| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01019/И |
| Дугаар | 155/ШШ2016/00001 |
| Огноо | 2025-12-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2016/00001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Л.ТАжиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2015/01019/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр туслах малчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш 1978 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал цэрэгт явтлаа ажиллаж ирсэн юм. Иймд Л.Т миний Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Т нь миний төрсөн ах бөгөөд одоо Улаанбаатар хотод хувийн бизнес эрхэлдэг. Цэргээс халагдаж ирээд Холбоонд олон жил ажиллаж байгаад, хүнд нөхцлөөр тэтгэвэрт орсон юм. Л.Т урьд нь цэрэгт явахаасаа өмнө 4 дүгээр анги төгсөөд аав, ээжийн хамт мал маллаж байсан. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1975 оноос 1978 оны 05 сар хүртэл хурга, хуц хариулж байсан бөгөөд мал нядалгаа, өвс хадлан авах, чонын аванд явах, сургуулийн түлш бэлтгэх зэрэг ажилд дайчлагдан явж, цалин хөлс авч байсан ч бригадын тоо бүртгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж цалин хөлс олгож байсан баримтанд бичилт хийгдээгүй байна. Ажилгүй зогссон үе байхгүй. 1978 оны 05 дугаар сард цэрэгт явахдаа маллаж байсан малаа хүлээлгэж өгөөгүй болохоор түүний нэр дээр цалин бичигдсэн байсан. Иймд Л.Төртогтохын Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туслах малчин, хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Шүүх хүсэлтийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Л.Т Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд туслах малчин, хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Т-ын 1976 оны 01 дүгээр сараас 1977 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Х.Т-ийн ...Л.Т нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад хоньчноор 1976 оноос ажилласан. Тэгээд хоньчноор 1978 оны хаврын цэрэг татлага хүртэл ажилласанБи ч 1980 онд цэрэгт явсан. Намайг цэргээс 1983 онд халагдаж ирэхэд Л.Т нь Мөрөн суманд ажиллаж амьдарч байсан...Л.Т нь тасралтгүй ажиллаж байсан, бид нэг суурьт мал малладаг байсан юм... гэх мэдүүлэг, гэрч Б.Д-ийн ...Л.Т нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1976 оны 01 дүгээр сараас 1978 онд цэрэгт явах хүртлээ хонь маллаж байсан юм. Хонин суурьтайгаа Цагаанбургасны баруун эхэд байсан...тасралтгүй ажиллаж байсан, бид нэг суурьт мал малладаг байсан юм... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Харин Л.Т-ын Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд туслах малчин, хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Т-ын ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбаруудад 1977 оны 10 дугаар сараас 1978 оны 05 сар хүртэл хугацаанд авч байсан цалин хөлсний талаар бичилт байхгүй, гэрч Х.Т, Б.Д нарын өгсөн Л.Т нь 1978 онд цэрэгт явах хүртлээ хонь маллаж байсан гэх мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй тул үнэлээгүй болно.
Иймд Л.Т-ын Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд туслах малчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд туслах малчин, хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Л.Т-ын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Тус Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Л.Т-д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/883 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдсон тул хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан баримтыг үндэслэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Т-н Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд туслах малчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд туслах малчин, хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА