Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/03938

 

 

 

 

 

 

 

 

2024 09 25 182/ШШ2024/03938

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: ..... байрлах, Х нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..... тоот хаягт оршин суух, Б овогт Б.Н холбогдох

 

Гэрээний үүрэгт 6,495,501.76 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хбанкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Хбанкны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Хбанкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Б.Н-д олгосон чанаргүй зээл хамаарч байна.

Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.

1. Зээлдэгчид олгосон зээлийн тухайд: Зээлдэгч Б.Н /РД:00000000/ нь Хбанктай 2004 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр 001 дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэн авч ашигласан.

2. Зээл төлүүлэх ажиллагааны тухайд: Банкны эрх хүлээн авагчийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б.Н-ийн хаягийн тодорхойлолтыг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр авахад Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо доод салхитын 12 гудамж, 260 тоотод оршин суудаг нь тогтоогдсон тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

3. Зээлдэгчийн нийт өр төлбөрийн тухайд: Зээлдэгч Б.Н-ээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. Үндсэн зээлийн үлдэгдэл: 6,495,501,76 төгрөг; нийт:6,495,501.76 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлдэгч Б.Н-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 6,495,501.76 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,495,501.76 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 25-наас 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл буюу 12 сарын хугацаанд сар болгон 541,292 төгрөгөөр нэхэмжлэгч төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э, нөгөө талаас хариуцагч Б.Н нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Хбанк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б.Н-д холбогдуулан гэрээний үүрэгт 6,495,501.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд хүлээн зөвшөөрч, төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч. 2024 оны 10 дугаар сарын 25-наас 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл буюу 12 сарын хугацаанд сар болгон 541,292 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Х нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н-д холбогдох гэрээний үүрэгт 6,495,501.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд хүлээн зөвшөөрч, төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч. 2024 оны 10 дугаар сарын 25-наас 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл буюу 12 сарын хугацаанд сар болгон 541,292 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Хбанк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Х нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 118,878 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ