Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 465

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат д*******ж, тус шүүхийн шүүх хуралдааны “С” танхимд нээлттэй хийж, “Р*******” ХХК-иас гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч*******, Э.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ремет” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь ашигт малтмалын ашиглалтын МV-0******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч бөгөөд уг тусгай зөвшөөрлийг аливаа гуравдагч этгээдэд шилжүүлэх тухай хүсэлт, өргөдлийг АМГ-ын Кадастрын хэлтэс гаргаагүй болно.

Гэтэл АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-0******* тоот тусгай зөвшөөрлийг У*******ны хүсэлтийг үндэслэн "М*******" ХХК-д шилжүүлсэн хууль бус үйл ажиллагаа явагдсан болохыг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 6/1269 тоот албан бичгийг хүлээн аваад мэдэгдсэн.

Ийнхүү тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-0******* тоот тусгай зөвшөөрлийг "М*******" ХХК-д шилжүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэр нь тус компанийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг зөрчин, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйл, 52 дугаар зүйлийг тус тус зөрчин, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болсон байх тул компанийн зүгээс 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 03/132 тоот албан бичгээр АМГ-ын даргад "Кадастрын хэлтсийн даргын дээрх 98 дугаар хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах"-аар гомдол гаргасан. Харин АМГ-ын даргаас 2015 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 1/1697 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хууль бус хариу өглөө. Иймд бид ийнхүү шүүхэд хандаж байна.

Тодруулбал АМГ-ын кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд, хуулиар тогтоосон тусгай зөвшөөрөл шилжүүлэх журмыг зөрчин тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-0******* тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлсний улмаас тус компанийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх зөрчигдөж, ноцтой хохирч байна. 

Иймд АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын дээрх 98 дугаар хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Уг хууль бус 98 дугаар шийдвэр хүчингүй болсноор тус компанийн ашигт малтмалыг ашиглалтын МV-0******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрх сэргэх хууль зүйн ач холбогдолтой болно” гэв. 

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Р******* ХХК нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг Баян төмөртэй газарт орших ашигт малтмалын ашиглалтын МV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг 2009 оны 10  сарын 07-ны өдөр У*******тай "Зээлийн барьцааны гэрээ"/гэрээний дугаар-ЗБГ******* байгуулан барьцаалж, 4 367 000 еврогийн зээлийг 48 сарын хугацаатай зээлж авсан байна.

Ийнхүү МV-0******* тусгай зөвшөөрлийг барьцаалсныг Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 сарын 0.8-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр бүртгэсэн.

Дээрх барьцааны гэрээгээр “Р*******” ХХК нь У*******инд зээлийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд энэ үүргээ зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн У******* холбогдох хууль тогтоомжийн дагуу барьцааны зүйл/тусгай зөвшөөрөл/-ийг шилжүүлэн авах захиран зарцуулах эрхтэй болохыг талууд тохиролцсон байна.

3ээлийн гэрээний хугацаа дуусахад “Р*******” ХХК зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй, зээлийн төлбөрийн зөрчил үүсгэсэн бөгөөд энэ талаар У*******наас тус компанид 2013 оны 11 сарын 28-наас 2014 оны 12 сарын 23-ны хооронд 6 удаа албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан байна. Түүнчлэн гэрээний хугацаа дууссан боловч “Р*******” ХХК-ийн хүсэлтээр гэрээний үүрэг биелүүлэх хугацааг У******* тодорхой хугацаагаар сунгаж байсан бөгөөд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу барьцааны зүйл/МҮ-*******/-ийг гуравдагч этгээдэд худалдан борлуулж, өр төлбөрийг барагдуулах болохыг дээрх албан бичгүүдээр мэдэгдсэн байна.

“Р*******” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй тул У*******наас Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын МV-******* тусгай зөвшөөрлийг "М*******" ХХК-д шилжүүлэх тухай 2015 оны 01 сарын 28-ны өдрийн 1/497 албан тоотоор тус газарт хүсэлт гаргасан.

У*******ны хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 49-р зүйл, 52 дугаар зүйлийн 52.2-д заасны дагуу хянан үзэж, Кадастрьш хэлтсийн даргын 2015 оны 02 сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV-******* тоот тусгай зөвшеөрлийг "М*******" ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн.

Иймд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан "...тус компанийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг зөрчин, Ашигт малтмалын тухай хуулийн 49, 52 дугаар зүйлийг тус тус зөрчин, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр..." гэж үзэх үндэслэлгүй бөгөөд холбогдох хууль тогтоомжийг үндэслэн гаргасан захиргааны акт болох тул “Р*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр МV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг “Монголиан тангстен корпорэйшин” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

“У*******” ХХК-аас бусад этгээдэд шилжүүлсэн өргөдлийг хүлээж аваад Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан шаардлага хангаж байсан тул шийдвэрээ гаргасан.

 Иймд хууль зөрчсөн ямар нэгэн шаардлага харагдахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Монголиан тангстен корпорэйшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “"Монголиан Тангстен Корпорэйшн" ХХК нь У*******тай 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээ нь банкны зээлийн барьцааны бүртгэлд байгаа "Р*******" ХХК-ийн Өмнөговь аймгийн Мандал овоо сум Баян төмөртэй *******А тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, банк болон "Р*******" ХХК-ний хооронд байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг барагдуулах харилцааг зохицуулсан байдаг. "Монголиан Тангстен Корпорэйшн” ХХК нь гэрээгээр хүлээсэн "Р*******" ХХК-ийн зээлийн төлбөрийг бүрэн барагдуулсан ба Банк тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбогдох ажиллагааг Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйл "Тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлэх”-ийг үндэслэн мөн хуулийн 49 дүгээр зүйл "Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах”-д заасан бичиг баримтын бүрдүүлбэрийг ханган Ашигт малтмалын газар өргөдөл гаргасны үндсэн дээр "Монголиан Тангстен Корпорэйшн" ХХК-д дээрх *******А тоот тусгай зөвшөөрөл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр шилжсэн.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын хуулийн 52 дугаар зүйл, 49 дүгээр зүйлд зааснаар үндэслэл бүхий шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ. 

Гуравдагч этгээд “Монголиан тангстен корпорэйшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Монголиан тангстен корпорэйшин” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 шийдвэр байгаа. Үүнд “У*******” ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа “Р*******” ХХК-ийн эзэмшлийн 0*******А ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахыг зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор “У*******” ХХК-д хүсэлт гаргасан. 2015 оны 01 дүгээр сарын 29-ний 01/01 гэсэн хүсэлт байгаа. Мөн Ашигт малтмалын газарт 2015 оны 01дүгээр  сарын 29-ний өдрийн 01/02 тоот хүсэлт дээр гуравдагч этгээд буюу “Монголиан тангстен корпорэйшин” ХХК тухайн ашигт малтмалын лицензийг барьцааны зүйлийг шилжүүлэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл нь хэрэгт авагдсан нотлох баримтад байгаа учраас ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг хангаж байна гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд Ашигт малтмалын Кадастрийн хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий ”Ремет” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр нь сонгуулийн компанит ажилд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хуралдаанд оролцож болохгүй байх, шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүндэтгэн үзэх шалгаан биш гэж үзэн нэхэмжлэгчийн  шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийг шүүх хуралдаан дээр гаргасантай адил үзэж хэргийн оролцогчдын төлөөлөгч нарт уншиж танилцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг мөн “сонгуулийн компанит ажилд оролцож” байгаа гэж хойшлуулах хүсэлт гаргасныг  шүүх нэг удаа хүлээн авсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. “Ремет” ХХК нь 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 07/01 дугаар  албан бичгээр “У*******” ХХК-д зээл авах хүсэлт гаргасны дагуу 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3Г0002/091007 дугаартай Зээлийн гэрээ, ЗБГ0002/110607 дугаартай Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулсан байна.

 “Ремет” ХХК-иас 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн хэлтэст /хуучин нэрээр/ тусгай зөвшөөрлийг барьцаалахыг хүсч өргөдөл  гаргаж, холбогдох баримтуудын хамт хүргүүлсэн байна. Улмаар Геологи, уул уурхайн кадастрийн хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 316 дугаар  шийдвэрээр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь  Баян төмөртэй нэртэй 506,34 гектар талбай бүхий *******А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Ремет” ХХК “У*******” ХХК-д барьцаалсныг бүртгэж, тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээг хийсэн байна.  

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй”, 51.3-т “Тусгай зөвшөөрлийг барьцаалсан гэрээ энэ хуульд заасан шаардлагыг хангаж байвал төрийн захиргааны байгууллага түүнийг бүртгэж, уг бүртгэлд тусгай зөвшөөрлийн дугаар, эзэмшигч болон тусгай зөвшөөрөл барьцаалагчийн нэр, хаягийг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг барьцаалагчид хадгалуулна” гэж тус тус заажээ. 

Хуулийн зохицуулалт ёсоор “Ремет” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага “У*******”-тай байгуулж байгаа зээлийн гэрээний гүйцэтгэлийн баталгаа болгож компанийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрөл, эд хөрөнгийг барьцаанд тавих эрхийн хүрээнд барьцаалж буй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалах хүсэлт гаргасан тохиолдолд хариуцагч хянаж үзээд татгалзах үндэслэл байхгүй бол бүртгэн авч, зохих тэмдэглэгээг тусгай зөвшөөрлийн хавсралтанд хийх үүрэгтэй байна.

Нөгөө талаар “тусгай зөвшөөрөл дангаараа барьцааны зүйл болохгүй” гэх  хуулийн шаардлагын дагуу Liebherr 914 нэг ширхэг эксковатор мөн барьцааны зүйл болсон нь гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн 2016 оны 02 дугаар  сарын 23-ны өдрийн 16/02 дугаар  албан бичгээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч “Ремет” ХХК “У*******” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээний дагуу барьцааны зүйл болох *******А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалсныг хариуцагч бүртгэсэн нь хуулийн дагуу явагдсан байх бөгөөд энэхүү бүртгэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу маргааны зүйл байгаагүй болно.

Гурав. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Зээлийн гэрээ болон Зээлийн нэмэлт гэрээнүүдийн дагуу “Ремет” ХХК нь нийт 4,637,000 еврогийн зээл авсан бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар “Ремет” ХХК-ийн  барагдуулаагүй төлбөр нийт 5,633,370.11 евро байсан байна. 

“Ремет” ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж заасны дагуу “У*******” ХХК шаардах эрхээ хэрэгжүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “М*******” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”, “Төлбөр барагдуулах гэрээ”-г тус тус  байгуулжээ.

 Гэрээ ёсоор “М*******” ХХК нэхэмжлэгчийн биелүүлээгүй үүргийн гүйцэтгэл болох 5,633,370.11 еврогийн төлбөрийг барагдуулах “У*******” ХХК барьцааны зүйл болох  Өмнөговь аймаг, Мандал-Овоо сумын нутаг дахь  Баян төмөртэй нэртэй 506,34 гектар талбай бүхий *******А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон уурхайн тоног төхөөрөмж болох Liebherr 914 нэг ширхэг эксковаторийг шилжүүлэхээр тохиролцжээ.

Хариуцагч нь “У*******” ХХК болон “М*******” ХХК-ийн Ашигт малтмалын газарт гаргасан хүсэлт, тусгай зөвшөөрөл шилжүүлж авсны төлбөр, “У*******” ХХК-ийн Зээлийн хорооны хурлын шийдвэр, Зээлийн гэрээ болон Зээлийн нэмэлт гэрээнүүд, “М*******” ХХК  болон “У*******” ХХК-ийн “Төлбөр барагдуулах гэрээ, “Ремет” ХХК-д явуулсан зээлийн төлбөр барагдуулах мэдэгдлүүд зэрэг баримтуудыг хянан шалгаад маргаан бүхий захиргааны акт болох Кадастрийн хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар  шийдвэрээр “Ремет” ХХК-ийн эзэмшиж байсан MV-0******* ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “М*******” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.  

Шүүхээс тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн хариуцагчийн шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 52.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 52.1-д заасан баримт бичгийг хянаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг зөрчөөгүй, өөрийн бүрэн эрхийн хүрээнд, үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ. 

Учир нь, барьцаалуулагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас түүний өмнөөс гуравдагч этгээд үүргийн гүйцэтгэлийг хангасан тохиолдолд барьцаалагч нь барьцааны зүйл болох тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд шилжүүлэх талаар захиргаанд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд захиргаа нь хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ барьцаалуулагчаас зөвшөөрөл авах хуулийн шаардлага тавигдаагүй тул  нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр” гэх нэхэмжлэл нь үндэслэлгүй юм. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2-т заасныг тус тус баримтлан “Ремет” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Ашигт малтмалын газрын Кадастрийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ