| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00483/И |
| Дугаар | 133/ШШ2024/00423 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 133/ШШ2024/00423
| 2024 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 133/ШШ2024/00423 | Говь-Алтай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: *** аймгийн *** сумын ***-р баг, ***, *** гудамж *** тоотод оршин суух *** овгийн Б.Т, *** овгийн Б.Б нарт холбогдох
үндсэн зээл 5,968,530.06 төгрөг, хүү 794,697.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,853.60 төгрөг, нийт 6,807,081.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 5,968,530.06 төгрөг, хүү 794,697.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,853.60 төгрөг, нийт 6,807,081.18 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэгч *** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Т, Б.Б нар нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ***дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 14,000,000 /Арван дөрвөн сая/ төгрөгийг 365 хоногт 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай Өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Б.Т-ийн *** дахь ***тоот харилцах дансанд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 14,000,000 /Арван дөрвөн сая / төгрөгийг шилжүүлэн зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлэнд 8,031,469.94 төгрөг, зээлийн хүүд 2,727,799.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,712.78 төгрөг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан ***дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны хуваарьт өдрөөс хойш төлөөгүй ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 220 хоног хугацаа хэтрүүлээд байна. ***Банкны зүгээс зээл төлөх боломжоор хангаж хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б.Т, Б.Б нар нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан ***дугаартай зээлийн гэрээний 8.2.1 болон 8.2.9 заалтуудыг үндэслэн гэрээг цуцалж байгаа болно. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон талуудын хооронд байгуулагдсан *** дугаартай Барьцаат зээлийн гэрээг тус тус үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 11 -ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна.Үүнд: Төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 5,968,530.06 төгрөг, Зээлийн үндсэн хүү болох 794,697.52 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 43,853.60 төгрөг, Нийт 6,807,081.18 / Зургаан сая найман зуүн долоон мянга наян нэгэн төгрөг арван найман мөнгө/ -г хариуцагч Б.Т, Б.Б нараас гаргуулах. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.
3.Хариуцагч Б.Т, Б.Б нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** банкнаас нэхэмжилсэн төлөгдөөгүй нийт зээл 5,968,538.06, зээлийн үндсэн хүү 794,697.52, нэмэгдүүлсэн хүү 43,853.60 нийт 6,807,081.18 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ***нь хариуцагч Б.Т, Б.Б нарт холбогдуулан үндсэн зээл 5,968,530.06 төгрөг, хүү 794,697.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,853.60 төгрөг, нийт 6,807,081.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч Б.Т, Б.Б нар нь ...*** банкнаас нэхэмжилсэн төлөгдөөгүй нийт зээл 5,968,538.06, зээлийн үндсэн хүү 794,697.52, нэмэгдүүлсэн хүү 43,853.60 нийт 6,807,081.18 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 6,807,081.18 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,000 төгрөгнөөс 62,068.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Т, Б.Б нараас 61,931.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т, Б.Б нарт холбогдох үндсэн зээл 5,968,530.06 төгрөг, хүү 794,697.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,853.60 төгрөг, нийт 6,807,081.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Т, Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,000 төгрөгнөөс 62,068.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Т, Б.Б нараас 61,931.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН