүүр ам нь цус болчихсон Л , Б , Н , Б , М нар овоорчихсон нэг их зодож байгаа юм байхгүй байсан. Тэгтэл Б одоо больцгоо, наад хоёр хүнээ явуул гээд байсан. Тэгээд би арай тарган ах дээр очоод би нэг цохьсон чинь Б боль гээд намайг түлхсэн чинь би өнхрөөд ойчсон. Тэгээд босч ирээд суугаад яриаг нь сонсоод байсан чинь нөгөө өндөр ах нь ёо ёо боль л доо гээд байсан. Б тэгсэн чинь одоо явуулъя гээд байсан ба тэр 2 ах мотоцикль дээрээ мордож байсан. Тэгээд тэр хоёр ах явсан. Би эхлээд тэр хоёр хүнийг Л , Б , Н , М , Б нартай зодолдож байгаа юм бодоод ойртоод очсон чинь зодолдоогүй өндөр ах тонгойгоод зогсож байсан. Тэгээд Б явуул гээд явуулсан. Харанхуй байсан бас их согтсон байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би бүдүүн ахыг нэг л цохьсон. Бид 6-уулаа 3 шил архи уусан. Би өөрөө их согтсон байсан. Нөгөө хэдийг хир согтсон байсныг сайн мэдэхгүй байна. Тухайн үед харанхуй болсон би жаахан зайдуу суусан байсан бөгөөд согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37-38 хуудас/,
Гэрч Ц.Л гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 16 цагийн үед Б , Н , М , Б , Б нартай гүүрний хойд талд усанд ороод байж байгаад би 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирээд бид нар хувааж уусан. Дараа нь Б 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирээд бид 6-уулаа хувааж уугаад дууссан чинь Н дахиад 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч ирээд хувааж уугаад дуусч байтал мотоцикльтой хоёр хүн гүүр гараад явсан. Тэгээд таньдаг хүн юм болов уу гээд би ганцаараа давхиад очсон чинь танихгүй хүн байхаар нь мотоциклийнх нь түлхүүрийг аваад араас ирж аваарай гэж хэлээд Б , Н , М , Б , Б нар дээр ирсэн. Тэгтэл нөгөө хоёр хүн мотоциклийнхоо кундакторын утсыг салгаж асаагаад араас хүрч ирээд түлхүүрээ авъя гэтэл Б , Н , М , Б , Б нар буугаад ир гэсэн. Тэгээд тэр хоёртой Б юм яриад байж байхад нь нэг нь Сайхан-Овоо орох гэж явна гэсэн, нөгөөдөх нь алтанд явж байгаа гэсэн. Тэгээд та хоёр худлаа ярьж байна гэж нэг нь хэлсэн. Маргалдаад нөгөө хоёр хүнийг зодоод эхэлсэн. Бүгд тэр хоёр хүнийг зодчихоод тэгээд явуулсан. Тэр хоёр хүний ам нь зөрөөд байхаар нь худлаа яриад гээд зодоон болсон. Би тэр хоёр хүнийг танихгүй. Харанхуйд мэдээгүй мотоцикль унаад явж байсан хүнийг Б , Б , Н , М , Б нар зодоод эхэлсэн байхаар нь би 3-4 удаа хөл рүү нь өшиглөсөн. Согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Бид 6-уулаа 3 шил архи уусан. Нилээн харанхуй болсон байсан. 20 цаг болж байсан байх. Яг хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна. Өөр хүн тухайн газар байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39-40 хуудас/,
Гэрч Х.Н н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 16 цагийн үед Б , М , Б , Б , Л нартай гүүрний хойд талд усанд ороод байж байтал Л 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирээд бид 6-уулаа хувааж уучихаад байж байтал Б 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирээд тэрийг нь бид хэд уучихаад байж байтал Л , Б хоёр дахиад нэг юм уучихмаар байна гэхээр нь би Л д 10000 төгрөг өгөөд Л яваад 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи, 1 ундаатай авч ирсэн. Тэр архиа ууж дуустал орой болсон байсан. Тэгээд нэг мэдсэн чинь тэр хоёр хүн ирчихсэн байсан. Ямар хүмүүс вэ гэсэн чинь Л түлхүүрийг нь аваад ирсэн юм гэсэн. Яг хэн тэгснийг нь мэдэхгүй байна, нэг нь Сайхан-Овоо явж байна гэсэн чинь нөгөөх нь алтанд явж байна гэж хэлтэл Л та хоёр худлаа яриад байна гэж хэлснээ пижигнээд нөгөө хоёр хүнийг зодоод эхэлсэн. Л нөгөө бүдүүн ахыг хойш нь 4-5 алхам газар авч яваад цохиод байсан. Тэгтэл Б ах ирээд Л г аваад явсан. Бид хэд бүгд очиж тэр ахыг зарим нь өшиглөөд зарим нь цохьсон. Сүүлд нь тэр хоёр ахыг зодоод бужигнаж байхад Б намайг аваад явсан. Тэгээд тэр хоёр хүнийг явуулаад яг тэр хоёр хүн хөдлөөд явах гэж байхад нь Б татаж унагаагаад мотоциклийнх нь урд руу өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би мотоциклийг нь татаж босгоод тэр хоёр хүнийг явуулсан. ...Тэр хоёр хүний ам нь зөрөөд байхаар нь худлаа яриад гээд зодоон болсон. Хэн хаана нь яаж зодсон талаар харанхуй байсан болохоор хараагүй. Би мотоцикль унаад явж байсан ахыг нуруун дээр нь 1 тохойлдож, 1 цохьсон, ард нь сууж явсан ахыг цээж рүү нь хэд цохиод шанаан тус газар нь алгадаад 3-4 удаа таавчигтай хөлөөрөө өшиглөсөн. Нилээн харанхуй болсон байсан. 21 цаг болж байсан байх. Яг хэдэн цаг болж байсныг нь сайн мэдээгүй. Өөр хүн тухайн газар байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 41-42 хуудас/,
Гэрч Ж.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 16 цагийн үед Б , М , Б , Л , Н нартай гүүрний хойд талд усанд ороод байж байтал Б , Л , Н нар нь нэг нэг шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирээд бид 6-уулаа хувааж уучихаад усанд ороод гарч ирээд байж байтал 1 мотоцикльтой хоёр залуу хүрээд ирсэн. Тэгээд мэнд мэдээд хаанаас хаа хүрч яваа хүмүүс вэ гэтэл 1 нь Өвөрхангайгаас Сайхан-Овоо орох гэж явна гэсэн чинь нөгөөдөх нь Сайхан-Овооны урд талд алт гарч байгаа газар руу явж байна гэж хэлсэн. Тэгээд мотоцикль жолоодож явсан хүн нь Л гаас түлхүүрээ авъя гэхээр нь би юун түлхүүр гэсэн чинь түрүүн араас давхиж ирээд түлхүүр аваад араас ирж аваарай гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Л г түлхүүрийг нь өг гэсэн чинь Л жаахан байж бай гэсэн. Тэгээд би бие засах гээд цаашаа явтал пижигнээд зодолдоод эхэлсэн. Тэгээд салгаж дунд нь гүйж байгаад Н , Б , Б , Л , М нарыг загнаж гайгүй болгоод тэр 2 хүнийг явуулсан. Тэр хоёр хүний ам нь зөрөөд байсан чинь худлаа яриад гээд байсан. Яг хэн нь тэгснийг мэдэхгүй байна. Харанхуйд салгаад явж байсан болохоор хэн эхэлж зодсоныг нь сайн мэдэхгүй байна. Би зодож цохиогүй. Тэр хоёр хүн хажуугаар мотоцикльтой явж, Л түлхүүрийг нь авч ирснийг мэдээгүй. Бид 6-уулаа 3 шил архи уусан. Яг хэдэн цаг болж байсныг нь сайн мэдээгүй. Өөр хүн тухайн газар байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43-44 хуудас/,
Гэрч О.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ж.Б нь ээж, аав, ах, эгч, дүүгийн хамт амьдардаг. Эхнэр хүүхэдгүй. Баянгол суманд 10 жилийн сургуулиа төгсөөд “Олимп” дээд сургуулийг 2008 онд төгссөн. Эцэг, эх нь тэтгэвэрт байдаг, үндэсний бөх, чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг. Улсаас авсан гавъяа шагналгүй, үндэсний бөхийн сумын заан цолтой, мөн сагсан бөмбөг, гар бөмбөг тоглодог. Сүүлийн үед архи бага зэрэг уудаг болсон. Тамхи татдаггүй. Өмнө нь 2009 онд Улаанбаатар хотод зодооны хэргээр шалгагдаж байсан. Одоо хүүхдүүдийг үндэсний бөх барилдахад нь дасгалжуулагж байгаа болохоор сум орон нутагтаа нэр хүнд сайн байдаг. Найз охин байдаг үгүйг нь мэдэхгүй. Зан аашийн хувьд өөрийнхөөрөө хүнд хэлэх гэснээ хэлчихдэг, сэтгэл сайтай, юманд ул суурьтай ханддаг, ер нь их хүнлэг залуу, архи дарс хааяа уучихвал хүнд уруу татагдах магадлал өндөртэй юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 1-2 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаартай шинжээчийн: “...С.Г ийн биед тархи доргилт, нүүр хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хамар ясны уг, баруун гайморын хөндийн гадна хананд цуурсан хугарал, зүүн нүдний гадна булан, зүүн баруун нүдний дээд доод зовхи, доод эрүүний шонтон, зүүн доод эрүүнд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугцаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 46 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 325 дугаартай шинжээчийн: “..Ч.М ын биед гайморын хөндийн урд ханы цөмөрсөн хугарал, гадна ханы цуурсан хугарал, тархи доргилт, нүүр хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүд, чамархай хэсэгт цус хуралт, шанаа хүзүү, хамрын нуруу, дух хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугцаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 50 хуудас/,
Шүүгдэгч П.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “..Миний бие 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим шатахуун авахаар өөрийн мотоцикльтой Л г аваад сумаас баруун зүгт 20 орчим км зайд байх гэрээсээ сумын төв рүү явсан. Сумын төвд ороод Н н гэрийн гадаа иртэл Н , Б , Б , М нар байсан. Ингээд жаахан юм ярьж зогсож байгаад гол орж усанд оръё гэж ярилцаад гол руу явсан ба замаараа дэлгүүр орж 500 граммын “Хараа” архи би нэг шилийг, Л нэг шилийг тус тус авсан. Тэгээд сумын төвөөс зүүн урд зүгт нэг км орчим зайд байх “Онгийн гол”-ын гүүрний дэргэд очоод бид хэд усанд оронгоо хоёр шил архиа хувааж уусан. Тэгтэл Н Л д 10000 төгрөг өгөөд сумын төв рүү архинд яваад ир гэсэн. Тэр үед Л миний мотоциклийг унаад сумын төв рүү яваад нэг шил 500 граммын хэмжээтэй “Хараа” архи авч ирээд жаахан усанд орж байгаад нөгөө архиа бид хэд хувааж уусан ба тухайн үед нар жаргаж байсан. Ойролцоогоор 20 цаг болж байсан. Тэр архийг хувааж уугаад нилээд согтоцгоосон бөгөөд хоорондоо юм ярьж байгаад би унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь хүмүүс пижигнэлдээд зодолдоод байх шиг байсан. Би тэгэхээр нь босоод зодоон болж байсан газар руу очтол нэг танихгүй хүнийг Б , М хоёр бариад авчихсан зуураад зогсож байсан ба тухайн танихгүй залуугийн хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би тухайн залууг нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа шанаадсан. Тэгээд цаана нь бас нэг залуугийн дэргэд Б , Н , Л гурав зогсож байсан бөгөөд тухайн залуугийн нүүр, ам нь цус болчихсон байсан. Түүнийг хараад би буцаад мотоцикль руугаа алхаж байгаад газар унаад 10-20 минут орчим хэвтсэн. Тэгээд архи гараад арай гайгүй болохоор нь босоод нөгөө хэд дээр очиход нөгөө үл таних хоёр хүн мотоцикль дээрээ мордчихсон явах гэж байгаа бололтой манай нөгөө хэд тойроод зогсчихсон байсан. Тэгэхээр нь би мотоциклийг нь татаж унагаад нөгөө хоёр хүн мотоцикльтойгоо газар унахаар нь би мотоциклийнх нь банк хэсэг рүү нэг удаа өшиглөж бага зэрэг хонхойлгосон. Тэгээд нь мотоциклийг нь бид хэд босгож өгтөл М нь мотоциклио унаад Г ард нь суугаад явцгаасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 87-89 хуудас/,
Шүүгдэгч Ц.Л гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Миний бие 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим Б тай уулзаж хонио эргүүлчихээд гэртээ мотоциклио тавьчихаад 500 граммын аягаар нэг нэг аяга айраг уучихаад Б н мотоцикльтой 15 цагийн орчим шатахуун авахаар сумын төв рүү явсан юм. Ингээд сумын төвд очоод Х.Н н гэрийн гадаа иртэл Н , Б , Б гурав байсан ба бид хэд ярилцаж байгаад гол орж усанд оръё гэж шийдээд замаараа М г Х.Н аваад “Онгийн гол” руу явсан ба замаараа Н бид хоёр дэлгүүр орж 500 граммын “Хараа” архи нэг нэг шил архийг тус тус авсан. Тэгээд сумын төвөөс зүүн урд зүгт нэг км орчим зайд бай “Онгийн гол”-ын гүүрний дэргэд очоод бид хэд усанд оронгоо хоёр шил архиа хувааж уусан. Тэгтэл Н надад 10000 төгрөг өгөөд сумын төв рүү яваад нэг шил архи аваад ирээч гэхээр нь би Б н мотоцикльтой яваад 500 граммын “Хараа” архи авч ирээд жаахан усанд орж байгаад нөгөө архиа бид хэд хувааж уусан ба тухайн үед нар жаргаж байсан. Ойролцоогоор 19 цаг өнгөрч байсан. Тэр архиа ууж дуусчихаад байж байтал гүүрээр мотоцикль дээр сундалчихсан 2 хүн гараад ирэхээр нь би Б н мотоциклийг унаад гүүр гарч байсан хоёр хүн дээр очтол танихгүй хүн байхаар нь мотоциклийх нь түлхүүрийг аваад араас ирээд түлхүүрээ аваарай гээд хамт байсан тав дээрээ иртэл нөгөө хоёр танихгүй хүн араа хүрээд ирсэн. Б тай Г нь мотоциклиосоо бууж ирээд юм яриад байсан. Б Г өөс хаанахых вэ гэж асуутал Г нь Хайрхандулааных гэж хариулсан. Тэгтэл Б.М-г таних уу гэж асуутал Г нь танина гэж хэлсэн. Тэгтэл Б та хоёр хаа хүрч яваа хүмүүс вэ гэж асуусан чинь Г хүний ажил явдалд явж байна гэж хариулсан ба дахиад нөгөөдхөөс нь Б хаа хүрч яваа юм гэж асуутал нөгөөх нь алтанд явж байна гэж хариулсан. Тэгтэл Б тэр хоёрыг худлаа яриад байна гэж хэлээд Б Г ийг нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид зургаа зургуулаа дайраад тэр хоёрыг цохиж зодсон. Би М ыг шанаа хэсэг рүү нь 1 удаа цохьсон, нуруу хэсэг рүү нь гараа зангидаж байгаад мөн 1 удаа цохьсон. Г ийг 1 удаа алгадаж нэг удаа баруун хөл рүү нь өшиглөсөн. Би яг хэн хэн нь цохьсон зодсон талаар хараагүй. Учир нь хоёулан руу л дайраад хүмүүс бужигнаад үзэгдэх орчин их муу байсан. Б мотоциклийг нь татаж унагаад банк руу нь өшиглөсөн. Тэгээд болиулаад тэр хоёрыг явуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 97-99 хуудас/,
Шүүгдэгч Х.Н н мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчим Б бид хоёр манай гэрт байж байхад Б манайд ирээд гол явж усанд оръё гээд бид гурав ярилцаад зогсож байтал Б , Л нар хүрч ирээд бид тав ярилцаж байгаад голд очиж усанд орохоор шийдээд Б , Л , Б гурав гол руу яваад би Б тай хамт М дээр очоод түүнийг аваад “Онгийн гол”-ын гүүрний зүүн хойд эрэгт очиход Б , Л , Б гурав нэг шил 500 граммын “Хараа” архи задлаад ууж эхэлж байсан. Ингээд усанд оронгоо задалсан архийг нь хувааж ууж дуусчихаад байж байтал Б нэг шил 500 граммын “Хараа” архи гаргаж ирээд мөн тэр архийг нь бид зургаа бүгдээрээ хувааж уусан. Тэгээд архи дуусчихаар нь би Л д 10000 төгрөг өгөөд нэг шил архи аваад ир гэж хэлээд сумын төв рүү явуулсан. Тэгтэл Л Б н мотоцикльтой яваад нэг шил 500 граммын “Хараа” архи, нэг сав ундаатай авч ирсэн. Тухайн архийг бүгдээрээ юм ярьж суунгаа 20 цагийн орчим ууж дуусгаад юм яриад сууж байсан чинь Л нэг мотоцикль дээр сундалсан хоёр хүн дагуулаад хүрээд ирсэн. Би тухайн үед Л г тэр хүмүүс рүү явахыг нь хараагүй бөгөөд тэр хоёр хүн ирээд Л , Б хоёртой юм яриад зогсож байсан. Б тасраад унтаж байсан ба Б , М бид гурав араас нь очоод тэр хоёр хүээс хаа хүрч яваа талаар нь асуухад Г нь айлын ажил явдалд явж байна гэж хариулсан ба М нь алт ухахаар Сайхан-Овоо сум руу явж байна гэж хэлсэн. Тэгтэл Б ах худлаа ярьлаа гээд яриад байсан ба тэр ярьж байгаа зүйлийг нь би сонсоогүй юм. Тэгтэл Б , Л хоёрын нэг нь тэр Г гэж бүдүүн ахыг цохиод унагаасан. Л Г ийг бид хэдээс тусдаа хойш нь авч яваад цохиод өшиглөөд байсан. Тэгтэл Б ах очоод боль гэж хэлсэн чинь Л тэндээсээ урагш М дээр очоод цохиод байсан. Хаана нь яаж цохьсон талаар хараагүй, харанхуй болсон байсан учраас харагдаагүй. Б ах Г тэй нь тэр хоёрын хойд талд нь юм яриад зогсож байснаа Б ах хавсарчих шиг л болсон чинь Г газар унасан. Би мотоциклийн хажууд байсан М ын нуруун дээр нь нэг удаа цохиод хоёр удаа тохойлдсон. Тэгтэл Б унтаж байгаад босч ирээд мотоцикль дээр байсан ахыг өшиглөөд цохьсон. Тэгээд би хойшоо очиж Г ийг газар хэвтэж байхаар нь нуруу руу нь хоёр удаа өшиглөөд, 2-3 удаа нуруу руу нь цохьсон. Тэгтэл тэр Г ах босохоор нь шанаа руу нь нэг удаа алгадсан чинь Б ах боль гэж хэлэхэд Б ирээд намайг аваад голын эрэг дээр аваачсан. Тэгээд би голын эрэг дээр байж байгаад тэр хэд дээр эргээд очтол Б мотоциклийг нь татаж унагаад банк руу нь 2 удаа өшиглөсөн. Тэгтэл Б ах больцгоо гээд тэр хоёрын мотоциклийг бид хар босгож өгөөд явуулсан. Бид хэд тэгээд гэр гэртээ харьцгаасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 106, 107-108 хуудас/,
Шүүгдэгч Ж.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчим Н , Б хоёртой сумын төвд явж байгаад тааралдсан. Тэр өдөр их халуун байсан болохоор гол руу явж оръё гэтэл Н жаахан ажилтай байна үдээс хойш оръё манай гадаа хүрээд ир гэхээр нь би гэртээ байж байгаад 16 цагийн орчим Н н гадаа очтол Н н гэрээс Б тэр хоёр гараад ирсэн. Ингээд яг гол руу яваж гэж байтал Б , Л хоёр хөдөөнөөс орж ирлээ гээд Б н мотоцикльтой хүрээд ирсэн. Ингээд бид 5 гол руу явахаар болоод Б , Л бид гурав түрүүлээд гол руу явахаар болоод явж байх замдаа Б , Л хоёр дэлгүүр орчихоод гарч ирсэн ба бид гурав “Онгийн гол”-ын гүүрний зүүн хойд талд очоод усанд орохын өмнө Б 1 шил 500 граммын “Хараа” архи гаргаж ирээд дөнгөж задалтал Н , Б , М нар хүрээд ирсэн. Тэгээд нөгөө архиа ууж байх хоорондоо усан орцгоосон. Тухайн архийг ууж дууссаны дараа Л нэг шил 500 граммын “Хараа” архи гаргаж ирээд түүнийг нь бас хувааж уусан. 19 цагийн орчим Н Л д 10000 төгрөг өгөөд сумын төв рүү архинд явуулсан. Л удалгүй нэг шил 500 граммын “Хараа” архи авч ирээд тэр архийг нь бас хувааж ууж дуусгаад усанд орж гарч ирээд сууж байтал Л хөдөлж явсныг мэдээгүй байж байтал мотоцикльтой хоёр хүн дагуулаад хүрээд ирсэн. Тэр хоёр залуутай мэнд усаа мэдэлцээд хаа хүрч явааг нь асуутал Л гаас түлхүүрээ авах гэж явна гэж М нь хэлсэн. Тэгэхээр нь би Л д түлхүүрийг нь өг гэж хэлтэл Л жаахан байж бай гэж хэлэхээр нь би за за гэж хэлчихээд хаа хүрч яваа хүмүүс вэ гэж асуутал Г нь ажил явдал гараад явж байна гэж хэлсэн чинь нөгөө М нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын урд тал руу алтанд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад худлаа яриад байгаа юм гээд тэр Г өөс аль нутгийнх юм гэтэл Хайрхандулаан сумынх гэж хариулсан. Манай найз Б гэж биеийн тамирын багш хийдэг хүнийг таних уу? гэж асуутал танина гэж хэлсэн. Тэгэхээр нь би дугаар луу нь залгаадхъя гэж хэлтэл би залгая гэж хэлээд залгаснаа холбогдохгүй байна гэж хэлсэн. Н , М хоёр Г гэдгийг нь дөрвөн хөллүүлчихсэн хоёулаа нүүр лүү нь цохиж байсан. Тэгээд би тэр хоёр дээр гүйж очоод М дээр очоод боль пизда минь гэж хэлтэл намайг тойроод урагшаа явчихаар нь Н г цааш нь түлхчихээд эргээд хартал М ын дэргэд Б зогсож байсан ба Л , Б хоёр толгой, нүүр хэсэг рүү нь гараараа зэрэг л цохиж байхаар нь би очоод Б , Л нарыг хойш түлхчихээд буцаад Г ийг нь босгож ирээд цээж рүү нь нэг удаа цохиод, хүзүү рүү нь нэг удаа алгадаад яв гэж хэлсэн. Тэгээд буцаад эргэж хартал М нь мотоциклио даваад газар уначихсан байсан ба Л толгой руу нь өшиглөж байхаар нь би болиулсан. Б мотоциклийнх нь урд тал руу өшиглөж байх шиг харагдсан. Тэгэхээр нь би мотоциклийг нь босгоод тэр хүнийг явуулсан. Тэгээд бид нар тарцгаасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 116-117 хуудас/,
Шүүгдэгч Ц.Б ын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн орчим гэртээ унтаж байтал Х.Н манайд ирээд намайг сэрээгээд Н бид хоёр манай талийгаач ах Батзаяагийн гэрт нь очиж цахилгааныг нь янзалж өгөөд тэндээсээ шууд Н н гэр рүү явсан ба замдаа Б тай таартал гол орох уу гэхээр нь тэгье гээд Н гийнх руу Н бид хоёр очоод гэрт нь байж байтал 16 цагийн орчим Ж.Б Н н гэрийн үүдэнд ирээд гол явъя гээд явах гэж байтал Б , Л хоёр хөдөөнөөс орж ирлээ гээд Б н мотоцикльтой хүрээд ирсэн. Ингээд бид 5 хамт гол руу явахаар болоод Б , Л , Б гурав түрүүлээд гол руу явсан. Н бид хоёр Н н мотоцикльтой замаараа М г аваад “Онгийн гол”-ын гүүрний тэр хавьд очтол Б , Л , Б гурав нэг шил 500 граммын “Хараа” архи голдоо тавьчихсан уугаад эхэлж байсан. Тэгээд Л , Н , Б , М бид тав усанд ороод гарч иртэл Б өврөөсөө нэг шил 500 граммын “Хараа” архи гаргаж ирээд бид зургаа хувааж уусан. Тэр архиа ууж дуусаад байж байтал Н Л д 10000 төгрөг өгтөл Л сумын төв рүү мотоцикльтой яваад нэг шил 500 граммын “Хараа” архи нэг ундаатай авч ирсэн бөгөөд тухайн архийг нь мөн л хувааж уугаад 20 цагийн үед дуусгасан. Тэгтэл Л г явсныг мэдээгүй байж байтал мотоцикльтой хоёр хүн дагуулаад хүрээд ирсэн. Тэр хоёр манай хэдтэй юм яриад байсан. Би юу ярьсан талаар нь мэдээгүй. Тэгтэл Б ярилцаж байгаад тэр туранхай өндөр залууг нь баруун зүүн шанаанд нь нэг удаа зүүн мөрөнд нь нэг удаа гараа зангидаж байгаад цохьсон. М махлаг бүдүүн залуугийн нуруу руу нь сандаалтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Б туранхай өндөр залууг мотоцикль дээр нь байхад татаж унагаад гараа зангидаж байгаад нүүрэн тус газар нь нилээд хэдэн удаа цохьсон мөн нэг удаа өшиглөсөн. Би бүдүүнийг нь цохиж байхыг хараагүй. Тэгээд тэр хүмүүсийг явуулсан. Би тэр хоёр хүнийг цохиж зодоогүй, ойртоо ч үгүй. Өмнө өгсөн мэдүүлэгтээ сумын цагдаагаас айгаад тэгээд хэлчихсэн юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 126, 128-129 хуудас/,
Шүүгдэгч Ч.М гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Миний бие 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчим гэртээ байж байтал Н , Б хоёр ирээд гол руу явж усанд оръё гэхээр нь би тэр хоёртой хамт яваад “Онгийн гол”-ын гүүрний зүүн хойд хэсэгт байх голын эрэг дээр иртэл Л , Б , Б нар нэг шил 500 граммын “Хараа” архи задлаад ууж эхэлж байсан. Тэгээд тухайн архийг нь бид нар хувааж уучихаад усанд орж байгаад гарч иртэл Б өврөөсөө 1 шил 500 граммын “Хараа” архи гаргаж ирээд бид 6 дахиад хуваагаад уусан. Тэгтэл бүгд нилээд халцгаасан байсан ба Н Л д 10000 төгрөг өгөөд сумын төв рүү архинд яваад ир гэхэд Л Б н мотоциклийг унаад сумын төв рүү дэлгүүр явж нэг шил 500 граммын “Хараа” архи авч ирсэн ба сумын төв бид нарын байсан газар хоёрын хооронд 1 км зайтай байдаг юм. Тухайн архийг нь мөн хувааж уусан ба дуусах үед 19 цаг өнгөрч байсан. Ингээд бид хэд усанд орчихоод гарч ирээд байж байтал Л хаанаас ч юм хүрч ирээд хоёр танихгүй хүний мотоциклийн түлхүүрийг нь аваад ирлээ гэж хэлсэн. Удалгүй араас нь нөгөө хоёр хүн нь мотоцикльтойгоо хүрч ирээд Г гэх бүдүүн ах нь бууж ирээд мэндлээд Л гаас ахын дүү ахынхаа мотоциклийн түлхүүрийг өгчих гэж хэлтэл Л “ах жаахан суухгүй юу, нутаг ус хаанахых вэ” гэж асуусан чинь Г нь Л гийн хажууд суутал Б ах Г өөс нутаг ус хаана вэ гэж асуутал Г нь Хайрхандулааных гэж хариулсан. Тэгтэл Б ах Батмөнх гэж биеийн тамирын багш таних уу гэж асуутал Г нь танина гэж хэлсэн. Тэгтэл утсыг нь мэдэх үү залгаад өгөөч гэтэл Г Батмөнх гэж хүн рүү залгатал холбогдохгүй байсан. Тэгтэл Б ах Г , М хоёроос “яг хаа хүрч яваа юм” гэж асуутал Г нь ажил явдал гараад явж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь М нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сум руу алтанд явж байгаа гэж хэлтэл Л худлаа хэллээ гээд Г ийг шанаа хэсэг рүү нь хоёр удаа гараа зангидаж байгаад хоёр удаа цохиод цээжин дээр нь нэг удаа цохьсон. Би мөн шанаа руу нь хоёр удаа гараа зангидаж байгаад цохьтол Б ах ирээд Н бид хоёрыг боль гээд хөөгөөд явуулсан. М ыг нь Л , Б хоёр бид хэдээс 10 гаруй метрийн зайд унагаачихсан зодоод байх шиг байсан. Хол, харанхуй байсан болохоор сайн харагдахгүй байсан. Тэр үед Г ийг нь Б ах явцгаа гэж хэлээд хүзүүдэж аваад хавирч унагаад цээж хэсэг рүү нь нэг удаа гараараа цохьсон. Тэгтэл Б мотоциклийг нь татаж унагаад банк руу нь нэг удаа өшиглөөд түлхүүрийг нь авчихсан байсан. Түүнийг нь Б ах Б гаас аваад түлхүүрийг нь Г , М хоёрт өгөөд явуулсан. Бид нар ч гэсэн тэгээд тарцгаасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 137-138 хуудас/,
Хохирол хүлээлгэн өгсөн баримт /1хх 243, 2хх 3/,
2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “хэлмэрчээр томилох тухай” мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 123 хуудас/,
Хохирогч С.Г , Ч.М нарын: “...Ц.Л , Ч.М , Х.Н , Ц.Б , П.Б , Ж.Б нараас тус бүр эмчилгээний зардалд 1092000 төгрөг, бүгд 6092000 төгрөг хүлээн авч гомдол санал дахин нэхэмжлэх зүйлгүй боллоо. Хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /2хх-ийн 3 хуудас/,
Шүүгдэгч Ц.Б ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-142, 165/, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-156/, ял шалгуулах хуудас /1хх-171/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1хх-224/,
Шүүгдэгч Ч.М гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-143, 164/, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-157, 225/, ял шалгуулах хуудас /1хх-170/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1хх-210/, суурь боловсролын үнэмлэх /1хх-211/,
Шүүгдэгч Х.Н н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-144, 163/, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-155, 226/, ял шалгуулах хуудас /1хх-169/, Эрчим хүчний хөгжлийн төвийн Сертификат /1хх-219/, Аюулгүй ажиллагааны эрхийн үнэмлэх /1хх-221/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1хх-222/, суурь боловсролын үнэмлэх /1хх-223/,
Шүүгдэгч Ц.Л гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-145, 162/, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-154/, ял шалгуулах хуудас /1хх-168/, охин Л.Гансоёмбын төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-213/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1хх-214/, суурь боловсролын үнэмлэх /1хх-215/,
Шүүгдэгч Ж.Б ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-146, 161/, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-158, 227/, ял шалгуулах хуудас /1хх-166/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1хх-216/, МУБИС-ийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт /1хх-217/, бүрэн дунд боловсролын үнэмлэх /1хх-218/,
Шүүгдэгч П.Б н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-147, 160/, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-153, 159/, ял шалгуулах хуудас /1хх-167/,
Хохирогч Ч.М ын шүүхэд ирүүлсэн “Миний бие Х.Н , Ч.М , Ц.Б , П.Б , Ж.Б , Ц.Л нараас хохиролд 3092000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй”,
Хохирогч С.Г ийн шүүхэд ирүүлсэн “Миний бие Х.Н , Ч.М , Ц.Б , П.Б , Ж.Б , Ц.Л нараас хохиролд 3000000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй” гэсэн хүсэлтүүд болно.
Шүүгдэгч Ц.Л , Ч.М , Х.Н , Ц.Б , П.Б , Ж.Б нар нь согтуурсан үедээ, бүлэглэж 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20-21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн С.Г , Ч.М нарт хүч хэрэглэж, тэдний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Шүүгдэгч Ц.Л , Ч.М , Х.Н , Ц.Б , П.Б , Ж.Б нар нь согтуурсан үедээ, бүлэглэж 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20-21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.М , С.Г нарыг зодож, хохирогч Ч.М ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч С.Г ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.М , С.Г нарын шүүгдэгч нарт зодуулсны улмаас хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-5-6, 10-11/, гэрч П.Мөнхсайханы хохирогч С.Г , Ч.М нарын бие махбодид гэмтэл учирсан байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-34/, хохирогч С.Г ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 46/, Ч.М ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 325 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 50/, шүүгдэгч Ц.Л , Ч.М , Х.Н , Ц.Б , П.Б , Ж.Б нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 87-89, 97-99, 107-108, 116-117, 128-129, 137-138 хуудас/, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Л , Ч.М , Х.Н , Ц.Б , П.Б , Ж.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ц.Л , Ч.М , Х.Н , Ц.Б , П.Б , Ж.Б нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч С.Г , Ч.М нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
мөн шүүгдэгч Ц.Л , Ч.М , Х.Н , Ц.Б , П.Б , Ж.Б нар нь хохирогч Ч.М , С.Г нарыг бүлэглэн зодож, хохирогч С.Г ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Ч.М ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон тэдний хувийн байдлыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Л , Ч.М , Х.Н , Ц.Б , П.Б , Ж.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгээр, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлэг, хохирогч Ч.М ын хохиролд 3092000 төгрөг авсан, хохирогч С.Г ийн хохиролд 300000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ц.Л , Ч.М , Х.Н , Ц.Б , П.Б , Ж.Б нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л , Ч.М , Х.Н , Ц.Б , П.Б , Ж.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдэж,
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.М т 3092000 төгрөг, хохирогч С.Г т 3000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дондов овогт Х.Н , Боржигонхороо овогт Ч.М , Боржигонтойн овогт Ц.Б , Боржигонхороо овогт П.Б , Бор овогт Ж.Б , Боржигон овогт Ц.Л нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н , Ч.М , Ц.Б , П.Б , Ж.Б , Ц.Л нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Н , Ч.М , Ц.Б , П.Б , Ж.Б нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Л г 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н , Ч.М , Ц.Б , П.Б , Ж.Б , Ц.Л нарыг тус бүр 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Х.Н , Ч.М , Ц.Б , П.Б , Ж.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгч Х.Н , Ч.М , Ц.Б , П.Б , Ж.Б нарын биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Л гийн биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н , Ч.М , Ц.Б , П.Б , Ж.Б нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Л д оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.Н , Ч.М , Ц.Б , П.Б , Ж.Б нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Л д оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Н , Ч.М , Ц.Б , П.Б , Ж.Б , Ц.Л нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Х.Н , Ч.М , Ц.Б , П.Б , Ж.Б , Ц.Л нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н , Ч.М , Ц.Б , П.Б , Ж.Б , Ц.Л нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.
9. Шүүгдэгч Х.Н , Ч.М , Ц.Б , П.Б , Ж.Б , Ц.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Г т 3000000 төгрөг, хохирогч Ч.М т 3092000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Н , Ч.М , Ц.Б , П.Б , Ж.Б , Ц.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Н , Ч.М , Ц.Б , П.Б , Ж.Б , Ц.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ