Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/933

 

 

 

 

 

2022                9            22                                        2022/ДШМ/933                                   

 

Ц.Н-, Н.Х- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал, С.Мөнхтулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/888 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал, С.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Н-, Н.Х- нарт холбогдох 2102003110227 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Н-,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан;

 

2. Х-,

 Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн;

 

Шүүгдэгч Ц.Н- нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах төсгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа “...Н.Х-гийн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бэр болох О.Алтанжаргалыг үргэлжилсэн үйлдлээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн” гэх эрүүгийн ***** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус хэргийн яллагдагч Н.Х-гаас 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ж-ийн Хаан банк дахь ***** тоот дансыг ашиглан бэлнээр 800.000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч Н.Х- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, өөрт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Н-ид түүнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ж-ийн эзэмшлийн Хаан банк дахь ***** тоот дансыг ашиглан бэлнээр 800.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Х-гийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цэнгэлийн Н-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэм буруутайд,

шүүгдэгч Нямхүүгийн Х-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, шүүгдэгч Н.Х-гийн цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцон 450.000 төгрөгийг түүний эдлэх торгох ялаас хасаж, торгох ялын хэмжээг 3.550.000 /гурван сая таван зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-оос гэмт хэрэг үйлдэж олсон 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Ц.Н-ид авсан “хувийн баталгаа гаргах”, шүүгдэгч Н.Х-д авсан “Улаанбаатар хотоос гарахгүй байх”, “гэрч Д.Н-тай уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тодорхойлох хэсэгтээ хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаас дурдаж шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нотлогдож байна. Мөн “...Д.Н- гэрчээр 4 удаа мэдүүлэг өгөхдөө мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн буюу цаг хугацаа газрыг тодорхой заан болсон үйл баримтыг тодорхой мэдүүлсэн, ...шүүхээс насанд хүрээгүй гэрчийн урьд өгсөн мэдүүлгээ санахгүй байна гэсэн нь түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой эсэх, эсхүл мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа эсэх, бусдын нөлөөнд орсон эсэхийг тодруулахаар нэмэлт ажиллагаа хийлгэх гэснийг давж заалдах шатны шүүх шаардлагагүй гэж дүгнэсэн бөгөөд шүүхийн энэхүү прокурорт буцаасан үндэслэл нь насанд хүрээгүй гэрчийн урьд өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааг үгүйсгэх нөхцөл болохгүйг тэмдэглэж байна.” гэх зэргээр шийтгэх тогтоолд дурджээ. Дээрх шийтгэх тогтоолын агуулгыг ерөнхийд нь авч үзвэл хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар зөвхөн яллах талын үйл баримтад дүгнэлт хийж бичсэн нь тодорхой харагддаг. Гэрч Д.Н- нь тухайн цаг хугацаанд мөнгө өгсөн, авсан асуудлыг харсан, мэдсэн гэрч биш, уг үйл баримтын тухай шүүгдэгч Ц.Х- нь өөрт хамааралтай шалгагдаж буй асуудлын хүрээнд зохиомол байдлыг хэлж байсан гэх нөхцөл байдал нотлогддог. Тодруулбал, шүүгдэгч Ц.Н-ийн хувьд тухайн мөнгө авсан гэх нөхцөл байдалд байгаагүй, өөрийн мөрдөж байсан хэрэгт яллагдагчаар шалгагдаж байсан Ц.Х-гийн талд цагаатгах нотлох баримтыг цуглуулж, хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд мөрдөгчийн хэрэгсэхгүй болгох тухай саналыг прокурорт хүргүүлээгүй нөхцөл байдлаас харагддаг. Мөн шүүх тогтоолдоо насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын шаардлага хангаж байгаа тул үнэлж буй талаараа дүгнэсэн байна. Дээрх насанд хүрээгүй гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...зураг харах, бодит байдлаар харах хоёр өөр юм байна. Энэ хүнийг байсан гэж хэлж мэдэхгүй байна.” гэж шүүгч, прокурор, өмгөөлөгч нар асуухад маш тодорхой хариулсан, уг мэдүүлгийг авахдаа шүүгдэгч нарыг тусгаарлаж байгаад мэдүүлэг авсан, ямар нэгэн нөлөөнд орох нөхцөл байдлыг бүхэлд нь хязгаарласан. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй гэрчийн өгч буй мэдүүлэг нь маш тодорхой байсан бөгөөд түүний мэдүүлэг өгч буй байдалд сэтгэцийн ямар нэг өөрчлөлт байна гэж үзэх үндэслэл байгаагүй. Харин ч мөрдөн байцаалтын явцад биш, шүүх хуралдааны явцад биеэр таньж олуулах ажиллагаа явуулсан нь шударга ёсонд болоод үнэнд илүү нийцсэн, бодит байдлыг илүү тодорхой болгосон гэж үзэж байна. Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааны нэг болох таньж олуулах ажиллагааг анхнаасаа биеэр, бодит байдлаар, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн бол хэргийн нөхцөл байдал өөр байсан гэдэг нь шүүх хуралдааны явцад тодорхой болсон.

Харин ч шүүх хуралдаанд өгч буй мэдүүлэг нь шүүгдэгч нарт ашигтай нөхцөл байдлыг үүсгэсэн байхад мөрдөн байцаалтын шатанд таньж олуулах ажиллагаагаар явуулсан мэдүүлгийн явцыг шүүх үнэлж гэм буруутайд тооцож буй нь хууль зүйн үндэслэлгүй. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Н-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч С.Мөнхтулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх тодорхойлох хэсэгтээ хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаас дурдаж шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нотлогдож байна. Мөн “...Д.Н- гэрчээр 4 удаа мэдүүлэг өгөхдөө мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн буюу цаг хугацаа газрыг тодорхой заан болсон үйл баримтыг тодорхой мэдүүлсэн, ...шүүхээс насанд хүрээгүй гэрчийн урьд өгсөн мэдүүлгээ санахгүй байна гэсэн нь түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой эсэх, эсхүл мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа эсэх, бусдын нөлөөнд орсон эсэхийг тодруулахаар нэмэлт ажиллагаа хийлгэх гэснийг давж заалдах шатны шүүх шаардлагагүй гэж дүгнэсэн бөгөөд шүүхийн энэхүү прокурорт буцаасан үндэслэл нь насанд хүрээгүй гэрчийн урьд өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааг үгүйсгэх нөхцөл болохгүйг тэмдэглэж байна.” гэх зэргээр шийтгэх тогтоолд дурджээ.

Дээрх шийтгэх тогтоолын агуулгыг ерөнхийд нь авч үзвэл хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар зөвхөн яллах талын үйл баримтад дүгнэлт хийж бичсэн нь тодорхой харагддаг. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд гэрч Д.Н- нь тухайн цаг хугацаанд мөнгө өгсөн, авсан асуудлыг харсан, мэдсэн гэрч биш, уг үйл баримтын тухай шүүгдэгч н.Х- нь өөрт хамааралтай шалгагдаж буй асуудлын хүрээнд зохиомол байдлыг хэлж байсан гэх нөхцөл байдал нотлогддог. Тодруулбал шүүгдэгч Ц.Н-ийн хувьд тухайн мөнгө авсан гэх нөхцөл байдал дээр байгаагүй, өөрийн мөрдөж байсан хэрэгт яллагдагчаар шалгагдаж байсан Х-гийн талд цагаатгах нотлох баримтыг цуглуулж, хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд мөрдөгчийн хэрэгсэхгүй болгох тухай саналыг прокурорт хүргүүлээгүй нөхцөл байдлаас харагддаг. Мөн шүүх тогтоолдоо насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын шаардлага хангаж байгаа тул үнэлж буй талаараа дүгнэсэн байна. Дээрх насанд хүрээгүй гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “зураг харах, бодит байдлаар харах хоёр өөр юм байна. Энэ хүнийг байсан гэж хэлж мэдэхгүй байна." гэж шүүгч, прокурор, өмгөөлөгч нар асуухад маш тодорхой хариулсан, уг мэдүүлгийг авахдаа шүүгдэгч нарыг тусгаарлаж байгаад мэдүүлэг авсан, ямар нэгэн нөлөөнд орох нөхцөл байдлыг бүхэлд нь хязгаарласан. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй гэрчийн өгч буй мэдүүлэг нь маш тодорхой байсан бөгөөд түүний мэдүүлэг өгч буй байдалд сэтгэцийн ямар нэг өөрчлөлт байна гэж үзэх үндэслэл байгаагүй. Харин ч мөрдөн байцаалтын явцад биш, шүүх хуралдааны явцад биеэр таньж олуулах ажиллагаа явуулсан нь шударга ёсонд болоод үнэнд илүү нийцсэн, бодит байдлыг илүү тодорхой болгосон гэж үзэж байна. Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааны нэг болох таньж олуулах ажиллагааг анхнаасаа биеэр, бодит байдлаар, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн бол хэргийн нөхцөл байдал өөр байсан гэдэг нь шүүх хуралдааны явцад тодорхой болсон.

Харин ч шүүх хуралдаанд өгч буй мэдүүлэг нь шүүгдэгч нарт ашигтай нөхцөл байдлыг үүсгэсэн байхад мөрдөн байцаалтын шатанд таньж олуулах ажиллагаагаар явуулсан мэдүүлгийн явцыг шүүх үнэлж гэм буруутайд тооцож буй нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шүүгдэгч Ц.Н- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өмгөөлөгч нарынхаа гаргасан гомдлыг дэмжиж байна. Хэргийн материалтай танилцахад насанд хүрээгүй гэрч М-гийн мэдүүлэгт “масктай, цагдаагийн албан хаагчтай хамт ирсэн. Мөнгө шилжүүлсэн хүнийг хараад танихгүй. Нөгөө хүн нь шар царайтай хүн байсан” гэдэг. Хэрвээ зургаар таньж олуулах ажиллагаа хийж байгаа бол адилхан дүрэмт хувцастай, адилхан өндөртэй хүмүүс дундаас олуулах ажиллагааг хийсэн бол илүү үр дүнтэй болох байсан. ...”  гэв.

 

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...өмнө нь анхан шатны шүүхээс зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан нь эргэлзээтэй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Яагаад зургаар таньж олуулах ажиллагаа хийгдсэн бэ гэхээр тухайн үед насанд хүрээгүй гэрч М- Өмнөговь аймагт амьдарч байсан. Иймд мөрдөгчийн даалгавар бичиж Өмнөговь аймагт уг ажиллагааг явуулсан. Ажиллагааг дүрс бичлэгээр бэхжүүлж хэрэгт хавсаргасан. М- мэдүүлэхдээ “тухайн үед масктай, цагдаа хувцастай байсан болохыг тодорхой санаж байна. Мөнгө шилжүүлээд байгаа хүнийг тодорхой санахгүй байна. Мөнгө авсан хүн нь цагдаа бичигтэй хувцастай, маск зүүсэн хүн байсан” гэж тодорхой ярьдаг. Шүүх хуралдаанд оролцоод мэдүүлэхдээ мөн ч юм шиг, биш ч юм шиг эргэлзээтэй зүйлийг мэдүүлдэг. Гэхдээ энэ гэмт хэргийг зөвхөн насанд хүрээгүй гэрч М-гийн мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнээгүй. Энэ хэрэгт гэрч Д.Н- мэдүүлэг өгсөн. Уг хүн бол Н.Х-гийн эхнэр байсан бөгөөд анх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцохдоо “Н-ид Х- хахууль өгсөн” талаар мэдүүлдэг. Энэ хэрэгт Д.Н- нийт дөрвөн удаа мэдүүлэг өгсөн. Мэдүүлгүүд нь бусад баримтуудаар давхар нотлогддог. Ж- гэх гэрч мөн тодорхой мэдүүлэг өгч, уг мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Цаг хугацааны хувьд хахууль өгөх шаардлагагүй байсан гэж байна. Уг гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Н-, Н.Х- нарт холбогдох  хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал, С.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

 

Шүүгдэгч Ц.Н- нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах төсгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа Н.Х-д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус хэргийн яллагдагч Н.Х-гаас 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ж-ийн Хаан банк дахь ***** тоот дансыг ашиглан бэлнээр 800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг,

шүүгдэгч Н.Х- нь эрүүгийн ***** дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх үедээ өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрт нь холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Н-ид албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ж-ийн эзэмшлийн Хаан банк дахь ***** тоот дансыг ашиглан бэлнээр 800.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

гэрч Д.Н-ын “...би бэр Алтанжаргалыг зодсон, манай нөхөр Х- Алтанжаргалыг хүчиндсэн хэрэгт холбогдоод Сонгинохайрхан дүүргийн мөрдөгч Ц.Н- гэж хүн дээр шалгагдаж байсан. ...2021 оны 01 дүгээр сарын үед манай нөхөр Х- надад мөрдөгч Н- 2.000.000 төгрөг өгвөл хэргээс нь салгаад өгье гэж байна гэж хэлсэн. ...Х- өөрийн төрсөн дүү Б- луу мөнгөний хэрэг гараад байна, надад 1.000.000 төгрөг зээлээч гэсэн. Тэгээд Б- Х-гийн Хаан банкны *****дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ... орой 16-17 цагийн үед Н- миний ****** дугаарын утас руу залгаад Х-тай яръя гэсэн. Х- гарч яваад ойролцоогоор 30-40 орчим минут болоод буцаж орж ирэхдээ “Н- бас санаатай байна шүү, данс руугаа хийлгэхгүй, дэлгүүрийн авгайн данс руу хийлгэж, тэндээс мөнгөө авч байна, би түүнд 800.000 төгрөг өглөө, 200.000 төгрөг өгөхгүй аваад үлдлээ” гэж хэлээд 200.000 төгрөгийн миний Хаан банкны 5125073142 дугаарын данс руу шилжүүлж өгсөн. ...” /1хх 12-13,15-16,19-20, 22-23/,

гэрч Б.Ж-ийн “...2021 оны 02 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Тухайн үед цагдаагийн хар өнгийн, нурууны хэсэгтээ “police” гэсэн бичиглэлтэй хувцастай хүн, мөн хамт бараан өнгийн хувцастай залуу эхнэр М- бид хоёр дээр ирээд “данс руу чинь мөнгө мобайлдаад авахуулж болох уу” гэж хэлсэн. Эхнэр М- “тэг, тэг” гэж хэлээд цагдаагийн албан хаагчид миний ***** дугаартай дансыг хэлэхэд хамт явж байсан бараан өнгийн хувцастай залуу нь 800.000 төгрөгийг мобайлдаж хийсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо шиг санагдаж байна, Орбитын тойрог буюу Алтай захад байрлах Хаан банкны АТМ-ээс 800.000 төгрөгийг нь гаргаж өгсөн. Цагдаагийн албан хаагч мөнгийг авсан. ...Цагдаагийн албан хаагч болон нөгөө залуу хоёр мөнгөө авчихаад захын хойд талд зам хөндлөн гараад саарал өнгийн “Hyundai sonata 7” загварын тээврийн хэрэгсэлд суугаад яваад өгсөн. ...” 1хх 29-30/,

гэрч Л.М-гийн “...Орбитын тойрог дээр найз залуугийн хамт хоол ундны зүйл цуглуулах санаатай Алтай захын урд талд явж байхад хар хөх өнгийн цагдаа хувцастай ах, энгийн хувцастай ахын хамт ирээд “карт байгаа юу ахын дүү” гэхээр нь Б.Ж- байгаа гэж хэлсэн, энгийн хувцастай хүн нь хэлсэн шиг санаж байна. Тэгээд “ах нь данс руу чинь 800.000 төгрөг хийгээд авчихъя тэгэх үү” гэж хэлсэн. Энгийн хувцастай ах ***** дугаартай данс руу 800.000 төгрөг хийсэн. Б.Ж- намайг аваад өгчих гэхээр нь би картыг нь аваад Алтай зах дотор үүдний хэсэгт байрлах АТМ дээр очоод 800.000 төгрөгийг нь гаргаж өгсөн. Намайг мөнгө авах гээд АТМ рүү ороход энгийн хувцастай ах дагаж орсон, цагдаа хувцастай ах нь АТМ-ын үүдний хэсэгт зогсож байсан. Намайг мөнгө гаргаад энгийн хувцастай ахад өгөхөд тэндээ мөнгөө тоолоод нөгөө цагдаа хувцастай ах дээр очоод мөнгөө өгсөн чинь цагдаа хувцастай ах мөнгийг нь тоолоод 800.000 байна баярлалаа гэж хэлээд явсан. ...” /1хх 32-33/,

гэрч Н.Б-ын “...би Хаан банкинд **** дугаарын данс эзэмшдэг. ...Н.Х- ах надад малын тэжээл авна, мөнгөний хэрэг болоод байна, 1.000.000 төгрөг зээлээч, 2-3 хоногоос буцаагаад өгье, эсхүл намар идэшний үхэр энэ мөнгөндөө аваарай гэхээр нь би 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 38-39/,

гэрч Н.О-ийн “...*****улсын дугаартай “Sonata 7” загварын машиныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн цагдаа Ц.Н- гэдэг хүнд 2020 оны 4 дүгээр сард худалдсан. Машиныг худалдсан боловч нэр шилжүүлэхгүй явж байгаад 2021 оны 6 дугаар сарын үед нэр шилжүүлж өгсөн. ...” /1хх41/,

гэрч Т.С-ын “...одоогоос хэд хоногийн өмнө Х- над руу утсаар яриад “би Авлигатай тэмцэх газарт 800.000 төгрөг өгч, авсан асуудалд шалгагдаж байгаа, надаас энэ мөнгө авсан гээд мэдүүлэг өгчихөөрэй” гэж хэлсэн. ...Х- бид хоёр нэгэндээ 200, 300 мянган төгрөг зээлээд буцааж өгч байсан тохиолдол байгаа, түүнээс биш 800.000 төгрөг зээлээд буцааж авсан зүйл байхгүй. Өөрөө л утсаар тэгээд мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэж хэлж байсан. ...” /1хх43/ гэсэн мэдүүлгүүд,

 

2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Н.Х-гийн Хаан банкны ***** тоот данс руу ******* тоот данснаас 1.000.000 төгрөг шилжүүлж, үүний дараа ****** тоот данснаас ***** тоот данс руу 800.000 төгрөг, 5125073142 тоот данс руу 200.000 төгрөг тус тус шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 50, 56/,

2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б.Ж-ийн Хаан банкны ***** тоот данс руу **** тоот данснаас 800.000 төгрөгийг шилжүүлсний дараа зарлагадсан гэх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 72/,

2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Н.Б-ын Хаан банкны **** тоот данснаас ****** тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн гэх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 73/,

 “АТМ700 дугаартай АТМ нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбит хуучин эцэс Алтай худалдааны төвд байрладаг” гэх “Хаан” банкны 50/8397 дугаартай албан бичиг /2хх10/,

“...Ц.Н-ийн эзэмшилд *****улсын дугаартай “Hyundai sonata 7” загварын мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл байдаг. ...” гэх Тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх14-15/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ц.Н-, Н.Х- нар гэм буруутай эсэх, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Н.Х-гийн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу эрүүгийн ***** дугаартай хэргээс өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар тухайн үед уг хэргийг шалгаж байсан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Ц.Н-ид 800.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Н-ийн Н.Х-гийн ашиг сонирхлын үүднээс түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хянах хугацаандаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 800.000 төгрөгийн хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъектыг “Нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно.

 

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “Төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг, 13 дугаар зүйлийн 13.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн”-г төрийн тусгай албан тушаалд хамааруулахаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.Н-ийн хувьд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчөөр ажиллаж байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэргийн субъектын шинжийг хангасан гэж үзнэ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Н-, Н.Х- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Ц.Н-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр, Н.Х-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

Шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал, С.Мөнхтулга нар “...гэрч Д.Н- тухайн цаг хугацаанд мөнгө өгсөн, авсан үйлдлийг хараагүй, ...насанд хүрээгүй гэрчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, шүүх хуралдаанд хэлсэн зүйл нь шүүгдэгч нарт ашигтай байх тул Ц.Н-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Төрийн албаны үйлчилгээ нь тухайн албан тушаалд хэн байхаас үл хамаарч хүн, хуулийн этгээдэд тэгш, шударга, хууль ёсны дагуу хүрч байх ёстой байдаг тул ажиллагааны явцад хууль ёсоор эдлэх эрх, хүлээх хариуцлагыг хэн нэгнээс давуу байдлаар олгох, улмаар эд хөрөнгө, үйлчилгээ олж авсан нь энэ гэмт хэргийн шинжийг хангана.

 

   Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн хор уршиг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдагт оршдог.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаж үзэхэд, шүүгдэгч Ц.Н- нь албаны чиг үүргийн хувьд Н.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянах хугацаандаа түүнтэй утсаар холбогдож, улмаар хувийн харилцаа тогтоон бэлнээр 800.000 төгрөг авсан, Н.Х- нь өөрт холбогдох хэргийг хаалгах, хэрэгсэхгүй болгох зорилгоор уг хэргийг шалгаж байсан мөрдөгч Ц.Н-ид 800.000 төгрөгийг бэлнээр өгсөн байдал нь тэдний хооронд ашиг сонирхлын нэгдэл байсныг илэрхийлж байна.

 

Д.Н- гэрчээр дөрвөн удаа мэдүүлэг өгөхдөө мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн буюу цаг хугацаа, газрыг тодорхой заан болсон үйл баримтыг тодорхой мэдүүлсэн, түүний мэдүүлгийн эх сурвалж нь бусад гэрч нарын мэдүүлэг, холбогдох бусад баримтаар давхар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг зориуд бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэрч Д.Н-ын Н.Х-г 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ц.Н- байцаагчтай утсаар ярьсан, улмаар төрсөн дүү Н.Б-аас 1.000.000 төгрөг дансаар шилжүүлж авсан, уг мөнгөнөөс 800.000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан авч Ц.Н-ид өгсөн, үлдэх 200.000 төгрөгийг гэрч Д.н-ын өөрийнх нь данс руу шилжүүлсэн гэсэн нь дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Насанд хүрээгүй гэрч Л.М- нь 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн таньж олуулах ажиллагаагаар шүүгдэгч Ц.Н-ийг зургаар шууд таньж олсон, энэхүү ажиллагааг дүрс бичлэгээр бэхжүүлжээ. Тэрээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд таньж олуулах ажиллагаанд хэний ч заавар, нөлөөлөлгүйгээр 1-5 гэсэн дугаарласан зураг дундаас тухайн цагдаа хувцастай хүнийг 2 дугаартай хүн гэж таньснаа илэрхийлсэн, мөн хурлын танхимд наад талд сууж байгаа хүн /Ц.Н-ийг/ зургаар таньсан хүнтэй төстэй харагдаад байна, гэхдээ махлагдуу, өндөр байсан санагдаж байна гэж мэдүүлэн, болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа шалтгаанаа өөрийн эрүүл мэндийн байдалтай холбоотой, юмыг амархан мартдаг болсон, эм уудаг болсон гэх зэргээр тайлбарлажээ.

Түүнчлэн гэрч Б.Ж- “...Цагдаагийн албан хаагч болон нөгөө залуу хоёр мөнгөө авчихаад захын хойд талд зам хөндлөн гараад саарал өнгийн “Huyndai Sonata 7” загварын тээврийн хэрэгсэлд суугаад явсан...” гэж мэдүүлсэн бөгөөд Тээврийн хэрэгслийн лавлагаагаар Ц.Н-ийн эзэмшилд *****улсын дугаартай “Huyndai Sonata 7” загварын мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл байдаг нь тогтоогдсон байна.

 

Эдгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал, С.Мөнхтулга нарын “...Ц.Н-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  цагаатгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/888 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал, С.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэгдсэн Үндэстний Байгууллага /цаашид НҮБ гэх/-ын Ерөнхий Ассамблей Авлигын эсрэг конвенцийг 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан бөгөөд Монгол Улс тус конвенцид 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэгдэн орж, 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Ингэснээр манай улс тухайн олон улсын гэрээг даган мөрдөх, түүний хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт тавих үүргийг олон улсын өмнө албан ёсоор хүлээж, улмаар авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Авлигын эсрэг хуулийг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус тус баталсан.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 3 дугаар зүйл /Конвенцийн хамрах хүрээ/-ийн 2 дахь хэсэгт “Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгод, энэхүү конвенцид заасан гэмт хэрэг нь энд өөрөөр заагаагүй бол эцсийн дүндээ нийтийн эд хөрөнгөд хохирол буюу гэм хор учруулсан байх албагүй.” гэж, 15 дугаар зүйл /Үндэсний төрийн албан тушаалтны хахуульдах/-д “...төрийн албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь аливаа үйлдэл хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох, төрийн албан тушаалтан өөрийн албан үүргийг хэрэгжүүлэх явцад аливаа үйлдэл хийх эсхүл хийхгүйн тулд өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг шаардаж хясан боогдуулах эсхүл давуу тал авах үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна.” гэж тусгасан.

            Тус конвенцийн дагуу авлигын гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан гэдгийг манай улс үндэсний хууль тогтоомж болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн хувьд хууль тогтоогч хор уршиг заавал учирсан байхыг шууд хуульчлан тодорхойлолгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамааруулсан.

            Ингэхдээ тухайн зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж, 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжүүдийг тодорхойлсон.