Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2024/00427

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2024/00427

Говь-Алтай аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би

нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** багийн *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, *** овогтой Н.Н-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: *** аймгийн *** сумын *** багийн *** дугаар гудамж *** тоотод оршин суух, Я.Э-т холбогдох,

хууль бусаар эзэмшиж байгаа газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: газар чөлөөлүүлэх тухай.

 

2. Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Н миний бие *** аймгийн *** сумын төвд нэгж талбарын ***дугаар бүхий үйлчилгээний зориулалттай, 404.0 м.кв газрыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** тоот захирамжаар *** жилийн хугацаатай эзэмшиж байна. миний эзэмшлийн газар дээр Я.Э*** граш барьж хууль бусаар миний газар эзэмших эрхийг зөрчиж байна. Иймд миний эзэмшлийн газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Н.Н*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н овогтой Н миний бие нь анхан шатны шүүхэд өөрийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй граш барьсан Я.Э-ын грашийг буулгуулж, газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Я.Э бид 2 хоорондоо зөвшилцөж тохиролцсон тул нэхэмжлэлээ буцаах хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Н.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Э-т холбогдох газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Учир нь нэхэмжлэгч Н.Н нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн ... миний бие нь анхан шатны шүүхэд өөрийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй граш барьсан Я.Э-ын грашийг буулгуулж, газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Я.Э бид 2 хоорондоо зөвшилцөж тохиролцсон тул нэхэмжлэлээ буцаах хүсэлтэй байна гэх хүсэлтээр нотлогдож байна.

3. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар тогтоолоор 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн "нэхэмжлэгч нэхэмжлэлээ... татан авч болно" гэдгийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан "нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан"-тай нэгэн адил ойлгоно. гэж заасан.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 30,500 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Н.Н-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Н.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Э-т холбогдох газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 30,500 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Н.Н-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН