| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00804/И |
| Дугаар | 131/ШШ2024/00773 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2024/00773
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: ******* овгийн *******-*******гийн *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* овгийн *******ийн *******д холбогдох зээл 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Б.******* миний бие С.*******тэй хэлэлцэн тохирч, нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд 2 хоногийн хугацаатай 30,000,000 төгрөгийг зээлүүлсэн бөгөөд зээлээ буцааж төлөхдөө 35,000,000 төгрөг болгон төлөхөөр С.******* санал болгон зээлсэн.
С.******* нь өнөөдрийг хүртэл зээлээ барагдуулаагүй, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хойш холбоогүй болсон тул 35,000,000 төгрөгийг гаргуулж, өгнө үү.
2. Хариу тайлбарын агуулга: Б.*******ын нэхэмжилсэн 35,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Энэ талаар маргаан байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Б.*******ын зээл 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Б.*******ын нэхэмжлэлтэй С.*******д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч С.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******өөс 166,475 төгрөгийг, улсын орлогоос 166,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Б.*******ын зээл 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч С.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******өөс 166,475 төгрөгийг, улсын орлогоос 166,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ