Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 150

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Б.Мээпам,

Иргэдийн төлөөлөгч С.Болорзэс,

Хохирогч Р.Ж ,

Хохирогч Д.Н , түүний өмгөөлөгч В.Удвал,

Шүүгдэгч Ж.А , түүний өмгөөлөгч Ц.Б ,

Шүүгдэгч Ш.Ц , түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, Д.Ганбат,

Шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч М.Алтанчимэг, Д.Данзандорж,

Шүүгдэгч Ш.Г , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэсувд,

Шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч Б.Алтанчимэг нарыг оролцуулан Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөндөл овгийн Доржийн М , 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аадай овгийн Ж.А , Адуучин овгийн Д.Э , Боржгон овгийн Ш.Ц , Халзангууд овгийн Л.Г  нарт холбогдох эрүүгийн 201503000047 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Архангай аймгийн прокурорын газрын 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 98 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдэж 2009 оны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн, Аадай овогт Ж.А

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь  Сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн, Халзангууд овогт Л.Г  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Ус цаг уурын 2-21 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Боржгон овогт Ш.Ц 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Адуучин овогт Д.Э 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Мөндөл овогт Д.М

Холбогдон хэргийн талаар:

  Яллагдагч Ж.А  нь яллагдагч Л.Г , Ш.Ц , Э  нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, машин механизм хэрэглэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Тарвуугийн гол гэх газpaac 2014 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө иргэн В.Дүгэрсүрэнгийн олон тооны мал буюу 39 тооны адууг хулгайлж 23650000 төгрөгийн хохирол,

  Давтан үйлдлээр яллагдагч Ш.Ц , Д.Э , Д.М  нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, машин механизм хэрэглэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Мааньт" гэх газраас 2014 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө иргэн Р.Ж гийн олон тооны мал буюу 23 тооны адуу, иргэн Л.Ж- 1 тооны адууг хулгайлж нийт 14400000 төгрөгийн буюу нийт 2 удаагийн хулгайн үйлдлийн улмаас бусдад 38050000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Ш.Ц  нь яллагдагч Л.Г , Ж.А , Д.Э  нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, машин механизм хэрэглэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Тарвуугийн гол гэх газраас 2014 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө иргэн В.Дүгэрсүрэнгийн олон тооны мал буюу 39 тооны адууг хулгайлж 23650000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр яллагдагч Ж.А , Д.Э , Д.М  нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, машин механизм хэрэглэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Мааньт" гэх газраас 2014 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө иргэн Р.Ж гийн олон тооны мал буюу 23 тооны адуу, иргэн Л.Жамбалгаравын 1 тооны адууг хулгайлж 14400000 төгрөгийн буюу нийт 2 удаагийн хулгайн үйлдлийн улмаас бусдад 38050000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Д.Э  нь яллагдагч Л.Г , Ж.А , Ш.Ц  нартай нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, машин механизм хэрэглэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Тарвуугийн гол гэх газраас 2014 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө иргэн В.Дүгэрсүрэнгийн олон тооны мал буюу 39 тооны адууг хулгайлж 23650000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр яллагдагч Ж.А , Ш.Ц , Д.М  нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, машин механизм хэрэглэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Мааньт" гэх газраас 2014 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө иргэн Р.Ж гийн олон тооны мал буюу 23 тооны адуу, иргэн Л.Жамбалгаравын 1 тооны адууг хулгайлж 14400000 төгрөгийн буюу нийт 2 удаагийн хулгайн үйлдлийн улмаас бусдад 38050000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Л.Г  нь ганцаараа 2013 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар багийн нутаг "Хөөнгө" гэх газраас иргэн Д.Нямсүрэн, Д.Дэлгэрбат нарын 22 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж 12980000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр яллагдагч Ш.Ц , Ж.А , Д.Э  нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, машин механизм хэрэглэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг "Тарвуугийн гол" гэх газраас 2014 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө иргэн В.Дүгэрсүрэнгийн олон тооны мал буюу 39 тооны адууг хулгайлж 23650000 төгрөгийн буюу нийт 2 удаагийн хулгайн үйлдлийн улмаас бусдад 36430000 төгрөгийн хохирол чруулсан,

Яллагдагч Д.М  нь яллагдагч Ж.А , Ш.Ц , .Э  нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, машин механизм хэрэглэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Мааньт" гэх газраас 2014 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө иргэн Р.Ж гийн олон тооны мал буюу 23 тооны адуу, иргэн Л.Жамбалгаравын тооны адууг хулгайлж нийт 14400000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.А  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Ш.Ц  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зах дээр түүхий эд аваад ажлаа хийгээд байж байсан. 16 цагийн үед Э  намайг “Халзангийн даваан дээр 2 хүн аваачаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд бид нар ганц нэг шил архи уугаад “Халзангийн даваа”-н дээр гарсан. Тэгээд “морио аваад ирье” гэсэн тул тэндээс эргэж яваад Э н хашаанаас морь, эмээл аваад хоёр хүн Халзангийн урд талын даваан дээр надаар хүргүүлсэн. Би тэднийг хяр дээр хүргэж өгсөн. Би хулгайн хэрэг үйлдээгүй, хулгайн юм аваагүй. Ж  гуайн адууны хувьд тэр үед эхнэрийн дүүгийн хуримд Эрдэнэт рүү явсан. Тэгээд Э тай шатахуун түгээгүүр дээр таараад “манайхыг харж байгаарай” гээд гэрийн түлхүүрээ өгсөн. Тэгээд 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуриманд яваад нэг хоноод ирсэн юм. Э  бид хоёр хамт байж байгаад Мөжиг рүү яриад “унааны морь бэлдээд байж бай” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр орой 21 цаг өнгөрөөгөөд Э  яасан бэ гэхээр нь би Мөжигийнд хүргэж өгсөн. Тэгэхэд Мөжиг “Мааньт” гэх газар адуу хашчихсан зогсч байсан. Тэгээд 22 цагийн үед эргэж ирсэн. Тухайн үед уаз-469 машинтай явсан. Би тухайн үед хүмүүс хүргэж өгөөд одоо хулгайч нэр зүүгээд зогсч байгаадаа харамсч байна. Олны дунд нэр хүнд маань уналаа, амьдрал ахуйгаараа сүйрлээ. 2 дахь амьдралаа зохиосон байсан боловч дахиад салж сарнилаа гэв.

Шүүгдэгч Д.Э  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Цогоо манайд нэг залуугийн хамт ирсэн. Би мотоцикль худалдаж авсан. Тэр үед манай эхнэрийн бие нь өвдөөд байсан тул гэртээ архи уух гэхэд “манайх баар савны газар биш явцгаа” гэж хөөсөн учир бид хээр гарч архи уусан. Бид нарыг уулан дээрээс буцаж ирэхэд эхнэр дахиж хөөсөн тул эд нар явцгаасан. Би гэртээ үлдсэн юм. Тэгтэл энэ хэрэг үйлдэгдсэн юм байна лээ. Би тэр өдрийн 39-н тооны адуу хулгайлах гэмт хэрэгт яваагүй. Харин 23 тооны адуу хулгайлсан гэмт хэрэгт оролцсоноо хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Ш.Г  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2014 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Архангайд ирсэн. Тэгээд бид нар даваан дээр гарч архи ууцгаасан. Тэгж байхад Ц  “адууг авъя” гэж ярьсан. Бид нар архи ууцгааж байгаад Э гийнд орой ирсэн. Тэднийхээс биднийг буцахад Э  яваагүй. Бид нар шууд явж адууг авсан гэв.

Шүүгдэгч Д.М  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 10 дугаар сарын дундуур манайх намаржаандаа буучихсан би гэртээ байсан. Гэтэл Цогоо ах өдөр 15-16 цагийн үед над руу утасдаад “Далайд унааны хэрэг байна” гэсэн. Тэгэхэд нь “би унааны ганц нэг морьтой. Надад юу байхав дээ” гэж хэлсэн. Тэгээд 20 цагийн үед дахиж утасдаад “юу болж байна” гэхээр нь би хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би “Мааньт”-ын аманд байсан хэсэг адууг хашчихаад байтал Цогоо ах УАЗ-469 машинтай ирсэн. Тэгээд машины араас шуудайтай юм буулгасан. Би азарга, морь хоёр барьж өгсөн. Цогоо ах тэр хүмүүст эмээл буулгаж өгчихөөд явсан. Би адууг хашсаны дараа Ж  гуайн адуу болохыг таньсан. Тэгээд би энэ хоёрт “наадах чинь айлын адуу байна шүү үлдээгээрэй” гэж хэлчихээд гэр рүүгээ явсан гэв.

Хохирогч Д.Н  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай аавынх 2014 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө адуугаа алдсан. Тэгээд бид эрэл, хайгуул болж байгаад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт алдагдсан адуу байгаа талаар сураг сонсож зүс тамгыг нь тодруулахад манай адуу болохыг мэдсэн. Бидэнд бүтэн жилийн хугацаанд адуугаа эрж яваагүй газар гэж байхгүй. Бид эцэг, эхээс 8-уулаа хүмүүс. Бид бүгдээрээ адуугаа эрж, сурж, хайж өчнөөн зардал, чирэгдэл гаргасан. Цагдаагийн байгууллагаас 6 сард сураг гаргасан тул адуу маллаж байсан Гантулга, Хишигхүү, Ганбаяр нар Хөвсгөл айгийн Галт, Жаргалант, Шинэ-Идэр сумдаар явж байгаад 7 тооны адуу олж ирсэн. Сүүлд азарга болон буурал морь ирсэн. Ингээд нийт 9 тооны адууг олсон. Одоо алдагдсан 30 тооны адууг ололгүй 4 жил болж байна. Адуун сүрэг маань аавын нэр дээр байдаг боловч хүүхдүүд бидний өмч хөрөнгө юм. Бидэнд өвөө, эмээгээс өв уламжилж ирсэн цөм сүрэг байгаа юм. Адууг манай дүү Гантулга маллаж ашиг шимээр нь амьдардаг байсан. Дүү маань адуугаа алдаж амьдралын эх үүсвэргүй болсноосоо хойш эхнэр хүүхдээсээ салж, аймгийн төв рүү ганц биеэрээ нүүж орж ирээд одоо ажил амьдралгүй, архи дарс ууж, тэнэж хэссэн амьдралтай хүн болсон. Өнөөдрийн байдлаар ч гэсэн архи ууж зөрчил гаргаад баривчлах тогтоол нь прокурор дээр ирчихсэн байж байна. Ингээд 30 тооны адууг маань алга болгосон А , Э , Ц , Г  нартай уулзаж “та нар хохирлыг маань барагдуулаад өгчих, би ч гэсэн олон дүү нартай хүн, та бүгд биднийг хохиролгүй болгоод өгчихвөл гомдол санал гээд заавал мууг чинь үзэх гээд байхгүй” гэж өчнөөн олон удаа учирлаж байсан боловч эдгээр хүмүүс өнөөдрийг хүртэл бидэнд нэг ч төгрөг өгөөгүй. Аав маань одоо 84 настай хүн байдаг. Хорт хавдартай хагалгаанд орсон учраас би аавыгаа төлөөлж байгаа юм. Аав маань эдгээр хүмүүсийг өөрийг нь бүл чадалгүй хүн болохоор эрж сурж чадахгүй гээд өөрийнх нь адууг авсан гэж үздэг учраас маш их гомдолтой байдаг. 39 тооны адуу өнөөдрийн байдлаар манайд байсан бол тухайн үед 14 гүү, 6 байдас алдагдсан. Тэдгээр 20 гүү болж унагална. 3 гүү, 1 шүдлэн байдас нэмсэн гэж бодохоор 18 гүү болно. 18 гүүг би 2014 оноос хойш унагална гэж бодохоор 74 тооны адуу болно. 74 тооны адуугаа үлдсэн 9 тооны хасаад бодоход өнөөдөр бидэнд 104 тооны адуу байх ёстой. Гэтэл өнөөдөр бид адуунаас гарах ашиг, шим, төл малаар нь хохирсон байдалтай байж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар бидний хохирлыг тогтоож хэн нь ямар буруутай хэмжээгээр нь хохирлыг тогтоож, бидний амьдралын эх үүсвэрийг сэргээж өгөх байх гэж бодож байна. Бидний хохирлыг иргэний журмаар шийдвэрлэхийг нээлттэй үлдээж өгөхийг шийтгэх тогтоолд дурдахыг хүсч байна. Мөн бидний хохирлыг түргэн хугацаанд барагдуулж өгнө үү. Бидний санхүүгийн асуудал ч хүнд байна. Аав маань нүд анихаасаа өмнө буянт малынхаа талыг ч гэсэн олж авч сэтгэл нь амраасай гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл хугацаанд 8 хүүхдэд нь адуугаа эрж яваагүй газар байхгүй, замын зардал, бензиний зардал их гарсан. Малчин зарыг нэг удаа 15 хоногоор зарлуулж байсан. Тэр ч байтугай Могой, Цэнхэрийн эхээр 6 дугаар ангийн хүүхэд морьтой явж байгаад төөрөөд Онцгой байдлын албан хаагч нар шөнө олж өгч байсан. Бидэнд эдийн засгийн хохирлоос гадна сэтгэл санааны хохирол учирсан. Манай адуу гэрээсээ холддоггүй байсан. Аав маань энэ хэргээс болж даралт ихэсж, бие нь муудсан. Шүүх бүрэлдэхүүнд хандаж хэлэхэд  манай энэ хавиас азаргаараа алдагдсан адуу манайх 3 дахь нь болж байна. Ингээд бид цөөн адууг Хөвсгөл аймгийн Галт сумаас олсон. Би төл малаа үнэлгээний газраас үнэлүүлэх гээд өгчихсөн байгаа. Бидний хохирол 51256300 төгрөгийг би өнөөдрийн байдлаар нэхэмжилж байна гэв.

Хохирогч Р.Ж  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2014 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 23 тооны адуугаа алдсан. Тэгээд эрэл, сурал болоод Цагдаагийн байгууллагад хандсан. Би энэ хугацаанд адуугаа өөрөө эрж, хайж хамаатан садангуудаараа эрүүлж хайлгуулж байсан. 2015 онд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 10 тооны адуу байна гэсэн зар байсан. Шалгаад үзтэл манай адуу болж таарсан. Тэгээд би өөрөө очиж авсан. Адуугаа хүлээж авсан жил төл алдсан. Ирснээс нь хойш ганц удаа л төл авлаа. Би алдсан адуу малынхаа ашиг шим, төлөөр нь хохирч байгаа хүн. Иймд би 13500000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Энэ адууг маань хулгайлсан хүмүүст хувааж үзэхэд нэг хүн 3000000 гаран төгрөг өгөх байх гэж ойлгож байгаа гэв.

Хохирогч Д.Н ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг дэвсгэр Тарвуугийн голын бургаснаас манай аав В.Дүгэрсүрэн гэж хүний сартай хүрэн азаргатай 39 тооны адуу хулгайд алдагдсан хэрэгт гомдол гаргаж шалгуулах хүсэлтэй байгаа юм. Манай аав өндөр настай, малыг харж байсан дүү Гантулга одоогоор хаана байгаа нь мэдэхгүй байгаа болохоор би хохирогчоор оролцохоор болсон юм. Сартай хүрэн азарга, загасан тамгатай, бөөн сүүлтэй, cap нь 50 мөнгөний хэмжээтэй голоосоо бага зэрэг хэлтгийдүү содон шинж тэмдэгтэй. Хөх бор морь зүүн гуяандаа дугуй дотор Ү үсгэн тамгатай. Сайн ажиж харсан хүнд доор цээжтэй урд хоёр хөлний шилбэний хэсэг нь цагаан үстэй алагдуу. Буурал морь зүүн гуяндаа дугуй дотор “Ү” үсгэн тамгатай. Шингэн сүүлтэй. Жавхлан дуучны "Хар хархан харц" дууны клипэнд тоглосон морь. Хөх буурал үрээ им, тамгагүй, хээр үрээ им, тамгагүй, халиун үрээ им, тамгагүй, шарга үрээ им, тамгагүй, шарга халиун үрээ буруу талын ташаан толгой дээрээ том улаан мэнгэтэй, хөх бор шүдлэн үрээ им, тамгагүй, цагаан хонгор гүү им, тамгагүй, хонгор шүдлэн им, тамгагүй, хар голтой гүү им, тамгагүй, хүрэн унага им, тамгагүй, хүрэн дэлтэй сүүл цэгээн гүү им, тамгагүй, зээрд унага им, тамгагүй, хүрэн гүү им, тамгагүй, хүрэн унага им, тамгагүй, хүрэн зээрд гүү им, тамгагүй, хүрэн унага им, тамгагүй, хүрэн гүү унагагүй, им, тамгагүй,  хap гүү им, тамгагүй, хээр унага им, тамгагүй, хар гүү унагагүй, им, тамгагүй, хар байдас унагагүй, им, тамгагүй, шарга байдас унагагүй, им, тамгагүй, сартай хүрэн байдас, им, тамгагүй, цагаан бор гүү, им, тамгагүй, цагаан шарга унага им, тамгагүй, хөх бор гүү им, тамгагүй, хээр унага им, тамгагүй, хөх бор гүү им, тамгагүй, хүрэн унага им, тамгагүй, хөх бор гүү им, тамгагүй, сартай хүрэн унага им, тамгагүй, цагаан амтай шар хээр байдас загасан тамгатай, зэзрд халзан байдас загасан тамгатай, улаан хээр гүү им, тамгагүй,  хүрэн унага им, тамгагүй, хар халтар гүү унагагүй им, тамгагүй, улаан халтар байдас им, тамгагүй адуунууд хулгайд алдагдсан. Азарга нь хүнээс худалдаж авсан бусад адуу бүгд өөрийн нутаг адуу “Тарвуугийн гол”-ыг өгсөж уруудаж нутагладаг. ...Сартай хүрэн азарга 1,000,000 төгрөг, хөх бор морь 800,000 төгрөг, буурал морь 800,000 төгрөг, бөх буурал үрээ 700,000 төгрөг, хээр үрээ 700,000 төгрөг, халиун үрээ 700,000 төгрөг, шарга үрээ 700,000 төгрөг, шарга халиун үрээ, 700,000 төгрөг, хөх бор шүдлэн үрээ, 700,000 төгрөг, цагаан хонгор гүү 800,000 төгрөг, хонгор шүдлэн 500,000 төгрөг, хар голтой гүү 800,000 төгрөг, хүрэн унага 400,000 төгрөг, хүрэн дэлтэй сүүл цэгээн гүү 800,000 төгрөг, зээрд унага 400,000 төгрөг, хүрэн гүү 800,000 төгрөг, хүрэн унага 400,000 төгрөг, хүрэн зээрд гүү 800,000 төгрөг, хүрэн унага 800,000 төгрөг, хүрэн гүү 800,000 төгрөг, хар гүү 800,000 төгрөг, хээр унага 400,000 төгрөг, хар гүү 800,000 төгрөг, хар байдас 700,000 төгрөг, шарга байдас 700,000 төгрөг, сартай хүрэн байдас, 700,000 төгрөг, цагаан бор гүү, 800,000 төгрөг, цагаан шарга унага 400,000 төгрөг, хөх бор гүү 800,000 төгрөг, хээр унага 400,000 төгрөг, хөх бор гүү 800,000 төгрөг, хүрэн унага 400,000 төгрөг, хөх бор гүү 800,000 төгрөг, сартай хүрэн унага 400,000 төгрөг, цагаан амтай шар хээр байдас 700,000 төгрөг, зээрд халзан байдас 700,000 төгрөг, улаан хээр гүү 800,000 төгрөг, хүрэн унага 400,000 төгрөг, хар халтар гүү 800,000 төгрөг, улаан халтар байдас 700,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Тухайн хулгайд алдагдах үед унага нь даага болсон, гүү нь хээлтэй унагалах болсон байсан. ...Тухайн үед тоолохдоо буруу тоолсон байна, яг зүсээр нь тоолоход 40 тооны адуу байсан байна. Тухайн үед адуунаас 3 унагатай гүү нэг даага 7 тооны адуу үлдсэн байсан юм. ....Тухайн үед адуугаа манай дүү Гантулга Тарвуугийн голоос доош хясаа руу шахаад маргааш өглөө нь харахад тэр газар үлдсэн 7 тооны адуу байсан юм байна лээ. Тэгээд тухайн үедээ адуу хол явдаггүй, нутгаасаа холддоггүй адуу байсан. Дээр нь хавар хээлтэй гүүнүүдтэй болохоор хол газар тууж авч яваагүй байх гэж бодоод нилээн ирж хайсан олоогүй юм. Тэгээд хайж байтал Баянхонгор аймагт сэжигтэй азарга адуу байна гэсэн мэдээлэл олоод тэрийг очиж үзэхэд өөр айлын адуу Асарбат гзж хүний азарга адууг хулгайлж Бат-өлзий гэж хүн аваачсан байсан. Тэгтэл тэр үеэр тэр азарга

 

 адууг Баянхонгор аймаг руу гаргахаас нь өмнө бас нэг азарга адуу Баянхонгор аймгийн Өлзийт гээд сум руу гаргасан гэсэн дам сураг сонссон. Тэрийг Чимэддорж мухарлаж шалгасан үгүйг бол мэдэхгүй байна. Тэр Баянхонгороос олдсон адууг шалгах гэж Чимэддорж манай хоёр дүүтэй хамт явсан байдаг юм. Тийм болохоор Бат-өлзийг сэжиглэж байгаа. Чимэддоржийн Жанцандорж гээд өмнө хулгайн хэрэгт шалгагдаж байсан манай дүү Гантулгатай найз байсан юм. Тэр хүн хоёр жилийн өмнө Дархан хот руу шилжсэн манай адууг сайн мэддэг хүн байсан. Тэгтэл яг манай адууг алга болох үеэр Гантулга аймагт ирсэн байсан гэсэн. Аймагт ирэхээрээ манай дүүгийнд ирдэг тэгтэл тэр үеэр манай дүүгийнд ирээгүй юм. Аймгийн зах дээр тэр үед явж байсан гэсэн ямар ажлаар юу хийж явж байсанг бол сайн мэдэхгүй байна. Дараа нь Дархан хотдоо байна уу гээд сурсан чинь Жанцандоржийг Улаанбаатар хотод барилга дээр ажиллах гээд явсан гэсэн сураг сонсогдож байсан. ....Манай аавын ойролцоо байгаа Эрдэнэчулуун, Нэргүй зэрэг хүмүүс мэдэх байх манай адууг бараг мэдэхгүй хүн байхгүй байх. Манай аавынх 40 гаран жил Тарвуугийн голд нутаглаж байгаа мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Манайхан тухайн үед маш их эрэл сурал болж "Малчин" телевизийн сувгаар 2 cap зар гаргасан. Аймаг орон нутагтаа бол бүх төрлөөр зар гаргаж байсан ямар нэгэн сураг гараагүй. Ойролцоо сум орон нутгаар манай ах дүү нар бүгдээрээ явж зар тарааж сурж явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 7-9 хуудас/,

Хохирогч Р.Ж гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сард манайх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэр "Майнт" гэх газар нутаглаж байсан. Саарал зүсмийн азаргатай 23 тооны адуугаа 2014 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө хулгайд алдсан талаар гомдол гаргаж байна. Саарал зүстэй азарга, урд буруу талын хаан дээр саран тамгатай, бие томтой, шар хээр зүсний бүдүүн морь, зүүн гуяандаа нар саран тамгатай, соёолон насны хонгор морин үрээ, дармал ТГ үсгэн тамгатай, соёолон насны хонгор азарган үрээ, дармал “ТГ” үсгэн тамгатай, хүрэн зээрд соёолон үрээ, дармал “ТГ” үсгэн тамгатай, хонгор шүдлэн үрээ, 9 тоо тамгатай, хонгор шүдлэн үрээ, дармал “ТГ” үсгэн тамгатай, хонгор шүдлэн байдас, дармал “ТГ” үсгэн тамгатай, хүрэн шүдлэн байдас, тамгагүй, дармал “ТГ” үсгэн тамга бүдэг гарсан, хонгор зүсний даага эр 2 толгой, дармал “ТГ” үсгэн тамгатай, хонгор зүсний даага эм 2 толгой, дармал “ТГ” үсгэн тамгатай, хар голтой хонгор гүү, дармал “ТГ” үсгэн тамгатай, цагаан халиун унагатай, бор голтой хонгор гүү, дармал “ТГ” үсгэн тамгатай, цагаан халиун унагатай, хүрэн гүү, дармал “ТГ” үсгэн тамгатай, хүрэн унагатай, хонгор хязаалан байдас, дармал “ТГ” үсгэн тамгатай, цагаан халиун унагатай, цагаан халиун хонгор гүү, дармал “ТГ” үсгэн тамгатай, цагаан халиун унагатай. Манай адуу алга болсон. Тэрнээс гадна манай айлын Жамбалгарав гэж айлын хар зүсний 8 тоо тамгатай шүдлэн үрээ манай адуунд явсан. ...Саарал зүстэй азарга, хурдан азарга уралдуулж байсан 10 дотор давхиж байсан 3,000,000 төгрөгөөр, шар хээр зүсмийн бүдүүн морь, хурдан морь уралдаж байсан 10 дотор давхиж байсан. 1,000,000 төгрөгөөр, соёолон насны хонгор морин үрээгээ 1,000,000 төгрөгөөр, соёолон насны хонгор азарган үрээгээ 1,000,000 төгрөгөөр, хүрэн зээрд соёолон үрээгээ 1,000,000 төгрөгөөр, хонгор шүдлэн үрээгээ 800,000 төгрөгөөр, хонгор шүдлэн үрээгээ 800,000 төгрөгөөр, хонгор шүдлэн байдсаа 700,000 төгрөгөөр, хүрэн шүдлэн байдсаа 700,000 төгрөгөөр, хонгор зүсмийн даага эр 2 толгой, нэг нь 600,000 төгрөгөөр, хонгор зүсмийн даага эм 2 толгой, нэг нь 600,000 төгрөгөөр, хар голтой хонгор гүүгээ 800,000 төгрөгөөр, унага 100,000 төгрөгөөр, бор голтой хонгор гүү 800,000 төгрөгөөр, унага 100,000 тегрөгөөр, хүрэн гүү 800,000 төгрөгөөр, унага 100,000 төгрөгөөр, хонгор хязаалан байдас 800,000 төгрөгөөр, унага 100,000 төгрөгөөр, цагаан халиун хонгор гүү 800,000 төгрөгөөр, унага 100,000 төгрөгөөр үнэлж байна. Манай адуу зүүн талаас тавьсан азаргатай болохоор ер нь сайн шигшмэл голдуу чанартай адуунууд байгаа юм. Манай нутгийнхан андахгүй. ...Тухайн үед манай саахалт айлын Ж.А  гэж залуу 10 гаран тооны хээр азаргатай адуутай байсан юм. Тэгтэл А  хээр азарга хүн аваад явсан гээд азаргагүй 10 гаран тооны адуу байсан чинь манай азарга давхар хураасан байсан. Тэгээд 2-3 хоног болсон юм. Тэгтэл А ийнх өвөлжөө рүүгээ нүүгээд явсан. Манай өвөлжөө А ийнхтэй саахалт байдаг юм. Тэгтэл А  манай адуутай адуугаа хамт хоргоогоод туугаад явсан манайх өвөлжөөндөө нүүх гээд байж байсан юм. 2014 оны 10 дугаар сарын 13-нд манай хүү Батболд үхрээ хураагаад явж байхад А  адуугаа хурааж манай өвөлжөө рүү тууж байхыг харсан байдаг. Тэгээд маргааш өглөө нь адуу хураах гэсэн чинь манай адуу байхгүй А ийн адуу үлдсэн байсан. Тэр даруйд цагдаад тэмдэглэж эрэл сурал болсон. Би бүх сувгаар зар тараасан тэгээд “Малчин” сувгаар зар тараасан байсан чинь эргүүлээд Малчин сувгаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаанчулуу гэх газар 10 тооны адуу байна гэсэн зар явахаар нь шалгаад үзтэл манай адуу болж таарсан. 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зар гараад 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр очсон юм. Тэгтэл Соёолон насны хонгор морин үрээ дармал ТГ үсгэн тамгатай, хонгор шүдлэн үрээ 9 тоо тамгатай, хүрэн шүдлэн байдас, тамгагүй, дармал ТГ үсгэн тамга бүдэг гарсан, хар голтой хонгор гүү дармал ТГ үсгэн тамгатай, цагаан халиун унагатай, бор голтой хонгор гүү дармал ТГ үсгэн тамгатай, цагаан халиун унагатай, хонгор хязаалан байдас дармал ТГ үсгэн тамгатай, цагаан халиун унагагүй, цагаан хонгор гүү дармал ТГ үсгэн тамгатай, цагаан халиун унагатай, адуугаа Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаанчулуу багийн малчин Өсөх-Эрдэнэ гэж хүнээс олж авсан. Одоо бол дээрх адуунууд нэг нас нэмэгдсэн байгаа унага нь даага болсон байгаа. Өсөх-Эрдэнэ 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай гадаа ирсэн гэж ярьж байсан. Нэг эр хонгор даага чоно идсэн гэж байсан тэгэхээр 11 тооны адуу очсон болов уу. Нэг шөнө хүрээд ирсэн гэж байсан тэгээд хэсгийн төлөөлөгчдөө хэлж тэмдэглүүлж зар өгсөн гэж байсан. Ийм учир миний адууг хулгай хийсэн эзэн холбогдогчийг олж өгч үлдсэн адууг олж өгнө үү гэж хэлмээр байна. Манай адуу бол нутгаас гарна гэж байхгүй олон жил нутагтай байсан адуу байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59-61 хуудас/,

Хохирогч В.Дүгэрсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2014 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Эрдэнбулган сумын 1-р багийн нутаг дэвсгэр "Тарвуугийн гол" гэх газраас сартай хүрэн азаргатай 39 тооны адуу хулгайд алдсан юм. Манайх сартай хүрэн азаргатай 46 тооны адуу байсан. 7 адууг нь үлдээгээд 39 тооны адуу аваад явсан байсан. Тухайн үедээ манайхан жаахан будилаад байсан юм. Одоо яг нарийн үзэхэд ийм тоо гараад байгаа. Зүс тоог хөөгөөд үзсэн 40 алга байгаад байсан нарийн үзэхэд 39 л хулгайд алдагдсан болж таараад байгаа юм. Сартай хүрэн азаргатай адуу бол миний эзэмшлийн адуу. Би одоо нас өндөр болж хэдэн хүүхдүүдээ хувааж өгөх байсан юм. Зарим ач, зээ нартаа бол зүсэлж өгч байсан албан ёсоор аваагүй байгаа болохоор бүгд миний эзэмшлийн адуу юм. ...Сартай хүрэн азарга, загасан тамгатай, бөөн сүүлтэй, бор морь зүүн гуяндаа дугуй дотор Ү үсгэн тамгатай, буурал морь зүүн гуяндаа дугуй дотор Ү үсгэн тамгатай, хөх буурал үрээ им, тамгагүй, хээр үрээ им, тамгагүй, халиун үрээ им, тамгагүй, шарга үрээ им, тамгагүй, шарга халиун үрээ им, тамгагүй, хөх бор шүдлэн үрээ им, тамгагүй, цагаан хонгор гүү им, тамгагүй, хонгор шүдлэн им, тамгагүй, хар голтой, хонгор гүү им, тамгагүй, хүрэн унага им, тамгагүй, хүрэн дэлтэй сүүл цэгээн гүү им, тамгагүй, зээрд унага им, тамгагүй, хар хүрзн гүү им, тамгагүй, хүрзн унага им, тамгагүй, хүрэн зээрд гүү им, тамгагүй, хүрэн унага им, тамгагүй, хүрэн гүү им тамгагүй, хар гүу им, тамгагүй, хээр унага им, тамгагүй, хээр гүү им, тамгагүй, хар байдас им, тамгагүй, шарга байдас им, тамгагүй, сартай хүрэн байдас им, тамгагүй, цагаан бор гүү им, тамгагүй, цагаан шарга унага им, тамгагүй, хөх бор гүү им, тамгагүй, хээр унага им, тамгагүй, хөх бор гүү им, тамгагүй, хүрэн унага им, тамгагүй, хөх бор гүү им, тамгагүй, сартай хүрэн унага им, тамгагүй, цагаан амтай шар хээр байдас загасан тамгатай, зээрд халзан байдас загасан тамгатай, улаан хээр гүү им, тамгагүй, хар халтар гүү им, тамгагүй, улаан халтар байдас им, тамгагүй адуу байсан. 1 азарга, 9 гүү унагатай, 5 унагагүй гүү, 2 морь, 7 үрээ, 6 байдас нийлээд 39 тооны адуу байх ёстой. Өмнө нь 10 унага гэж байцаалт өгсөн байна. Нэг унага нь хангай авсан, чононд өгсөн байсныг нэмж өгсөн байна. Сүүлд хулгайд алдахад бол 39 адуу байсан. Харин унага нь бол тухайн хулгайд алдагдах үед даага болсон байсан, харин гүүнүүд нь бүгд хээлтэй байсан юм. ...Би азаргаа 1,500,000 төгрөгөөр үнэлж байна. Зүүн талаас авч ирсэн адуу байгаа юм. Хөх бор морь Жавхлангийн “Хар хархан харц” дууны клипэнд тоглосон их сайхан морь байгаа юм. Хүмүүс их сонирхдог, хурд угшил сайтай сайн морь. Би бол 2,000,000 төгрөгөөс буулгахгүй, харин бусад адуу нь бол миний өвөг дээдсээс өвлөгдөж, өв дамжиж ирсэн адуу. Нутгийн ханшаар морь 800,000 төгрөг, хээлтэй гүү 800,000 төгрөг, соёолон хэдэн үрээ байсан 700,000 төгрөг, шүдлэн үрээ 500,000 төгрөг, тухайн үедээ бол унага гэж байсан би бол даагаар бодож үнэлж байгаа нэг даага 400,000 төгрөг, байдас 700,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. ...Би сартай хүрэн азарга, 3 гүү, тухайн үеийн даага одооны 2 шүдлэн, 2 унагатай авсан. Харин хэн өгснийг мэдэхгүй. Нэг халзан морь өгч явуулсан байсан ийм л зүйл авсан. Өөр мал, хохирол аваагүй. Миний хувьд хохирлын талаарх баримтаа тооцож гаргаж өгье. Одоогоор баримт байхгүй болохоор хохирол хэлэх боломжгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 93-96 хуудас/,

Хохирогч В.Д-н мөрдөн байцаалтанд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дахин өгсөн: “...Би нэг азарга, 3 гүү, нэг байдсын оронд нэг морь, 2 шүдлэн авсан. Харин 2 унага ирсэн нь хулгайд алдагдах үед хээлтэй байсан болохоор төл нь хохирол төлбөрт хамаагүй гэж бодож байна. Үнэлгээгээр азарга 1.000.000 төгрөг, 3 гүү 2.400.000 төгрөг, хязаалан байдасны үнэ 550.000 төгрөг, 2 унага 100.000 төгрөг нийт 4.150.000 төгрөгийн хохирол авсан гэсэн үг юм. Албан ёсны үнэлгээгээр бол 39 тооны адуу 24.250.000 төгрөгийн хохирол гарсан байна. Үүнээс 7 тооны адуу авсан үнэлгээ 4.150.000 төгрөгийи хохирол барагдсан гэж үзээд одоо үлдэгдзл 32 тооны адуу 20.100.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Үүн дээр ирж хайсан унааны зардал 2.620.350 төгрөг, ашиг шим болох төл нь 2 жилийн 20 унага авах ёстой гэж бодож 2.000.000 төгрөг, дэл, сүүл авах ёстой 350.000 төгрөг, саальны үнэ 2.700.000 төгрөг, адуугаа ирж хайхад холбогдон гарсан зардал 1.280.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг нийт 9.450.350 төгрег болж байгаа юм. Ингээд 20.100.000 төгрөг дээр 9.450.350 төгрөгийг нэмж нийт 29.550.350 төгрөг хохирол нэхэмжилж байна. ...Би 1.500.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, бусад баримтыг прокурор, шүүхийн шатанд гаргаж өгнө. ...Нийт 29.550.350 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Миний хувьд гомдолтой байна. Өөрийн амь амьдрал болсон малаа алдаж сэтгэл санаагаар бол их хохирсон, их хэцүү байдаг юм байна лээ.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 97-98 хуудас/,

Хохирогч Р.Ж гийн мөрдөн байцаалтанд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн: “...Миний 23 тооны адууны хохирлын үнэлгээ 13.920.000 төгрөг болсон байна. Би хулгайд алдсан адуунаас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1-р багийн иргэн Өсөхбаяр гэдэг хүнээс 3 гүү, 1 хязаалан байдас гээд 4-н унагатайгаа ирсэн. Гүүнээс хүрэн гүүнээс шодон сүүлтэй хүрэн гүү нь ганцаараа унага, даагатайгаа байхгүй болсон байсан. Тухайн үед алдахад даага байсан 2 хонгор шүдлэн үрээ, би 2 даага авсан гэсэн үг юм. Ингээд 10 тооны адуу авсан үнэлгээгээр 3.950.000 төгрөг болж байгаа. Одоо хохиролд 13 тооны адууны 9.970.000 төгрөгийн хохирол, түүн дээр ирж хайсан унааны зардал 2.063.500 төгрөг, нийт 12.033.500 төгрөг нэхэмжилж байна. Миний хувьд одоо хулгайн гараар орсон мал авмааргүй байна. Эргэж ирээд надад мал болохгүй байх...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 104 хуудас/,

Хохирогч Л.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сард манайх өвөлжөөнд буусан юм. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг “Майнт” гэх газар байсан. Манайх Р.Ж гийнхтэй айл байдаг юм. Манай хар халтар зүсмийн шүдлэн үрээ, 8 тоо тамгатай адуу Ж гийн саарал азаргатай адуунд байсан юм. Тэр хулгайд алддагийн урд өдөр манайх өвөлжөөндөө буугаад тэдний адууг өвөлжөөнийхөө хажууд ойртуулж хоноод маргааш өглөө нь байхгүй болсон байсан. 800,000 төгрөгөөр үнэлж байна. ...Р.Ж гийнх саарал азаргатай хонгор, халиун голдуу 23 тооны адуутай байсан. ...Надад ямар нэгэн сэжиг таамаг байхгүй. Харин орой 19-20 цагийн орчим бүрийн болохоос арай өмнө өвөлжөөнд буучихаад адуугаа өвөлжөөний ойролцоо бөөгнүүлж орхисон юм. Манай 11 тооны азаргагүй адууг Ж гийн саарал азарга адуутайгаа хураасан байсан юм. Тэгээд өглөө болоод адуугаа хураах гэсэн чинь манай 11 тооны адуу Тамирын голын ойролцоо Ж гийн адуу байхгүй байсан өөр ямар нэгэн сэжиг таамаг байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 114 хуудас/,

Хохирогч Д.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Шинэ-Идэр сумын 3 дугаар багийн нутаг Хөөнгийн арын хэсэг “Мод” гэх газар өвөлжиж байгаа. 2013 оны 11 дүгээр сарын 01-ний үед харахад 22 тооны адуу бүгд байсан. 2013 оны 11 дүгээр сарын 06-ны үед адуундаа яваад олоогүй. Дараа нь 2013 оны 11 дүгээр сарын 08-нд бас яваад олоогүй. Тэрнээс хойш хайгаад олохгүй байж байгаад цагдаад хандаж өргөдөл гаргасан юм. 13 тооны адуу нь миний адуу байсан, 9 тооны адуу нь миний төрсөн дүү Дэлгэрбатын адуу байсан юм. Миний адуу нь бор зүстэй азарган үрээ, дэлтэй хүрэн гүү, хүрэн унагатай, дэлтэй хүрэн халзан гүү, хүрэн унагатай, дэлтэй сартай хүрэн гүү, дэлтэй хүрэн гүү, дэлтэй хүрэн байдас, дэлтэй халтар байдас, дэлтэй хар байдас, дэлтэй хүрэн даага, дэлтэй бор хээр морь нь зөв талын чих урдаасаа ухна имтэй, засмал дэлтэй сартай халтар үрээ, нийт хоёр унагатайгаа 13 тооны адуу нь миний нэр дээр байдаг миний адуу юм. Нөгөө 9 тооны адуу нь миний төрсөн дүү Дэлгэрбатын адуу байсан. Дэлтэй алаг шүдлэн, засмал дэлтэй хар алаг морь нь хонин жороо, хур дэлтэй хамар цагаан хээр морь, засмал дэлтэй хүрэн үрээ морь 5 тоо тамгатай, хуучны тавын тоо тамгатай, гурван хөл шийр цагаан дэлтэй халтар морь, засмал дэлтэй цавьдар хүрэн морь, дэлтэй хээр алаг гүү, зөв талын урд хойд хөлөн дээр 8 тоо  тамгатай, нийт Дэлгэрбат бид хоёрын нийлсэн 22 тооны адуу алдаад олохгүй байна. ...2014 оны 12 дугаар сарын үед А тэй сумын төв дээр тааралдсан юм. Тэр үед А  надад ярихдаа Төөвөө бор өнгийн УАЗ-469 машинтай зүүн хоолойн эхэнд явж байсан гэж хэлсэн. Би хажуугаар нь зөрөхөд эмэгтэй хүн хүүхэд хоёр урд нь сууж явсан гэж надад хэлсэн. Дараа нь 2014 оны 03 дугаар сарын 07-нд очихдоо жаахан архи уусан бололтой архи үнэртэж байсан. Манайд сууж байхад нь чи зүүн хоолойд бор өнгийн УАЗ-469 машинтай тааралдсан гэсэн яг хэзээ юм бэ гэж асуухад А  УАЗ-469 машинтай яваагүй юм. Саарал өнгийн жип машинтай явсан, би Төөвөөтэй уулзсан гэж хэлсэн. ...А  надад хэлэхдээ Бадамсамбуу гэдэг айлд оччихоод явж байхад нь Төөвөөтэй тааралдсан гэж хэлсэн. Төөвөөтэй Эрдэнэ, Д.Цогтбаяр нар тэр үед хамт явж байсан гэж надад хэлсэн. Би гомдолтой байна, адуугаа олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 1118-1119 хуудас/,

Хохирогч Д.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Шинэ-Идэр сумын 3 дугаар багийн нутаг “Баруун хөөнгө” гэх газар хаваржиж байгаа. 2013 оны 11 дүгээр сарын 04-ний үед Нямсүрэн ах бид хоёрын нийлсэн 22 тооны адуундаа яваад олоогүй. Дараа нь 2013 оны 11 дүгээр сарын 12-ны үед байх мөн адуундаа яваад бас олоогүй юм. Тэрнээс хойш ойр ойрхон адуудаа явдаг байсан. Адуугаа олохгүй болохоор нь цагдаад хандсан. Нийт 22 тооны адуу байсан. 13 тооны адуу нь миний төрсөн ах Нямсүрэнгийн адуу байсан. 9 тооны адуу нь миний адуу байсан. бор зүстэй азарган үрээ, дэлтэй хүрэн гүү, хүрэн унагатай, дэлтэй хүрэн халзан гүү, хүрэн унагатай, дэлтэй сартай хүрэн гүү, дэлтэй хүрэн гүү, дэлтэй хүрэн байдас, дэлтэй халтар байдас, дэлтэй хар байдас, дэлтэй хүрэн даага, дэлтэй бор хээр морь нь зөв талын чих урдаасаа ухна имтэй, засмал дэлтэй сартай халтар үрээ, нийт хоёр унагатайгаа 13 тооны адуу нь байгаа юм. 9 тооны адуу нь миний адуу байсан. Дэлтэй алаг шүдлэн, засмал дэлтэй хар алаг морь нь хонин жороо, хур дэлтэй хамар цагаан хээр морь, засмал дэлтэй хүрэн үрээ морь 5 тоо тамгатай, хуучны тавын тоо тамгатай, гурван хөл шийр цагаан дэлтэй халтар морь, засмал дэлтэй цавьдар хүрэн морь, дэлтэй хээр алаг гүү, зөв талын урд хойд хөлөн дээр 8 тоо  тамгатай, нийт Нямсүрэн ах бид хоёрын нийлсэн 22 тооны адуу алдаад олохгүй байна. ...2014 оны 02 дугаар сарын 17-ны үед байх А  манайд жаахан халамцуу ирсэн юм. Тэгээд архи нэхэхээр нь би тал шил архи гаргаж өгсөн. Тэр үед би алдсан адууныхаа талаар юу ч яриагүй байхад А  танай ах нар чинь над руу адууны хулгай шааж байгаа, чи ч  гэсэн тэгж байна уу гэхээр нь би тийм юм байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь А Завхан аймгийн Их-Уул сумаас миний найз ирээд аваад явж. Яваад Дархан аймаг руу авч явсан, та нар олж чадахгүй гэж хэлээд дээрэлхсэн байдалтай намайг адуу авсан гэж хэлэхгүй юм байгаа биздээ гэж хэлээд хоёр гурван удаа гараараа толгой руу цохиж, цамцны хоолойгоор боосон. Би урдаас нь юу ч яриагүй. Тэгээд А манайхаас гараад явсан. Манай ах нар А-н адуу хулгайлсан гэж юу ч яриагүй байхад өөрөө тэгж яриад яваа нь их сэжигтэй санагдаж байна. Гомдолтой байна, адуугаа олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 1121-1122 хуудас/,

Гэрч Ч.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайхан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Тарвуугийн гол” гэж газар нутаглаж байсан юм. Манай хадам аав Дүгэрсүрэнгийн 40 гаран тооны адуу байдаг байсан манайхан айл би малыг хардаг байсан юм. 2014 оны 03 дугаар сарын 27-ны орой хадам дүү Г адуугаа хураагаад гэрийнхээ ойролцоо авч ирсэн юм. Тухайн үед би Гантулгыг адуундаа яваад ирэхээр нь адуугаа яасан бэ гэхэд гэрийнхээ ард аваад ирлээ гэж байсан. Тэгээд маргааш нь Г аймаг явсан байсан. Би адууг нь хураах гэсэн чинь байхгүй байсан. Нөгөөдөр нь адууг хайгаад явсан чинь 7 тооны адуу болох 3-н унагатай гүү, 1 даага 7 тооны адуу Тарвуугийн талд байхад олж авсан. Бусад адуу нь байхгүй болсон байсан. Тэрнээс хойш ойр орчмоороо ирж хайгаад олоогүй. Гантулга мотоцикльтой ирж хайж яваад олоогүй. Дараа нь Баянхонгор аймаг, Цэнхэр, Эрдэнэмандал сумаар сураг гаргаж ирж хайгаад олоогүй юм. ...Сартай хүрэн азаргатай, хоёр цоохор морьтой, нэг хөх тойготой бор морь, соёолон бор хээр үрээ, хар голтой хоёр хонгор гүү, гурван бор хээр гүү, зээрд гүү, хүрэн гүү, бор зүсний гурван гүү, бор халиун хязаалан үрээ, шарга үрээ, бор үрээ, хоёр хар гүү, бусад даага, шүдлэн байсан. Азарга, халзан байдас, шар хээр байдас, бор хээр байдас нь нүдтэй загасан тамгатай, бусад нь им, тамгагүй байсан. Нийтдээ 40 орчим тооны адуу хулгайд алдагдсан юм. ...Одоогоор ямар нэгэн сэжиг таамаг байхгүй хавар байсан юм. Өглөө босоход алга болсон адуу байгаа юм. Хэн хулгай хийж авч яваад яасанг мэдэхгүй. Хөлөөр нь туугаад аваад явчихсан юм. Өвөл өвс муутай туранхай голдуу адуу байсан. Морьдууд болон сувай гүү нь тарган барьж унаж байгаагүй. Хөлөөр нь туугаад явчихсан боловуу гэж бодож байгаа. Тэр адуунууд дандаа нутаг голдуу адуу нутгаасаа холддоггүй юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 9-10 хуудас/,

Гэрч Д.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 03 дугаар сарын 27-ны орой манай ах Гантулга Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Тарвуугийн гол” гэх газар нутаглаж байхад адуундаа яваад гэрийнхээ гадаа хурааж ирсэн юм. Тэгээд өөрөө маргааш нь аймаг яваад манай нөхөр Х адуундаа яваад олоогүй тэгэхээр 2014 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө алга болсон. Уг адуу нь манай аавын аав, өвөг эцгээс уламжлагдаж ирсэн. 40 гаран жил аав дээр өсөж үржсэн өөрийн гарын адуу байгаа юм. Худалдаж авсан адуу байхгүй. Нутаг орноосоо хол явдаггүй хол явлаа гэхэд Баянбулаг хүртэл явдаг суурин байдаг адуу хөлөөрөө алга болоод уг адуунаас 40 орчим адууг хулгайлж авч яваад 7 тооны адуу болох гурван унагатай гүү, нэг даага үлдээсэн байсан. Уг адуу нь содон шинж тэмдэг гэвэл Жавхлан дуучны "Хар хархан харц" дууны клипэнд гардаг эхнэрийнх унадаг хөх бор морь тэр адуунууд байсан хамт алга болсон. Цагаан цоохор, гурван хонгор, хоёр шарга, арав гаран бор адуу, бусад бүгээн зүстэй адуу голдуу, цөөхөн хэдэн адуу нь дугуй дотор загасан тамгатай, 2-3 адуу дугуй дотор ац уяатай тамгатай байсан дэлийг аваагүй дэлтэйгээ адуунууд байсан. ....Манай нутгийн манай адууг сайн мэдэх Ч.Ж гэж хулгайн хэрэгт холбогдож байдаг залууг сэжиглэж байгаа. Тэр манай адууг сайн мэддэг. Уг нь Дархан аймаг руу шилжсэн юм. Тэр үер цагаан сараар ирээд явсан байсан. Бас тухайн үед манайхан Баянхонгор аймагт азарга адуу байна гэсэн сураг гаргаад ирж хайгаад очсон чинь Асарбат гэж хүний адууг Бат-Өлзий гэж хүн хулгайлж авч очсон байсан юм тэгэхээр нь бас Бат-Өлзий гэж хүнийг сэжиглэж байгаа. Бид бол эрэл сурлыг их хийж хайж байгаа одоогоор ямар нэгэн сэжиг таамаг байхгүй бүрхэгдүү л байна. Морьд амьд байвал нутаг уснаас гарч байгаагүй гүйгээд ирвэл ирэх адуунууд байгаа юм. Ирэхгүй байна. Гүү нь бол өөр адуунд хураалгаж тогтоож магадгүй одоогоор ямар нэгэн сураг сонсогдоогүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 11-12 хуудас/,

Гэрч Д.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мул буюу А  бид хоёр нэг айлын хүргэн байгаа юм. 2014 оны 04 дүгээр сарын үед А  “Мустанг-5” маркийн мотоцикль Батхуягаас авсан гээд ирсэн. Тэгэхээр нь би тэр мотоциклийг нь тугалтай үнээ, 300000 төгрөгөөр худалдаж авсан. Мул тэр мотоциклио азарга өгч авсан гэж ярьж байсан. Мулынх 2013 оны намраас 2014 оны хавар хүртэл Галт сумын төвд манай хашаанд эхнэр нь төрөх гэж байгаа гээд айл байж байгаад Жаргалант сумын Хөнжил гэх газар руу нүүсэн. Одоо тэндээ байгаа. Хичнээн тооны малтай талаар би сайн мэдэхгүй. Гэхдээ зун тэднийд очиход 2-3 үнээ сааж байсан. Өөр мал гээд байх зүйл байхгүй. 2014 оны хавар Мул Жаргал сум Влөө гжжд явдаг байсан. ..Мулынхаар Галаа, А  гээд 2 залуу ирдэг байсан. Өөр хүн иру байгаагүй. А  өөрөө адуугүй байх. Айл байдаг ах Рэнцэндоржийнх бол адуутай юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 41-42 хуудас/,

Гэрч Р.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2014 оны 05 дугаар сард адуугаа арвижуулахаар нутгийн хүмүүсээс зарах гүү байна уу гэж асууж байсан юм. Манайх тэр үед 3-н гүүтэй байсан, азарга нь өөр айлын гүү хураагаад болохгүй байсан юм. Тэгтэл нэг өдөр С.Б гэдэг залуу над руу утсаар яриад зарах гүү байна, авах уу гэсэн. Тэрнээс хойш 10 гаран хоногийн дараа би өдрийг нь сайн санахгүй байн, өөрөө 5-н гүү тууж авчирч өгсөн, тэр адуунаас нь би 3-н гүү, манай саахалтын С гэдэг залуу 2 гүүг нь авсан. Би хулгайн адуу гэж мэдээгүй. Б  би өөрөөсөө өгч байгаа гэж байсан. ..Би Б тэй холын төрөл байгаа юм. Гэр нь Хөвсгөл аймгийн Галт сумын Салбарт гэдэг газар байдаг, мал малладаг залуу байгаа юм. ...Би Б д 3-н гүүний өртөг гэж хязаалан, соёолон нийлсэн 15-н эр хонь өгсөн. ...Би Б эс зөв гуяндаа дугуй юм шиг дүрстэй тамга нь сайн мэдэгдэхгүй хул гүү, бор гүү, нөгөө бор гүү нь тамгагүй байсан. Чихний имийг нь анзаараагүй, 2 бор гүү нь унагатай байсан. Хул гүү нь унагагүй сувай гүү байсан. ...Миний авсан гүүнээс одоо 2 бор гүү нь манайд байгаа, хул гүүг нь би Жаргал сумын Г гэдэг хүнд өрөндөө өгсөн. Гомбоо гэдэг залуу нь манай баруун талд Хашаат гэдэг газар байдаг. Би өмнө нь Г-с нэг бух авсан байсан тэрнийхээ өрөнд өгсөн. ...Бат-Эрдэнийн манайд зарсан адуу өмнө нь тэднийд байсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 47-48 хуудас/,

Гэрч Ж.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нөхөр Б  2014 оны 05 дугаар сард О гэдэг хүнд 3-н адуу зарсан гээд 24-н тооны хонь тууж ирсэн. Яг ямар адуу зарсныг нь мэдэхгүй байна. Авч ирсэн хонины 18-ыг нь манайх бусдыг нь аавын авцааны хонь гэж байсан. Б  одоо Хөвсгөл аймгийн төвд байгаа. ...Манай адуунаас зараагүй, Мул гэдэг залуу, жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна, тэр хүн 2 жилийн өмнө манай мотоциклийг авсан тэгээд үнэ өртгийг нь өгөөгүй байсан юм. Тэрний өртгөнд авсан адуугаа зарсан гэж ярьж байсан. Тэрнээс биш манай гадаа ямар нэгэн адуу авч ирээгүй. Би адууг нь хараагүй. Өөр хүнд адуу зарсан талаар нь мэдэхгүй байна, надад өөр хүнд адуу зарсан гэж яриагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 49 хуудас/,

Гэрч Б.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 05 дугаар сард өдрийг нь санахгүй байна, Хөвсгөл аймгийн Галт сумын Салбар гэдэг газар байдаг Б  гэдэг хүн гүү зарна гэж сураг сонсоод би очиж уулзсан. Тэгээд 2 гүү авъя гэж тохиролцсон. 10-аад хоногийн дараа намайг хониндоо явсан хойгуур Очирхүү 5-н гүү авч ирсэн байсан. Тэрнээс нь би 2 гүү авсан. Би хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. ...Би Б эс зөв гуяндаа “Ү” тамгатай бор гүү, шарга унагатай мөн адилхан тамгатай шар халтар гүү хээлтэй байсан. Ийм 2 гүүг нэгийг нь 700000 төгрөгөөр, нөгөөд нь 5-н хязаалан хонь өгч авсан. ...Б  надад юм яриагүй, би өөрийнх нь юм болов уу гэж бодоод л авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50 хуудас/,

Гэрч С.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Р.Ж тэй нэг нутгийн нэг доор нутагладаг хүмүүс юм. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өглөө Ж гийнхтэй айл байхад хүү Болдоо нь адуундаа яваад олохгүй байна гэж ирээд 2-3 хоног хайгаад олоогүй. Тухайн үед урд өдөр нь А-н азаргагүй адууг Ж гийн саарал азаргатай 23 тооны адуу хурааж хамт байсан гэсэн. Тэгтэл А-н азаргагүй адууг үлдээгээд Ж гийн саарал азаргатай 23 тооны адуу алга болсон байсан. Тэр адууг сайн мэддэг хүмүүс л салгаж авч явсан гэж ойлгосон. Тэгтэл 2015 оны 04 дүгээр сарын 18-ны үед зурагтаар Ж гийн адуу Хөвсгөл аймгийн Жаргалан суманд байна гэсэн зар гараад 10 тооны адуугаа олж ирсэн байсан. ...Миний хувьд хэн хулгай хийсэн талаар тодорхой мэдсэн зүйл байхгүй. Харин сайн мэддэг хүмүүс л хулгай хийж хаа байсан Хөвсгөл аймагт хүргэсэн байх. ...Азарга нь саарал зүстэй, шар хээр, халтар зүстэй сартай морь байсан. Дандаа хул хонгор зүстэй, азарга нь бэдэртэй болохоор гүү болон бусад нь бүгд бэдэртэй тэрүүгээр гол нь зурагтаар гарахаар нь таньсан. Тэр адуунд 5-н унагатай гүү, 4-н даага, 2 байдас, 4-н үрээ байсан. Би хажуу айл тэгээд өвөл нь хүүгээр малаа харуулдаг болохоор тэдний адууг сайн мэдэж байна. Азарга нь хурдны удамтай болохоор адуу нь дандаа хурдан угшлын сайн чанартай адуунууд байсан тэр нэг морь бас хурдан угшилтай зүүн талаас авсан морь байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 62-63 хуудас/,

Гэрч Ж.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай аав Ж гийн саарал азаргатай 23 тооны адуу байдаг юм. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр саахалт айл А ийн азаргагүй 10 гаран тооны гүү давхар хураасан юм. Тэгэхээр нь адуугаа салгаад авах гэтэл манай адуу азаргагүй байгаа хамт хураагаад байж байг гэж А  гуайнхан хэлж байсан Алтаннгэрэл гуай өөрөө байхгүй эмнэлэгт хэвтэж байсан эхнэртэй нь би уулзсан. Тэднийх өвөлжөөндөө 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр буусан байх, манайх өвөлжөөндөө буугаагүй адуу өвөлжөөний ойролцоо байгаад байсан. Манай хоёр өвөлжөөгөөр бас ойр саахалт буудаг юм. Тэгээд 2014 оны 10 дугаар сарын 13-ны орой би өвөлжөө рүүгээ үхэр хураах гээд очиход А  гуайн дүү Сосоо адуу энэ хойно байгаа би орой яваад хураагаад ойртуулчихна гэхээр нь би адуундаа яваагүй. Тэгээд орой үхрээ хураагаад явж байхад Сосоо адуугаа гэрлүүгээ ойртуулаад явж байсан. Тэгээд 2014 оны 10 дугаар сарын 14-ний өглөө А  гуайн адуу гол руу ороод манай ойролцоо байхаар нь би туугаад А  гуайнд очоод Сосоогоос адуу асуусан чинь өчигдөр хоёр адуугаа өвөлжөөний ойролцоо болгоод орхисон, хаана байгааг мэдэхгүй гэсэн. Тэгээд би ойролцоо хайгаад олоогүй. Манай адуу бол нутгаасаа нэг их явдаггүй адуу юм. ...Манай азарга саарал, голдуу хонгор зүстэй цагаан халиун унагатай, 5-н унагатай гүү, 4-н даага, 5-н үрээ, 2-байдас, 1 морь, А ийн 1 үрээ хамт явсан. ... Тухайн үед бол манай ойролцоо айлууд зөндөө байсан, тухайн үед асууж сураглахад мэдэх хүн байгаагүй. Их эрэл сурал болж телевиз, радиогоор зар их тараасан. Тэгтэл 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зурагтаар манай хагас адууны сураг гарч Хөвсгөл аймгийн Жаргал сумаас 10 тооны адуугаа олж авсан. 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр адуу байсан айлын гадаа ирсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн гэж байсан. Миний хувьд манай ойролцоо айлын хүмүүс гаргаж өгч Хөвсгөл аймаг хүрсэн байх гэж бодоод байна. Тэрнээс манай адуу тэр болтол хол газар явах адуу бол биш байгаа юм. ... А  гуайн дүү Сосоо сайн мэдэж байгаа байх. Азаргагүй адуу хураасан байхад салгаад ганцхан манай адуу алга болсон байгаа нь сонин байгаа юм. ..Тухайн үед адуугаа алдчихлаа гэж бүртгүүлж байсан. Тэрнээс шалгуулах талаар гомдол гаргаагүй, өөрсдөө ирж хайж сураг тавьж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 64 хуудас/,

Гэрч Б.Ө мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг Урт нүүрийн өвөлжөө гэх газар өвөлжиж байхад 2013 оны 02 дугаар сарын 06-ны өглөө манай гэрийн гадаа малд хужир өгсөн газар 11 тооны адуу байсан. Тэр адуунд буурал хоншоортой хонгор гүү, цагаан халиун унагатай том цагаан гүү, цагаан халиун унагатай том хул гүү, цагаан хул унагатай хул байдас, хүрэн байдас, хонгор үрээ, загалтай хонгор үрээ, хонгор үрээ гээд 11 тооны адуу байсан. 10 гаран хоногийн дараа хонгор үрээг нь чоно идсэн. 2 унагыг нь чоно хазсан байснаа эдгэсэн. Тухайн үедээ бол ойр орчмын айлуудын адуу юм байх гэж бодож байсан. Тэгтэл биш болж таараад 2013 оны 03 дугаар сарын сүүлээр сумын хэсгийн төлөөлөгчид хэлж зургийг нь авахуулж зурагтаар зарлуулсан. Тэгтэл Архангай аймгийн хүний адуу гэж нэг хүн Зил-130 машинтай ирж ачаад аваад явсан. ...Би тэр адууг ойр орчмын айлуудаас асуухад мэдсэн хүн байгаагүй. Тэр адуу Хөнжлийн эхээс л ирсэн байх. Тухайн үед бол манайхны дээд талын Ж, Б гэж хоёр айл өвөлжиж байсан тэдний хоёрынх бол мэдээгүй, үзэж хараагүй гэж байсан. Харин тэр адууг би доош нь гол уруудуулж явуулаагүй, сарниад алга болчих байх гээд гэрийнхээ ойролцоо байлгаж байсан. Хүн сураад ирэх байх гэж бодоод сүүлд нь цагдаад мэдэгдсэн. Тэр адууны байцаас харахад мөн цасны мөр харахад Ар нүүр гэх газраас ирсэн бололтой байсан. Тэр газар бол өвөл ямар ч айл өвөлждөггүй газар юм. Эх нь Архангай аймгийн Тариатын нутаг юм. ...Тухайн үед А  манайхаар ирж байгаагүй, сүүлийн үед таарч уулзаагүй. ...Тэр талаар сонсож мэдсэн зүйл байхгүй. Харин адууны эзэн хэлэхдээ 23 тооны адуу байсан, үлдэгдэл адуу гарч ирэх вий сураг тавьж байгаарай гэхээр нь би сураг тавиад байгаа. Ямар нэгэн сураг гараагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 75-76 хуудас/,

Гэрч Д.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг "Тарвуугийн гол" гэх газраас 39 тооны адуу хулгайд алдсан. Тухайн үед манай адуу 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрийнхээ гадаа ирээгүй тэгэхээр нь би адуунд 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр яваад орой 18-19 цагийн орчим адуугаа голынхоо эхээд явсан байхаар нь олж ирээд гэрийнхээ ард тогтоогоод хоносон юм. Тэгээд өглөө босоод хартал гэрийн ардхан талд хэдэн юм бургасны цаана наана чөлөөгөөр харагдаад байхаар нь байгаа юм байна гэж бодоод жаахан байж байгаад адуун дээрээ яваад очтол буурал гүү, бор гүү, хоёулаа унага даагатай, бор морь гээд 7 адуу байсан бусад нь байгаагүй. Тэгээд 10-аад хоног нутгаараа хайгаад Булган, Батцэнгэл, Тамир, Цэнхэр гээд нутгаар хайгаад сураг гарахгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн. Тэгээд Өвөрхангай, Баянхонгор гээд нутгаар хайж эрэл сурал болсон. ...Манайх 46 адуунаас 39 тооны адуу хулгайд алдсан. Үлдсэн адууны бор морь нөгөө хоёр гүүгээ хураагаад байдаг байсан нөгөө адуунаасаа тусдаа байсан юм байна лээ. ...2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би адуугаа хурааж ирэхэд нэг унага чононд хазууллаад явж чадахгүй байхаар нь айлын хашаа бараадуулж орхиод ирсэн юм. Тэгээд маргааш нь очиход үхсэн байсан. Тэр унагыг манайхан мэдээгүй юм. ...Би адуугаа малладаг болохоос манай аав Дүгэрсүрэнгийн удам дамжиж ирсэн адуу мал байгаа юм. ... Би их хайсан ямар нэгэн сэжиг таамаг гараагүй, сэжиглэж байсан хүн байхгүй. ...Би Цогоо буюу Ц , Д буюу Э  нарыг танина нэг нутгийн хүмүүс. ...Мэнд устай байдаг. Г , А  гээд хүмүүсийг бол танихгүй. ...Манай адуу дугуй дотор ө,ү үсэг тамгатай, сартай хүрэн азаргатай, 9 унагатай гүү, 5 унагагүй гүү, 6 байдас, 2 морь, 7 үрээ байсан. Голдуу хөх бор, цагаан бор, шарга, халиун зүстэй адуунууд байсан. ...Би цагдаагийн хүмүүстэй явж азарга, хонгор гүүний оронд хүрэн морь, гурван бор гүү хоёр унагатай, шүдлэн гээд 7 тооны адуугаа олж авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 115-116 хуудас/,

Гэрч Д.А-н мөрдөн байцаалтанд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дахин өгсөн: “...Би Ш.Ц ыг сайн танина, бид Тарвуугийн гол гэх газар нэг доор өссөн нэг нутгийн бие биеэ сайн мэдэх хүмүүс юм. ...Ц  бол манай малыг хулгай хийж гаргаж өгсөн байх их магадлалтай хүн байгаа юм. Эхнэрээсээ салаад удаагүй өөр хүнтэй суугаад тэрнээс хойш их огцом хөлжиж Ланд -80 машин унаж явдаг болсон. Шинэ хашаа авч шинэ байшин барьж амьдарч байгаа. Дандаа мал хулгайлж болох сэжиг бүхий хүмүүстэй нөхөрлөж орж гарч явдаг сэжигтэй хүн байгаа юм. ...Ц ын төрсөн ах Д хоёулаа байдаг. Д-х нь олон хүүхэдтэй одоо манай саахалт байдаг. Д манай хоёр хот Тарвуугийн голд байсан. Өөр ойр орчим айл байхгүй. Манай хоёрын дунд байсан манай адуу л алга болсон. Манай адуу бол гэрийн ойр орчмоос холддоггүй адуу байсан. Тэгээд шөнө харуй бүрий болсон хойно гадна авч ирсэн адууг тэнд байна гэдгийг тэднийхээс өөр мэдэх айл байхгүй. Үгүй бол явуулын хулгайч хулгай хийсэн гэсэн хоёр сэжиг таамаг байдаг байсан. Ц  бол их хөлтэй. Юу ч хулгай хийж болох сэжигтэй хүн. Даанч баримт алга гээд би адуугаа алдчихаад амаараа цагдаа нарт хэлж яриад явж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 117 хуудас/,

Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Ш.Ц тай 2010 онд гэр бүл болсон, анх айлын хашаанд гэр бүл болж байсан. 3-13 насны 3 хүүхэдтэй, Ц  бид хоёр суугаад нэг хүүхэд дундаас гарсан. Ц  бид хоёр хувиараа түүхий эдийн ченж хийж зах дээр зогсдог юм. Ц ын хувьд элдэв муу араншингүй, хүн байгаа юм. Хүнд үгүй гэж хэлж чадахгүй хүнд тусрах уу хүн байгаа юм. ..Миний хувьд их олон хүнтэй харьцдаг болохоор хэнтэй нь дотно найз гэдгийг хэлж мэдэхгүй. Харьцдаг орж гардаг гэвэл их л олон хүн байдаг алийг нь гэж хэлэх вэ. ..А , Г  нарыг бол танихгүй. Э  буюу Далайг бол танина. Хааяа цайны сүү зөөгөөд ирдэг байсан. Хааяа зах дээр зогсож байхад хонины арьс шир зөөгөөд ирдэг байсан. ..2015 оны 10 дугаар сарын 27-ны орой 19-20 цагийн орчим Ц тай хамт цагдаа дээр байж байгаад гэртээ очсон чинь Д-н дүү Х гээд залуу манай хашааны үүдэн дээр зогсож байсан. Тэгээд Ц ах байна уу гэж байсан, араас ирж байгаа гэсэн чинь хүлээгээд зогсож байсан. Уулзсан байх, удалгүй араас орж ирээд намайг Д ийшээ явъя гээд байна гэхээр нь би тэгвэл би чамтай хамт явъя гээд хамт гараад Цаг-уурын гудамжны зүүн талд байдаг горхины эрэг дээр очиж уулзсан. Ц чи хүн дагуулж явчихаад юунд орооцолдуулаад байгаа юм бэ гэсэн, харин тиймээ гээд тэр хоёр ярилцаад байсан. ...Надад тэр хулгайн талаар мэдсэн зүйл байхгүй, цагдаад шалгагдах үеэс нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 119 хуудас/,

Гэрч С.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Э  миний төрсөн дүү С.Н тэй гэр бүл болж нэг гэрт ороод 2 жил орчим болж байна, манай хүргэн болох хүн байгаа юм. ..2015 оны зун наадмын өмнө байх cap өдрийг санахгүй байна. Д.Б өөрийнхөө цагаан саарал өнгийн супер 469 машиныг унаад Хөвсгөл дугаартай адил өнгийн цагаан супер 469 машин чирээд манай хашаанд ирсэн. Тэгээд намайг энэ машиныг янзлаад өгөөч, ерөөсөө асдаггүй гэсэн. Тэгэхээр нь би тэр доор нь моторыг үзээд асааж чадаагүй. Тэгтэл энэ машиныг танай хашаанд үлдээчих үү, манайх одоо хөдөө нүүх гэж байгаа, хашаанд тоногдоод дуусах байх гэсэн. Тэгээд тэр Хөвсгөл дугаартай машинаа манай хашаанд үлдээсэн. Тэгтэл наадмын дараа өөрийнхөө машинтай ирээд машиныхаа араамыг хугарсан гээд Хөвсгөл дугаартай машинд өөрийнхөө машины мотор, коропыг тавиад, урд тэнхэглэгийг тайлж аваад явсан. Хөвсгөл дугаартай машинаа асаагаад явсан. Харин өөрийнхөө машины хамаг юмыг тайлж аваад манай хашаанд үлдээгээд арьс, араам, кабин, Хөвсгөлийн машины моторыг манай хашаанд үлдээсэн байгаа. Надаар мотороо засуулна гэсэн, би нэг ширхэг боолт дутаагаагүй манай хашаанд байгаа. Харин тэр машиндаа өөрийнхөө машины дугаарыг тавиад Хөвсгөл дугаараа аваад явсан байх, манай хашаанд бол байхгүй. Тэрнээс хойш манайхаар ирээгүй уулзаагүй юм. ...Надад тэр талаар юм яриагүй, асахгүй байгаа юм хүнээс авсан юм гэж байсан. Ер нь манай хүргэн болоод удаагүй нэг их уулзаж учирдаггүй болохоор би олон таван юм асуугаагүй. ..Тэр машин гадаад үзэмж нь бол өөрийнх машинаас бол дээр харагдаж байсан, тэр машин асахгүй байсан болохоор мотор дотор тал нь ямар байсанг бол мэдэхгүй юм. ..Тэрийг би бол мэдэхгүй, нилээн муудсан навсайсан цагаан өнгийн супер 469 машин байсан. Харин Хөвсгөл дугаартай машин нь бол арай дээр машин байсан. ..Надад Э н найз нөхдөөс таньж мэдэх хүн байхгүй. Би хулгай хийж ирсэн юм уу? худалдаж авсан юм уу? мэдэхгүй байна. Хулгайн эд зүйл байсан бол хашаандаа ч оруулахгүй байх байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 122 хуудас/,

Гэрч Ч.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...65-21 ХӨА улсын дугаартай машиныг би Хөвсгөл аймгийн харъяат Н.Д гэж хүнээс 5 жилийн өмнө худалдаж аваад унаж байгаад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Б  гэж хүнд 2 жилийн өмнө зарсан юм. Тэгтэл Б  удаагүй Хөвсгөл аймгийн Шинэ-идэр сумын Монхоо гээд хүнд зарсан гэж дуулдаж байсан. Тэгтэл М Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харъяат А  буюу М гэж хүнд зарсан гэж сонсогдож байсан. ...Би Б д 5.5 сая төгрөгт чиргүүлтэй машин зарж байсан. Ямар ч өр авлага байхгүй. Харин дамжуулж зарсан хүмүүсийн хоорондох асуудлыг би мэдэхгүй. ...Би тухайн үедээ шилжилт хөдөлгөөн хийлгээгүй зарсан юм. Тэрнээс хойш авсан хүмүүс надтай шилжилт хөдөлгөөн хийе гэж уулзаагүй дамжигдаад зарагдаж байгаа талаар сонсож байсан. ...Цагаан өнгийн супер 469 машин байгаа юм. Ер нь бол нэг гараар унаж эдэлж байсан хүнээс би аваад эвдэж хэмхэрсэн зүйл байхгүй өнгө үзэмж сайн машин байгаа юм. Онцлог тийм ийм гээд байх зүйл байхгүй, ямар нэгэн нэмэлт юм хийгээгүй машин байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 123-124 хуудас/,

Гэрч Г.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2013 онд 65-21 ХӨ дугаартай цагаан өнгөтэй супер 469 машин Жаргалант сумын Б  гэж хүнээс худалдаж аваад унаж хэрэглэж байгаад 2014 оны 05 дугаар сард яг хэдний өдрийг нь санахгүй байна, Хөвсгөл аймгийн төвд машин зардаг газар машинаа зарахаар зогсож байтал нэг хүн ирээд утас аваад явсан. Удалгүй нэг хүн утсаар яриад хэдээр зарах юм гэхээр нь 6,5 саяаас зарна гэсэн. Тэгтэл адуугаар худалдаж авъя 7 адуугаар авъя гэсэн тэгэхээр нь би эргэж ярьж байгаад болъё гээд орхисон. Тэгээд машин худалдаж авах хүн байхгүй болохоор Шинэ-Идэр суманд буцаж ирээд 2 хоногийн дараа Мул буюу А  руу залгасан юм. Тэгтэл намайг Галт суманд хүрээд ир гэсэн, тэгэхээр нь би Галт сум дээр утсаар яриад очиход Мул гэртээ байсан. Тэгээд намайг дагуулаад сумын төвөөс урагш явж нэг айлын гадаа очсон. Тэгээд намайг тэр айлд байж бай гэж үлдээгээд адуундаа яваад ирье гээд явсан. Удалгүй тэр айлаас зайдуу байсан нэг адууны хашаанд 10 гаран тооны адуу хашсан байсан. Тэгээд тэрнээс надад 2 бор зүсмийн гүү, буурал морь, бор морь, хээр гүү, хүрэн гүү, хул хээр гүү гээд 7 адуу өгсөн. Тэгээд би машинаа тэнд өгөөд нэг морийг нь унаад адуугаа туугаад гэртээ ирсэн. Мул адуунаас туулцаж намайг гаргаж өгсөн. ...Зарим нь тамгагүй, зарим нь гуян дээрээ дугуй тамгатай байсан. ...А  өөрийнхөө адуу гэж байсан, үлдсэн адуу нь хоёр бор гүү, нэг хул гүү, хээр зүсмийн адуу байсан санагдаж байна. Бага жижиг унага, даага байгаагүй жижгүүд нь чоно идээд дуусгасан гээд байсан. Дээрх үлдсэн адуунаас надад өгөх гээд байхаар нь би аваагүй юм. ...Би тухайн үед авч ирсэн даруйдаа хоёр гүүг нь алдчихсан юм. Тэгээд Мултай ярьтал адуундаа хүрээд ирэх байх гээд байсан. Тэгээд ирэхээр нь хэлчихье гэзд байсан. Сүүлдээ таг чиг болсон. Хоёр гүүг намар агтанд өгсөн, нэг бор морь нь их туранхай муу адуу байсан, муудаж байгаад үхсэн. Нэг гүү нь энэ жил агтанд өгсөн. Харин буурал, цоохор морийг хүнд зарсан байсан чинь Мулын эхнэр гээд нэг хүүхэн утсаар яриад хулгайн адуу байгаа юм. Наад цоохор морийг чинь авмаар байна гэхээр нь би зарсан байсан Завханы Их-Уулын Энхболд гэж хүнээс тэр морийг очиж аваад өгсөн. Харин эхнэр нь Энхболдын дансанд морины үнэ хийсэн байна гэж байсан. Мулын эхнэр тэр буурал цоохор морийг нь үнийг өгөөд авсан одоо ямар нэгэн өр авлага бол байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 125-126 хуудас/,

Гэрч Б.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мул, Г  нарыг танина. Манай нутгийн хүмүүс байгаа юм. Төрөл садангийн холбоогүй. 2014 оны хавар 04 дүгээр сарын үед Г  адуу зарах гэсэн юм, хонь малнаас өгмөөр байна гээд 7-8 тооны адуу тууж ирээд манай хашаанд хаваржаан дээр ирээд уулзсан. Мөнгө төгрөг байхгүй гэсэн чинь ярилцаж байгаад 6 адуу авсан. 14 орчим ишигтэй ямаа, 5-н эр хонь, 6 кг ноолуур, 400000 төгрөг өгч наймаа хийсэн санагдаж байна. Тэр адуу нь 2 бор гүү, 2 бор хээр гүү, нэг шарга үрээ, нэг хул адуу байсан. Харин 2014 оны намар өвөлжөөндөө байсан үе юм. Мул буюу А  машин аваад өртөгт нь ирсэн гайгүй азарга байна аваач гээд саарал азарга, хонгор үрээ хоёр хөтөлж ирсэн. Эхнэр бие муу эмчилгээнд явах гэж байгаа гэж байсан. Манайх саарал азаргыг нь идэшний адуу, 500000 төгрөг өгч худалдаж авсан. Харин хонгор үрээг нь идэшний шүдлэн үхэр өгч авсан. Дээрх адуунаас Мөрөнгийн Магсар гэж хүнд саарал азаргыг, гүү өгч зарсан байх. Нэг гүү алга болчихлоо гээд байсан. Одоо хэд байгааг мэдэхгүй. Нэг гүү үхсэн гээд байсан. Дээрхэн 3 тооны адуу үлдсэн гэж Б ярьж байсан. Бадамцэцэг адуундаа 2 өдөр явж байна. Өөрөө сайн мэдэж байгаа байх. Манайх 40-өөд тооны адуутай, миний өөрийн мал. Хүнээс худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 134-135 хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ж.А , Л.Г  хоёр манай нутгийн залуучууд гэдгээр мэднэ, өөр ямар нэгэн харьцаа байхгүй. Ш.Ц , Д.Э  нарыг бол танихгүй. ..Би Ж.А, Л.Г  нарыг хулгай хийдэг талаар мэдэх зүйл байхгүй. Харин 2015 оны 04 дүгээр сарын дундуур байх 20-ны үед бол уу манайд Л.Г  ирсэн. Тэгээд би хэдэн адуу зарна чи адуу авах уу гэхээр нь, би авъя мөнгө төгрөг муутай байна, ямаагаа самнаад мөнгө төгрөгтэй болчихоор авъя гээд явуулсан. Дараа нь овоо хэд хоногийн дараа мотоцикльтой сумын төв ороод ирж байгаа гээд ирээд наймаагаа хийхүү гээд ирсэн. Тэгэхээр нь би хийе, хийе би очиж авч чадахгүй авчирж өгөөрэй гэсэн. Тэгтэл өөр гүү авах хүн байвал сурч байгаарай гэж байсан. Тэгэхээр нь би хүргэн С Г  гүү зарна гэж байна лээ авах уу? гэхэд авъя гэсэн. Тэгтэл нэг өдөр Г  8 тооны адуу тууж ирээд манай адууны хашаанд хашсан, хээр морь уначихсан явж байсан. Тэгэхээр нь би тэр адуунаас хоёр бор хээр унагагүй гүү, нэг хээлтэй, нэг сувай хоёр гүү, им тамгагүй ягаан байдас, им тамгагүй шарга үрээ, им тамгагүй бор халиун үрээ, им тамгагүй хул байдас, им тамгагүй хангайд уруулсан шархтай байсан. Ийм 6 тооны адууг 10 эм ямаа, 3 ишигтэй, 6-7 тооны эр хонь өгсөн. Бэлэн мөнгө 700.000 төгрөг, 4 кг ноолуур өгч байсан. Нас гүйцсэн 2 гүүг 600.000 төгрөгт. үрээ, байдсыг 500.000 төгрөгт бодож наймаа хийсэн. Тэр наймаа адуунаас сартай хүрэн гүү, хар гүү хоёр үлдсэн. Тэр хоёр гүү Сандуйжав худалдаж авсан. Би Г аас өөр адуу худалдаж аваагүй. Харин А  буюу Мулаас 2014 оны 10 дугаар сарын сүүлээр байх, би хөрзөн ухаад байж байтал мотоцикльтой ирээд эхнэрийн бие муу эмнэлэгт хэвтэж байгаа мөнгө төгрөг хэрзг болоод би машинаа зарсан юм, өртөгт нь адуу авсан. Ганц хоёр адуу зармаар байна гэсэн. Азарга нь их сайхан азарга байгаа гэсэн, тэгэхээр нь би азаргыг авъя өөрийнхөө азарга дзэр 500.000 төгрөг өгье гэж тохирсон. Тэгтзл дагуулаад нэг үрээ авахгүй юм уу? нэг хоёр үрээ байгаа гэсэн. Тэгэхээр нь тэр үрээний оронд нэг шүдлэн үхэр өгөхөөр тохирсон. Тэгээд тэр үедзэ надаас 500.000 төгрөг аваад явсан. Тэгээд 10 хоногийн дараа Мул цавьдар хүрзн морь уначихсан, саарал зүсний зөв талын хаа дээр саран тамгатай азарга, хонгор зүсний шүдлэн жижиг биетэй үрээ байсан. Ийм хоёр адууны наймаа хийсэн өөр ямар нэгэн адуу А , Г  нараас аваагүй. ..Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй. ..Аптанхуяг, Г  хоёр хоёулаа мал хуйтай, сайхан сайхан морь мал унаад явж байдаг байсан. Би юу ч асуугаагүй Г  би бог малтай болох гэсэн юм, адуу зарах гэсэн юм гэж ярьж байсан. ..Миний худалдаж авсан адуунаас саарал азаргыг Хөвсгөл аймгийн төвд байдаг Бөлтгөр, Магсар гээд хунд 2 адуунаас зарсан юм. Хонгор үрээг нь хангай ураад үхсэн, хул байдас үхсэн, ягаан байдас унагалах гэж байгаад унагалаж чадахгүй үхсэн. Шарга үрээ, бор хээр гүү, унагатай байгаа. Бор хээр гүү, халиун үрээ хоёрыг алдаад олж авч чадаагүй юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 138-139 хуудас/,

Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Ж.А , Л.Г  нартай нэг нутгийн нэг доорын хүмүүс Ш.Ц , Д.Э  нарыг бол танихгүй. ...2014 оны 10 дугаар сарын дундуур байх хэдний өдрийг санахгүй байна, үдэш 22-23 цагийн үед байх манайх Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Их-жаргалантын ”Мандал” гэх газар өвөлжөөндөө буусан байсан юм. Тэгтэл Мул буюу А  дээл өмссөн манайд орж ирсэн. Тэгээд Архангай аймагт 469 машин зарсан, тэгээд өртөгт нь адуу аваад явж байгаа гээд өөрөө бараан зүсний морь унасан байсан. Намайг адуу авах уу гэхээр нь би ганц адуу авъя гэсэн тэгээд гартал манай гадаа 20 гаран тооны хул хонгор голдуу зүстэй адуу байсан. Тэгээд манай хашаанд хашиж байгаад нэг хүрэн зүсмийн шүдлэн байдас авсан. Тухайн үед надад мөнгө, төгрөг байхгүй байсан болохоор би сүүлд өгье гэж Мултай ярьж тохироод аваад үлдсэн Мул ч Хөнжилийн даваа өгсөөд Хөвсгөлийн Жаргалант сум руу гэр рүүгээ явсан. Би тэрнээс хойш уулзаагүй надаас адууныхаа өртөгийг ч аваагүй байгаа. Г тай бол эртэнээс хойш уулзаагүй манайх Архангай Тариат сумруу шилжиж нүүгээд 7 жил болж байгаа. ...Им тамгагүй хүрэн зүсний одоо хязаалан байдас манай адуунд байгаа. ...А  манайд ирэхдээ бол ганцаараа байсан гадаа харанхуй болцон байсан болохоор орж ирээд гараад явсан манайд удаагүй орж ирээд гараад яарад байгаа бололтой байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 142 хуудас/,

Гэрч Д.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 09 дүгээp сард би Галт сумын “Их харгана” гэх газар намаржиж байсан. Тэгээд банкны мөнгө хийх болчихоод эгчийн төрсөн дүү Сандуйжавын адуунаас очиж өөрийн унаган хээр зүсмийн нас нийлсэн морио авч агтанд өгөх гэтэл Сандуйжав энэ унаган морио байлгаж бай, надад хүнээс авсан хул зүсмийн үрээ байгаа тэрийг ав, би оронд нь таны энэ унаган адууг авья гэхээр нь надад ялгаа байхгүй болохоор нь хул зүсмийн үрээг нь авч яваад Мөрөн суманд авч ирж Алагхүү гэж агт авдаг байсан ченжэд 550000 төгрөгөөр өгсөн. Б-оос 2015 оны 06 дугаар сард өөрийн улаан хээр зүсмийн нас нийлсэн морь, хээр зүсмийн охин даага өгөөд хар саарал зүсмийн азарга оронд нь авсан. Би өөрөө азаргагүй байсан болохоор Бадамдоржоос тэр азаргыг адуугаар сольж авсан. Тэр азаргыг Мөрөн суманд оруулж ирж хашаандаа байлгаж байгаад хашаанаасаа гүйлгээд алдчихсан араас нь яваад одоог болтол олоогүй байна. Намайг азаргаа алдсан гэдгийг Нандав гэж өвгөн мэднэ. ...Би 2015 оны 06 дугаар сард Бадамдоржоос азарга худалдаж авахдаа Сандуйжавын адуунаас өөрийн унагатай гүүнүүдээ ялгаж ирсэн, тэгэхдээ таны яриад байсан шодон сүүлтэй хүрэн зүсмийн унагатай гүүг тууж ирсэн. Одоо энэ унагатай гүү хөдөө Цагаан бургасын давааны тэнд манай адуунд явж байгаа. Сандуйжав надад хэлэхдээ хүнээс авсан гүү гэж хэлсэн. Би зун гүү барьдаг тэгэхдээ дээрх хүрэн зүсмийн унагатай гүүг цуг тууж ирсэн юм. Би даага Сандуйжав, Бадамдорж нарын хэнээс нь ч аваагүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 531-532, 608-609 хуудас/,

Гэрч Ж.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “…2014 оны 10 дугаар сарын 10-ны үед байх өдрийг нь сайн санахгүй байна, манайхан өвөлжөөндөө буугаад ганц, хоёр хоноод нүүдэл хийж байсан юм. Манай 12 тооны азаргагүй адуу Ж  гуайн саарал азаргатай 20 гаран тооны адуутай нийлсэн адуу байсан. Азарга нь манай адууг хураагаад байсан. Тэгээд би орой бүрий болохоос өмнө адуугаа гэрийнхээ гадаа “Мааньт” гэх газар хурааж бөөгнүүлсэн юм. Тэгтэл маргааш нь манай адуу Тамирын голын орчим байсан. Ж  гуайн адуу байхгүй болсон байсан. Тэрнээс хойш адуугаа олохгүй Ж  гуайн адуунд манай нэг шүдлэн үрээ нийлсэн явж байсан нь хамт алга болсон. Би яг хэдэн адуу байсныг мэдэхгүй байна. 20 нилээн гаран адуу байсан. 27-28 тооны адуу байсан байх. Сайн тоолж байгаагүй болохоор мэдэхгүй байна. …Тухайн үед Мөжигийнх манайхтай саахалт байсан болохоор бие биеэ сайн танина…” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 543-544 хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би А тай цагдан хорих байранд хамт хоригдож байсан танина, Ц ыг нутгийн хүн ченж хийдэг гэдгийг нь мэддэг, цагдан хорих байранд бас хамт хоригдож байсан. Э , Г  гэж хүмүүсийг танихгүй. 2016 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр байх өдрийг нь сайн санахгүй байна, би цагдан хорих байрны хүлээлэгний 2 дугаар камерт А , Б, Г бид дөрвүүлээ хамт цагдан хоригдож байхад А  эргэлт авч уулзаад орж ирэхдээ гаднаас гартаа нэг захиа авч орж ирээд Г-р уншуулсан. Тэгтэл Ц ын талаар бичсэн болохоор нь булааж аваад гутлынхаа улавчин доор хийсэн юм. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр батлан даалтанд гарч ирээд Ц ад тэр захиаг өгсөн ийм асуудал болсон юм. ...Ц ыг хэргээсээ мултлахгүй чирж хохирол төлбөрөө барагдуулна гэсэн утгатай байсан, бусад зүйлийг би одоо сайн санахгүй байна. А  буюу Мулд би чи хаа байсан холоос ирж хүнд гай болчихоод зүгээр байсан хүнийг чирж, хохирол барагдуулна гэсэн чинь юу гэсэн үг юм бэ гэж хэлсэн юм, тэгэхэд чамд хамаагүй гээд байхаар нь би булаагаад авсан юм. Өмнө нь ч гэсэн нилээн хэдэн захиа орж ирээд байдаг байсан би санаанд ороогүй юм. ...А  Хөвсгөлөөс ирсэн Г  гэдгээсээ авлаа гэж байсан. ...Өмнө нь Г аас л 3-4 удаа захиа ирж байсан. Намайг салгаарай, Ц ыг татаж хохирлоо төлүүлээрэй, би хамаагүй шүү гэсэн утгатай байсан. ...Г-р захиа бичүүлж байсан А  захиандаа би чамайг чирэхгүй, чи аргалж байгаад даалтанд гар, би 145.3 тайгаа байх юм бол яаж ийгээд өршөөлд ороод сална. Чи Цогоог яасан ч салгаж болохгүй шүү гэсэн утгатай захиа бичүүлдэг байсан юм...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 603-604 хуудас/,

Гэрч С.Н ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Д.Э тай 2003 онд танилцсан. Тэр үеэс бид хоёр явалдаж бид хоёр 3 хүүхэдтэй болоод тусдаа амьдардаг би ах, дүү нарынхаа хашаанд Э  аав, ээжтэйгээ байдаг байж байгаад 2013 онд бид хоёр нэг гэрт орж Бортолгойн 18-10 тоотод хамт амьдарсан. Тэрний дараа 2014 онд хамгийн бага хүүхэд гараад миний дагавар нэг хүүхэд гээд 5 хүүхэдтэй амьдарч байгаа. Манайх өвлийн цагт хашаандаа зуны цагт Тамирын гол, Сангийн толгой орчмоор байдаг. Д.Э н хувьд зан харилцааны хувьд сайн, харин нэг дутагдал нь архи их уудаг юм. ...Би Ц ыг танина А , Г  хоёрыг танихгүй, Ц  нь бол байнга манайхаар орж гарч Э тай архидаж явдаг. ...Би 2014 оны 03 дугаар сарын 27-28-ны үед гэртээ байсан. Манайд Ц  өндөр, нам хоёр залуутай 2014 оны 03 дугаар сарын 27-28-ны үед өглөө 10 цагийн орчим Ц  машинтайгаа, өндөр залуу нь мотоцикльтой ирж тэд нар манайд архидсан. Тэр үед би гэрт архи дарс ууцгаагаад байхаар нь та нар архи уудаг газраа очиж архиа уу гээд хөөсөн. Тэгтэл Э  чи хөөж байгаа бол би энэ хүмүүсээ аваад явлаа гээд 13-14 цагийн орчим Ц ын машинтай явцгаасан. Тэгээд орой 19 цагийн орчим бүгдээрээ шал согтуу буцаж ирсэн. Тэгэхээр нь би Э г авч үлдэзд бусдыг нь хөөж явуулсан. ...Э  95760626 дугаарын утастай байсан, энэ дугаарын утастай олон жил болж байгаа. Э  нэг улаан мотоцикль авсан. Тэр мотоциклийг унаж архидаж байгаад Бор толгойн гудамжнаас алдсан байсан. Гудамжинд Э г согтуу байж байхад би очиж авсан, мотоцикль нь алга болсон байсан. Тэр мотоциклийг ямар мотоцикль байсныг би хэлж мэдэхгүй байна. Осолдохгүй улаан өнгийн хуучин муу мотоцикль байсан. Тэр мотоцикль зүгзэр явж байсан. Би тухайн үед ирсэн хоёр хүний нэрийг мэдээгүй. Хэн, хэн гэдгийг мэдэхгүй, харвал зүс таних байх. ...Би тэр талаар сайн мэдэхгүй байна тэр үед Ц ынхан Эрдэнэт явсан гээд бараг 7 хоног шахуу гэрийг нь харж хонож байгаа гээд шөнө очиж хоноод өдөр нь ирдэг байсан. Э  65-21 ХӨА  улсын дугаартай цагаан саарал өнгийн машин авч ирээд өөрийнхөө 21-78 АРА улсын дугаартай цагаан саарал өнгийн машинтай сэлбэсэн. Бусад асуудлын талаар би бол мэдэхгүй. ..Манай Бор толгойн 18-10 тоот хашаа, 21-78 АРА улсын дугаартай уаз-469 машин байгаа, Э н гэхээр мал 10 гаран тооны мал байдаг байх, би сайн мэдэхгүй өнгөрсөн жил хөдөө гарсан, 4 үнээ саадаг байсан. Хадам ээжийнхтэй айл байсан болохоор хэний мал гэдгийг бол мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 605-607 хуудас/,

Гэрч С.Н ийн мөрдөн байцаалтанд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дахин өгсөн: “...Би нөхөр Д.Э н талаар мэдүүлэг өгмөөргүй байна, тэгээд ч миний бие муу, элэгний хавдартай байгаа, яаралтай Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Харин Ц ын талаар мэдүүлэг өгч болно. ..Миний санаад байгаагаар 2014 оны 10 дугаар сарын үед санагдаж байна, хугацааг нь андуурч магадгүй, тухайн үед шөнийн 02 цагийн үед манай гэрт Ц , нэг танихгүй залуугийн хамт ирээд Ц  Э д хандаж хэлэхдээ юм бэлдчихээд байхад аваад явахгүй гэж хэлж ярьсаар байгаад манай нөхөр Э г дагуулаад явсан. ..Адуу мал бэлдчихээд л түүнийгээ ярьж байгаа нь тэр байх. ..Миний санаж байгаагаар энэ оны өвөл санагдаж байна, хугацааг нь хойно, урд нь оруулж магадгүй. Ц , түүний эхнэр Баясгаланцэцэг бид гурав аймгийн төвд зах дээр уулзах үедээ би Ц ад хандаж өр төлбөрөө барагдуул, Э  тэгж байна, юун өр төлбөр юм бэ гэж асуухад шүүх, прокуророор явж байгаад болох байх гэж надад хэлсэн. Өөр тодорхой зүйл ярьж хэлээгүй. Мөн хэзээ гэдгээ сайн санахгүй байна. Ирээдүй сургуулийн урд Хадаа эгч, Алтантуяа, хадам эгч Заяа, Ц , түүний эхнэр бид тав уулзсан. Ц ын машинд тэр үед би Ц ад хандаж чи л өр төлбөрийг нь барагдуулах юм биш үү гэж хэлснээс болж бид нарын дунд хэрүүл болсон. Мөн чи л миний нөхрийг дуудаж яваад ийм зүйлд хүргэсэн гэж Ц ад хэлсэн. ..Баясгаланцэцэг тухайн үед утас бариад суугаад байсан. Бодвол бичлэг хийсэн л байлгүй дээ. Ямар утас барьж байсныг мэдэхгүй. Ямар ч байсан бичлэг хийж байна шүү гээд байсан. Би тухайн үед үнэн зүйл ярьж байсан болохоор бич гэж хэлсэн. Харин одоо тэр бичлэг нь байдаг үгүйг нь мэдэхгүй байна. Өөрсдөө устгаагүй бол байгаа байх...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 688-690 хуудас/,

Гэрч Т.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “…А  бид хоёр нэг камерт хамт хоригдож байсан. Төрөл садангийн холбоо байхгүй. ..Хэн нэгнээс захиа ирж байсан талаар мэдэхгүй байна. Би сайн санахгүй байна. Захианы талаар Б л сайн мэдэж байгаа байх. Миний санаж байгаагаар Д.Б 2016 оны 02 дугаар сарын эхээр, цагаан сараас өмнө цагдан хорих байранд хоригдож байх үедээ Ж.А аас нэг захиаг нь булааж авсан санагдаж байна. Намайг унтаж байхад тэр хоёр маргаад тийм зүйл болсон байх. Уг захианд юуны талаар бичсэн байсныг мэдэх зүйл алга. Манай камерт хоригдож байсан хүмүүсээс бичиг үсэг мэддэг нь Даваажанцан байсан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 681-682 хуудас/,

Гэрч Д.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д-н Э  нь миний төрсөн дүү байгаа юм. Бусад хүмүүсийг нь танихгүй. Би одоо хугацааг нь тодорхой санахгүй байна, тухайн өдөр 12 цагийн орчим санагдаж байна, би өөрийн төрсөн дүү Мөнхзаяа, бэр дүү Н  нарын хамт тус аймгийн Эрдэнэбулган сумын зах дээр болон Ирээдүй сургуулийн орчим машин дотор Ц , түүний эхнэр Б нартай уулзсан юм. Тухайн үед би Ц ад хандаж “та нар ямар хэрэгт хутгалдаад юу хийчихсэн юм бэ, Т байцаагч Э н эхнэрт төлбөрөө төл гэсэн байна, чи төлбөр төлөх юм биш үү” гэж асуусан. Тэгтэл Ц  хариу хэлэхдээ намайг хүртэл хулгайд шалгаад байна гэсэн утгатай зүйл ярилцсан. Өөр их зүйл яриагүй. Бага зэрэг маргах шинжтэй байсан болохоор сүүлд нь өмгөөлөгч дээр учраа олъё гээд салцгаасан. Ийм л асуудал болсон. Миний ойлгож мэдсэнээр Ц  хулгайн хэрэгт холбоотой болохоор түүнийг төлбөрөөс нь төлөлцөх юм байна гэж ойлгосон учраас Ц тай очиж уулзаад төлбөрийн талаар түүнээс тодруулж асуусан юм. Б утсаа барьчихсан сууж байсан. Бичлэг хийсэн үгүйг мэдэхгүй байна. Улаанбаатар хотод явуулын ажил хийж байгаа. Мөнхзаяагийн утасны дугаар нь 99735450. Ямар маркын утас байсныг нь анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 693-694 хуудас/,

Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би одоо хугацааг нь тодорхой санахгүй байна, тухайн өдөр 12 цагийн орчим нөхөр Ц  бид хоёрыг арьс шир аваад хамт явж байх үед Э н эхнэр Н  манай нөхөр рүү утсаар залгаж уулзъя гэсэн байсан. Бид хоёр удаагүй зах дээр ирээд байж байтал Н  бид хоёр дээр ирсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр хүн амьтны нүдэн дээр төвөг гэж бодоод Н  бид гурав “Тэрх” худалдааны төвийн хашаан дотор уулзсан. Уулзаж ярилцахад Н  нөхөр бид хоёрт хандаж Э  39 тооны адууны төлбөрийг Мул буюу А ийн авгайтай уулзаад хуваагаад төл, хэрвээ төлбөл 23 адуун дээр таныг чирэхгүйгээр ганцаараа даана гэж хэлсэн. Хариуд нь манай нөхөр Ц  би аль алинд нь хамаагүй, төлбөр төлөх шаардлага бойхгүй. Э г гуйгаад байхаар нь хүргэж өгсөн гэж хэлсэн. Тэгтэл Н  хэрвээ төлбөр төлөхгүй бол чирээд явна шүү гэж Э  хэлүүлсэн гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Түүнээс хойш 2016 оны 01 дүгээр сарыи 07-ны өдөр санагдаж байна, Эрдзнэдалайн эгч М, А, Н  нартай Ц  бид хоёр Эрдэнэбулган сумын зах дээр болон Ирээдүй сургуулийн орчим машин дотор уулзсан юм. Тухайн үед Э н хоёр эгч нь Ц ад хандаж Ц  минь юу хийчихсэн юм бэ, Э  яагаад хоригдоод байгаа юм гэсэн. Тэгтэл Ц  харин та нар юу болоод байгааг мэдэж байгаа байлгүй дээ гэсэн. Энэ үед Мөнхзаяа, Аптантуяа нар Ц ад хандаж чи л манай дүүг дагуулж явж архи ууж манай дүүг уруу татлаа гээд хоорондоо маргалдсан. Мөн хоёр эгч нь төлбөр төлөх юм биш үү гэж асуусан. Тэгтэл Ц  хариу хэлэхдээ намайг хүртэл хулгайд шалгаад байна гэсэн. Ийм л зүйл ярьж хоорондоо маргалдсан. Дээрх ярианаас харахад Э н хоёр эгч нь Ц ыг л уруу татаад Э г ийм асуудалд оруулсан юм биш үү гэж ойлгосон шинжтэй хэрүүл хийсэн. Э н эхнэр нь л Алтантуяа, Мөнхзаяа нарт буруу ойпгуулж Ц  Э г уруу татсан мэтээр ойлгуулсан юм шиг байгаа юм. Тэр үед өөр тодорхой зүйл яриагүй. ...Эхний удаа Н тэй “Тэрх” худалдааны төвийн хашаанд уулзахдаа Ц ын өөрийнх нь барьдаг утсаар бичлэг хийсэн. Харин Э н хоёр эгчтэй уулзах үедээ мөн л утсаар бичлэг хийсэн. Бичлэг бүрт дээрх ярьсан зүйлийг л бичсэн байгаа. М, А нартай уулзах үед Ц ыг чирнэ, хамт явна гэсэн зүйл яригдаагүй. Тэр хоёр миний дүүг л уруу татлаа гэж хэрүүл болсон. ...Дээрх яриа өгүүллийг Ц ын өөрийнх нь утсанд бичсэн байсан боловч 2016 оны 01 дүгээр сарын 10-дын үед Ц  Б гэгчтэй уупзаад тэр хоёр хамт архи уунгаа Б нь манай нөхрөөс утсыг нь яриадхъя гэж аваад тэр чигэарээ авч яваад утсанд нь байсан мемори картыг нь үгүй хийсэн байсан. Уул нь мемори картыг гаднаас нь авах ямар ч боломж байхгүй. Тэр утасны арын дөрвөн боолтийг тайлж авч байж утаснаас мемори картыг авах боломжгой. Ийм учраас миний ойлгож байгаагаар Э н захиалгаар Б манай нөхөр Ц ын утасны мемори картанд бичигдсэн байсан яриа өгүуллийг устгах зорилгоор мемори картыг авсан гэж үзэж байна. ...Б нэг өдөр манай нөхрийн утсыг авч явсан болохоор түүнийг авсан гэж сэрдэж байна. ...Эрдэнэбулган сумын төвд Цагаан даваанд нэг айлд очиж хоносон байсан. Тэр айлын эмэгтэйтэй уулзаж “Б  утасны мемори картыг яасан юм бэ хэргийн баримт байсан юм” гэж асуухад тэр эмэгтэй мэдэхгүй, Б  нэг утас бариад оролдоод байсан хэрвээ мемори карт байгаад манайд хаягдсан бол би хогоо шүүрдээд хаячихсан шүү дээ гэж хэлж байсан. Тухайн айлын эздийн нэр усыг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 695-696 хуудас/,

Гэрч Ч.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Ж.А , Ш.Ц , Л. Г , Д.Э  нарын хамт хоригдож байсан гэдгээр нь нэр усыг нь мэднэ. Ж.А , Ш.Ц  нартай нэг камерт хамт хоригдож байсан болохоор танина. Дээрх хүмүүстэй ямар нэгэн төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй. ...Миний санаж байгаагаар Ж.А тай нэг камерт хамт хоригдож байх үед нөгөө камерт хоригдож байсан Хөвсгөл аймгийн Галаа буюу Г аас Ж.А т нэг удаа захиа буюу шувуу ирж байсан. Захианы утга нь тэр хэдийн хэргийн талаар байсан. Захианд юу гэж бичсэн байсан талаар одоо сайн санахгүй байна. Уул нь би тэр захиаг өөрөө уншиж өгч байсан. ...Таны үзүүлсэн захиаг би өөрөө уншиж үзлээ, миний А т уншиж өгсөн захиа мөн шиг байна. ...Нэг удаа Г ад зориулж "Бие чинь гайгүй юу, өнөөдөр над дээр эргэлт ирсэн. Эгч чинь ирнэ гэж хэлүүлсэн байна лээ гэсэн утгатай захиа бичиж өгсөн. Өөр зүйл бичиж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 701 хуудас/,

Гэрч Л.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Д.Э  гэх залууд өөрийнхөө машиныг зарж байсан гэдгээр танина, түүнээс ойр дотно ямар нэг харилцаа холбоо байхгүй. Бусад хүмүүсийг нь танихгүй юм байна. ...Одоогоос 6-7 жилийн өмнө санагдаж байна өөрийнхөө УАЗ-469 маркийн, 21-78 АРА улсын дугаартай цагаан саарал өнгийн супер автомашиныг Д.Э д 2.700.000 төгрөгөөр зарж байсан. Өмнө нь дээрх автомашин аймгийн Эрүүл мэндийн газарт ашиглагдаж байгаад актны хугацаа дууссан болохоор би өөрөө 21-78 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар байгууллагаасаа худалдан авч байсан юм. Би Эрүүл мэндийн газарт 2000 оноос хойш одоог хүртэл жолоочоор ажиллаж байна. Д.Э д машинаа зарсан тэр даруй л хуучин гэрчилгээнд нь шилжүүлэг хийлгэж Д.Э н нэрийг тээврийн хэрэслийн гэрчилгээнд бичүүлж байсан. Тухайн үед шилжүүлэг хийж байхад хуучин гэрчилгээг сольж өгөлгүй тэр гэрчилгээнд нь авсан хүний нэрийг бичиж байсан. Э  бид хоёрын дунд авлага өглөгийн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 702 хуудас/,

Гэрч Л.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Л.Г  нь миний төрсөн дүү байгаа юм. Би төрсөн дүү Л.Г аас 2013 оны 11 дүгээр сарын үед нэг тооны хээр морийг 500000 төгрөгөөр авсан. Одоо тэр морь байхгүй, би тухайн үед хүнсэндээ хэрэглэсэн юм. Л.Г  тухайн үед мөнгө хэрэг болоод байна, идэшний адуу авах уу гэсэн. Тэгээд би идэш хоолоо идээгүй болоод тэр адууг авсан. Бэлэн мөнгө 500000 төгрөг өгсөн. Би Л.Г ыг өөрөө малтай болохоор хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Л.Г  нь манайхаар ирдэггүй. Жилдээ ганц хоёр л ирдэг, дуу цөөтэй миний хамгийн бага дүү байгаа юм. Би оныг нь сайн санахгүй байна, нэг удаа малын хулгайн хэрэгт холбогдож байсан. Л.Г ыг хулгайн хэрэгт холбогдсон талаар 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдсэн. Уг нь манай дүү хулгай хийх хүн биш л гэж бодсон. Би адуу мал тууж ирсэн талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 1150 хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Л.Г ь манай эхнэр Н нар эгч дүү хоёрын хүүхэд. Би Л.Г аас 2013 оны 11 дүгээр сарын үед нэг хар байдас 300000 төгрөгөөр авсан. Одоо тэр хар байдас байхгүй, би тухайн үед хүнсэндээ хэрэглэсэн. Идэшний адуу авах уу гэсэн. Тэгээд би идэш хоолоо идээгүй болоод тэр адууг авсан. Хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Л.Г  нь сумын төвд ирэхээрээ манайд ирдэг. Ах дүүсийн харилцаатай хүмүүс. Би хүргэн нь байгаа юм. Хоёр жилийн өмнө Л.Г  Мөрөн рүү яваад цагдаа сэргийлэх болоод л байсан. Яг ямар хэргээр явсан талаар мэдэхгүй байна. Л.Г  нь сумын төвд ирэхээрээ архи уусан харагддаг. Нэг удаа манай гэрт ирж унтаж амарсан. Тэгэхдээ архийг тасартлаа ууж хэрэглэдэггүй хүн. Би Л.Г ыг гэмт хэрэгт холбогдсон талаар 2014 оны 11 дүгээр сарын 10-ны үед мэдсэн. Тэрнээс өөрөөр адуу мал тууж ирсэн талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 1151 хуудас/,

Гэрч П.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Л.Г  бид хоёр нутаг усны харилцаатай хүмүүс. Би Л.Г аас 2013 оны 11 дүгээр сарын үед нэг тооны шүдлэн байдас 600000 төгрөгөөр авсан. Одоо тэр хээр байдас байхгүй, би тухайн үед хүнсэндээ хэрэглэсэн. Л.Г  манай унаган адуу гэсэн, тэгээд би идэшэндээ идсэн. Хээр зүсмийн шүдлэн байдас байсан. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Л.Г  нь манайхаар жилд нэг ирдэг. Ирэхээрээ ойр зуурын юм ярьж байгаад явдаг, дуу цөөтэй хүн байгаа юм. Л.Г  нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хамт архи дарс ууж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 1152 хуудас/,

Гэрч О.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Жаргалант сумын хэсгийн төлөөлөгчөөр 1 жил гаран ажиллаж байна. Л.Г  нь Жаргалант сумын 1 дүгээр багийн иргэн юм. Уг хүнийг нутгийн иргэн болохоор танина. Тэрнээс биш садан төрлийн холбоо байхгүй. Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Н.Г Л.Б-г хайж байна гээд тухайн хүний хаягаар яваад ир гэж байсан. Би Л овогтой Г ыг хайж түний байдаг газар болох Жаргалант сумын 1 дүгээр баг Хөнжилийн өвөр нарийн гэх газарт байдаг гэрт нь 2 удаа очсон. Эхлээд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрт нь очиход гэртээ байхгүй байсан. Тэгээд маргааш нь дахиад гэр рүү нь явж байгаад Хөнжилийн өвөр нарийн гэх газар газрын аманд таарсан. Аманд таарах үед Г  нь улаан өнгийн мотоцикльтой явж байсан ба машины гэрэл хараад ой мод руу зугтаасан. Араас нь хөөгөөд мод руу орсон боловч олоогүй. Тэгэхээр нь модон дотор араас нь ороод “чи өөрөө гарч ирээд хэргээ хүлээвэл гайгүй, харин ингээд зугтаагаад байх юм бол хэрэг чинь улам хүндэрнэ гэж баахан орилсон боловч гарч ирээгүй. Тэндээ Г ыг гарч ирж магадгүй гээд 20 орчим минут хүлээсэн боловч гарч ирээгүй. Тэндээсээ бид хоёр Хөнжил гэх газарт байдаг Мул гэдэг айлд өглөө болтол хүлээсэн боловч ирээгүй. Тэгэхээр нь буцаад сумын төв рүүгээ буцсан. ...Намайг ажиллаж байх хугацаанд Л.Г  нь гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 1153 хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “..Л.Г  нь манай төрсөн эгчийн хүүхэд. Сая гэмт хэрэг хийсэн талаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эгч болох Энхжаргалаас мэдсэн. Л.Г  нь архи согтууруулах ундааг бага хэрэглэдэг. Тэгтлээ их хэрэглээд байдаггүй. Төрсөн эгч Энхжаргалын хамт Жаргалант сумын 1 дүгээр багт малчин. Л.Г  нь өөртөө малтай, яг хэдэн тооны малтайг би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 1154 хуудас/,

 

Гэрч В.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Г  ахыг нэг нутаг усны хүмүүс болохоор танина. Энгийн танил харилцаатай. Садан төрлийн холбоо байхгүй. 2013 оны 11 дүгээр сард байх, ямар ч байсан цас орчихсон нилээн хүйтэн болчихсон байсан. Тэр үед би Г  ахаас дэлтэй бор хээр морь, дэлтэй хүрэн гүүг авсан. Тухайн үед Г  нь дэлгүүрт 500000 орчим төгрөгийн өртэй байсан учир өрийг нь дарж өгөөд уг 2 тооны адууг авсан. Тэр 2 тооны адуу нь ямар им, тамгатай байсныг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар бор хээр морьны чих нь цуурхай имтэй байсан шиг санагдаж байна. Уг хоёр адуу одоо байхгүй, тухайн үед алаад идэшэндээ хэрэглэсэн. ...Г  ах надад хулгайн адуу гэж хэлээгүй. Би өөрөөс нь хулгайн адуу биш юм байгаа биз дээ гэж асуухад биш гэж байсан. Уг адууг надад анх зарахдаа нэг их зүйл яриагүй. Г  мөнгөний хэрэг гараад байна гэж л байсан...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 1155 хуудас/,

Гэрч Н.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Л.Г ыг танина. Нэг нутаг усны хүүхэд юм. Би Г аас 2013 оны 11 дүгээр сард байх тодорхой хугацааг нь санахгүй байна. Нэг тооны адуу авсан юм. Тэр хүрэн зүстэй гүүг 700000 төгрөгөөр худалдаж авсан юм. Хүрэн зүсмийн, нас гүйцсэн гүү байсан юм. Тамга тэмдгийг нь анзаарч хараагүй. Тухайн үед нь тэр хүрэн гүүг Г аас худалдаж аваад идэшэнд хэрэглэсэн. Г  надаас идэшний адуу авах уу гэхээр нь авъя гээд л худалдаж авсан. Тухайн үед хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Өөрийнх нь л адуу юм байх гэж бодоод худалдаж авсан юм. Би Г аас хүрэн гүүг 300000 төгрөгөөр худалдаж авсан нь үнэн. Сая байцаалтанд толгой эргээд худалдаж авсан үнээ буруу хэлсэн байна...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 1156-1157 хуудас/,

Шүүгдэгч Ж.А ийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...2014 оны 03 дугаар сард байх, өдрийг санахгүй байна. Хөвсгөл аймгийн Жаргал сумаас Л.Г ын хамт мотоцикльтой Архангай аймгийн төвд ирээд хуучны танил Цогоо гээд ченж, ланд-80 машинтай ахтай уулзаад 2 хоносон. Цогоо машинтайгаа Г  бид гурав аймгийн төвийн баруун талын Халзангийн даваа давсан. Шөнө 24 цагийн орчим байх цаанаас нь нэг морьтой хүн ирсэн. Ц-н таньдаг хүн гэсэн тэгээд уулзаж байгаад Ц, Г хоёр явган яваад 39 тооны хүрэн азаргатай адуу тууж ирсэн. Тэгээд тэр адууг бөөгнүүлж байгаад хоёр морь барьж унаад Г  бид хоёр туугаад явсан. Нөгөө танихгүй хүн, Ц хоёр морь барьж өгөөд явсан. Бид хоёр аймгийн арын модтой ууланд гарч шөнө өнжөөд маргааш нь орой харанхуй болгоод жаахан явж байгаад ахиж ууланд гарч хоноод 8 хоног туугаад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжил гэх газар Г ын гадаа аваачаад Г  бид хоёр хувааж авсан. Замдаа 5-6 даага, шүдлэн үхсэн. Би 16 тооны адуу авсан. Үүнд сартай хүрэн зүсмийн азарга, 5-н бор зүсмийн гүү, 2 хул гүү, 2 цоохор морь нэг үрээ байсан байх, 1 бор хээр морь, нэг хүрэн гүү, нэг шар халтар гүү, хөх бор шүдлэн, хөх бор морь, сартай хүрэн даага авсан. Азарга, бор хээр морь хоёрыг Хуягаа гэж хүнд зарсан. Б д 3-н бор гүү, нэг хул гүү, шар халтар гүү, хөх бор шүдлэн үрээ 6 тооны адуу нэг мотоцикль, азарганы өртөгт өгсөн. Сартай хүрэн даага чононд идүүлсэн. 2 цоохор морь, хөх бор морь, хүрэн гүү, хул гүү, 2 бор гүү 7-н адууг Завхан аймгийн Шинэ-Идэр сум руу Эрдэнэбат буюу Монхор гэж хүнд уаз-469 машинаар өгсөн. Г  үлдсэн адууг авсан, 17 тооны адуу байсан. Тэр адуугаа яасныг мэдэхгүй. Би авсан адуугаа аваад Галт сум, Завхан аймаг оруулж зарсан юм. Ийм асуудал болсон. ...Г  зарсан гэж байсан, яг яасныг мэдэхгүй. ...Надад өөр хулгай хийсэн мал байхгүй. Хөвсгөл аймагт 12 тооны үхэр хулгайлсан хэрэгт мөрдөн байцаалтанд шалгагдаж байсан. Намайг хүмүүс Мул гэж хочилж дууддаг, А  нэрээр мэдэх хүн бараг байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 209-210 хуудас/,

Шүүгдэгч Ж.А ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би өмнө нь ял сонсгож байцаасан байцаалтанд мэдүүлэг өгөөгүй. 2014 оны 03 дугаар сарын 27-ноос 2014 оны 03 дугаар сарын 28-нд шижих шөнө Архангай аймгийн төвийн баруун талын Халзангийн даваа даваад наад талын гуу жалганаас 39 тооны адуу авсан. 40 адуу аваагүй. ...Надтай хамт Г , Цогоо буюу Ц  хоёр байсан. Бас нэг хүн ирсэн гэсэн, би хараагүй. Дээрх хүмүүс хамт хулгай хийсэн. Би Далай гэж хүн мэдэхгүй. ...Хөвсгөл аймгийн Ламжавын Г , Цогоо нартай бүлэглэн хулгай хийсэн нь үнэн. Г  энэ хэргээс мултарч намайг ганцаараа даа, би хохирлыг нь өгнө гэж байсан. Би үнэн зөв мэдүүлж байсан. 39 тооны адууг Г  бид хоёр хувааж аваад Г ын зарсан адууг Сундуйжав гэж залууд 2 гүүг нь худалдаж авсан гэж хэлээд өгөх байх. Бусдыг нь би мэдэхгүй. ...Би Д гэж хүнийг танихгүй, Цогоо өчигдөр надтай уулзаад би тэгж хэлсэн шүү гээд дарамтлаад байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 213 хуудас/,

Шүүгдэгч Ж.А ийн мөрдөн байцаалтанд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 байсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Д-йн 39 тооны адууг Ц , Г  нартай бүлэглэн хулгай хийсэн нь үнэн. Мөн Хөвсгөл аймгийн иргэн Г.Оюунгэрэлийн 11 тооны үхрийг алдуул байхад ашигласан. Харин Ж гийн 24 тооны адууны хэрэг надад холбоогүй. 2014 оны 10 дугаар сарын сүүлээр Э тай утсаар яриад надад 100 мотортой, супер кроптой, УАЗ-469 машин байна, зармаар байна гэсэн. Адуугаар зарвал сайн байна гэсэн. Тэгтэл адуу аваачиж өгье гээд ярьж тохироод 2014 оны 10 дугаар сарын хэдний үе байсныг санахгүй байна, Э  Архангайгаас гарлаа шүү гэсэн. Тэгээд 4 хоногийн дараа манайд ирсэн. Тэр үед саарал азарга, сартай хээр морьтой ирсэн. Манай урд талд хэдэн адуу орхисон гэсэн. Тэгээд би маргааш нь Галт сум явсан. Манайд Э  үлдсэн. Тэгээд 2 хоногийн дараа ирээд адуун дээр нь очсон. 17 тооны адуу байсан. Азарга, морь хоёртойгоо 19 тооны адуу болж байсан. Тэгээд би Э д цагаан супер 21-65 ХӨ дугаартай машинаа өгөөд явуулсан. 19 тооны адууг нь аваад үлдсэн. Мөрдөн байцаалтаас оргосон асуудал бол надад 14 хоногийн чөлөө өгөхөд нь очоогүй. Тэр үед энэ адууны хэрэг гарахаар нь тэр чигээрээ явчихсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сард Архангайн цагдаа нарт баригдаж ирсэн. ...Саарал азарганы зөв талын гуяндаа сар байлуу, туурай байлуу тамга байсан. Хүрэн гүү, хээр унагатай, хул гүү хар халтар унагатай, хонгор гүү халиун унагатай, хамар цагаан хонгор гүү саарал унагатай, хул гүү халиун унагатай, дан хонгор хул зүсмийн адуу байсан. 3-н хонгор шүдлэн үрээ байсан, 2 соёолон хонгор үрээ, сартай хээр морь, хар халтар үрээ, хүрэн үрээ, одоо зүсийг нь санахгүй байна. Азарга, хээр морь хоёр саран тамгатай, бусад нь “ТГ” тамгатай, нэг нь 8 тоо тамгатай хар халтар үрээ байсан. ...Би саарал азарга, хонгор үрээг Б-д идэшний адуу, 500000 төгрөгөөр зарсан. Хүрэн гүүг хээр унагатай нь О гэж хүнд үхрээс өгсөн. Хээр морийг Жигжид гэж хүнд мориор зарсан. Халтар үрээ, хүрэн үрээ хоёрыг Б гэж хүнд 1700000 төгрөг, 1 хүрэн байдас 200000 төгрөгөөр 3 адуу зарсан. Бусад 11 тооны адууг нь алдчихсан юм. Би С.Б эс азарга, мотоцикль хоёр авсан байсан, тэрний өртөгт өгсөн. Хулгайн адуу гэдгийг мэдээгүй. ...Би 2013 оны хавар С.Б д наад 5-н гүү чинь хулгайн адуу шүү, Архангайн цагдаа нар асуувал битгий хэлээрэй гэж хэлж байсан. ..Би Ц тай Архангай аймагт ирээд танилцсан. Э тай Ц ын найз гээд танилцсан. ..Би 39 тооны адууны хохирлыг барагдуулна, 11 тооны үхрийн хохирлыг барагдуулсан. 24 тооны адууны хохирол надад хамаагүй. Э гаас худалдаж авсан. ..Үнэлгээтэй танилцсан, гүүний үнэлгээ өндөр 800000 төгрөгөөр гарсан байна. Манай нутагт 550000 төгрөг байдаг...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 218-220 хуудас/,

Шүүгдэгч Ж.А ийн мөрдөн байцаалтанд 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...Би 13 тооны үхэр хулгай хийгээгүй. Манай гэрийн ойролцоо Асгатын ташуу гэх газар эзэнгүй байгаад байсан. Хоёр үхрийг Хөвсгөл аймгийн Жаргал сумын 1 дүгээр багийн иргэн Отгонбаярт, 2 толгой үхрийг Жаргал сумын Батжаргалын Лхагважаргалд 3 толгой үхэр зарсан юм байна, андуурчихлаа. 1 тугал үхсэн болохоор эхийг нь идэшэнд идсэн. Отгонбаярт тугалтай хоёр үнээ, нийт 4 толгой үхэр, Б.Л-д 2 тугалтай үнээ, нэг бяруу, 5 үхэр зарсан, 1 тугал үхсэн, 1 үнээ идэшэнд идсэн. 13 үхэр байгаагүй 11 үхэр байсан. Надад хоёр удаа Г аас захиа буюу шуудан ирж байсан. Утга нь Э г 39-н адуун дээр чирсэн, Ц аар 39 толгой адууны хохирлыг барагдуулмаар байна, угаасаа Ц  гаргаж өгсөн гэсэн утгатай захиа байсан. Дээрх хоёр захианд хариу өгөөгүй, Ц ыг чирнэ гэсэн. 2016 оны 01 дүгээр сарын үед би нарлагаанд гарч байх үедээ Г аас өөрөөс нь авч байсан. Мөрдөн байцаагч таны уншиж өгсөн захиаг сонсож, харлаа. Энэ захиаг би харж байгаагүй, надад ирж байгаагүй захиа байна. Гэхдээ захианы утга бол Г аас ирсэн 2 захиатай утга нэг байна. Ц  39-н толгой адуун дээр гаргаж өгсөн болохоор л түүнийг уг хэрэгт оролцсон болохыг ойлгуулах гэсэн явдал юм. Хамт хоригдож байсан Д, Г нар Г аас надад ирсэн 2 захиаг зөөж өгч байсан. Таны уншиж өгсөн захиаг би өөрөө хараад таньж байна. Энэ бол цагдан хорих байранд хоригдож байгаа Б-н бичиг мөн байна. 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар өнгөрөх хүртэл Буянтогтох, Г  нар нэг камерт хоригдож байсан. Уг захиаг надад өгөх гээд өгч чадаагүй юм шиг байна. Өмнө нь ирж байсан захиатай утга нэг байна. Гэрч Д.Батболд мэдүүлэхдээ А  Хөвсгөлөөс ирсэн Г  гэдгээсээ авлаа гэж байсан тухай мэдүүлсэн. Г  өгсөн юм биш үү. Би ч гартаа аваагүй...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 758-764 хуудас/,

С.Б-н мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...Ж.А  нь 2012 оны 04 дүгээр сард “Мустанг” маркийн шинэ мотоцикль аваад явсан юм. Надад 1.500.000 төгрөг өгнө гэсэн юм. Бас 2012 оны намар надаас Ж.А хээр зүсмийн азарга 1.000.000 төгрөгөөр авсан. Тэгээд А  дээрх наймааныхаа өрийг өгөхгүй өгнө, өгнө гээд яваад байсан юм. 2014 оны хавар 04 дүгээр сарын сүүлээр манайд мотоцикльтой ирээд таны өрийг өгье, би адуугаа Хөнжилөөс намдуулж ирье унага, даага чоно идээд цас ихтэй байна. Та нэг морь өгчихөөч гэхээр нь би бор морь барьж өгөөд явуулсан. Тэгтэл үдэш бүрий болохын үед тэр өдрөө ирсэн. Тэгээд мотоциклио унаад явсан. Маргааш өглөө нь нэг хүн сундлаад ирсэн. Тэр хүнийг танихгүй хүн байсан. Тэгээд надад А  таны юмыг өгье, зуслангийнхаа хашаан дээрээ хүрээд ир гэсэн. Би тэр даруйд очиж чадаагүй, хонь хурага янзлаад яваад очиход манай зуслангийн адууны хашаанд 7 тооны адуу хашсан байсан. Нөгөө хамт ирсэн хүн байхгүй ганцаараа байсан. Тэгээд надад 5 адуу өгөөд азарга барьж аваад манай гадаа аргамжсан, нэг хээр морь үлдээд азарганы дэргэдээ байгаад байсан. Би авсан 5 адуугаа адуундаа нийлүүлсэн. Тэгээд би маргааш нь модонд яваад ирэхэд азаргаа аваад явсан байсан. Би 5 гүү авсан болохоор тэр гүүнүүд адуунд тогтохгүй болохоор би гүүнүүдийг заръя гэж зар тараасан. Тэр үед А  надаас наймааны зөрүү гэж 300.000 төгрөг авч явсан. Тэгтэл “Харгана” гэх газраас С, О хоёр мотоцикльтой ирж миний зарна гэсэн гүүг үзсэн. Тэгээд С нь 2 гүү, Очирхүү нь 3 гүү худалдаж авч наймаа хийсэн. Тэгээд өртгийг би дараа нь очиж авсан. Би хулгайн юм гэдгийг мэдээгүй, өөрийнхөө юмыг зарж байгаа байх гэж бодсон. Тэгтэл 2015 оны хавар манай гэрийн утас дугаарсан, тэгтэл Мул буюу А  яриад танайд одоо хүрэн азарга асууж цагдаагийн хүмүүс очино. Надаас адуу авсан уу гэвэл аваагүй гэж хэлээрэй гэсэн тэгэхээр нь би юу яриад .байгаа юм, ойлгохгүй байна гэсэн чинь эхнэр Даваасүрэн манай эхнэртэй яръя гэж яриад би хоёр нялх хүүхэдтэй жалгын эхэнд хэцүү байна, та Мулаас юм аваагүй гээд Б  ахыг хэлээд өгөөч гэж манай эхнэрээс гуйсан байсан. Тэгтэл манай эхнэр Л чи тэгээд хэлчихээч юун сүртэй юм бэ гэсэн. Тэгээд би гэрээс гарангуут цагдаагийн хүмүүс хүрээд ирсэн. Тэгээд цагдаагийи хүмүүс ирээд асуугаад байцаалт авахаар нь би мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн юм. ... Тэр 7 адуун дотор хүрэн зүстэй азарга, хээр морь, 3 бор зүстэй гүү, 1 хул зүстэй гүү, 1 хээр зүстэй байдас байсан. Тамга бол байсан, тамгыг нь би төсөөлж хэлж чадахгүй байна. Би 3-н бор гүү, 1 хул гүү, 1 хээр байдас авсан. Гүүг 600.000 төгрөг, байдсыг нь 400.000 төгрөгөөр бодож авсан. ...Би О-д 2 бор гүү, 1 хул гүүг нэгийг нь  600.000 төгрөгөөр бодож, нэг адууг 5 хонь гэж үнэлсэн. Тэгээд 15 хониор бодож наймаа хийсэн. Сандуйжавт 2 гүүг нь 5 хязаалан хонь, 600.000 төгрөг бэлэн мөнгөөр наймаа хийсэн. ...Ж.А-н эхнэр Д холын төрөл садангийн харилцаатай юм. А  манай хүргэн болох хүн байгаа юм. Сүүлд саяхан суусан, хааяа Хөнжил гэж газраас Галт сумын төв орохдоо манайхаар дайраад өнгөрдөг. Надад өөр мэдэх зүйл байхгүй. ...А  манайхаар орж гараад явж байгаад тэр жил адуугаа алдсан юм. Тэгээд А т мотоциклио өгч явуулаад адуугаа хайлгасан. Тэгээд адуу хайж явж байгаад манайх адуугаа олсон. А  та мотоциклио зарах уу гэхээр нь бид хоёр наймаа хийсэн юм. ...Намайг авахад бол унагалаагүй байсан. Зарахад 2 гүү унагалсан байсан. ...Намайг модонд явсан байхад хүрэн азаргыг хүнтэй ирээд хөтлөөд явсан гэж байсан, хээр морь нь бол байхгүй байсан. ....А  өөрийнхөө адууг зарж байгаа юм ярьсан, адуугаа намдуулъя чоно идээд байна гэж байсан. Хулгайн адуу гэдгийг битгий хэлээрэй гээд гуйгаад байхаар нь худал мэдүүлсэн. Тухайн үед ийм юм болохыг яаж мэдэхэв. ...Надад худал мэдүүлэг өгч болохгүй талаар тайлбарлаж өгсөн. ....Би тухайн үеийн мэдүүлгийг өгөхдөө А  надаас адуу аваагүй гээд хэлээд өгөөч гэсэн, эхнэр нь манай эхнэртэй утсаар яриад Б  ахыг адуу аваагүй гээд хэлээд өгөөч гэсэн гуйлтаар мэдүүлэг өгсөн. ...Би хулгайн юм гэж мэдсэн бол авахгүй хэлдэг газарт нь хэлэх байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 378-380 хуудас/,

Ж.Л-н мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...Би А ийг танина, А ийн эхнэр Додого /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ манай нөхөр Бат-Эрдэнийн төрлийн хүн байгаа юм. ...Тийм зүйл болсон. А ийн эхнэр Додого 2015 оны 04 билүү, 05 дугаар сард над руу утсаар яриад Архангай аймгаас цагдаа ирчихсэн яваа, танай гэрээр очиж магадгүй, та А аас адуу аваагүй гэж хэлээрэй. Б  ахыг ямар ч асуудалд оруулахүй гэж ярьсан. Тэгэхээр нь би нөхөртөө Додого яриад байна, цагдаа ирж байцаалт авбал А аас адуу худалдаж аваагүй гээд хэлчих гээд хэлчихсэн юм. Нөхөр маань миний хэлсний дагуу байцаалт өгсөн байх. Додого ярихдаа Мул над руу яриад та тэгээд хэлчих гэсэн юм гэж ярьсан. ...А  2012 онд манай нөхрөөс Мустанг-200 маркийн мотоцикль, нэг азарга аваад явсан, түүний өртөг гэж 2014 оны хавар А  манайд 5 тооны адуу авчирж өгсөн. Би тэрийг ойлгохдоо 2012 онд авсан мотоцикль болон азарганы өртөг гэж ойлгосон. Тэгээд хавар мал төллөж байсан болохоор харж чадахгүй гээд Харгана руу Очирхүү, Сундуйжав гэж хүмүүст зарсан. ...Би тэрийг мэдэхгүй байна. Додого.над руу яриад тэгж ярихаар нь Додогийн ярьсан зүйлийг нөхөртөө дамжуулж хэлсэн. ...Надтай Додого ярьсан. Тэгэхдээ Мул тань руу яриад надаас адуу аваагуй гээд хэлчихээрэй гэж дамжуулсан гэж ярьсан. Би ойлгохдоо Мул цаанаас нь яриад эхнэр Додого нь надад дамжуулж хэлж байгаа юм байна гэж ойлгосон. Би А ийн өгсөн адуунуудыг хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Архангай аймгаас цагдаа нар манай гэрт ирээд танай авсан 5 адуу хулгайн адуу гэж хэлэхээр нь би анх хулгайн юм байна гэдгийг мэдсэн. Хэрвээ хулгайн адуу гэдгийг мэдсэн бол тэр адууг авахгүй байсан. ...Би тэр наймааны нарийн учрыг нь бол мэдэхгүй байна, нөхөр маань л мэдэж байгаа байх...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 678-679 хуудас/,

Шүүгдэгч Ш.Ц ын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...Надад хийсэн гэмт хэрэг байхгүй, би хувьдаа Ланд-80 маркийн 28-11 АРА, УАЗ-469 маркийн 27-45 АРА улсын дугаартай хоёр машинтай. ..Би зах дээр түүхий эд авдаг ченж ажилтай. Би өөрөө Тарвуугийн голд өссөн болохоор Дүгэрсүрэнгийн Н  гэж хүнийг танина. 40 тооны адуу алдсан талаар тэр зун мэдсэн. Надад хийсэн хэрэг байхгүй юм чинь би худлаа ярилтай биш дээ. ...Мэдэхгүй, би тэр хүмүүсийг танихгүй, надад Хөвсгөл аймгаас таних хүн байхгүй. Надад өөрийн эзэмшлийн мотоцикль байхгүй. 2015 оны 07 дугаар сард Бор толгойгоос Пүүжээ гэж залуугаас улаан өнгийн, Мустанг-5 маркийн хуучин мотоцикль худалдаж аваад нэг унаад буцаагаад Ганаа гэж залууд зарсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 258-259 хуудас/,

Шүүгдэгч Ш.Ц ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасныг өөрчлөн шинээр эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ялыг өөрчлөн сонсгож байгааг хүлээн зөвшөөрехгүй байна. ...Учир нь Дүгэрсүрэнгийн 39 тооны адууны хэргийн талаар өмнө мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлэг өгсөн болохоор нэмж яриад байх зүйл байхгүй. Харин Ж , Жамбалгарав нарын 24 тооны адуу хулгайд алдагдсан хэргийн талаар мэдүүлэг егөхөд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Э  над руу утасдаад гэртээ амарч байсан чинь намайг нэг унааны морьтой болгоод өгөөч гэж гуйсан. ..Тэгэхээр нь Э тай байж байгаад би Мөжиг гээд Дорж гуайн банди руу ярьсан. Тэднийх Майнт гээд газар нам давааны доор байдаг юм. Тзр залуу руу утсаар яриад Э  гэж хүн унааны морьтой болгоод өг гээд байна гэсэн чинь та орой хүрээд ирэхгүй юу гээд Мөжиг хэлсэн. Тэр өдөр би жаахан архи уусан байсан гэртээ унтаад өгсөн байсан. Тэгтэл оройны 21 цагийн орчим Э  манайд ирээд хоёулаа доошоо яваадахъя гэсэн. Би тэр үед өөрийнхөө 27-45 АРА улсын дугаартай 469 машин өдөр унаж байсан гэрийнхээ гадаа тавьсан байсан болохоор асааж Э н гэрт очоод гадаа нь машинд сууж байтал Э  гэрээсээ калибарь буу барьсан Мулаа шуудайтай юм аа тавь гээд байсан. Тэгээд миний машинд калибарь буу, шуудайтай юм хоёроо тавиад А  буюу Мул гэдэг хүн, Э  хоёр суусан. Тэгээд доошоо уруудаад Майнт өгсөөд Өндөр хөтөл гэдэг газрын байран дээр тэр хоёрыг хүргэж өгсөн. Тэр хоёрыг хүргээд байран дээр очиход байранд адуу хашсан Мөжиг байрны үүдэн дээр зогсож байгаа нь машины гэрлийн үзүүрт харагдсан. Тэгээд би тэр хоёр машинаас буухаар нь шууд гэртээ ирж амарсан. Миний мэдэх зүйл энэ байна. Би адуу мал, хашаан дээр очоогүй. ..Тухайн үед буюу 2014 оны 10 дугаар сард намрын дунд сарын шинийн 17-ны өдөр манай эхнэрийн дүүгийн гуйлга Эрдэнэт хотод болсон. Би тэр цаг хугацаагаар хөөж бодоод байгаа юм. ..Надад Мөжиг тэр байран дээр хүрээд ирээрэй гэж хэлсэн юм. Мөжигийнх тэр байрны урд байсан юм. ..Би хуриманд явахдаа Э г манайхыг эргэж, тойрч байгаарай гэж бол хэлсэн. ..Тухайн үед Эрдэнэтээс ирэхэд манайх цоожтой байсан, би даваан дээр ирээд Э  руу утасдаж түлхүүрээ авсан юм. ..Би унааны морь олоод өгөөч гэхээр нь утсаар яриад уулзуулсан. Тэрнээс Ж  гуайн адуу гэдгийг бол мэдээгүй. ..Э  намайг хуурай ах дүү болъё гээд, орж гараад яваад байдаг байсан. Тэгээд ах дүү гээд саймширч яваад байдаг байсан. Тухайн үед бол би А ийг ирснийг мэдээгүй. Э д гэрээ харуулж явсан болохоор унааны морь олоод өгөөч гэхээр нь тус болох санаатай Мөжигтэй холбосон. Өмнөх хэрэгт ч би таксинд яваад өгөөч гэхэзр нь би хүргээд өгсөн тэрнээс надад тэд нартай хулгай хийх ямар нэгэн санаа зорилго байхгүй. Би А , Г  нарыг бол танихгүй, хамт архи дарс ууж ч үзээгүй. Надад энэ хоёр хулгай хэрэгт холбогдож дээрх хүмүүсээс авсан зүйл юу ч байхгүй. Э д тус дэм болж байгаа гэдгээрээ явж байгаад би ийм асуудалд холбогдчихлоо. Надад хулгай хийх ямар ч шаардлага байхгүй. ..Э  надтай архи ууж байгаад би аавтайгаа Хадатын рашаанд байж байгаад Хөвсгөлийн хоёр залуутай танилцсан гэж ярьж байсан. Миний хувьд дээрх хүмүүстэй танилцсан ямар нэгэн тохилдол болоогүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг бол яг үнэн зөв. Дээрх болсон асуудлын талаар Э н эхнэр бол сайн мэдэж байгаа. Гэр орондоо байлгаад хоол ундыг хийж өгөөд байж байсан хүмүус шүү дээ. Би Ланд-80 машинтай явсан. Миний машин дээрээ 4 гэрэлтэй байсан юм. Тэр үед Халзангийн даваа өгсөөд явж байтал дээрх гэрэл тачигнаж дуугараад боолт хаягдсан байхаар нь тайлаад авчихсан юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 265-267 хуудас/,

Шүүгдэгч Ш.Ц ын мөрдөн байцаалтанд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын дундуур санагдаж байна, намайг тухайн Архангай аймгийн Эрдэнэбулган   сумын төвд зах дээр байхад Э  над дээр ганцаараа ирээд надаас тэр өөрөө гуйхдаа “намайг унааны морьтой болгоод огооч” гэхээр нь би тэр даруй Мөжиг буюу Мөнх-Эрдэнийн утасны дугаарыг сайн санахгүй байна /сүүл нь 0405/ дугаар руу өөрийнхөө 99338057 дугаарын утсаар залгаж яриад түүнд хэлэхдээ Далай буюу Э  унааны морьтой бопгоод өгөөч гэж гуйгаад байна гэхэд тэр “орой хүрээд ир” гэж хариу хэлсэн. Орой нь Э  манайд ирээд бид хоёр тэндээсээ Э н гэрт буцаж очсон. Э н гэрээс Мул хочтой А ийг миний АРА 27-45 дугаартай УАЗ-469 маркийн автомашинд суулгаад бид гурав шууд аймгийн төвөөс Э н гэрээс Онгоны амнаас цааш байх Мааньтийн амаад өгсөөд Өндөр давааны аманд байх малын байран дээр очиход М  хашаан дотор адуунууд хаяшчихсaн байсан. Би машинаасаа буугаагүй буцаад явсан. Хулгай хийж унааны морьтой болгох талаар ярьсан зүйл байхгүй. ..Тоолж үзээгүй, би адуун дээр очоогүй. ...Би 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр санагдаж байна, би тус аймгййн цагдан хорих байранд хоригдож, тус оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 20-д гарах хүртэл Б  бид хоёр хамт хоригдож байгаад Б надаас түрүүлээд хорих байрнаас гарсан. Түүнээс хойш Б таараагүй байж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 10-д гаргаад санагдаж байна. Намайг тус аймгийн Эрдэнэбулган сумын төвд Өмгөөлөгчдийн холбоон дээр явж байхад тэнд Б таарсан юм. Тухайн үед Б надад хэлэхдээ би дээр хоригдож байгаад гарсан гэсэн. Б бид хоёр өмгөөлөгчдийн холбоон дээр байхад тэр миний ЖИОХОНЕ маркийн гар утсаар хэн рүү гэдгийг нь мэдэхгүй байна яриад байсан. Тэр үедээ Б-г хорих байрнаас гарсан гэсэн болохоор бид хоёр хамт нийлж архи хувааж уугаад хоорондоо ярилцаж байхад Б надад хэлэхдээ Мул /А / эмнэлэгт өлсгөлөн зарлаад хэвтсэн, чамайг төлбөрийн 100-ны далан хувийг төлөхгүй бол чирнэ гээд байгаа, чи очоод уулзахгүй бол болохгүй гэж хэлсэн болохоор би хариуд нь надад очиж уулзах шаардлага байхгүй гэж хэлсэн. Тэгээд 15 цагийн үед Б бид хоёр Өмгөөлөгчдийн холбоон дээрээс салсан. Тэр өдрийн орой нь 17 цагийн үед би зах руу очих гээд явж байхад хүнсний захын урд зогсоол дээр Б тай таараад түүнтэй уулзахад тэр надаас утсаа өгөөч хүнтэй яриадхъя гэж гуйсан болохоор би түүнд утсаа өгсөн. Тухайн үед би Нарангэрэл гээд ойн хамгаалагчтай уулзаад зогсож байх үед Б  замын ойролцоо миний yтcaap яриад байгаа харагдсан. Тэгээд нэг эргэж харахад Б  байхгүй байсан. Удаа ч үгүй хүний yтcaap өөрийнхөө утас руу залгаж үзэхэд миний утас хаагдсан байсан. Маргааш нь өмгөөлөгч Г.Энхбаяр Б ын өөрийнх нь утас руу залгаж яриад түүнийг ир гэж хэлж байж Б  ирүүлээд би өөрийихөө утсыг авсан. Тухайн үед манай зхнэр Баясгаланцэцзг байсан. Ингээд Энхбаяр өмгөөлөгчийн албан өрөөнд өөрийнхөө утсыг задалж үзэхэд мемори карт байхгүй байсан. Тэр даруй Б-г дагуулаад хоносон гэх айлд нь буюу Халзангийи хамгийн арын гудамны дунд хэсгээр нэг айлд очиход Б  би өөрөө мемори картыг чинь олоод өгье гээд буцаад айл руу орчихоод буцаж гарч ирээд байхгүй байна гэсэн. Тэгээд буцаад эмнэлгийн орчим ирээд нөгөө айлынх нь эмэгтэй рүү залгаж үзэхэд гэртээ байна гэсэн болохоор нөгөө айлдаа ахиж очсон. Тэр айлын гадаа очоод манай эхнэр Баясгаланцэцэг, Б  хоёр хамт ороод буцаад гарч ирэхэд манай эхнэр надад өөрөө хэлэхдээ ороод мемори картаа нэхсэн чинь манайх хогоо шүүрдээд хаясан, наад хүн чинь утсыг чинь өөрөө задалсан байсан. Бид нарт хамаагүй шүү гээд тэр айлын авгай дайраад байсан талаар хэлсзн. Тэгээд тэр өдрөө мемори картаа Б аар хайлгуулсан боловч олж авч чадаагүй өдий хүрсэн байна. ...Би өөрийнхөө барьдаг ЖИОХОНЕ утастай байсан. Миний утасны мемори карт дээр Э н эхнэр Нараа бүтэн нэрийг мэдэхгүй байна, тэр над руу утсаар яриад хоёулаа уулзъя гээд зах дээр уулзаж ярилцсан яриа байсан. Энэ яриа нь "Мулын авгайтай уулзаад төлбөрийг нь төлөөд өгөөч, над руу Мулын авгай байнга утсаар яриад дарамтлаад байна, та утсыг нь авах уу" гэсэн мэдээлэл байсан. Мөн хоёр өдрийн дараа Э н хоёр эгч намайг зах дээр байхад ирээд манай эхнэр бид дөрөв зах дээр мииий машинд уулзаж ярилцахад уг яриаг утсандаа бичсэн. Тэр хоёр эгч нь манай дүүг яагаад доош нь хийлгээ вэ, өөрөөс чинь болоод орсон юм биш үү, төлбөрийг нь төлчихвөл зүйл анги нь буучих юм биш үү гэж хэлсэн" энэ яриаг л миний өөрийн утсанд бичсэн байсан. Мөн тэр өдрөө Э н эхнэртэй уулзахад тэр надад хэлэхдээ та энэ хулгайг илчилж өгсөн, манай ахын хашаанд байсан цагаан өнгийн, цагаан супер 469 маркийн автомашиныг та зааж өгсөн гэж дайрсан. Энэ мэдээллүүд бүгд байсан. Энэ мэдээллүүд миний утсан дээр байгаа талаар Э н эхнэртэй тэр өдрөө уулзаад хоорондоо маргалдах үедээ манай эхнэр Б түүнд хэлчихсэи юм. ...2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байсан. Тухайн өдөр би өмгөөлөгчдийн холбоон дээр Д.Батболдтой таарсан юм. Б өмнө нь нэг камерт хамт хоригдож байсан болохоор түүнийг таньдаг болсон. Тэр өдрөө бид хоёр хамт архи уугаад, уух үедээ Д.Б танд хэрэгтэй нэг зүйл байгаа, гэхдээ танд өгөхгүй, эхнэрт чинь өгнө гэж хэлсэн. Тэр өдрөө Б надад өгөх зүйлээ өгөөгүй. Тэр өдрөөс хойш 2 өдрийн дараа Б миний утас руу залгаж яриад хоёулаа уулзъя гээд эхнэр бид хоёр Б Бор толгойн гудманд уулзахад тэр манай эхнэрт улаан тосон балаар жижиг цаас дээр бичсэн захиаг егсөн. Утга нь "39-н толгой адуу болон 23-н толгой адуун дээр яасан ч намайг чирнэ, 39 толгой адуун дээр Э г байхгүй шүү" гэсэн утга бүхий байсан. ...Миний өөрийн мэдэж байгаагаар Г аас Мул хочтой А т бичсэн захиа байгаа юм. Мул А  эргэлтээр бусадтай уулзах замдаа буюу хоригдож байгаа хүмүүс уулзалтаар гарахдаа камеруудын урдуур гардаг юм. Тэр үедээ Г аас авсан байсан. Энэ захиаг нь Батболд А аас булааж авсан байсан. Ж.А  өөрөө уншиж, бичиж чаддаггүй байсан болохоор тухайн үедээ захиагаа цуг хоригдож байсан Тамир сумын Хан-Өндөр багийн харьяат нэгнээр уншуулсан байсан. Би одоо нэрийг нь сайн санахгүй байна. Тэр захианы эх хувь нь манай эхнэр Баясгаланцэцэгт байгаа. Үүнийг танд өгье гэснийг "улаан өнгийн зүйлээр бичсэн, урж тасласан цаас дээр бичээстэй 1 ширхэг цаасыг" хүлээн авав. Цаас дззр "За юу байна андаа бие чинь сайн уу, сонин юу байна би чамтай аймаг дээр ирэзд ирсэн оройноо шууданд суугаад хот руу явсан шүү, чи ингзж хэлээрэй би ч гэсэн ингэж хэлсэн шүү андаа 39 дээр Далайг танихгүй шүү, Ц л чирнэ шүү, Цогоог бол яасан ч салгаж болохгүй шүү, Далай ах 23 дээр Цогooг чирнэ гэж байна. Далай ах ямар ч байсан Ц-р 23-ынхаа хохирлыг барагдуулна гэж байна лээ, Ц энэ хохирлыг барагдуулахгүй бол чирээд явахаас даа хө. 39 дээр намайг салгаад, Ц чирэхээ мэдзж байгаа биздзз хариу заавал өгөөрэй андаа" гэсэн бичээстэй байв. ..Эхлээд нөгөө  айлын  хүүхэд авсан гэж хэлж байсан.  Тэгээд Б  гүрийсээр байгаад миний мемори картыг яасан болохоо хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 753-755 хуудас/,

Шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би Р.Ж , Л.Ж нарын азарга адууг 2014 оны 10 дугаар сард Ц , Э , А  нарын хамт бүлэглэн хулгайлсан болох нь үнэн. Тухайн үед би адуунуудыг хашаанаас гарах үед нь барагцаагаар тоолж үззхэд 23 толгой адуу байсан. ...Миний харснаар тухайи үед Ц ын машины араас 2 ширхэг эмээл, 2 ширхэг хазаар зэргийг дээрх гурван хүний хоёр нь буулгаж байсан. Яг хэн нь буулгасан болохыг харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй.  ...Гухайн үед би өөрийнхөө хээр зүсмийн морьтой явсан.Уг моринд өөрийнхөө ногт, хазаар, эмээлийг хэрэглэсэн. Одоо миний эмээл, хазаар, ногт байхгүй, хуучирч элэгдээд дууссан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 762 хуудас/,

Шүүгдэгч Д.Э н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Учир нь 2014 оны 03 дугаар сард манайд Ц тай хамт мотоцикльтой хоёр хүн ирсэн. Надад мотоциклио 100000 төгрөгөөр зарсан. Би согтуу байсан, бид нар архи ууцгаасан. Тэгээд тэд нар манай эхнэрт загнуулаад Ц ын Ланд-80 машинтай хээр гарч архи уусан. Архиа ууж дуусгаад манайд эргээд ирсэн. Ийм асуудал болсон юм. Надад хулгайн талаар мэдэх зүйл байхгүй. Би өмнө нь өгсөн байцаалтанд үнэн зөвөөр нь ярьсан байгаа...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 295 хуудас/,

Шүүгдэгч Д.Э н мөрдөн байцаалтанд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...Тухайн үед Ц , А  болон нэг танихгүй залуутай хамт мотоцикль зарах гэж манайд ирсэн. Би согтуу байсан, тэр мотоциклийг худалдаж авсан нь үнэн. А  танихгүй залуутай дөрвүүлээ Данзангийн давааны цаана гарч хадтай газар зогсож архи, пиво уусан. Тэгтэл Ц  тэр хоёр залуутай энэ доголон пиздагийн адуу бол миний адуу л гэсэн үг гэж ярьж байсан. Тэрнээс өмнө Ц  машиныхаа ачаан дээр байдаг дөрвөн нэмэлт шар гэрлээ тайлж авч байсан. Тэгээд би харъя гээд гэртээ хүргүүлсэн. Тухайн үед бол өдөр байсан, нар нилээн дээр байсан. Надад бол тухайн үед адуу мал харагдаагүй. ...2014 оны 09 дүгээр сард Ц ынхан Эрдэнэт яваад надад гэрийнхээ түлхүүрийг өгөөд гэр эзэнгүй, шөнө очиж хоноод байгаарай гэсэн. Тэгтэл нэг шөнө хонож байтал хаалгыг нь хүн нүдээд байхаар нь онгойлготол нэг хүн байсан. Ц тай уулзъя гэхээр нь байхгүй гэтэл ороод уулзы гэхээр нь оруулж ирээд уулзсан. Тэгээд ярилцаад байсан чинь хавар ирсэн А  гээд залуу замын унаагаар ирсэн гэж байсан. Тэгээд тэр шөнө хоноод маргааш өглөө нь Ц ынд үлдээгээд явсан. Тэгтэл орой нь Ц  найз хулгайд яваад ирсэн гээд Эрдэнэтээс хүрээд ирсэн. Би А ийг гэртээ авч хоносон. Маргааш орой нь Ц  манайд ирээд А тай ярилцаад байсан. А  надад чиний машин чинь арьс нь муудчихсан юм байна. Надад нэг гайгүй машин байгаа гэж ярьж байсан. А  маргааш буцна, машин авбал надад мөнгөний хэрэг байна гэж ярилцсан. Тэгтэл Ц  юм бэлдчихсэн байхад юуугаа хийгээд архи уугаад байгаа юм, найз яваагүй одоо явна шүү гээд А  бид хоёрыг машиндаа суулгаад шөнө 22-2300 цагийн үед аймгийн төвөөс зүүн чиглэлд “Янгиртай хясаа” чиглэлд явж байгаад хар засмал замаас хойш салж яваж байгаад нэг өвөлжөөн дээр очиход хашаатай адуу байсан. Би гэрээсээ эмээлээ авсан, А  Ц аас авсан гээд эмээл байсан. Би нэг хээр морь барьж унасан. А  саарал азарга барьж унасан. Хонгор голдуу 20 гаран тооны адуу байсан. Тэр адууг та хоёр тараагаад алдчихгүй шиг хойшоо давчих юм бол асуудалгүй гэсэн. Тэгээд А  бид хоёр тэр адууг тууж Хөвсгөлийн Хөнжлийн даваа, Хадатын рашааны орчим 2-3 хоног тууж очоод миний бие болохгүй болохоор нь очиж машинаа авъя гээд нөгөө адуугаа орхиод А ийн гэрт очсон. Тэгээд А ийнд 2-3 өдөр машиныг нь би янзалсан. Тэгээд А аас 21-65 ХӨ дугаартай цагаан өнгийн супер 469 машиныг авч Архангай аймагт авч ирсэн. Тэгээд өөрийнхөө 21-78 АРА машины мотор, улсын дугаар хоёрыг тавиад тэр машинаыг унаж байгаа. Өөрийнхөө машиныг хадам ах Төмөрхүүгийнд өгсөн. Кабин нь хашаанд нь байгаа юм. Саарал азаргатай нэг цагаан халиун унага, хонгор голдуу зүсмийн их том том тамгатай байсан. Ямар тамга байсныг санахгүй байна. Би хэний адуу гэдгийг мэдэхгүй. Ц  асуудалгүй адуу гээд гаргаж өгсөн юм. Тэр адууг яасныг мэдэхгүй, зарж байгаа гэж байсан. Би тэр авсан машиныхаа үнэ өртгийг яах юм бэ гэсэн чинь Ц тай уулзаад болох байхаа гэж хэлсэн. Тэр адууг яасныг мэдэхгүй байна. ...Өөр ямар нэгэн оролцоо байхгүй, би энэ адууг хулгайн юм гэдгийг мэдээгүй. Хашаатай адуу байсан, Ц  асуудалгүй гэж хэлсэн. Хавар юм бэлдчихээд байхад яваагүй, одоо чи яв, эмээлээ аваад суу гээд намайг машиндаа суулгаад аваад явсан. ...Тэр өдөр А  манайд байсан. Ц  эхлээд нэг ирж байж байгаад явсан. Удалгүй ахиад ирсэн. Тэгээд гурав дахь дээрээ ирээд алив юм бэлдчихээд байна явъя, юугаа хийгээд архидаад байгаа юм гээд ууж байсан архи авсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 296-297 хуудас/,

Шүүгдэгч Л.Г ын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “…Би А ийг Мул гэдэг нэрээр нь мэднэ. Бид хоёр нэг нутгийн, нэг голын хүмүүс. Өөрөөр ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Бид хоёр Архангай аймаг руу явж байсан удаа байхгүй. Энэ хэргийн талаар надад тайлбарлаж хэлэх зүйл байхгүй, надад мэдэх зүйл байхгүй. Би Архангай аймгаас А тай нийлж хулгай хийгээгүй. …Би Ц  гэж хүн танихгүй. Энэ хүний талаар анх удаа сонсож байна. Намайг хэрэгт гүтгэж байна. Би А тай хамт Архангай аймагт очиж байгаагүй, Ц  гэж хүнийг ч танихгүй. А  бид хоёрын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй. А  намайг хэрэгт гүтгэх шалтгаан баймааргүй л юм…” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 332-333 хуудас/,

Шүүгдэгч Л.Г ын мөрдөн байцаалтанд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь сэжигтнээр өгсөн байцаалтан дээрээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан болохоор надад уг мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл алга байна. ...Тухайн үед мөнгө төгрөгний хэрэг гараад л хулгай хийсэн. Хулгай хийх өөр ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй байсан. Би эдгээр хүмүүст адуугаа зарсан нь үнэн. Гэхдээ яг хэдэн төгрөгөөр зарж байснаа сайн санахгүй байна. Өмнө өгсөн мэдүүлэгтээ зарсан мөнгөө барагцаалаад л хэлчихсэн юм. Эдгээр хүмүүс надаас хэдэн төгрөгөөр худалдаж авснаа өөрсдөө сайн мэдэж байгаа байх гэж бодож байна. 22 тооны адууг хулгайлахдаа ганцаараа явж байсан. ...Би 1981 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд Ламжав гэдэг айлын отгон хүүхэд болон төрсөн. Дээрээ 3 эгч, 5 ахтай. Бага насаа ах, эгч нарынхаа rap дээр өнгөрүүлж байсан. Би эцэг эхийгээ хэзээ нас барсныг мэддэггүй. Жаргалант сумын дунд сургуульд 1 дүгээр ангид суралцаж байгаад сургуулиасаа гараад мал малласан. Багаасаа хөдөө мал дээр мал маллаж өссөн. Надад гэр бүл байхгүй. Одоо төрсөн эгч Энхжаргалынхаа Хөвсгөл аймгийн Жаргалант сум 1 дүгээр баг Хөнжил гэх

газарт амьдардаг. Надад хувийн эд хөрөнгө гэж хэдэн тооны мал байдаг. Энэ
жил малаа тоолуулахдаа төрсөн эгчийнхээ малыг өөр дээрээ тоолуулчихсан.
Цэргийн алба хааж байгаагүй. Надад ямар нэгэн архаг хууч өвчин гээд байх
зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 1173 хуудас/,

Р.Ж гийн: “...Манай адуу 2014 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 23 тооны азарга адуугаа алдсан. Адуугаа ололгүй цагдаагийн газарт зүс, тоо, эм, тамгатай нь Архангай аймгийн цагдаагийн малын гэмт хэрэгтэй тэмцэх тасгын ахмад Төмөршагайд бичиж өгсөн. Түүнээс хойш эрж сураад олохгүй өөрийн зардлаар Цэнхэр, Булган, Чулуут, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хотонт, Төвшрүүлэх зэрэг сумдаар яваад олоогүй, сураг гаргаж чадаагүй. Мөн орон нутгийн телевиз, үүзлээр зарлуулсан. 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Малчин” телевизийн зараар сонсож, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч ахмад Б холбогдож интернетээр зураг авч мөн болохыг баталж 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаанчулуу гэдэг газраас 10 тооны адуугаа олж ирсэн. Манай адуу хХвсгөл аймаг руу хөлөөрөө тэр хүрэх үндэслэл байхгүй. Энэ нутгийн адуу бөгөөд хулгайн мөрөөр Хөвсгөл аймагт хүрсэн учраас энд холбогдох этгээдийг олж тогтоож хохиролгүй болгож өгнө үү” гэсэн өргөдөл. /1хх-ийн 58 хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж: “Ромбо хэлбэрийн цагаан сартай, бөөн сүүлтэй, зүүн гуянд загасан тамга, баруун гуянд ширээтэй саран дэвсгэртэй тамгатай, хүрэн азаргыг” Х.Батхуягаас хураан авч Д.Г хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 45/,

Эд зүйлд үзлэг хийж “Бор гүү, зөв талын гуянд “Ү” тамгатай, бор гүү, им тамгагүй, Бор гүү, зөв талын гуянд “Ү” тамгатай, зээрд даага эр, им тамгагүй, шарга даага эм, им, тамгагүй, хээр даага, эр, хээр зүсмийн эм унага, халиун зүсмийн эр унага” зэргийг Ч.Хишигхүүд хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /1хх-ийн 53-54/,

Эрдэнэбулган сумын үнэлгээний комисын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээ /1хх-ийн 213/,

Эрдэнэбулган сумын үнэлгээний комисын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээ /1хх-ийн 66/,

Эрдэнэбулган сумын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №84 дугаартай үнэлгээний тайлан /1хх-ийн 151-152/,

Эрдэнэбулган сумын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №126 дугаартай үнэлгээний тайлан /1хх-ийн 161/,

Хохирлын баримт /1хх-ийн 68-70 хуудас/,

Хохирогч В.Дүгэрсүрэнгийн адуугаа хайхад гарсан хохирлын баримт /1хх-ийн 100-102/,

Хохирогч Р.Ж гийн адуугаа хайхад гарсан хохирлын баримт /1хх-109-111 хуудас/,

Яллагдагч Ж.А ийн “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ”-гээ өөрчлүүлэх тухай хүсэлт /1хх-ийн 198/,

Шүүгдэгч Ж.А ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 221, 223/, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 226/,

Шүүгдэгч Ш.Ц ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /2хх-ийн 268, 269/, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 272/,

Шүүгдэгч Л.Г ыг сэжигтэн, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /2хх-ийн 318-329, 3хх-ийн 619/,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 8 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /2хх-ийн 349-350/,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 351-352/,

Шүүгдэгч Д.М ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Архангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 тоот албан бичиг /2хх-ийн 367, 368, 370, 372/,

Хохирогч Р.Ж гийн хашаа, худаг, мал, тэжээвэр амьтны тооллого /3хх-ийн 545/,

Д.Ганбат өмгөөлөгчийн Архангай аймгийн прокурорын газарт 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаартай хүсэлт /3хх-ийн 574-579/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн: “...Яллагдагч Д.Э н адуунд байгаа халтар зүсмийн морийг битүүмжилсэн.” тогтоол, тэмдэглэл /3хх-ийн 511-513/,

Гар бичвэр /3хх-ийн 581/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн: “...Д.Магсарсүрэнгийн нас гүйцсэн, хүрэн зүсмийн унагатай гүүг битүүмжилсэн” тогтоол, тэмдэглэл /3хх-ийн 614-615/,

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 181 дугаар шийтгэх тогтоол /3хх-ийн 638-639/,

Яллагдагч Ш.Ц ын Лонг маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 667/,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ар манал” өрхийн эмнэлгийн тодорхойлолт /4хх-ийн 789/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /4хх-ийн 790-792/,

Хэргийн матеиалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /4хх-ийн 812/,

Архангай аймагийн Прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай Прокурорын тогтоол /4хх-ийн 874-875/,

Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /4хх-ийн 946/,

Хохирогч Р.Ж гийн Д.М эс хохирол хүлээн авсан баримт /5хх-ийн 1014/,

Хохирогч Л.Ж-н: “Д.М д холбогдох хэрэгт хохирогч Ж би хохиролд бэлэн 480000 төгрөг хүлээн авсан тул ямар нэгэн санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйлгүй болно. Хөнгөн ял оноож өгнө үү” гэсэн хүсэлт /5хх-ийн 1015/,

Хохирогч С.Н-н: “Холбогдогч Д.М эс морины хохиролд эр тугалтай сарлагийн үнээ, сарлагийн охин бярууны хамт авч хохиролгүй болгосон нь үнэн болно” гэсэн хүсэлт /5хх-ийн 1016/,

Мал үнэлсэн тухай  тайлан /5хх-ийн 1160-1161/,

Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №84 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-151/,

“Итгэлт эстимэйт” ХХК-ий  2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5 үнэлгээчний бүрэлдэхүүнтэй гаргасан №01/07 тоот үнэлгээний тайлан /6хх-1305/,

Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №126, 135 тоот хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1хх-161/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай “Л.Г ын эзэмшлийн 18 тооны бог мал, УАО-31514 маркийн, 28-25 АРА улсын дугаартай, хар ногоон өнгийн УАЗ-469 маркийн автомашин”-ыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /5хх-ийн 1195-1196/ зэрэг болно.

Шүүгдэгч Ж.А , Л.Г , Ш.Ц , Д.Э  нар нь бүлэглэж  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Тарвуугийн гол гэх газpaac 2014 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө хохирогч В.Дүгэрсүрэнгийн олон тооны мал буюу 39 тооны адууг хулгайлж 23650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Н ийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч В.Дн /1х-93-98/,  хохирогч Д.Н ийн /1хх-5-8/, гэрч Ч.Хишигхүү /1хх-9-10/, Д.А /1хх-11-12/, Г.О /1хх-36/, С.Б  /1хх-37-38/, Х.Батхуяг /1хх-39-40,129/,  Д.М /1хх-41-42/, Р.О /1хх-47-48/, Ж.Л /1хх-49/, Б.С /1хх-50, 131/, Л.Б /1хх-51/, Б.Б /1хх-52/, Б.Б /1хх-138-139/, Д.Г /1хх-115-116/, Г.Э /1хх-125-126/, Б.Ц /1хх-134-135/, Л..Б /1хх-137/ нарын мэдүүлгүүд, сартай хүрэн азаргыг Х.Б хохирогч В.Д хүү Д.Г хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-45/, хохирогч В.Д цоохор морь хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх-857/, гэрч О, Б.С нараас хохирогч В.Дүгэрсүрэнгийн хүргэн Ч.Х 4 гүү, 3 даага, 2 унага хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-53/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-54-55/, шүүгдэгч Ж.А ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн/1хх-209-210, 213-214, 218-220, 4хх-876, 6хх-1361 /, шүүгдэгч Л.Г ын яллагдагчаар өгсөн /2хх-338-340/, шүүгдэгч Ш.Ц ын яллагдагчаар өгсөн /2хх-261-262, 265-267, 6хх-1360/, С.Бат-Эрдэнийн сэжигтнээр өгсөн /2хх-378-380/, шүүгдэгч Д.Э н яллагдагчаар өгсөн /4хх-872-873/ мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд,  2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №84 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-151/, “Итгэлт эстимэйт” ХХК-ий  2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №01/07 тоот үнэлгээний тайлан /6хх-1305/ зэрэг нотлох баримтуудаар,

     Шүүгдэгч Ж.А , Ш.Ц , Д.Э , Д.М  нар нь бүлэглэж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Мааньт" гэх газраас 2014 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө иргэн Р.Ж гийн олон тооны мал буюу 23 тооны адуу, иргэн Л.Жамбалгаравын 1 тооны адууг хулгайлж нийт 14400000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Ж гийн өгсөн  мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Р.Ж  /1хх-59-61, 103-106/, хохирогч Л.Ж /1хх112-113/ нарын мэдүүлэг, гэрч С.Н /1хх-62-63/, Ж.Б /1хх-65/, Л.Ганзориг /1хх-71-72/, О.Х /1хх-73-74/, Б.Ө /1хх-75-76/, Л.Б /1хх-77/, Д.Б /1хх-79/, гэрч С.Т /1хх-121-122/, Ц.Б /1хх-141-142/,  Г.Э /1хх-125-126/, Ж.С /3хх-543-544/ нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн  Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч О.Б “хохирогч Р.Ж  нь 10 адуу хүлээн авсан тухай” тодорхойлолт /1хх-70/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-168-169/,  шүүгдэгч Д.Э н яллагдагчаар өгсөн /2хх-296-297, 6хх-1362/, шүүгдэгч Ж.А ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн/1хх-209-210, 213-214, 218-220, 4хх-876/, шүүгдэгч Ш.Ц ын яллагдагчаар өгсөн /2хх-261-262, 265-267, 6хх-1360/, шүүгдэгч Д.М-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн /2хх-361-366, 6хх-1359/ мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №84 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-66-67/ зэрэг нотлох баримтуудаар,

      Шүүгдэгч Л.Г  нь 2013 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар багийн нутаг "Хөөнгө" гэх газраас иргэн Д.Н, Д.Д нарын 22 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж 12980000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Н, Д.Д нарын мэдүүлэг, гэрч Л.Т-н /5хх-1150/, Д.Б /5хх-1151/, П.М  /5хх-1152/, Б.Л /5хх-1155/, Н.Туул /5хх-1156/ нарын мэдүүлгүүд, мал үнэлсэн тухай тайлан /5хх-1160-1161/, шүүгдэгч Л.Г ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирол төлсөн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Ш.Ц ын өмгөөлөгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал буюу энэ зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотолж чадаагүй. Ш.Ц  нь хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Гэм буруугүй учраас Ш.Ц ад холбогдох үйлдэл холбогдлыг цагаатгаж өгнө үү”,

Шүүгдэгч Ш.Ц ын өмгөөлөгч Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “..Ш.Ц  нь Ж.А , Д.Э , Л.Г  нарыг Халзангийн даваан дээр хүргэж өгөөд эргэж ирсэн байдаг. Түүнээс хойш юу болсныг мэддэггүй. Хохирогч В.Дүгэрсүрэн гуайн 39 тооны адуу хулгайлсан үйлдэл нь Ш.Ц ад хамаагүй. Харин Р.Ж  гуайн 24 тооны адууны хувьд хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Хашсан адуун дээр Ж.А , Д.Э  нарыг хүргэж өгөөд буцсан. М-г өөрийн адуунаасаа юу эсвэл хүний адуунаас унаа барьж өгснийг мэдээгүй. Тухайн хулгайн гэмт хэрэг үйлдэгдээд төгссөн хойно нь хүн хүргэж өгдөг. Тэгэхээр Ц ыг хулгайн гэмт хэрэг үйдсэнийг мэдээлээгүй байна гэж үзэж болохоос биш хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Иймд Ш.Ц ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү”, 

 Шүүгдэгч Д.Э н өмгөөлөгч Д.Данзандорж шүүхийн хэлэлцүүлэгт “…Энэ хэрэгт нийт 45 гэрч асуусан. Нэг ч гэрч Д.Э г хохирогч В.Дүгэрсүрэнгийн 39 тооны адууг хулгайлсан талаар гэрчлээгүй. Харин Р.Ж гийн 23 тооны адуу, Л.Жамбалгаравын 1 тооны адууны үйлдлээ зөвшөөрдөг. Иймд Д.Э д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, Өршөөлийн хуулийг хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү” ,

           Шүүгдэгч Д.Э н өмгөөлөгч М.Алтанчимэг шүүхийн хэлэлцүүлэгт “… Д.Э  39 адуу хулгайлсан гэдэг нь эргэлзээтэй байдаг учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Л.Жамбалгаравын 1 адуу, Р.Ж гийн 23 тооны адууг хулгайлахад оролцоогүй. Харин хулгайн гэмт хэрэг үйлдэгдээд төгссөн хойно очиж хашсан байсан адууг авсан байдаг. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан хэрэг гэж үзэж байна. Хөнгөн гэмт хэрэг үйлдэгдснээс хойш 6 сар өнгөрсөн учраас Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэрэгт гэм буруугүй гэж үзэж байна” гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргасан бөгөөд эдгээр хүсэлтүүд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Ж.А ийн яллагдагчаар өгсөн “…Ц машинтайгаа Г  бид гурав аймгийн төвийн баруун талын Халзангийн даваа давсан. Шөнө 24 цагийн орчим байх цаанаас нь нэг морьтой хүн ирсэн. Цогоогийн таньдаг хүн гэсэн тэгээд уулзаж байгаад Ц, Г хоёр явган яваад 39 тооны хүрэн азаргатай адуу тууж ирсэн. Тэгээд тэр адууг бөөгнүүлж байгаад хоёр морь барьж унаад Г  бид хоёр туугаад явсан. Нөгөө танихгүй хүн Ц хоёр морь барьж өгөөд яваад өгсөн”, шүүгдэгч Л.Г ын яллагдагчаар өгсөн “…Мул, Ц  хоёр машинтайгаа нөгөө архи ууж байсан газар луугаа яваад Э  бид хоёр Э гийн хээр мориор нөгөө газар луугаа явсан. Бид нар өдөр архи ууж байхдаа уулын доор хэдэн адуу байхыг хараад орой нь хулгай хийнэ гэж ярьсан.Тэгээд очиход сартай хүрэн азаргатай 39 тооны адууг бөөгнүүлж бор морь, цоохор морь хоёр барьж аваад А  бид хоёр эмээллэж унасан. Тэр адууг аймгийн төвийн урдуур уруудуулж туугаад аймгийн зүүн талаар хойшоо давдаг газар хүртэл Ц , Э  хоёр зам зааж гаргаж өгсөн”, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2014 оны 10 дугаар сарын хэдний өдөр байсныг мэдэхгүй байна би гэртээ Мааньт гэх газар байж байхад 99338057 дугаарын утсаар Цогоо буюу Ц  яриад миний танил над руу утасдаад байна. Э г нэг унааны морьтой болгоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хээр зүсний морио унаад мордсон. Тэгтэл Мааньт гэх газрын аманд 20 гаран тооны адуу байхаар нь туугаад өндөр хөтлийн аманд байсан өвөлжөөний хашаанд хашсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад удалгүй Ц  өөрийнхөө УАЗ-469 маркийн машинтай Э  бас нэг жижиг залуугийн хамт гурвуулаа ирсэн. Тэр хоёр нэг нэг морь барьж унаад эмээллэж унаад явсан. Ц л эхлээд унааны морьтой болгоод өгөөч гэхээр нь ийм хэрэг хийчихсэн. …Би Ж , Ж нарын азарга адууг 2014 оны 10 дугаар сард Ц , Э , А  нартай бүлэглэн хулгайлсан нь үнэн” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус няцаагдаж байна.

            Иймд шүүгдэгч Д.Э н өмгөөлөгч Д.Данзандорж, М.Алтанчимэг, нарын гаргасан шүүгдэгч Д.Э  нь хохирогч В.Д-н 39 тооны адууг хулгайлахад оролцоогүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, хохирогч Р.Ж гийн 23 тооны адуу, хохирогч Л.Ж-н 1 тооны адууг хулгайлаагүй, хулгайн гэмт хэрэг төгссөн хойно очиж авсан байдаг. Д.Э  нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авч борлуулсан  байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар зүйлчилж, хөнгөн гэмт хэрэг үйлдэгдснээс хойш 6 сар өнгөрсөн учраас Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү,

           Шүүгдэгч Ш.Ц ын өмгөөлөгч Д.Ганбат, Г.Энхбаяр нарын гаргасан шүүгдэгч Ш.Ц ад хоблогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг тус тус хүлээн авах боломжгүй байна.

   Шүүгдэгч Ж.А ийн өмгөөлөгч Ц.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: Ж.А  нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин зүйлчлэлийн хувьд 3 зүйл ангийн аль нь ашигтай вэ гэдэг асуудал байгаа. Ж.А т холбогдох хэргийг Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар их хэмжээний хохирол учруулсан гэдгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.  2015 оны шинэ Эрүүгийн хуульд их хэмжээг 50 сая төгрөгөөс дээш байхаар хуульчилсан. Тэгэхээр Ж.А ийн үйлдсэн гэмт хэргийн хохирол их хэмжээнд хүрэхгүй. Хуучин эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэрэг гэж байгаагүй. Мал хулгайлах гэмт хэргийг 2017 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэн шинэ Эрүүгийн хуульд  шинээр гэмт хэрэгт тооцсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчлэхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон бол хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн эрүүгийн хуульд шинэ гэмт хэргийн шинж орж ирсэн байхад 2014 онд үйлдэгдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар олон тооны мал хулгайлсан гэж зүйлчилж болохгүй юм. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж өгнө үү,

Шүүгдэгч Д.Э н өмгөөлөгч Д.Данзандорж шүүхийн хэлэлцүүлэгт “…2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мал хулгайлах гэмт хэргийг шинээр үйлдсэн бол  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх ёстой. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийг энэ зүйл ангиар зүйлчлэхгүй. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй. Иймд Д.Э д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, Өршөөлийн хуулийг хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

Шүүгдэгч Л.Г ын өмгөөлөгч Б.Эрдэнэсувд шүүхийн хэлэлцүүлэгт: Г  нь гэм буруугийн хувьд маргадаггүй. Энэ хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэгдэж орж ирсэн. Хуучин хуулинд малын хулгай гэсэн зүйл анги байгаагүй. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт багтаж байсан. Шинэ Эрүүгийн хуулинд шинээр орж ирсэн гэж үзэх үндэслэлтэй. Шинэ хуулийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг бол олон тооны мал хулгайлсан бол гэж байгаа. Харин энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар хохирлын хэмжээгээр зүйлчлэгдсэн. Улсын яллагч олон тооны мал хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж байгаа, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т олон тооны мал хулгайлсан бол гэж байдаг. Иймд шүүгдэгч ашигтайгаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргажээ.

Мал хулгайлах гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйл “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн халдлагын зүйлд нь  багтаж байсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийг халдлагын зүйлээр нь ялгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн агуулгыг тодорхойлж “мал хулгайлах” гэмт хэрэг гэж хуульчилжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т “энэ хэргийн улмаас …их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд  шүүгдэгч Ж.А , Л.Г , Ш.Ц , Д.Э  нарын эрх зүйн байдал дээрдэж байх тул  2015 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, Архангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ж.А , Л.Г , Ш.Ц , Д.Э  нарт холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг   2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

Архангай аймгийн Прокуророос шүүгдэгч Д.М-г шүүгдэгч Ж.А , Ш.Ц , Д.Э  нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, машин механизм хэрэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т “бусдын эд хөрөнгийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг, машин механизм хэрэглэж үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээнийн хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр  … хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэрэг нь  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бусдын олон тооны мал хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 3-т зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т заасан гэмт хэрэг нь хүндэвтэр ангиллын хэрэгт хамаарч байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарахаар тус тус хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Д.М д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нийцүүлэн өөрчлөхөд шүүгдэгчид оногдуулах ял нь хүндэрсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Д.М д 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.А , Д.Э , Л.Г , Ш.Ц  нарыг бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.М-г урьдчилан тохиролцож бүлэглэн, олон тооны мал хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Л.Г  нь 2013 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар багийн нутаг "Хөөнгө" гэх газраас иргэн Д.Н, Д.Д нарын 22 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж 12980000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгтээ  Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14а шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 69 дугаар тогтоолоор Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14а шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Г ад холбогдох 201422000228 дугаартай хэргийг 201503000047 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэж мөрдөн байцаалт хийлгэхээр Архангай аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэж, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор /5хх-1106/ эрүүгийн 201503000047 дугаартай хэрэгт 201422000228 тоот хэргийг нэгтгэжээ.

                 Шүүгдэгч Ж.А , Л.Г , Д.Э  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, шүүгдэгч Ш.Ц , Д.М  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч Ж.А , Ш.Ц , Д.Э , Л.Г  нар нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд болон тэдний хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д зааснаар “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хамаарч байх тул шүүгдэгч Ж.А , Ш.Ц , Л.Г , Д.Э  нарт оногдуулсан хорих ялаас тус бүр 2 жилийн хорих ялыг хасч,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хамаарч байх тул шүүгдэгч Д.М д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А  нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 222 хоног, шүүгдэгч Ш.Ц  нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 26, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 32 хоног, шүүгдэгч Д.Э  нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 188 хоног тус тус цагдан хоригдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлон баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Г ын өмгөөлөгч Б.Эрдэнэсувд шүүхийн хэлэлцүүлэгт “…шүүгдэгч Л.Г  нь хохирогч В.Дүгэрсүрэн гуайн 39 адууны хэрэг дээр 4 сар цагдан хоригдсон, мөн Хөвсгөл аймагт хохирогч Д.Н, Д.Д нарын 22 тооны адуу хулгайлсан хэрэгтээ ял шийтгүүлээд биеэр 1 жил 4 сар 11 хоногийн ял эдэлсэн байдаг. Энд засарч хүмүүжээд авсан шагналын хоног орж ирсэн байгаа. Эдгээр хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцох ёстой гэж тайлбарлаж байгаа бөгөөд шүүгдэгч Л.Г  нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 292 хоног цагдан хоригдсон, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 219 хоногийн хорих ял эдэлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 131, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 131а, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 131б дугаартай захирамж, Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14а дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 5 дугаартай магадлал, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 8 дугаар захирамж /5хх-1166-1167, 1207, 1233, 6хх-1252, 1271, 2хх-349/, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжуудаар /2хх-318, 321, 326, 329, 3хх-566, 619, 735, 741/ тус тус тогтоогдож байна. Харин шүүгдэгч Л.Г ын хорих ял эдэлж байхдаа авсан шагналын хоногтой холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг дурьдлаа.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А , Д.Э , Л.Г  нарт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Ц ад 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Ж.А , Ш.Ц , Л.Г , Д.Э  нарт оногдуулсан хорих ялаас тус бүр 2 жилийн хорих ялыг хасч шүүгдэгч  Ж.А , Д.Э , Л.Г  нарын биечлэн эдлэх ялыг  6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ш.Ц ын биечлэн эдлэх ялыг 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

шүүгдэгч Ж.А ийн цагдан хоригдсон 222 хоног /7 сар 4 хоног/, шүүгдэгч Ш.Ц ын цагдан хоригдсон 32 хоног /1сар 2 хоног/, шүүгдэгч Д.Э н цагдан хоригдсон 188 /6 сар 2 хоног/ хоног, шүүгдэгч Л.Г ын цагдан хоригдсон 292 хоног /9 сар 7 хоног/, хорих ял эдэлсэн 219 хоног /7 сар 3 хоног/-ийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэлээ.  

Хавтаст хэрэгт хохирогч В.Д-н алдсан 39 тооны адуунд хийсэн үнэлгээ болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /1хх-13-15/, хохирогч Р.Ж гийн 23 тооны адуунд хийсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №84 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-66-67/, “Итгэлт эстимэйт” ХХК-ий 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №25 тоот “сартай хүрэн азарга, цоохор зүсмийн гоёлын бор морь”-нд хийсэн үнэлгээний тайлан /3хх-708/, “Итгэлт эстимэйт” ХХК-ий 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №01/07 тоот “сартай хүрэн азарга, цоохор зүсмийн гоёлын бор морь”-нд 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн үнэлгээний тайлан /6хх-1305/ авагджээ.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын үнэлгээний комисс нь хохирогч В.Д-н алдсан 39 тооны адуунд гаргасан үнэлгээг хэзээ гаргасан нь тодорхойгүй /он сар өдөргүй/,

Хохирогч Р.Ж гийн 23 тооны адуунд, хохирогч В.Д-н 39 тооны адуунд тус тус үнэлгээ тогтоосон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээнүүдийг хэрхэн тогтоосон болох нь тодорхойгүй,

мөн “сартай хүрэн азарга, цоохор зүсмийн гоёлын бор морь”-нд “Итгэлт эстимэйт” ХХК нь 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан байх тул  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээнүүд болон  “Итгэлт эстимэйт” ХХК-ий 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №25 тоот  үнэлгээний тайланг тус тус нотлох баримтаар үнэлсэнгүй.

Шүүхээс хохирогч В.Д, Д.Н  нарын алдсан 39 адууны хохирлыг тооцохдоо  хөрөнгийн үнэлгээчин А.Б-н 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №84 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-151/, “Итгэлт эстимэйт” ХХК-ий  2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5 үнэлгээчний бүрэлдэхүүнтэй гаргасан №01/07 тоот үнэлгээний тайлан /6хх-1305/, хохирогч Р.Ж , Л.Ж нарын хохирлыг тооцохдоо хөрөнгийн үнэлгээчин А.Б 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №126, 135 тоот хөрөнгийн үнэлгээний тайлангуудыг /1хх-161/ нотлох баримтаар тус тус үнэлж хохирлыг тооцож шийдвэрлэсэн болно.

Хохирогч Д.Н  В.Д нар нь 30 адууны үнэ болох 17250000 төгрөг, адуугаа эрж хайхад гарсан зардал болон өмгөөлөгчийн хөлс болох 2206350 төгрөг, алдсан адуунаас авах байсан төл, гарах байсан айраг цагаа, дэлний үнэ болох 31800000 төгрөг, нийт 51256350 төгрөг  нэхэмжилж байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан өмгөөлөгчийн хөлс болон адуугаа эрж хайсны зардлын 1882350 төгрөгийн хохирлын баримтыг шүүх үнэлээд 879900 төгрөгийн нэхэмжлэлийг,

Хохирогч  Р.Ж  нь 13 адууны үнэ болон адуугаа эрж хайсны зардалд нийт 13500000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд  хавтаст хэрэгт авагдсан  адуугаа эрж хайсны зардал болох 1875000 төгрөгийн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул 1875000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангаж шийдвэрлэлээ.

Харин хохирогч Д.Н , В.Дүгэрсүрэн нарын нэхэмжилсэн хохирлын баримтаас 2014.08.15-ны НИК ӨВ НХС 143200 төгрөг, ШТС 48 АРА 2014.03.08 24750 төгрөг, НИК дундад бүс 2014.04.06 41250 төгрөг, НИК дундад бүс 2015.05.23 136500 төгрөг, ШТС 21 АРА 2014.03.08, 2014.03.30 112700 төгрөг, ШТС 21 АРА 2014.004.08, 2014.04.04 24750 төгрөг, ШТС 48 АРА 2014.05.08, 2014.06.12 57750 төгрөг, ШТС 21 АРА 2014.03.02, 2014.04.01 8250 төгрөг /1хх-100-102/ гэсэн нийт 502450 төгрөгийн баримтууд нь тамгагүй, ямар тээврийн хэрэгсэлд авсан нь тодорхойгүй, гарын үсэггүй, он сар өдөр зөрүүтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн нотлох баримт нь хэрэгт авагдаагүй 32124000 төгрөгийн  нэхэмжлэлийг,

Хохирогч Р.Ж гийн нэхэмжилсэн нотлох баримт нь хэрэгт авагдаагүй 1645000 төгрөгийн нэхэмжлэлийг  тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Н , В.Дүгэрсүрэн, Р.Ж  нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын асуудлаар  дүгнэлт гаргах хэсэгт хохирогч Р.Ж  нь шүүгдэгч нараас алдсан адууныхаа үр шимийг нэхэмжилсэн бөгөөд хохирогчийн гаргасан нэхэмжлэлийг шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт гаргах хэсгээр шийдвэрлэх боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ”: 1.1.хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг тооцох санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан бөгөөд хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй учраас хохирогч Д.Н , В.Дүгэрсүрэн нарын нэхэмжилсэн өмгөөллийн хөлс болох 500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч В.Д нь  хулгайд алдсан 39 тооны адуу нь 23650000 төгрөгийн үнэтэй болох нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №84 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-151/, “Итгэлт эстимэйт” ХХК-ий  2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №01/07 тоот үнэлгээний тайлангаар /6хх-1305/,

Хохирогч Р.Ж гийн хулгайд алдсан 23 тооны адуу нь 13920000 төгрөгийн үнэтэй болох нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №126, 135 тоот хөрөнгийн үнэлгээний тайлангаар /1хх- /1хх-161/

Хохирогч Д.Н , В.Д нар нь  6400000 төгрөгийн үнэ бүхий 9 тооны адуу  буюу 1 азарга, 1 морь, 3 гүү, 1 даага, 1 унага, 1 шүдлэн, 1 байдас, сартай хүрэн азарга, цоохор морь зэргийг хүлээж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-43, 53, 4хх-857/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл/54-55/, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,

Хохирогч Р.Ж  нь 3940000 төгрөгийн үнэ бүхий 10 адуу буюу 1 соёолон, 3 шүдлэн байдас, 2 даага, 3 унага, 1 гүү зэргийг хүлээн авсан болох нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч О.Батбаярын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан тодорхойлолт /1хх-70/,  хохирогч Р.Ж гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр,

Хохирогч Л.Ж нь шүүгдэгч Д.М эс  хохиролд 480000 төгрөг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Жамбалгаравын хүсэлтээр /5хх-1015/,

Хохирогч Д.Н, Д.Д нар нь шүүгдэгч Л.Г аас хохиролд 7280000 төгрөг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх-1205/, хохирогч Д.Нямсүрэнгийн мэдүүлэг /5хх-1146/, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх-1189/, хохирол хүлээн авсан тухай тэмдэглэлээр /6хх-1266/ тус тус тогтоогдож байна.

Иймд хохирогч Д.Н , В.Д нарын  үлдсэн 30 адууны үнэ болох 17250000 төгрөг, адуугаа эрж хайсны зардал болох 879900 төгрөг, нийт 18129900 төгрөгийг  шүүгдэгч нарт тэнцүү хувааж, шүүгдэгч Ж.А , Д.Э , Л.Г  нараас  тус бүр 4532475 төгрөгийг гаргуулж  хохирогч Д.Н , В.Дүгэрсүрэн нарт,

Хохирогч Р.Ж гийн үлдсэн 13 адууны үнэ болох 9980000 төгрөг, адуугаа эрж хайсны зардал болох 18750000 төгрөг,  нийт 11855000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хувааж, шүүгдэгч Ж.А аас  2963750 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ж д тус тус олгож шийдвэрлэлээ.

Хохирогч Д.Н , В.Д нарт шүүгдэгч Ш.Ц  4532475 төгрөг, хохирогч Р.Ж д шүүгдэгч Ш.Ц  2963750 төгрөг, шүүгдэгч Д.Э  3100000 төгрөг, шүүгдэгч Д.М  2964000 төгрөг, шүүгдэгч Л.Г  нь  хохирогч Д.Н 7280000 төгрөг, хохирогч Д.Д 5700000 төгрөг, шүүгдэгч Ж.А  нь иргэний нэхэмжлэгч Х.Б 1000000 төгрөг, шүүгдэгч Д.М  нь хохирогч Г.Ж 480000 төгрөг тус тус төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлсөн баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Ц ыг хохирогч Д.Н , В.Д, Р.Ж  нарт, шүүгдэгч Д.Э , Д.М  нарыг хохирогч Р.Ж д, шүүгдэгч Л.Г ыг хохирогч Д.Н, Д.Дэлгэрбат нарт, шүүгдэгч Ж.А  нь иргэний нэхэмжлэгч Х.Ба, шүүгдэгч Д.М , Ш.Ц , Д.Э , Ж.А  нар нь  хохирогч Л.Жамбалгаравт төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч Д.М  нь бор хээр зүсмийн морийг, шүүгдэгч Д.Э  нь  хар хээр буюу халтар зүсмийн морийг тус тус ашигласан, 65-21 ХӨА улсын дугаартай УАЗ-315192 маркийн автомашиныг гэмт хэрэг үйлдэж олсон, эдгээр морь машин нь шүүгдэгч нарын өмчлөлийнх болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.М-н эзэмшлийн бор хээр морийг хурааж улсын төсөвт шилжүүлж,  шүүгдэгч Д.Э н эзэмшлийн хар хээр буюу халтар зүсмийн морь, 65-21 ХӨА улсын дугаартай УАЗ-315192 маркийн автомашиныг тус тус хохирогч Д.Н , В.Дүгэрсүрэн нарын хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг захиаг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э н өмчлөлийн 21-78 АРА улсын дугаартай УАЗ-469 маркийн, 65-21 ХӨА улсын дугаартай УАЗ-315192 маркийн автомашин, хар хээр буюу халтар зүсмийн морь зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн, шүүгдэгч Ш.Ц ын 28-11 АРХ улсын дугаартай “Тоёото Ланд круйзер 80” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн, 27-45 АРА улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашин, 4 тооны адуу, 3 тооны үхэр, 10 тооны хонь, 10 тооны ямаа битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн, шүүгдэгч Д.М-н бор хээр зүсмийн морь 1, хээр зүсмийн гүү 1, шар хээр гүү 1, бор хээр унага 1, шар хээр унага 1, бор хээр даага 1, бор даага 1 зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн, гэрч Магсарсүрэнгийн эзэмшлийн нас гүйцсэн хүрэн зүсмийн унагатай гүүг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн, гэрч Ц.Болд-Эрдэний эзэмшлийн хүрэн зүсмийн хязаалан байдсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн, гэрч Б.Бадамдоржийн эзэмшлийн бор хээр гүү, бор хээр охин унага, шарга үрээг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн, шүүгдэгч Л.Г ын 28-25 АРА улсын дугаартай УАЗ-31514 маркийн автомашин, 2 тооны хургатай хонь, 5 тооны шүдлэн хонь, 6 тооны эм хонь, 5 тооны ишгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.А , Ш.Ц , Д.Э , Л.Г  нарыг шүүх хуралдааны танхимаас суллаж,

Шүүгдэгч Ж.А , Л.Г , Ш.Ц , Д.Э , Д.М  нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.А , Л.Г , Ш.Ц , Д.Э , Д.М   нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36,6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.А , Ш.Ц , Д.Э , Л.Г  нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Аадай овгийн Ж.А , Халзангууд овгийн Л.Г , Боржгон овгийн Ш.Ц , Адуучин овгийн Д.Э  нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Мөндөл овгийн Д.М-г бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, бусдын олон тооны малыг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Архангай аймгийн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөндөл овгийн Доржийн М д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Адуучин овгийн Д.Э , Аадай овгийн Ж.А , Халзангууд овгийн Л.Г  нарыг тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Боржгон овгийн Ш.Ц ыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Ж.А , Д.Э , Л.Г  нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас тус тус 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ш.Ц ад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасч, шүүгдэгч Ж.А , Д.Э , Л.Г  нарын биечлэн эдлэх ялыг тус тус 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Ш.Ц ын биечлэн эдлэх ялыг 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А , Д.Э , Л.Г  нарын биечлэн эдлэх 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ш.Ц ын биечлэн эдлэх 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А ийн цагдан хоригдсон 222 хоногийг, шүүгдэгч Д.Э н цагдан хоригдсон 188 хоногийг, шүүгдэгч Л.Г ын цагдан хоригдсон 292 хоногийг, хорих ял эдэлсэн 219 хоногийг, шүүгдэгч Ш.Ц ын цагдан хоригдсон 32 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлиин 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.А , Л.Г , Д.Э  нараас тус бүр 4532475 төгрөг гаргуулж хохирогч Д.Н , В.Д нарт, шүүгдэгч Ж.А аас 2963750 төгрөг гаргуулж хохирогч Р.Ж д тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Н , В.Д нарын нэхэмжлэлээс 32626450 төгрөгийг, хохирогч Р.Ж гийн нэхэмжлэлээс 1645000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Н , В.Д нарын нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс болох 500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

9. Хохирогч Д.Н , В.Д нарт шүүгдэгч Л.Г  нь 1100000

төгрөгний үнэ бүхий азарга 1, 1200000 төгрөгний үнэ бүхий цоохор морь 1, шүүгдэгч
Ж.А  нь 3 гүү, 1 даага, 1 унага, 1 шүдлэн, 1 морийг буцааж өгсөн,
шүүгдэгч Ш.Ц  нь 4532500 төгрөгийг Д.Н , В.Дүгэрсүрэн нарт, хохирогч Р.Ж д шүүгдэгч Ш.Ц  нь 2963750 төгрөг, шүүгдэгч Д.М  нь 2.64000 төгрөг, шүүгдэгч Э  нь 3100000 төгрөг, шүүгдэгч Л.Г  нь хохирогч Д.Н 7280000 төгрөг, хохирогч Д.Д 5700000 төгрөг, шүүгдэгч Ж.А нь иргэний нэхэмжлэгч Х.Б 1000000 төгрөг, шүүгдэгч Д.М  нь хохирогч Л.Ж 1 адуу буюу 480000 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгч Д.Э , Д.М  нар нь хохирогч Р.Ж д, шүүгдэгч Ш.Ц  нь хохирогч Д.Н , В.Д, Р.Ж  нарт, шүүгдэгч Ж.А  нь иргэний нэхэмжлэгч Х.Б, шүүгдэгч Ж.А , Д.Э , Ш.Ц , Д.М  нар нь хохирогч Л.Ж, шүүгдэгч Л.Г  нь хохирогч Д.Н, Д.Д нарт тус тус төлөх төлбөргүй, хохирогч Д.Н, Д.Д нар нь шүүгдэгч Л.Г ад, хохирогч Р.Ж  нь шүүгдэгч Д.М д,  иргэний нэхэмжлэгч Х.Б нь шүүгдэгч Ж.А т тус тус гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.М-н эзэмшлийн бор хээр зүсмийн морийг хурааж улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Д.Э н эзэмшлийн хар хээр буюу халтар зүсмийн морь, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 65-21 ХӨА улсын дугаартай УАЗ 315192 маркийн автомашиныг хохирогч Д.Н , В.Д нарын хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг захиаг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт шүүгдэгч Д.Э н өмчлөлийн 21-78 АРА улсын дугаартай УАЗ 469, 65-21 ХӨА улсын дугаартай УАЗ-315192 маркийн автомашинуудыг, хар хээр буюу халтар зүсмийн морь зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн, шүүгдэгч Ш.Ц ын 28-11 АРХ улсын дугаартай “Тоёото Ланд круйзер 80” маркийн автомашиныг битүүмжилсэн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн, 27-45 АРА улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашин, 4 тооны адуу, 3 тооны үхэр, 10 тооны хонь, 10 тооны ямаа битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн, шүүгдэгч Д.М бор хээр зүсмийн морь, хээр зүсмийн гүү 1, шар хээр гүү 1, бор хээр унага 1, шар хээр унага 1, бор хээр даага 1, бор даага 1 зэргийг битүүмжилсэн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн, гэрч Д.М-н эзэмшлийн нас гүйцсэн хүрэн зүсмийн унагатай гүүг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн, гэрч Ц.Б-н эзэмшлийн хүрэн зүсмийн хязаалан байдсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн, гэрч Б.Б-н эзэмшлийн бор хээр гүү, бор хээр охин унага, шарга үрээг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн, шүүгдэгч Л.Г ын 28-25 АРА улсын дугаартай УАЗ-31514 маркийн автомашин, 2 тооны хургатай хонь, 5 тооны шүдлэн хонь, 6 тооны эм хонь, 5 тооны ишиг зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А , Д.Э , Л.Г , Ш.Ц  нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А , Д.Э , Л.Г , Ш.Ц , Д.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгзэрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний н эхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.А , Д.Э , Л.Г , Ш.Ц , Д.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Х.ОТГОНЖАРГАЛ

 

                                                  ШҮҮГЧИД                          М.МАНДАХБАЯР

 

                                                                                             Д.ЦЭЦЭГЭЭ