Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2024/00414

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2024/00414

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *** аймгийн ***сумын ***багт оршин суух, *** овгийн Г.А-ийн хүсэлттэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч Г.А нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл *** сумын *** анги, ***хоршоо, *** хоршоонд эдийн засагч, түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсныг тогтоолгох тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *** овгийн Г.А миний бие 1968 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, ***настай. Би 1988 онд санхүү эдийн засгийн техникум төгсөөд ***сумын *** ангид эдийн засагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1991 онд эдийн засагчийн албан тушаал цомхотголд орж, түүхий эдийн эрхлэгчээр томилогдон ажиллаж 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түүхий эдийн эрхлэгч хийж байгаад сумын ***д санхүү тасгийн байцаагчаар томилогдон ажилласан юм. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ***сумын *** анги, *** хоршоо, ***хоршоонд эдийн засагч, түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-*** аймаг ***сумын ***ын хурлын ***захиргааны 1988 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн ***дугаар Комисс байгуулах тухай тухай захирамжийн архивын хуулбар,

-мөн ***захиргааны 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ***дугаар Комисс байгуулах тухай тухай захирамжийн архивын хуулбар,

-мөн ***захиргааны 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ***дугаар Комисс байгуулах тухай тухай захирамжийн архивын хуулбар,

-мөн ***захиргааны 1990 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаар Комисс байгуулах тухай тухай захирамжийн архивын хуулбар,

-мөн ***захиргааны 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ***дугаар Комисс байгуулах тухай тухай захирамжийн архивын хуулбар,

-*** аймгийн *** сумын *** хэрэглээний хоршооны ***ын 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ***дугаар Хоршооны ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тухай тушаал, түүний хавсралт /нотариатаар гэрчлүүлсэн/,

-*** аймгийн *** сумын ***-н эзний 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн *** дугаар Орон тоо баталж ажилчин авах тухай тухай тушаал, уг тушаалын *** дугаар хавсралт /нотариатаар гэрчлүүлсэн/,

-*** аймаг *** сумын *** захиргааны 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар Ажилд томилох тухай тухай захирамжийн архивын хуулбар,

-***аймаг ***сумын *** захиргааны 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар Комисс томилох тухай тухай захирамжийн архивын хуулбар,

-Г.А-ийн *** дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г.А-ийн Цалингийн карт-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Г.А нь 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл *** сумын *** анги, *** хоршоо, *** хоршоонд эдийн засагч, түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Г.А нь 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** ангид эдийн засагчаар, 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн ***сумын *** хоршоонд түүхий эдийн эрхлэгчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл *** аймгийн ***сумын *** хоршоонд түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь:

-*** аймаг ***сумын ***дын хурлын *** захиргааны 1988 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн *** дугаар *** ангид хийц загвар хуучирсан хувцасны үнэ хямдруулах комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд: ...гишүүдэд... Г.А /*** ангийн эдийн засагч/... гэх захирамж,

-мөн ***захиргааны 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ***дугаар ...*** ангийн түүхий эдийн эрхлэгч нарын ажил хүлээлцэх комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд: Комиссын даргад Г.А /эдийн засагч/... гэх захирамж,

-мөн ***захиргааны 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар ...*** ангийн түүхий эдийн эрхлэгчээр томилогдсон Л.Д-д ажил хүлээлгэж өгөх комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд: ... гишүүдэд: Г.А /***-ийн эдийн засагч/... гэх захирамж,

-мөн гүйцэтгэх захиргааны 1990 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар ...***-ний төвийн аж ахуйн эрхлэгч ... нарын хариуцаж буй эд хөрөнгөнд 1990 оны I улирлын тооллого хийх комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд: ...гишүүдэд: ... Г.А***... гэх захирамж,

-мөн *** захиргааны 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар ...*** хоршооны бэлэн хувцасны нярав Д.Б-ийн ажлыг шинээр томилогдсон нярав Н.Б-д хүлээлцэх комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд: ... гишүүдэд: ... Г.А /эдийн засагч/... гэх захирамж,

-*** аймгийн *** сумын *** -ний хоршооны даргын 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар ...1. *** аймгийн өмч хувьчлалын комиссын шийдвэр, сумын өмч хувьчлалын комиссын хяналтын үндсэн дээр тус сумын эд хэрэглээний хоршоо хувьд очин үйл ажиллагаагаа явуулах болсон тул хавсралтанд нэр дурдсан нийт ажилчдыг 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тус тусын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. 2. Хоршооны нийт ажиллагсдын Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж Хөдөлмөрийн дэвтрийг ***-н эзэн Д.Б-д хүлээлгэн өгсүгэй... гээд хавсралтанд ...Г.А түүхий эдийн эрхлэгч... гэх тушаал, хавсралт,

-*** аймгийн ***сумын ***-н эзний 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн *** дугаар ...*** сумын эд хэрэглээний хоршоог өмч хувьчлалын хуулийн дагуу ***-н эзэмшилд хувьчилж авсантай холбогдуулан... 2. Тус аж ахуйн ажилчин албан хаагчдыг 1992 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн *** хавсралтаар ажилд авч хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсүгэй... гээд *** дугаар хавсралтанд ...17. Түүхий эдийн эрхлэгч Г.А гэх тушаал хавсралт,

-*** аймаг *** сумын *** захиргааны 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар ...шинээр ажилд томилогдсон Л.С-д ... төгрөгийн цалин олгохыг ня-бо /Г.А/-д зөвшөөрсүгэй... гэх захирамж,

-*** аймаг *** сумын ***захиргааны 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар ...Монгол улсын *** сайдын 1992 оны *** тоот тушаалаар батлагдсан төрийн өмчийн төсөвт байгууллагын хөрөнгийн тооллого явуулж, дахин үнэлгээ хийж, үндсэн хөрөнгийг данснаас хасах, борлуулах тухай журмын дагуу тооллогын комиссыг доорх бүрэлдэхүүнтэй байгуулсугай. ...гишүүдэд Г.А санхүү тасгийн байцаагч... гэх захирамж,

-Г.Аийн *** дугаартай хөдөлмөрийн дэвтэрт ...1988 оны 09 сарын 01 өдөр *** сумын ***-д эдийн засагчаар томилов. 1992 оны 04 сарын 01 өдөр Өөр ажилд шилжих болсон тул ***-н эдийн засагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв... гэх бичилт хийгдэж, тамга тэмдэг дарагдсан,

-Г.А-ийн Цалингийн карт-нд 1992 оны 01, 02, 03 дугаар сарын цалингийн бичилт хийгдсэн байгаа зэргээр тогтоогдож байна.

4. Иймд *** овгийн Г.А-г 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** ангид эдийн засагчаар, 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** хоршоонд түүхий эдийн эрхлэгчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл *** аймгийн *** сумын *** хоршоонд түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн Г.А-г 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** ангид эдийн засагчаар, 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн*** сумын *** хоршоонд түүхий эдийн эрхлэгчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл *** аймгийн *** сумын *** хоршоонд түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН