| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00803/И |
| Дугаар | 131/ШШ2024/00745 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 131/ШШ2024/00745
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ******* овгийн *******ийн *******д холбогдох
Зээлийн гэрээний үндсэн үүрэг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох нийт 10,950,209.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч Ц.******* нь ******* банкны Баянхонгор салбарын харьяа Хонгор тооцооны төвөөс 2021 оны 08-р сарын 31-ний өдрийн 150 тоот гэрээгээр 10,000,000 төгрөгийг жилийн бэлэн гүйлгээний хүү 28,8 хувь, жилийн бэлэн бус гүйлгээний хүү 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч Ц.******* нь дээрх 150 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт 1,2 дэх зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон үндсэн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлөөгүй дутуу төлөөгүй дутуу төлж, хүүний төлбөр 373 хоног хугацаа хэтэрсэн байна.
Иймд Зээлийн гэрээний үндсэн үүрэг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10,950,209 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү.
2. Хариу тайлбарын агуулга: ******* овогтой ******* миний бие нь ******* банкнаас авсан кредит картын 10,950,209.64 төгрөгийг 2024 оны 11 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаа үүгээр мэдэгдэж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч ******* банк ХХК -ийн Зээлийн гэрээний үндсэн үүрэг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10,950,209.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.*******д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,154 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас 95,077 төгрөгийг, улсын орлогоос 95,077 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн Зээлийн гэрээний үндсэн үүрэг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10,950,209.64 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,154 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас 95,077 төгрөгийг, улсын орлогоос 95,077 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ