Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
Хэргийн индекс | 128/2024/0355/З |
Дугаар | 128/ШШ2024/0375 |
Огноо | 2024-04-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2024/0375
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.С******* дүгнэлттэй, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н******* холбогдох зөрчлийн хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч М.Н******* миний бие 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Г******* ХХК-д холбогдуулан 2402000031 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан заалтын дагуу 1,500,000 төгрөгийн торгууль, 47,093,400,0 төгрөгийн торгууль ноогдуулж шийдвэрлэсэн. Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаартай "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай" дүгнэлттэй танилцлаа. Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаартай "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай" дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.С******* дүгнэлттэй, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н******* холбогдох ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н*******ийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №0046378 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Г******* ХХК-ийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, нөхөн төлбөрийн 47,093,400 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах. шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н******* нь дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд бичгээр тайлбар өгчээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хуульд харшилсан нөхцөл байдал тогтоогдохгүй, хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н******* холбогдуулан гаргасан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.С******* Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н*******ийн ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н*******ийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №0046378 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Г******* ХХК-ийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, нөхөн төлбөрийн 47,093,400 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ