| 2024 10 01 | 184/ШШ2024/04888 | | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ************, 3 дугаар хороо, *** дугаар хороолол, Их тойруу гудамж, *** дугаар байрны *** тоот хаягт оршин суух, Жалайр овогт ************гийн ************ /РД:************/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, ***** тоот хаягт байрлах, ************ ХХК /РД:****/-д холбогдох Сонгинохайрхан дүүрэг, ************, 21 дүгээр хороололд байршилтай 240 айлын, 16 давхар, ************ байрны 11 дүгээр давхрын ************ тоот, 64.65 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Очир нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч ************ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ...Миний бие "************" ХХК- тай анх 2014.12.23-ны өдөр В-11/************ тоот "Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулж, Сонгинохайрхан дүүргийн ************, 21 дүгээр хороололд байршилтай, 240 айлын, 16 давхар, ************ байрны 11 дүгээр давхрын ************ тоот, 64.65 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг захиалан бариулах буюу худалдаж авахаар захилга өгсөн. Ингэхдээ уг гэрээний 1.2-т зааснаар орон сууцны нэгжийн үнэ буюу 1 м.кв талбайн үнийг 1,100,000 төгрөг, нийт 71,115,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон ба төлбөрийг мөн гэрээний 4.2-т зааснаар гэрээг байгуулсан даруйд орон сууцны нийт үнийн дүнгийн 80 хувь буюу 56,892,000 төгрөгийг төлөх, хоёр дахь удаагийн төлбөрийг 2015.04.10-ны өдрийн дотор орон сууцны үнийн дүнгийн 10 хувь буюу 7,111,500 төгрөгийг төлөх, гуравдахь төлбөрийг барилгын ажил дуусч, түлхүүр гардуулахад үлдэх 10 хувийг төлөхөөр заасан бөгөөд мөн гэрээний 1.5-т зааснаар орон сууцны барилгыг 2014 оны 04 дүгээр улиралд багтаан барьж дуусган, ашиглалтад оруулах талаар заасан боловч уг орон сууцны барилгын ажил маш удаашралтай явж байснаа 2015 оны сүүл үеэс эхлэн тодорхойгүй шалтгаанаар бүр мөсөн зогсч, 2019 он хүртэл ямар ч барилгын ажил үргэлжлэхгүй хариуцах хүн нь ч олдохоо больсон. Гэвч нэхэмжлэгч миний зүгээс гэрээнд заасан төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн ба уг орон сууцанд захиалга өгсөн иргэд нэгдэж "Захиалагчдын нэгдсэн холбоо" ТББ-ыг байгуулан удааширч, үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллаж эхэлсний дүнд 2018 онд гэрээний төлбөрийн нөхцөл буюу гэрээний 1.2-т өөрчлөлтийг оруулан, орон сууцны 1 м2 талбайн үнийг 1,450,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон. Үүний дагуу миний захиалга өгсөн 64.65 м2 талбай бүхий орон сууцны маань нийт үнэ 93,742,500 төгрөг болж өсөж, өөрчлөлт орсон боловч миний бие энэхүү төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд урьд нь төлсөн байсан 64,003,500 төгрөг дээр нэмж 29,739,000 төгрөгийг 2021.07.28-ны өдөр төлсөн. Улмаар хариуцагчийн зүгээс уг орон сууцны барилгын ажлаа үргэлжлүүлэн дуусгаж, 2021.10.16-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан, миний бие биетээр орон сууцаа хүлээн авсан боловч тодорхойгүй шалтгаанаар одоог хүртэл орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг маань надад гаргаж олгохгүй, түүнд шаардагдах бичиг баримтуудыг надад өгөхгүй байна. Иймд "************" орон сууцны бичил хороолол төслийн хүрээнд барьсан Сонгинохайрхан дүүргийн ************, 21 дүгээр хороололд байршилтай, 240 айлын, 16 давхар, ************ байрны 11 дүгээр давхрын ************ тоот, 64.65 м2 талбай бүхий, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д. ************ийг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг ************ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг гаргаж олгохыг хариуцагчид даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ. 2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд. 2.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт Улсын тэмдэгтийн хураамж 697,000 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, гэрээний хавсралт гэрээ, Хасбанкны төлбөрийн баримт, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны орлогын мэдүүлэг, батламж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэр, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2-р хэлтсийн албан бичиг, итгэмжлэл. 2.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа. ҮНДЭСЛЭХ нь: 1. Нэхэмжлэгч Д. ************ээс хариуцагч ************ ХХК-нд холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, ************, 21 дүгээр хороололд байршилтай 240 айлын, 16 давхар, ************ байрны 11 дүгээр давхрын ************ тоот, 64.65 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, бичиг баримт гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв. 2. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тухайн орон сууцыг хариуцагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр төлбөрийг 100 хувь төлж шилжүүлэн авч эзэмшиж байгаа боловч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг хариуцагч тал гаргаж өгөхгүй байгаа тул орон сууцыг өмчлөх эрхтэй болохоо тогтоолгоно гэх агуулгаар тайлбарладаг. 3. Хариуцагч ************ ХХК-иас /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Тамир гэх 2024 оны 3 сарын 13-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа/ олгосон 2023 оны 12 сарын 20-ны өдрийн итгэмжлэлтэй, тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохыг тайлбарлаж, нэхэмжлэлийн хувийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гардуулан өгсөн, нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримтуудтай танилцуулсан байна. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа хариуцагч нь шүүхэд ирүүлэх үүрэгтэй хэдий ч хариуцагч талаас хариу тайлбараа болон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа, эсхүл эс зөвшөөрсөн үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийнхүү хуульд заасан хугацаанд шүүхэд ирж хариу тайлбараа өгөөгүй, шүүхээс дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Тодруулбал, хариуцагч ************ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материал, нотлох баримтуудтай танилцсан, 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 11 цаг 00 минутанд товлосон шүүх хуралдааны товыг мэдсэн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно. 5. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын баримтуудаас үзэхэд: 5.1. Нэхэмжлэгч ************, хариуцагч ************ ХХК нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр ************" орон сууцны бичил хороолол төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ************, 21 дүгээр хороололд байршилтай, 240 айлын, 16 давхар, ************ байрны 11 дүгээр давхрын ************ тоот, 64.65 м.кв талбай бүхий орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлж, захиалагч тал гэрээнд заасан 1 м2-ын үнийг 1,100,000 төгрөгөөр тооцон нийт 71,115.000 төгрөгийг төлөхөөр үүрэг хүлээж харилцан тохиролцсон. Мөн талууд 2018 онд Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээний хавсралт гэрээг байгуулж ...Сонгинохайрхан дүүргийн ************ 3/48 айлын орон сууцыг дахин төлөвлөж 240 айлын орон сууцыг бариулах захиалгын гэрээний гүйцэтгэл ажиллагаа удааширч, үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон, ************ ХХК, захиалагч нар болон Захиалагчдын нэгдсэн холбоо ТББ-тай хамтран тулгараад байгаа асуудлыг бодитойгоор хэлэлцэж кв.м-ийн үнэнд өөрчлөлт оруулж нэмэгдүүлэх арга хэмжээ зохион байгуулж барилгын ажлыг дуусгах, давхардлыг арилгах, орон сууцанд оруулах ажлыг хамтран зохион байгуулах зорилгоор байгуулахаар, орон сууцны 1 м2-ын үнийг 1,450,000 төгрөг болгон үндсэн гэрээнд өөрчлөлт оруулахаар, үлдэгдэл төлбөр 29,739,000 төгрөг төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. 5.2. Дээрх гэрээний зорилго, гол нөхцөлийн талаарх талуудын тохиролцсон байдал, нэхэмжлэгч баригдаж буй барилга буюу орон сууцнаас тодорхой давхар, өрөөний тоо, талбай бүхий орон сууцны үнийг төлж шилжүүлэн авах, хариуцагч нь тухайн орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээснээс үзэхэд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ-ний харилцаа үүсчээ. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлцлийн хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна. 5.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. 5.4. Харин хариуцагч ************ ХХК-ийн хувьд гэрээнд заасны дагуу худалдсан хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн хэдий ч ...өмчлөх эрхийг шилжүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой холбогдох бичиг баримтыг гаргаж өгөөгүйгээс гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн, татгалзсан тайлбар баримтыг шүүхэд ирүүлээгүй үндэслэлээр шүүх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй. 6. Учир нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгүүдэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох, үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй байхаар зохицуулсан. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар өмчлөгч өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч ************ийг Сонгинохайрхан дүүргийн ************, 21-р хороолол ************ байрны ************ тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох, холбогдох бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах нь үндэслэл бүхий гэж үзэв. 7. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд ************гийн ************ийг ************" орон сууцны бичил хороолол төслийн хүрээнд баригдсан Сонгинохайрхан дүүргийн ************, 21 дүгээр хороололд байршилтай, 240 айлын, 16 давхар, ************ байрны 11 дүгээр давхрын ************ тоот, 64.65 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 697,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 697,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 8. Шүүхийн энэ шийдвэрээр нэхэмжлэгч Д. ************, хариуцагч ************ ХХК нарын хооронд үүссэн гэрээний харилцаа, өмчлөх эрх шилжүүлэх, шилжүүлэн авах эрх, үүргийн хүрээнд ************ ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул ************ийг тухайн орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосон бөгөөд гуравдагч этгээдээс тухайн орон сууцны талаар маргаан үүсэхэд хамааралгүй болохыг тэмдэглэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, ************, 21 дүгээр хороололд байршилтай 240 айлын, ************ байрны ************ тоот орон сууцны өмчлөгчөөр Жалайр овогт ************гийн ************ /РД:************/-ийг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх, гаргаж өгөхийг хариуцагч ************ ХХК-д даалгасугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 697,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ************ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 697,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************т олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ | |