Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 133/ШШ2024/00401

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: *** аймгийн ***сумын *** баг *** тоотод оршин суух ***овгийн В.Д-ын нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Д нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би ***онд ***сумд төрсөн. 1972-1980 онд 8-р анги төгсөөд 3 жил ***сумын *** багт аав ээжтэйгээ мал маллаж байгаад 1986 онд цэрэгт ***сумаас явсан. Энэ хугацаанд 3 жил мал маллаж байсныг тогтоож өгнө үү. Тэтгэвэрт гарах гэсэн чинь жил хүрэхгүй байна. Цуг айл саахалт хамт амьдарч байсан хүмүүсийн тодорхойлолт хавсаргав. Мөн аав ээжтэйгээ нэг суурь болж мал туудаг байсан, тэр үеийн баярын бичиг, Сайшаалын үнэмлэх зэргийг хавсаргав гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь В.Д-ын ажилласан жил тогтоолгох талаар 2024 оны 09 сарын 18-ны өдөр өгсөн хүсэлтээ өөрийн хүсэлтээр буцаан татаж байна. Шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

В.Д-н нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М-ын ...Миний бие нь В.Д-ын ажилласан жил тогтоолгох талаар 2024 оны 09 сарын 18-ны өдөр өгсөн хүсэлтээ өөрийн хүсэлтээр буцаан татаж байна. Шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр нотлогдож байна.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаар тогтоолоор 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн "нэхэмжлэгч нэхэмжлэлээ... татан авч болно" гэдгийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан "нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан"-тай нэгэн адил ойлгоно. гэж заажээ.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч В.Д-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. В.Д-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч В.Д-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ