Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2026/00321

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 47, өөрийн байрны 02 тоотод байрлах, М.К хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Г-т холбогдох

Үйлчилгээний хэрэглээ болон модемын төлбөр, нийт 365.847 /гурван зуун жаран таван мянга найман зуун дөчин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч155/2016/00070/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.К хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 23164492 тоот гэрээ байгуулан ,,,,,,, дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн 30268894 тоот модем, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулан MF83M загварын модемыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан модемын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30.000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан модемын төлбөр, нийт 365.847 /гурван зуун жаран таван мянга найман зуун дөчин долоо/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч Б.Г  шүүхэд гаргасан тайлбартаа: Би М.К-ийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулсан, баримтыг хавсаргав гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б-ын Г нь 23164492 тоот гэрээтэй дараа төлбөрт үйлчилгээний төлбөр болох 23.700 төгрөгийг 2016 оны 01 сарын 11-ний өдөр, 30268894 тоот гэрээтэй модем төхөөрөмжийн төлбөр болох 342.250 төгрөгийг мөн 2016 оны 01 сарын 11-ний өдөр тус тус төлж барагдуулсан нь үнэн бөгөөд одоо М.К-тай тооцоогүй болохыг батлав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.К хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Г т холбогдуулан үйлчилгээний хэрэглээ болон модемын төлбөр, нийт 365.847 /гурван зуун жаран таван мянга найман зуун дөчин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тухай тайлбарыг зохигч 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Г  нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.К хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.625 төгрөгийн тал хувь болох 5.812 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Г аас 5.812 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.К хязгаарлагдмал хариуцлагатай компани үйлчилгээний хэрэглээний болон модемын төлбөр, нийт 365.847 /гурван зуун жаран таван мянга найман зуун дөчин долоо/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Г биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны Хөвсгөл салбарын 4901000149 тоот дансанд 201оны 12 дугаар сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.625 төгрөгөөс 5.812 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Г аас улсын тэмдэгтийн хураамж 5.812 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА