| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2017/0630/Э |
| Дугаар | 554 |
| Огноо | 2017-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 554
| Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, Улсын яллагч А.Мөнхзул, Хохирогч Б.Д, Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, "... ххк- д бетон зуурмаг бэлтгэгч ажилтай,ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо ... тоотод оршин суудаг, бие эрүүл, ухаан бүрэн ... дугаарын регистртэй, Б овогтой Пийн Бд холбогдох 1708000890050 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч П.Б нь нь 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ... тоотод байх гэрийнхээ хашааны гадаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, иргэн Б.Дын толгой, нүүр, нуруу тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. |
| Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад |
| ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгсөн. Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв юм. Нэмж ярих зүйлгүй байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Д мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр би гэртээ байж байхад эгчийн баз Өнөрөө яриад "та намайг хулгайч гэсэн байна” гэхээр нь би тэгэж хэлээгүй, очоод уулзая гэж хэлээд Быд очсон. Б гэрээсээ гарч ирээд юу ч хэлэлгүй нүүрэнд цохьсон, би зөрүүлээд хоёр цохьсон, намайг доороо хийж газар унагааж дээрээс дэвссэн, тэгтэл манай охин ирээд Б яваад өгсөн. Цээжний зураг авахуулсан, эм тариа хэрэглэсэн, мөн хүнд ажил хийж өгнө гээд 1 сая төгрөг авсан байсан. Би зодуулснаас болоод ажлаа хийж чадаагүй тул авсан байсан 1.000.000 төгрөгнөөс 850.000 төгрөгийг нь буцаан төлсөн, би одоо 1.250.000 төгрөгийг нэхэмжилнэ. Биеийн байдал гайгүй болсон, хааяа толгой л өвддөг гэв. 1708000890050 дугаартай хэргээс: Хохирогч Б.Д мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 сарын 02-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим намайг гэртээ байж байхад 80642030 гэсэн дугаарын утаснаас Өнөрөө гэх залуу залган "та намайг яагаад Орхоогийн өмд гутлыг хулгай хийсэн гэж хэлдэг юм бэ” гэхээр нь би тэгж хэлээгүй гэж хэлээд утсаа салгаад би Орхоогийн гэрийн гадаа очоод хашааных нь хаалгыг тогшоод Б гарч ирээд яах гэж байгаа юм бэ гэж асуухаар нь Өнөрөөг чиний юмыг хулгайлсан гэж хэлээгүй гэж хэлэхэд үгийн зөрөөгүй намайг цохин унагаж дээрээс 2-3 удаа дэвсэн. Нүүр ам руу маш олон удаа цохьсон. Тэгтэл миний охин Даариймаа ирж салгасан. Орхон болон эхнэр нь миний охин руу хулгайч, танай бүх юм хулгайн юм гэж хэл амаар доромжилсон. Өнөрөө хашаандаа байшин барьж байхдаа намайг гуйж дээврийн ажлаа хийлгүүлсэн. Орхон нь Өнөрөөд "чи яагаад манай юмыг хулгайлсан юм бэ, танай байшингийн дээврийг хийсэн ах хэлсэн” гэж хэлсэн байсан. Толгой, нуруу их |
| өвдөж байна, баруун зүүн хацар дээр шалбарсан. Маш их гомдолтой байна ...гэжээ. /хх- 10-14/, Гэрч Д.Даариймаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...2017 оны 07 сарын 02-ны өдөр аавынхаа гэрт цэвэрлэгээ хийж байсан. Аав тухайн үед утсаар яриад би тэгж хэлээгүй ш дээ гээд хашаанаас гараад явсан. Удаа ч үгүй хашааны гадаа хүн яая гээд чанга орилоод байхаар нь гараад харсан чинь нэг хүүхэн гараа элгэндээ тэврээд зогсчихсон, нэг залуу хараад зогсож байсан. Хажууд нь нэг 30 орчим насны залуу аавыг газар унагаан нуруу руу нь дэвсээд зогсож байсан. Аавын хувцас нь шороо болсон, нүүр нь цус болсон, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Би гүйж очоод "та нар яагаад аав шигээ хүн зодож байгаа юм, аавыг зодохоо болиоч” гээд очсон. Тэгсэн чинь наадах чинь хүүхэдгүй ш дэз гэснээ зодож байсан залуу нь "танай аав чинь хулгайч ш дээ, танай гэрийн бүх юм хулгайн юм гичий минь, танай аав цагдаад бүртгэлтэй хулгайч гэснээ танай аав чинь согтуу хашааны гадаа зодуулсан байж байсан” гэж хэлсэн. 30 орчим насны дундаж биетэй бага зэрэг гэдэстэй дундаж өндөртэй залуу байсан. Эхнэр нь түүнийг Орхоо гэж дууудаад байсан...гэжээ. /хх-17/, Гэрч С.Шүрэнцацрал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг болсон гэх 2017 оны 07 сарын 02-ны өдөр би...гэртээ байж байсан чинь манай хашааны хаалгыг хүн нүдсэн Тэгэхээр нь би гараад хэн бэ гэсэн чинь эрэгтэй хүн Бат- Орхонг дуудчих гэсэн. Тэгээд манай нөхөр хашааны хаалга онгойлгосон чинь нэг хүн үгийн зөрөөгүй манай нөхрийн нүүр рүү цохьсон чинь манай нөхөр хаалгаар гараад явахаар нь би араас нь гарсан чинь заамдалцаад зогсож байсан. Би нөхрөө Дыг цохиж байхыг хараагүй. Манай нөхөр ярихдаа "би хоёр удаа цохьсон” гэж хэлж байсан.гэжээ. /хх-25-26/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 18620 тоот актын дүгнэлтэнд:
|
|
Шүүгдэгч П.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-84/, хохирогчийн өргөдөл /хх-3-5/, шүүгдэгч П.Бы сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №8620 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Бы гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч П.Б нь 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ... тоотод байх гэрийнхээ хашааны гадаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, иргэн Б.Дын толгой, нүүр, нуруун тус газар нь цохиж, тархи доргилт, зүүн 7-р хавирганы мөгөөрслөг хэсгийн хугарал, баруун хацар, баруун нүдний гадна булангийн зулгаралт, зүүн хацрын цус хуралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн тохойн үений зулгаралт, цээжний зүүн‘талын зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд зүүн 4-р шүдний сулрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь хохирогч Б.Дын “...Б...үгийн зөрөөгүй намайг цохин унагаж дээрээс 2-3 удаа дэвссэн. Нүүр ам руу маш олон удаа цохьсон...” гэх /хх-10-14/, -гэрч Д.Даариймаагийн “...30 орчим насны залуу аавыг газар унагаан нуруу руу нь дэвсээд зогсож байсан. Аавын хувцас нь шороо болсон, нүүр нь цус болсон, амнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэх /хх-17/, -гэрч С.Шүрэнцацралын ”...эрэгтэй хүн Бг дуудчих гэсэн. Тэгээд манай |
| нөхөр хашааны хаалга онгойлгосон чинь нэг хүн үгийн зөрөөгүй манай нөхрийн нүүр рүү цохьсон чинь манай нөхөр хаалгаар гараад явахаар нь би араас нь гарсан чинь заамдалцаад зогсож байсан...Манай нөхөр ярихдаа "би хоёр удаа цохьсон” гэж хэлж байсан.. .гэх /хх-25-26/, -шүүх эмнэлгийн шинжээчийн №8652 тоот дүгнэлт /хх-35/, шүүгдэгч П.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-84/, хохирогч Б.Дын өргөдөл /хх-3-5/, шүүгдэгч П.Бы сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Бы гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Дын өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардалд буюу хор уршигт шүүгдэгч П.Боос 1.250.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэлтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй тул эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй байна. Хавтас хэрэгт хохирогч Б.Доржзагдалын шүүх эмнэлэгт үзүүлэхдээ төлсөн 8000 төгрөгийн баримт авагдсан байх тул энэ мөнгийг шүүгдэгч П.Бат- Орхоноос нөхөн гаргуулан хохирогч Б.Доржзагдалд олгох нь зүйтэй байх бөгөөд хохирогч нь өөрт учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч П.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм |
| буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч П.Бат- Орхонд дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч П.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ. Шүүгдэгч П.Б цагдан хоригдоогүй болно. Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар: Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч П.Бы тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх шүүгдэгч Т.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай гийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахдаа шүүх хуралдаанд олцсон улсын яллагчаас шүүгдэгч П.Бг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн
|
|
| ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ |
| Ц.ОЮУНЧИМЭГ |