| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2024/00224/И |
| Дугаар | 143/ШШ2024/00353 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн маргаан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 143/ШШ2024/00353
2024 оны 10 сарын 03 өдөр Дугаар 143/ШШ2024/00353******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* овогт *******гийн ******* /РД: *******/,******* аймаг,******* сум,******* баг,******* байр,, 15 тоот
Хариуцагч:******* аймгийн******* сумын нэг , /РД: /,******* аймаг,******* сум,******* баг, Далан
Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 86 150 628 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч З.******* би 2000 онд талийгаач эхнэр болох Пагаажав овогтой Нэргүйтэй танилцаж 2003 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл болсноос хойш 4 хүүхэд төрүүлж өсгөж, ам бүл зургуул амьдарч байсан. Эхнэр маань******* аймгийн******* сумын сургуулийн 1 бүрэн дунд д 2003 оноос хойш 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нас барах хүртлээ тасралтгүй 20 жил ажиллаж хөдөлмөрлөн, биологи, эрүүл мэндийн багшаар ажиллаж байсан.
аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/727 тоот Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай захирамжид:...Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан******* сумаас Цогтцэций сум хүртэлх авто замын дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэх нэгдсэн арга хэмжээг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулах, дээрх арга хэмжээнд Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумдад үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуйн нэгж байгууллагууд идэвх санаачилга гарган, зохион байгуулалттайгаар оролцохыг байгууллагын дарга, удирдлагуудад даалган, нэгдсэн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжилтийг ханган тайлагнаж ажиллахыг Байгаль орчин аялал жуучлал газар /Х.Отгонмөнх/,*******, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумдын Засаг дарга нар /Х.Батболд, Б.Батбаатар, Н.Наранзаяа, Г.Бацмаа/-т захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс /О.Эрдэнэ-өрнөх/-т тус тус үүрэг болгосон байна.
аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн А/727 захирамжийн хүрээнд******* сумын Засаг дарга Х.Батболд нь байгууллагын дарга нарт Хог цэвэрлэгээний тухай 2023 оны 05 дугаар сарын*******-ний өдрийн 328 тоот албан тоот гаргасан. Тус албан тоотод:..Аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн захирамжийн дагуу******* сумаас Цогт-Овоо чиглэлийн 46 км замын 200 метр радиусыг цэвэрлэх арга хэмжээг 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт зохион байгуулахаар болж шийдвэрлэсэн.
аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн захирамжид заасан******* сумаас Цогтцэций сум хүртэлх авто замын дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэх нэгдсэн арга хэмжээг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хийх байсан боловч, захирамжид заасан цаг хугацааг******* сумын Засаг дарга Х.Батболд өөрчилж, их цэвэрлэгээг 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр буюу амралтын хагассайн өдөр хийхээр болгосон байдаг.
Их цэвэрлэгээний арга хэмжээнд******* аймгийн 1 сургуулийн удирдлага нийт ажилчид, багш нарыг хамруулж цэвэрлэгээнд явуулсан. Их цэвэрлэгээг тус сургуулийн багш, ажилчид бүх нийтийн хог цэвэрлэгээний хуваарьт заагдсан******* сумаас Цогт-Овоо хүртэлх авто замын 28 км-ээс 30 км зам хүртэлх газрын 200 метр радиуст цэвэрлэгээг хийсэн. Уг их цэвэрлэгээний ажилд багш ажилчдыг хамруулан оролцуулахад ажил олгогч байгууллагын зүгээс нэгдсэн нэг автотээврийн хэрэгслээр авч яваагүй, өөр өөрсдийн хувийн машинаараа явж цэвэрлэгээнд оролцсоны нэг нь эхнэр маань машинаа унаж, албан үүргээ гүйцэтгэх гэж явах замдаа амь насаа алдаж, үр хүүхэд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдож, бид сэтгэл санааны хохирол амсаж, миний бие хань ижилгүй болж, үр, хүүхдүүд маань өнчирч хоцорсон. Энэхүү осол болсон цаг хугацаанаас хойш багагүй хугацаа өнгөрч байгаа боловч ажил олгогч байгууллагын зүгээс ямар нэгэн тусламж үзүүлэлгүй өнөөдрийг хүрлээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 зүйлийн 29.2-т:..Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц, хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц, хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна. Хуулийн тус заалтын хүрээнд ажил олгогч******* аймгийн 1 нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актаар:..Талийгаачийн нас барсан тохиолдол нь үйлдвэрлэлийн осол болох нь тогтоогдож байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрэм 2.1.2-т заасан ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу дайчилгаагаар ажил үүргээ гүйцэтгэх үед гээд комиссын бүрэлдэхүүн санал нэгтэйгээр дүгнэсэн.
Мөн хуулийн 29 зүйлийн 29.3-т:...Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч...тус тус хянана, 29.4-т:..Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана; 29.4.1-д ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулна гэж зааснаар Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг******* аймаг хөдөлмөр, халамж үйлчилгээний газар Улсын ахлах байцаагч Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 07/27-02/129/10 тоот дүгнэлтээр баталгаажуулсан.
Монгол улсын нутаг дэвсгэр мөрдөгдөж буй хуулийн тогтоомжийн дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлдвэрлэлийн осолд өртсөн тохиолдолд нөхөн төлбөр авах эрх зүйн заалттай.
Нэхэмжлэгч миний бие Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 125 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөхөөр хуульчилсан ба 125.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно:
125.1.2.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин.
125.3.Энэ хуулийн 125.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох нь ажилтан, түүний гэр бүлд нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж олгохыг хязгаарлах үндэслэл болохгүйг заасан.
Дээрх хуулийн заалтад заагдсан заалтын дагуу ажил олгогч байгууллагаас олгох нөхөн төлбөрийг тооцвол:
Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж далин хөлсийг тодорхойлох журамд зааснаар:
Нэг сарын дундаж цалин хөлсийг талийгаачийн сүүлийн нэг жилийн хугацаанд авсан цалин хөлсийг тооцоход 2022 оны хичээлийн жилд нийт: 26 032 599 төгрөгийн цалин авч байсан. Бүтэн жилд авсан цалин хөлсийг 12 сард хуваахад нэг сард ногдох хөдөлмөр хөлс нь 2 169 383 төгрөг болно. Нэг сард авч байсан цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлснээр тооцоход: 78 097 780 төгрөг болж байна.
/1 сарын хөдөлмөр хөлс 2 169 383*36 сар=78 097 780 төгрөг/
Миний хувьд******* аймгийн 1 сургуулиас Үйлдвэрлэлийн осолтой холбогдох 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг гаргуулан авахаар өргөдөл гаргасан боловч нөхөн төлбөрийг өгөх талаар шийдвэрлэхгүй, төсөв мөнгө байхгүй шалтгаанаар нааш, цааш явуулсаар байгаа тул Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актаар:..Талийгаачийн нас барсан тохиолдол нь үйлдвэрлэлийн осол болох нь тогтоогдож байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрэм 2.1.2-т заасан ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу дайчилгаагаар ажил үүргээ гүйцэтгэх үед гээд комиссын бүрэлдэхүүн санал нэгтэйгээр дүгнэсэн акт,******* аймаг хөдөлмөр, халамж үйлчилгээний газар Улсын ахлах байцаагчийн Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 07/27-02/129/10 тоот дүгнэлтээр баталгаажуулсныг тус тус үндэслэн ажил олгогч******* аймгийн 1 сургуулиас 78 097 780 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч З.******* нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Нэхмжлэгч З.******* миний бие нь тус шүүхэд 78 097 780 төгрөгийн үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дутуу гарган нэхэмжилсэн байх тул дутуу нэхэмжилсэн 8 052 848 төгрөгийг нэмэгдүүлэн нийт 86 150 628 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нөхөн төлүүлж өгнө үү.
Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт дундаж цалин хөлсийг тодорхойлох журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан: ...Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогчоос ажилтан эсхүл ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 6 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан байгаа ба уг тооцооллоор тооцон нөхөн төлбөрийг нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.******* би 2000 онд талийгаач эхнэртэйгээ танилцаж 2003 онд гэр бүл болсон. Ам бүл 6-уулаа амьдарч байсан. Эхнэр маань******* аймгийн сургуулийн 1 бүрэн дунд д 2003 оноос хойш 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тасралтгүй 20 жил ажиллаж хөдөлмөрлөн, биологи, эрүүл мэндийн багшаар ажиллаж байсан.******* аймгийн Засаг дарга Сэддоржийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/727 тоот нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай захирамжид Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан******* сумаас Цогтцэций сум хүртэлх авто замын дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэх нэгдсэн арга хэмжээг 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулах, дээрх арга хэмжээнд Ханхонгор, Цогтцэций сумдад үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн байгууллагуудыг идэвх санаачилгатай, зохион байгуулалттайгаар оролцохыг байгууллагын дарга, удирдлагуудад даалган, нэгдсэн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжилтийг ханган тайлагнаж ажиллахыг Байгаль орчин аялал жуучлал газар Отгонмөнх,*******, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумдын Засаг дарга Батболд, Батбаатар, Наранзаяа захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс О.Эрдэнэ-Өрнөхт тус тус үүрэг болгосон байна.******* аймгийн Засаг дарга Сэддоржийн А/727 захирамжийн хүрээнд******* сумын Засаг дарга Х.Батболд нь байгууллагын дарга нарт хог цэвэрлэгээний тухай 05 дугаар сарын*******-ний өдрийн 328 тоот албан тоот гаргасан. Тус албан тоотод аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн захирамжийн дагуу******* сумаас Цогт-Овоо чиглэлийн 46 км замын 200 метр радиусыг цэвэрлэх арга хэмжээг 05 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт зохион байгуулахаар болж шийдвэрлэсэн.******* аймгийн Засаг даргын захирамжид заасан******* сумаас Цогтцэций сум хүртэлх авто замын дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэх нэгдсэн арга хэмжээг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хийх байсан боловч захирамжид заасан цаг хугацааг******* сумын Засаг дарга Батболд өөрчилж, их цэвэрлэгээг 05 дугаар сарын 13-ны өдөр буюу амралтын хагассайн өдөр хийхээр болгосон байдаг.
Их цэвэрлэгээний арга хэмжээнд******* аймгийн 1 сургуулийн удирдлага нийт ажилчид, багш нарыг хамруулж цэвэрлэгээнд явуулсан. Их цэвэрлэгээг тус сургуулийн багш, ажилчид бүх нийтийн хог цэвэрлэгээний хуваарьт заагдсан******* сумаас Цогт-Овоо хүртэлх замын 28 км-ээс 30 км зам хүртэлх газрын 200 метрт цэвэрлэгээ хийсэн. Уг их цэвэрлэгээний ажилд багш ажилчдыг хамруулан оролцуулахад ажил олгогч байгууллагын зүгээс нэгдсэн нэг автотээврийн хэрэгслээр авч яваагүй, өөр өөрсдийн хувийн машинаараа явж цэвэрлэгээнд оролцсоны нэг нь эхнэр маань машинаа унаж, албан үүргээ гүйцэтгэх гэж явах замдаа амь насаа алдаж, үр хүүхэд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдож, бид сэтгэл санааны хохирол амсаж, миний бие хань ижилгүй болж, үр, хүүхдүүд маань өнчирч хоцорсон. Энэхүү осол болсон цаг хугацаанаас хойш багагүй хугацаа өнгөрч байгаа боловч ажил олгогч байгууллагын зүгээс ямар нэгэн тусламж үзүүлэлгүй өнөөдрийг хүрлээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 зүйлийн 29.2-т ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц, хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц, хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна. Хуулийн тус заалтын хүрээнд ажил олгогч******* аймгийн 1 нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актаар талийгаачийн нас барсан тохиолдол нь үйлдвэрлэлийн осол болох нь тогтоогдож байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрэм 2.1.2-т заасан ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу дайчилгаагаар ажил үүргээ гүйцэтгэх үед гээд комиссын бүрэлдэхүүн санал нэгтэйгээр дүгнэсэн.
Мөн хуулийн 29 зүйлийн 29.3-т энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч тус тус хянана. 29.4-т энэхүү хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, 29.4.1-д ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулна гэж зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг******* аймаг хөдөлмөр, халамж үйлчилгээний газар Улсын ахлах байцаагч үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 07/27-02/129/10 тоот дүгнэлтээр баталгаажуулсан. Монгол улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй хуулийн тогтоомжийн дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлдвэрлэлийн осолд өртсөн тохиолдолд нөхөн төлбөр авах эрх зүйн заалттай. Нэхэмжлэгч миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйл үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөхөөр хуульчилсан ба 125.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно. 125.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин, 125.3-т энэ хуулийн 125.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох нь ажилтан, түүний гэр бүлд нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж олгохыг хязгаарлах үндэслэл болохгүйг заасан. Иймд 1 сургуулиас нөхөн төлбөр 86 150 628 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ буюу нэхэмжлэгч З.*******ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн дүүрэн дэмжиж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг ерөнхийдөө бүрэн эхээр нь гаргаад нэмэгдүүлсэн шаардлагын мөнгөн дүнтэйгээр буюу 86 150 628 төгрөгийг гаргуулах тайлбарыг нь дэмжиж оролцож байна.
Сая хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З.*******ы нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбарыг өмгөөлөгчийн зүгээс бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Энэ 1 хавтаст бүхий иргэний хэргийн хүрээнд цугларсан бичгийн нотлох баримтуудад хариуцагч талаас тухайн нэхэмжлэлтэй холбогдуулаад няцаасан, үгүйсгэсэнтэй холбоотой нотлох баримтыг гаргаагүй гэдгийг нэн түрүүнд дурдаж хэлье. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэргийн 26-р тал дээр хариуцагч талын маргаж байгаа үйл баримт хамгийн чухал. Үйл баримтын хувьд хариуцагч талаас төсөв санхүү, мөнгөний хувьд ямар нэгэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй захирамж, шийдвэрээр төсвөөс зардал мөнгө гарах боломжгүй. Гэхдээ энэ хүн үйлдвэрлэлийн осолд өртсөн үү өртсөн. Энэ нэхэмжлэлийн агуулга, үйл баримттай маргахгүй гэдэг тайлбар байдаг юм. Одоо ч гэсэн ерөнхий байр суурь нь 2 нөхцөл байдлаар явж байна. Төсвөөс гаргуулах шийдвэр байхгүй бол манайх боломжгүй гэдэг тайлбараа хэлж байгаа. Энэ бол үндэслэлтэй тайлбар. Улсын төсвөөс санхүүждэг байгууллагууд аливаа юмны шийдвэрийн дагуу төлбөрийг гаргаагүй бол тухайн байгууллага мэдээж гаргах эрх зүйн үндэслэлтэй байдаг.
Энэ нь Төсвийн тухай хуулиараа зохицуулагддаг. Нөгөөтээгүүр хариуцагч талаас энэ нь 1 бүрэн дунд сургуулиас зохион байгуулсан ажил биш юм, өөр бусад этгээдийн шийдвэрийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаад хүний амь нас эрсэдсэн гэдэг шалтаг шалтгааныг тайлбарладаг. Нутгийн захиргааны байгууллагаас******* аймгийн эрх бүхий төрийн байгууллагуудад тодорхой хэмжээний шуурхай арга хэмжээ авах, байгууллагуудад үүрэг чиглэл өгөх, тухайн үүрэг чиглэлийг байгууллагууд биелүүлэх үүрэгтэй байдаг. Төрийн албаны тухай хуулиараа ч тэр, эрх зүйн субъектийнхээ талаас ч тэр. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7-д ажил олгогч удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандаж, ажил олгогч, ажил олгогчийн төлөөллөөс хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх ёстой гэсэн ажилтны эрх, үүргийг Хөдөлмөрийн тухай хуульд хуульчилсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулиараа нэг талдаа ажил олгогч буюу удирдах албан тушаалтнуудаас өгч байгаа үүрэг даалгаврыг биелүүлэх явцад хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангаагүй байсны улмаас хүний амь нас эрсдэх шалтаг шалтгаан нөлөөлсөн гэж хэлэх гээд байгаа юм. Нөгөөтээгүүр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль гээд байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар тухайн осол гэмтэл нь зам тээврийн осол уу, үйлдвэрлэлийн осол уу гэдэг нь тодорхой хэмжээнд шалгагдаад явсан байгаа. Зам тээврийн осол гэдгээрээ эрүүгийн хэрэг үүсгэгдсэн байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэгдээд тухайн мөрдөн шалгах ажиллагаа явагдаад зам тээврийн осол гарах болсон нөхцөл нь замын хөдөлгөөний дүрэм журам зөрчигдсөний улмаас энэ хүний амь нас эрсдэх шалтгаант холбоо бүрдээгүй байна гэдэг нөхцөл байдлаас хэрэг хаагдсан байдаг. Үйлдвэрлэлийн осол гэдэг зүйл бол эрүүгийн хэрэгтэй тодорхой хэмжээнд хамааралгүй. Яагаад гэвэл, хөдөлмөрийн аюулгүй байдал болон Хөдөлмөрийн тухай хуульд заагдсан иргэний эрх зүй, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой нөхцөл байдлууд энэ дээр яригдана. Үйлдвэрлэлийн осол мөн, биш эсэх нь хавтаст хэргийн хүрээнд авагдсан нөхцөл байдлуудаас тодорхой хэмжээнд дурдагдсан байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар тухайн байгууллага нь орон тооны бус байнгын комисс ажиллуулаад тухайн амь нас хохирогч гэж хүн үйлдвэрлэлийн осолд өртөж үү, үгүй юу гэдгийг л тогтоох ёстой байсан. Хамгийн гол ажиллагаа нь энэ дээр байдаг. 1 бүрэн дунд сургуулийн хувьд тухайн үед байнгын бус орон тооны бус комисс ажиллуулаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх тухай акт гаргасан байдаг. Энэ акт дээр комиссын дарга нь Энхбаяр, Мягмарсүрэн, Цогзолбоо гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж акт тогтоогоод, бүртгээд тухайн байгууллага авсан байдаг. Хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, дүгнэлт дээр тушаалын шийдвэр 66, 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэж байгаа. Энэ дээр нийт ажилласан хугацаа 20 жил, үүнээс шимтгэл төлж ажилласан хугацаа 20 жил, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай сургалтад 2023 оны 01 сарын 10-ны өдөр хамрагдсан, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан цаг хугацаа нь 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 30 минут, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан цех, тасаг, ажлын байрны нэр гэдэг дээр Улаанбаатараас******* чиглэлийн зам дээр энэ үйлдвэрлэлийн осол гарсан байна гэж дурдагддаг. Үйлдвэрлэлийн ослоор болон хурц хордлогын байдлаас хүнд, хөнгөн гэмтэл учирсан уу, нас барсан уу гэсэн асуумж дээр нас барсан гэдэг зүйлийг хэлдэг. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гаргахад хүрсэн шалтгаан нөхцөл гэдэг дээр техникийн бүрэн бүтэн байдал, техникийн хурд гэх мэт гээд комиссын зүгээс тодорхойлох боломжгүй байна гэдэг зүйлийг хэлдэг юм.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гаргахад хүрсэн шалтгаан нөхцөлийн хувьд энэ дүгнэлт дээр боломжгүй байна гэсэн дүгнэлт гардаг. Эцсийн байдлаар дүгнэсэн нөхцөл байдал дээр******* аймгийн******* сумаас Улаанбаатар чиглэлийн тээврийн хэрэгсэл жолоодох явцад******* сумаас 18 км-т авто ослоор нас барсан. Комиссын шийдвэр дээр талийгаач нас барсан шалтгаан нь үйлдвэрлэлийн осол болох нь тогтоогдсон. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.2-т зааснаар ажил олгогч болон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу дайчилгаагаар ажил үүрэг гүйцэтгэх үедээ амь насаа алдсан гэсэн шинжийн дүгнэлт байдаг. Тэгэхээр энэ актын зүгээс харахад тухайн ажилтан, албан хаагч хог цэвэрлэх ажилд дайчилгаагаар, эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон ажил олгогчийн зүгээс тавьсан үүрэг чиглэлийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлдвэрлэлийн осолд өртжээ гэдгийг энэ судлан бүртгэх актаар тогтоосон байдаг. Энэ судлан бүртгэх акт гэдэг юмыг******* аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын улсын байцаагчийн дүгнэлт байдаг. Тухайн актыг хянан баталгаажуулсан дүгнэлтийг улсын байцаагчийн дүгнэлт гаргана гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн 29.4.1-д байдаг. 29.4.1-д зааснаар улсын ахлах байцаагч Батцэцэг нь судлан бүртгэсэн дүгнэлтийг хянан баталгаажуулсан актыг энэ хэргийн хүрээнд гаргасан. Бичгийн нотлох баримт буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан баримтуудыг нэхэмжлэлтэйгээ холбогдуулж гаргаж өгсөн байгаа. Ингээд субъектийн хувьд хариуцагч талаас гаргаж байгаа манай байгууллагаас энэ ажил үүргийг зохион байгуулаад байгаа зүйл биш, өөр эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрийн дагуу энэ хүн ажил үүргээ гүйцэтгээд явсан юм гэдэг тайлбар хууль эрх зүйн үндэслэлгүй байдаг. Нэгт, энэ үндэслэлтэйгээ холбогдуулж тодорхой хэмжээнд нотлох баримтыг гаргаж өгөх ёстой байсан. Үүнтэй холбогдуулсан, үгүйсгэсэн, няцаасан талын нотлох баримтыг хэргийн хүрээнд өгөөгүй байна. Дээрээс нь яалт ч үгүй дайчилгаагаар үүрэг гүйцэтгэж яваад үйлдвэрлэлийн осолд өртсөн гэсэн акт, дүгнэлт гарчхаад байхад өнөөдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн гаргасан акт дүгнэлтээ үгүйсгэсэн байдлаар тайлбар гаргаад байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна гэж тайлбар хэлье. Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг бид нар нэхэмжлэлийнхээ гол үндэслэл буюу хууль эрх зүйн үндэслэлийг баримтлал болгон гаргаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд тухайн үйлдвэрлэлийн ослын улмаас хүн нас барсан тохиолдолд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох заалт байдаг. Энэ дээр нэг зүйлийг хэлэхэд түүний гэр бүлд нь нэг удаа олгоно гэж байгаа.
Ингээд 125.1.2 дахь хэсэгт зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээгээр нөхөн төлбөрийг олгоно гэсэн хуулийн үндэслэлийг барьж нэхэмжлэлээ гаргасан байгаа. Нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч талаас тооцоолол маш буруу байна, тооцооллоо буруу гаргаж мөнгөн дүнгээ нэхэж байна гэдэг зүйлийг хэлж байх шиг байна. Тооцооллын хувьд бид нар шинээр гаргасан хөдөлмөрийн хөлсний дундаж цалин хөлсийг тодорхойлох журмын дагуу тооцоолж мөнгөн төлбөрийг нэхэмжилж байгаа. Энэ мөнгөн төлбөрийн хувьд ажилтны сүүлийн 6 сарын цалин хөлсөөр тооцож олгоно гэсэн заалтын дагуу байгаа. 6 сарын дундаж цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний дундаж цалин хөлсийг тодорхойлох журмын 2.5-д заасан нөхцөл байдлаар тооцооллыг гаргасан байгаа. 2.5-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн талаарх болон тухайн хөдөлмөрийн хөлсийг хэрхэн яаж тооцох талаар тухайлан заасан байгаа. Талийгаач маань 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нас барсан байгаа. Нас барсны гэрчилгээ түрүүн бичгийн нотлох баримтаар шинжлэн судлагдсан. Тэгэхээр талийгаач 05 дугаар сарын 13-ны өдөр нас барсан учраас тухайн ажилтны цалин хөлс бүрэн дүүрэн олгогдоогүй, 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс олгогдсон. Тэгэхээр авч байсан цалин хөлс нь тухайн дундаж цалин хөлсний бүрэн дүүрэн авч байсан цалин хөлсөө 6 сараар тооцож бодно. Тэгээд бид нарын хувьд 6 сарыг 2022 оны******* сараас 2023 оны 04 сар хүртэл цалин хөлсөө бүрэн авч байсан гэдэг тооцооллоор гаргасан байдаг. 2022 оны******* сард 2 419 429 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 2 991 331 төгрөг, 2023 оны 01 сард 1 829 337 төгрөг, 2023 оны 02 дугаар сард 2 148 753 төгрөг, 2023 оны 03 дугаар сард 2 398 810 төгрөг, 2023 оны 04 сард 2 798 892 төгрөг болдог. Ингээд ажилласан 128 хоногийн 6 сарын нийт хөлс нь 14 586 352 төгрөгийн хөлсийг авч байсан байдаг. Энэ 14 586 352 төгрөгийг нийт ажлын 128 хоногт хуваасан байгаа. 128 хоногийг яаж тооцоолсон бэ гэвэл 2022 оны******* сард 22 хоног, 2022 оны 12 дугаар сард 21 хоног, 2023 оны 01 сард 20 хоног, 2023 оны 02 дугаар сард 20 хоног, 2023 оны 03 дугаар сард 23 хоног, 2023 оны 04 сард 20 хоногоор тооцоод ажлын 128 хоног гэсэн тооцоолол гаргасан. 6 сард авч байсан хөдөлмөр хөлс буюу 14 586 352 төгрөгийг ажлын 128 хоногт хуваахад нэг өдрийн цалин хөлс нь*******3 955.875 төгрөг байдаг юм. 1 сарын дундаж нь ажлын 21 хоногоор тооцоологдож явдаг. Энэ журам дээр ч тэгж тооцоологдож гарсан байдаг. Нэг өдрийн цалин хөлс болох*******3 955.875 төгрөгийг 21 ажлын өдөрт тооцоход 2 393 073 төгрөг байгаа. 1 сарын дундаж цалин хөлсийг ингэж тооцоолж байгаа.
Ингээд 2 393 073 төгрөгийг 36 сараар үржүүлэхэд 86 150 628 төгрөгийн тооцоолол гарч бид нэхэмжилж байгаа. Ингээд Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтын дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.5 дээр заасан үндэслэл болон тухайн тооцооллоор бодож энэхүү мөнгөн дүнг гаргасан байгаа. Хариуцагч талаас тооцоолол тодорхойгүй байна гэдэг зүйлийг хэлсэн. Ингэж хэлэхийг би нэг их буруутгахгүй байна. Бидний хувьд нэхэмжлэлдээ сар болгон дээр тэдэн төгрөг гэж бичээгүйн учраас тооцоолол тодорхойгүй байна гэж ярьсан байхыг үгүйсгэхгүй байна. Үүнийг шүүх хуралдаан дээрээ дэлгэрүүлж ярьж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцъё гэсэн байгаа. Ингээд хууль дүрмийн дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт,******* аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 07/-02/129/110 тоот дүгнэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. Ханган шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн хууль эрх зүйн тайлбарыг хэлье. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хэд хэдэн бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Бичгийн нотлох баримт гаргаж өгсөн байхад хариуцагч талаас няцаах, үгүйсгэх нөхцөл байдлууд гараагүй гэдгийг дахин хэлье. Дээрээс нь нэхэмжлэлтэйгээ холбогдуулаад хэд хэдэн бичгийн нотлох баримтыг энэ хэргийг шийдвэрлэхэд чухал шаардлагатай баримтууд гэж үзэж гаргаж өгсөн байгаа. Хавтаст хэргийн 5-р хуудсанд 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн гэр бүл болсныг гэрчилсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуульд хэн энийг авах вэ гэдгийг тусгайлан заагаад өгсөн байгаа учраас талийгаач н гэр бүлийн хүн бол нэхэмжлэгч З.******* мөн юм гэдгийг нотлох үүднээс гаргаж өгсөн байгаа. Тухайн ам бүлийн нөхцөл байдал гэдэг их чухал. 2-15 тоот хаяг дээр ам бүл 5-уулаа оршин суудаг гэсэн оршин суугаа хаягийн бүртгэл гаргаж өгсөн байгаа. 6-р хуудас дээр нас барсны гэрчилгээг гаргаж өгсөн. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр энэ хүн нас барсан юм гэдгийг нотлох зайлшгүй шаардлагатай. Мөн нас барсан тохиолдолд 36 гэдэг тоо нэмэгдүүлсэн хэмжээний зүйлийг ярьж холбож байгаа учраас түүнийгээ нотолсон байгаа. Мэдээж ажил олгогч, ажилтан хоёр нь Хөдөлмөрийн тухай хуульд зайлшгүйгээр холбогдож явах учраас хавтаст хэргийн 7-р хуудсанд 2023 оны 04 сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг гаргаж өгсөн.
Энэ хөдөлмөрийн гэрээгээр хугацаагүйгээр гэдэг зүйл байгаа. 3.1.1.4 дээр хөдөлмөрийн гэрээний хугацаа гэдэг дээр хугацаагүйгээр, ажлын байрны тодорхойлолт буюу гүйцэтгэх ажил үүргийн хувьд биологийн багш гэсэн мэргэшил, ажил албан тушаал, цалин хөлс олгох гэдэг дээр ТҮББ-3 гэсэн нөхцөл байдлаар тодорхой хэмжээнд ажиллаж, хөдөлмөрлөж хөдөлмөрийн гэрээ гэдэг зүйлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчтой хугацаагүйгээр байгуулснаа нотолсон баримтыг өгсөн байгаа. 9-р хуудсанд 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажилд авсан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн үед Чандмань цогцолборын захирал Бадраа гэж хүн байсан. Энэ хүн энэ байгууллагад 20 жил тасралтгүй ажилласан ахмад, туршлагатай сайн боловсон хүчин байж байгаад зуурдаар амь нас эрсэдсэн нөхцөл байдал байдаг. Тухайн байгууллагын ажилтан мөн үү, биш үү гэдэг нь энэ хэргийг шийдвэрлэхэд чухал байдаг. Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаад тодорхой хэмжээнд энэ захирлын тушаалаар биологийн багшаар, газар зүйн багшаар ажилд авсан тушаалыг бид хавсаргаж өгсөн байгаа. Сүүлд нотлох баримтын шаардлага хангасан хэмжээгээр бид хүсэлт гаргаж авсан байгаа. Энэ бол******* аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/727 тоот нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай захирамж байдаг. Үүнийг нотлох баримтын хэмжээнд мөн гаргаж өгсөн байна. Мөн 2023 оны 05 дугаар сарын*******-ний өдрийн******* аймгийн******* сумын Засаг даргын 328 тоот хог цэвэрлэгээний тухай Батболдын захирамжуудыг гаргасан.
Эдгээр захирамжуудын хүрээнд хог цэвэрлэх дайчилгаанд ажил үүрэг гүйцэтгэсэн. Энэ албан шийдвэр буюу тухайн захирамжуудын тухайд ажил олгогч буюу байгууллагын дарга, эрхлэгч нарт явуулаад байгууллагын дарга, эрхлэгч нараас өгсөн чиг үүргийн хүрээнд шалтгаант холбоо үүсэн ажил үүргээ гүйцэтгэж явсан гэдэг зүйлийг хэлье. Мөн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг зохих журмын дагуу төлсөн байх ёстой. Хавтаст хэргийн 14-р талд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн баримтыг мөн хэргийн хүрээнд хавсаргаж өгсөн. Хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгсөн байдаг. Ажил олгогч байгууллага нь улсын бүртгэлийн байгууллагаар төсөвт аж ахуйн нэгж, үйл ажиллагаат хуулийн этгээд мөн юм гэдгийг энэ хэргийн хүрээнээс харах боломжтой гэж үзэж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 1 хуудас бүхий хариуцагчийн тайлбар хэргийн хүрээнд гарч ирсэн. Хариуцагчийн тайлбарыг би өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулаад хэлсэн байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа нь энэ хэргийн хүрээнд мөн нотлох баримтын шаардлага хангасан хэмжээгээр авагдсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааг үндэслэж дундаж цалин хөлсийг тодорхойлох журмын дагуу энэ мөнгөн дүнг буюу нөхөн төлбөрийг тооцоолж гаргасан. Эдгээр бичгийн нотлох баримтын шалтгаант холбоо үүссэн. Энэ хэргийг шийдвэрлэхэд чухал шаардлагатай, ач холбогдолтой нотлох баримтууд байна. Эдгээрийг судалж үзэж энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн хангаж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн тайлбарыг гаргаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
З.*******ы гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцсан.******* аймгийн******* сумын ерөнхий нэг нь төсвөөс санхүүждэг байгууллага юм. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл захирамж, шийдвэргүйгээр төсвөөс зардал гаргах боломжгүй байдаг. Нэхэмжлэлийн үндэслэлтэй маргах зүйлгүй. Шүүх хуралдаанаар үндэслэлийг хэлэлцүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс нэхэмжлэлийн бүх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай байгаа. Учир нь хог цэвэрлэгээ, нийтийн арга хэмжээ гэдгийг 1 сургуулийн захиргаа, удирдлагын зүгээс зохион байгуулсан, үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй. Энэ нь аймгийн Засаг даргын захирамжаар хийгдсэн үйл ажиллагаанууд байгаа. Үүнээс үүдсэн хор уршиг, нөхөн төлбөрийн асуудлыг тэндээс нэхэмжлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Мөн миний хувьд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг харахад тооцооллын хувьд тодорхойгүй, ойлгомжгүй зүйл байна. Жишээ нь, 2023 оны 05 дугаар сард 1 092 260 төгрөг, 2023 оны 04 сард 2 798 892 төгрөг гэх мэтээр 2023 оны 01, 02, 03, 04, 05 дугаар сар, 2022 оны 12 дугаар саруудад талийгаач маань нийт 13 259 183 төгрөгийн цалин авсан байдаг. Үүнийгээ 6 сард хуваагаад үзвэл 2 209 863 төгрөг нь сарын дундаж цалин хөлсөд тооцохоор байгаа. Ингээд 36-р үржүүлээд үзвэл 79 555 068 төгрөг болж байгаа. Энэ хэрэг үйл явдал маань 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гарсан байгаа. Тийм учраас 5 сарын цалингаас нь эхлээд өмнөх оных нь 12 сар хүртэлх 6 сарын цалингаас дундаж тооцож үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээр тавьсан дүнтэй зөрүүтэй, ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байгааг анхаарч үзэх нь зүйтэй байх гэж үзэж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5928 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 89 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 04 сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар,******* аймгийн******* сумын Чандмань цогцолборын 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаартай ерөнхий захирлын тушаал,******* аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/727 дугаартай захирамж,******* аймгийн******* сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын*******-ний өдрийн 328 дугаартай албан тоот,******* аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 07/27-021129/10 дугаартай дүгнэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү , 2010 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин , 2018 оны 09 сарын 26-ны өдөр төрсөн охин нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч******* аймгийн 1 д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 86 150 628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...талийгаач эхнэр болох нь******* аймгийн 1 д биологи, эрүүл мэндийн багшаар ажиллаж байсан ба******* аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/727 тоот Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай захирамж,******* аймгийн******* сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын*******-ний өдрийн 328 албан тоот зэргийн дагуу нэгдсэн хог цэвэрлэгээнд явах замдаа авто осолд орж, уг ослыг******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 07/27-02/129/10 дугаартай Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан дүгнэлтийг үндэслэн******* аймгийн 1 сургуулиас 86 150 628 төгрөг гаргуулна гэж тайлбарладаг.
3. Хариуцагч******* аймгийн 1 нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргадаг.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...хог цэвэрлэгээ, нийтийн арга хэмжээ гэдгийг 1 сургуулийн захиргаа, удирдлагын зүгээс зохион байгуулсан, үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй. ...Мөн нэхэмжлэлийн шаардлага дээр тавьсан дүн зөрүүтэй, ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байна гэж тайлбарладаг.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт дараах тохиолдолд шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж заасан байх ба 158.2.1-д ажил үүргээ гүйцэтгэх явцад ажилтны амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай гаргасан нэхэмжлэлд хамаарч тус шүүхэд хандсан тул харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 07/27-02/129-10 дугаартай дүгнэлтээр нь ажил олгогч болон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар хог хаягдлыг цэвэрлэх бүх нийтийн арга хэмжээнд оролцохоор явах замдаа осолдсон нь үйлдвэрлэлийн осол, хурц хорлогод өртсөн гэж үзэж үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 86 150 628 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
6. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
аймгийн******* сумын Чандмань цогцолборын захирлын 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаартай Ажилд авах тухай тушаалд: ...2. г 2003 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн биологийн багшаар томилсон байна.
Нэг талаас******* аймгийн 1 , нөгөө талаас нарын хооронд 2023 оны 04 сарын 14-ний өдөр хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ.
аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/727 дугаартай захирамжийн дагуу******* аймгийн******* сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын*******-ний өдрийн 328 дугаартай Хог цэвэрлэгээний тухай албан бичигт зааснаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар хог хаягдлыг цэвэрлэх бүх нийтийн арга хэмжээнд оролцох болсон байна.
Баваа Гэлэн овогт Пагаажав овогтой Нэргүйг нас барсны бүртгэлд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0089 дугаарт бүртгэжээ.
аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 07/27-02/129-10 дугаартай дүгнэлтээр нь ажил олгогч болон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар хог хаягдлыг цэвэрлэх бүх нийтийн арга хэмжээнд оролцохоор явах замдаа осолдсон нь үйлдвэрлэлийн осол, хурц хорлогод өртсөн гэж үзжээ.
Зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандах эрхтэй талаар заажээ. Энэ нь хөдөлмөрийн эрхийн дээрх төрлийн маргааныг шийдвэрлүүлэх харьяаллыг ажилтан өөрөө сонгох боломжийг олгосон зохицуулалт юм.
Хариуцагч татгалзан маргаж байгаа маргааны зүйл нь үйлдвэрлэлийн осол болсон талаар мэдэгдэх, бүртгэх, дүгнэлт гаргах зэрэг үйл явц нь хуулийн дагуу явагдаагүй тул тэтгэмж олгохгүй, мөн манай байгууллага хариуцагч биш гэж маргажээ.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно; 125.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин.... нэмэгдүүлж нөхөн төлбөр олгохоор заажээ.
Ажилтанд олгох олговрын хэмжээ өмнө нь авч байсан цалин хөлсний дунджаар тодорхойлогдох учир Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 6 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасны дагуу мөн журмын 1 зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг үндэслэн талийгаач н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаагаар дундаж цалин хөлсийг дараах байдлаар тооцов. Үүнд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2022 оны 01 сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба түүний бүтэн авч байсан сүүлийн 3 сарын цалин хөлс нь 2021 оны 12 дугаар сард 2 265 758 төгрөг,******* сард 2 398 853 төгрөг, 10 дугаар сард 1 984 289 төгрөг, нийт 6 648 900 төгрөг байна. Мөн журмын 1.6-д зааснаар нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцож, 2021 оны 10,*******, 12 дугаар сар нь ажлын нийт 63 хоногтой болно.
Нэг өдрийн дундаж цалин хөлс = 14 586 352 төгрөг 128 өдөр =*******3 955.875
Нэг сарын дундаж цалин хөлс = 113 955 875 төгрөг 21 өдөр = 2 393 073 төгрөг
Ийнхүү талийгаачийн үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 2022 оны******* сараас 2023 оны 04 сар хүртэл хугацаанд олгох олговор 86 150 628 төгрөг байна. /Нэг ажлын өдрийн дундаж цалин 2 393 073 төгрөг x 36 сар = 86 150 268 төгрөг/
Нэхэмжлэгч З.******* өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 86 150 628 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
9. Талийгаач нь 2022 оны******* сараас 2023 оны 04 сар хүртэл 2 419 429-2 798 892 төгрөгийн цалинг авч байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч******* аймгийн 1 сургуулиас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 86 150 628 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* аймгийн 1 сургуулиас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1,*******5.2.1,*******6,*******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.1, 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар харицуагч******* аймгийн 1 сургуулиас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 86 150 628 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* аймгийн 1 сургуулиас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******9 зүйлийн*******9.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН