Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 556

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Ж.Гантулга /ҮД:1163/

Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн /ҮД:0234/

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбат /ҮД:0053/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт М-н М, Б овогт Тын М, Боржигон овогт Нгийн Б нарт холбогдох 2016260012840 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт М-н М /РД:.../

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг, ... тоотод бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Тын М /РД:.../.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, салхивч, агааржуулалтын тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “...” ХХК-д техникч ажилтай, ам бүл 3, эх, ахын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, ... тоотод бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ...  тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Нгийн Б /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг:Яллах талын нотлох баримтууд.

 

1.1.Хохирогч Троунг Ван Сон /TRUONG VAN SON/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын арын зам дагуу байрладаг Вьетнам засварын газар хамт ажилладаг Нгуен Нгок Тойны хамт ажлаа хийж байтал засварын газрын өрөөнд хүмүүс ярилцах чимээ гарсан. Би тухайн үед амралтын өрөөнд ганцаараа байсан. Ингээд амралтын өрөө рүү цайвар өнгийн костьюм өмссөн, хар сахалтай махлаг залуу /М/ орж ирээд намайг гараад ир гэхээр нь би өрөөнөөс гарахад хар өнгийн хувцастай туранхай өндөр залуу /Б/ хаалганы хажууд зогсож байсан. Өөр нэг хар өнгийн хувцастай арай махлаг залуу /М/ нь Нгуен Нгок Тойны хажууд зогсож байсан. Цайвар өнгийн костьюм өмссөн, хар сахалтай махлаг залуу манай найз Нгуен Нгок Тойныг гараараа нүүрэн тус газар нь цохиж зодоод байсан. Ингээд зодохоо болиод бид хоёрыг өвдгөөр маань өвдөглүүлж хагас суулгаад цайвар өнгийн костьюм өмссөн хар сахалтай махлаг залуу нь “Мөнгө байна уу, гаргаад ир” гэхээр нь халаасанд байсан 50,000 төгрөгийг би тэр залууд өгсөн. Уг залуу Нгуен Нгок Тойныг дахиж цохиж зодоод “Мөнгө байна уу” гэхэд Нгуен Нгок Тойн “мөнгө байхгүй” гэж хэлэхэд цайвар өнгийн костьюм өмссөн хар сахалтай махлаг залуу болон хар өнгийн хувцастай арай махлаг залуу хоёр бүлэглэн Нгуен Нгок Тойныг цохиж зодсон. Ингээд бид хоёрыг булан руу аваачаад хар өнгийн хувцастай арай махлаг залуу  намайг, цагаан өнгийн костюмтай хар сахалтай махлаг залуу Нгуен Нгок Тойныг дахиж зодож цохисон. Тэгээд цайвар өнгийн костюм өмссөн хар сахалтай махлаг залуу нь “Та нар сардаа 1,000,000 төгрөг өгөх ёстой шүү” гэж хэлээд явцгаасан. ...Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед би ганцаараа ажил дээрээ байхад өмнөх өдөр нь ирсэн гурван Монгол залуу дахиж ирсэн. Цайвар өнгийн костьюм өмссөн хар сахалтай залуу нь хувцсаа солиод хар өнгийн костьюм өмссөн байсан, харин нөгөө 2 залуу нь хар хувцастайгаа байсан. Хар өнгийн костьюм өмссөн хар сахалтай махлаг залуу  намайг зодоод “1,000,000 төгрөг байна уу? өг” гэхэд нь би “байхгүй” гэж хэлээд байж байтал миний гар утас дуугархад хар өнгийн костьюм өмссөн хар сахалтай махлаг залуу нь “чи утсаа өг, би маргааш ирнэ, мөнгөө өгвөл би утсыг чинь өгнө” гээд миний халаасыг ухаад өмсөж байсан куртикний гадна талын халаасанд байсан Ай фоне-5 эс маркын саарал өнгийн гар утсыг аваад явсан. ...цайвар өнгийн костьюм өмссөн залуу Нгуен Нгок Тойныг цохиж зодоод байсан. ...маргааш нь өмнөх өдрөө цайвар костьюм өмссөн байсан залуу миний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 18, 35-36 х/

 

1.2.Хохирогч Нгуен Нгок Тойн /NGUYEN NGOC TOAN/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байхад гаднаас гурван залуу орж ирсэн. Эхний залуу нь 175 см орчим өндөртэй, сахалтай, махлаг бие хаатай цайвар өнгийн костьюм, хар өнгийн өмд өмссөн. Хоёр дахь залуу нь 175 см орчим өндөртэй махлаг биетэй, хар өнгийн куртик, өмд, малгай өмссөн байсан. Харин гурав дахь залуу нь хаалганы хажууд зогсож байсан ба 170 орчим см өндөртэй хар өнгийн куртик, өмдтэй байсан. Нэг дэх залуу над дээр ирээд миний өмсөж байсан куртикнээс заамдаад “дарга чинь хэн бэ?” гэхээр нь би Монголоор ярьдаггүй тул “Мэдэхгүй” гэхэд шууд гараараа цээжин тус газар цохиж хөлөөрөө баруун бөөрөн тус газар өшиглөсөн. Ингээд цаашаагаа яваад Троунг Ван Соныг дуудаж гаргаж ирээд нэг дэх залуу нь намайг, хоёр дахь залуу нь Троунг Ван Соныг гар болон хөлөөрөө цохиж зодож байгаад өвдгөөр маань өвдөглүүлж суулгасан. Эхний залуу Троунг Ван Сон дээр очоод “Мөнгө гаргаад ир” гэхэд Троунг Ван Сон халааснаасаа 2 ширхэг 20,000-ын, 1 ширхэг 10,000-ын дэвсгэрт, нийт 50,000 төгрөг гаргаж өгсөн. Ингээд эхний залуу над дээр ирээд “Мөнгө байна уу” гэхээр нь би байхгүй гэхэд хоёр залуу намайг цохиж зодсон. Эхний залуу халааснаасаа гартаа хийдэг төмөр зодуурын хэрэгсэл гаргаж ирээд баруун гартаа хийж байгаад надад харуулаад шууд толгойн дагз хэсэг рүү цохисон. Тэгээд бид 2-ыг хаалганаас булан руу аваачиж дахин хөл гараараа цохиж зодсон. Эхний махлаг залуу “мөнгө байна уу” гэж асуугаад байсан. Зодож байгаад мөнгө өгөхгүй болохоор Монголоор ярьж байгаад яваад өгсөн. Би юу гэж хэлснийг мэдэхгүй байна. ...Уг дүгнэлтэн дээр миний биед учирсан дагзны шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлийг эхний залуу буюу цайвар өнгийн пиджак, хар өнгийн өмд өмссөн сахалтай махлаг залуу цохиж зодож учруулсан. ...Би Монгол хэл огт мэдэхгүй. Тэр залуучуудын Монголоор “мөнгө” гээд байсныг мэдэж байна. ...цайвар пиджак өмссөн залуу энгэртээ хас тэмдэг бүхий зүүлттэй байсан. Тэрийгээ надад үзүүлээд Монголоор юм яриад байсан. Би ойлгоогүй. ..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 19, 38-39 х/ 

 

1.3.Шүүгдэгч М.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би тэр залуугаас “машин авах уу?” гэхэд Вьетнам залуу “үгүй” гэж хэлээд цаашаагаа яваад өгсөн. Би араас нь Вьетнам засварын газар руу ороход хойд хана дагуу нохой, гөлөгнүүдийн хамт байсан. ...Би уурандаа өндөр Вьетнам залуу дээр очоод хувцаснаас нь зуурч байгаад элгэн тус газар нь 1 удаа гараараа цохиход засварын газар байсан машинуудыг тойроод жижиг өрөө рүү зугатаахаар нь би дотроо “цаад өрөөнөөсөө хутга, буу гаргаад ирэх байх гэж бодоод” гараад явсан. Намайг өндөр Вьетнам залууг цохих үед М намхан Вьетнам залуутай хоорондоо зууралдсан байдалтай байсан. ...явах замд машин дотор М “надад нөгөө Вьетнам залуу 25,000 төгрөг өгсөн ш дээ” гээд 25,000 төгрөг харуулахаар нь ...М, Б 2 тус бүр 10,000 төгрөг, би 5,000 төгрөгийг хувааж авсан. ...2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...Вьетнам засварын газар очиход өмнөх өдөр байсан намхан Вьетнам залуу ганцаараа байж байсан. Бид 3-ыг харчихаад утсаа оролдоод байхаар нь М утсыг нь булааж авахаар нь би “өндөр Вьетнам чинь хаана байгаан” гэхэд “гадаа байгаа”  гэж хэлэхээр нь бид 3 хүн дуудчихаж магадгүй гэж бодоод айгаад Вьетнам засварын газраас гарцгаасан. ...Би элгэн тус газар нь 1 удаа, нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан. ...Гар утсаа гаргаж ирээд хүн рүү залгах гээд байхаар нь би гар утсыг нь булааж аваад гарсан. …” гэсэн мэдүүлэг /1 хх –ийн 161-162 х, 2 хх-ийн 155-157, х/

 

1.4.Шүүгдэгч М.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.5.Шүүгдэгч Т.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…М өндөр нуруутай Вьетнам залуу дээр очоод “машин авч байгаа юу” гэхэд Вьетнам залуу “авч байгаа. Машиныхаа сэвийг үзүүлчих” гэхэд М гар дээрээ зурж харуулахад Вьетнам залуу “80,000 төгрөгөөр засна” гэхэд М “доошоо ярьчихаач” гэж хэлсэн. Уг грашид нохой гөлөгтэйгээ байхыг М харчихаад  “та нар манай Монголд ирчихээд даврах юмаа, жаахан мөнгө татаж болохгүй юу” гэхэд Вьетнам залуу “бид нар машин авахаа болилоо” гэхэд М уурлаад өндөр Вьетнам залуугийн нуруун тус газар нь 2, 3 удаа цохиход цаад өрөөнөөс намхан биетэй  туранхай Вьетнам залуу гарч ирэхээр нь би тэр Вьетнам залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа алгадаад “наанаа зогс” гээд хажуу талд номхон зогсоосон. …өндөр Вьетнам залуу хаалга руу гүйхэд М араас нь барьж аваад толгойн тус газар нь 2, 3 удаа цохисон. Вьетнам залуу 2 гараа урдаа бариад нүүрээ хамгаалсан байдалтай байхаар нь би хоёр гар руу нь гараараа хоёр удаа цохисон. Б үүдэн дээр зогсож байсан ба “наад хэдэд чинь мөнгө байгаа юу” гэхэд намхан Вьетнам залуу өмсөж явсан хувцасныхаа халааснаас 25,000 төгрөг гаргахад М “чи мөнгийг нь авчих” гэхээр нь би мөнгийг нь аваад гарцгаасан. ...2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...М намхан Вьетнам залуу дээр очоод “бид нарыг мартаагүй биз дээ” гэхэд намхан Вьетнам залуу “үгүй” гэсэн, ...”утсаа өгчих” гэхэд намхан Вьетнам залуу утсаа надад өгөхөөр нь би аваад тэндээсээ гурвуулаа гараад явсан. ...надад намхан Вьетнам иргэн 50,000 төгрөг өгөхөөр нь би М, Б хоёрт хэлэлгүй 25,000 төгрөг авсан гэж хэлээд Б бид хоёр тус бүр 10,000 төгрөг, М 5,000 төгрөгөөр нь хувааж авсан. Яг үнэндээ би 35,000 төгрөгийг авсан. ...Цохиход халааснаасаа 50,000 төгрөг гаргаж өгсөн. Надад дахиж цохиулахгүй гээд мөнгө өгсөн байх. ... ” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 147-153, 2 хх-ийн 140-142, х/

 

1.6.Шүүгдэгч Т.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс

 

1.7.Шүүгдэгч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…М “Вьетнам засварын газар орж хаалганы сэвний үнийг асууя” гээд Саппорогийн арын замаар явж байгаад замын хойд талд байрлах Вьетнам засварын газар очсон. Дотор нь өндөр, намхан хоёр Вьетнам ажиллаж байсан. М өндөр Вьетнам дээр очоод юм ярьж байгаад “наад нохойгоо гарга” гэхэд өөдөөс нь өндөр Вьетнам их зан гаргаад тоосон шинжгүй байхаар нь М өндөр залууг нь, М намхан Вьетнам залууг толгой, нүүрэн тус газар нь цохиж зодоод эхэлсэн. ...Замдаа М билүү Мгийн 1 нь халааснаасаа 25,000 төгрөг гаргаж ирээд М бид хоёр 10,000 төгрөг, үлдсэн 5,000 төгрөгийг нь М авсан. ...Маргааш нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...М очоод “Утсаа аваад ир” гэхэд тэр Вьетнам залуу өөрийнхөө барьж байсан цагаан өнгийн Ай фоне-5 эс маркын гар утсыг өгөхөөр нь М авсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 154-159, 2 хх-ийн 128-130, х/

 

1.8.Шүүгдэгч Н.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 12 дугаар сарын 18-ны өдөр М, М нар над руу залгаад машинаа засуулах гэсэн юм хамт явъя гэж хэлсэн. Бид Вьетнам засварын газар очсон. М намхан Вьетнам залуутай уулзаж байсан. Би утсаар ярих гээд гараад явсан. Удалгүй М, М нар ардаас гараад ирсэн. Гэтэл М 25000 төгрөг надад өгсөн гэж хэлсэн. Дараагийн өдрийн хувьд М уучлал гуйх гээд очсон, би гадаа нь хүлээж байсан. Удалгүй М, М нар гараад ирсэн. Өөр хэлэх зүйлгүй ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.9.Гэрч Б.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн ахлах дэслэгч Гал-Эрдэнийн хамтаар Бүргэд-112 чиглэл дээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. 18 цаг 28 миунтад Бүргэд-10-аас Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны арын ард зам дагуу байрлах Вьетнам засварын газар “Даяар Монголын хүмүүс ирээд автомашин засварын газрын хүмүүсийг зодоод нэг хүний толгойг хагалсан байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу шалгахад уг зам дагуу байрлах Вьетнам засварын газар ажилладаг Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын хоёр иргэн цохиж зодуулсан байдалтай байсан. Арай намхан Вьетнам иргэн нь надад “миний халаасанд байсан 50,000 төгрөгийн аваад явсан” гэж хэлсэн. Ингээд утсаар нэг эмэгтэйтэй яриад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст өргөдөл гомдол гаргахыг зөвлөөд дараагийн дуудлагандаа явсан. Тухайн үед Вьетнам улсын иргэдийг цохиж зодсон хүмүүс байхгүй явчихсан байсан. ...Өндөр, намхан Вьтнам залуугийн уруулнаас бага зэргийн цус гарсан байсан. ...Намхан Вьетнам залуу бага зэрэг Монголоор ярьдаг юм байна лээ. Даяар Монголын залуучууд ирж зодоод 50,000 төгрөг аваад явсан гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 43 х/

 

1.10.Гэрч Ч.Одсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед намайг гадуур ажилтай явж байхад Троунг Ван Сон миний гар утас руу залгаад “Муу хүмүүс ирчихсэн байна, та хурдан хүрээд ир” гэхээр нь яваад очиход ямар нэгэн гадны хүн байхгүй Нгуен Нгок Тоан, Троунг Ван Сон хоёр байсан. Гаднах байдлыг нь харахад ам, хамарнаас нь цус гарчихсан нүүр гараа угааж байсан. Ингээд юу болсныг асуухад танихгүй гурван Монгол залуу орж ирээд 50,000 төгрөг аваад явчихлаа гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед Троунг Ван Сон миний гар утас руу залгаад “Дахиад муу хүмүүс ирчихсэн байна. хурдан хүрээд ир” гэхээр нь 10 орчим минутын дараа очиход Троунг Ван Сон ганцаараа байсан бөгөөд надад “Өчигдөр ирсэн хүмүүс ирээд миний гар утсыг авчихлаа” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 45 х/

 

1.11.Шинжээчийн 576 дугаар дүгнэлт

1.NGUYEN NGOC TOAN-ны биед дагзны шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.  гэсэн дүгнэлт / 1 хх 54 х/

 

1.12.Дээрэмдсэн эд зүйл болох “50,000 т, хохирогчийн Iphone 5S маркийн гар утас” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 9 х/

1.13.Зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, фото зургууд/1 хх 29, 30 х/

 

Хоёр:Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд.

 

2.1.Гэрч Х.Бадамцэцэгийг байцаасан тэмдэглэл /1 хх 48-49 х/

2.2.Гэрч Ж.Эийг байцаасан тэмдэглэл/1 хх 50 х/

2.3.М.Мийн оршин суугаа хорооны тодорхойлолт /1 хх 129 х/

2.4.М.Мийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 189 х/

2.5.М.Мийн боловсролын талаарх Ницегийн их сургуулийн тодорхойлолт /2 хх 167 х/

2.6.М.Мийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 хх 186 х/

2.7.М.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 187 х/

2.8.Н.Бийн гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /1 хх 167 х/

2.9.Н.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 169 х/

2.10.Н.Бийн ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас /1 хх 171 х/

2.11.Н.Бийн хувийн байдлын тодорхойлолтууд /1 хх 172-177 х/

2.12.Т.Мгийн гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /1 хх179 х/

2.13.Т.Мгийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хх 231 х/

2.14.Т.Мгийн талаарх Монгол бизнес дээд сургуулийн тодорхойлолт /1 хх 72 х/

2.15.Т.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 180, 2 хх 143 х/

2.16.Т.Мгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 183 х/

 

Гурав:Бусад баримтууд.

 

3.1.Хил хамгаалах ерөнхий газрын лавлагааны хариу /1 хх 202 х/

3.2.Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг /2 хх 174 х/

3.3. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн автомашинд хийсэн үнэлгээ/1 хх 228 х/

3.4.Хохирогч Вьетнам улсын иргэдэд хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1 хх 238-239 х/

3.5.Фото зургууд /1 хх 248-250, 2 хх 1-5 х/

3.6.Мөрдөн байцаалтыг сэргээх тухай Прокурорын тогтоол /2 хх110 х/

3.7.Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Прокурорын тогтоол /2 хх 112-114 х/

3.8.Иргэний нэхэмжлэгчээр Ж.Эийг тогтоосон Мөрдөгчийн тогтоол /2 хх 126 х/

3.9.Гар утасны үнэлгээ /1 хх 7 х/

3.10.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургууд /1 хх 3-5 х/

3.11.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 4, 25-26, 250, 2 хх 82-84

3.12.Шинжээч томилох тогтоол /1 хх 53, 56 х/

3.13.Ж.Эийн автомашиныг битүүмжилсэн тогтоол /1 хх 23 х/

3.14.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /1 хх 24-26 х/

3.15.М.М нарын унаж явсан тээврийн хэрэгсэл нь Ж.Эийн эзэмшлийнх болох тухай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1 хх 27 х/

3.16.Орчуулагч томилох тухай Мөрдөн байцаагчийн тогтоол /1 хх 31 х/

3.17.Орчуулагчийн бакалаврын диплом, иргэний үнэмлэхийн хуулбар /1 хх 32-34 х/

3.18.Хохирогч  Нгуен Нгок Тойн-д шинжээчийн дүгнэлт таницуулсан баримт  /1 хх 55 х/

3.19.Хохирогч Нгуен Нгок Тойн /NGUYEN NGOC TOAN/, Троунг Ван Сон /TRUONG VAN SON/ нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 14-17 х/

3.20.Хохирлын мөнгө, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 9 х/

3.21.Ж.Эийг гэрчээр байцаасан тэмдэглэл /1 хх 50 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч М.М, Т.М, Н.Б нар 2016 оны 12 сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Вьетнам авто засварын газрын ажилтан Вьетнам улсын иргэний гар утас, 130,000 төгрөгийг дээрэмдсэн талаар гэрч нарын мэдүүлэг /хх-ийн 41-42, 46-47/, хохирол хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 13 х/-д хэрэгт авагдсан байгаа хэдий ч энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүх дүгнэлт хийж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан  шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.     

 

Шүүгдэгч Н.Б, Т.М нар мөрдөн байцаалтын үед айж сандарсан байсан учраас буруу ярьсан байсан гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан боловч тэдгээрийн мөрдөн байцаалтанд хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлгүүд хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.

 

Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч М.М, Т.М, Н.Б нар нь 2016 оны 12 дугаар сарын 18ы өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вьетнам авто засварын газар”-т БНСВУ-ын иргэн Троунг Ван Сон /Truong Van Son/, Нгуен Нгок Тойн /Hguyen Hrok Toan/ нарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж М.М, Т.М нар нь дотогш нэвтэрч “мөнгө өг” гэж гар, хөлөөрөө цохиж, өшиглөх зэргээр зодож Троунг Ван Соноос 18-ны өдөр 50,000 төгрөг авч, хохирогч нарыг газарт өвдөглүүлж байгаад М.М нь төмөр зодуурын хэрэгслээр Нгуен Нгок Тойны толгойн дагз хэсэг рүү цохиж “дагзны шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулж, мөн 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд уг газартаа дахин очиж Троунг Ван Соны халаасанд байсан Ай фоне-5 эс маркын гар утсыг нь хүч хэрэглэн авч, Н.Б нь уг хэрэг болсон газарт очоод машинаасаа бууж үүдэнд нь зогсож хүн харах зэргээр хамжигчаар оролцож дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Троунг Ван Сон /TRUONG VAN SON/ “...2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын арын зам дагуу байрладаг Вьетнам засварын газар хамт ажилладаг Нгуен Нгок Тойны хамт ажлаа хийж байтал засварын газрын өрөөнд хүмүүс ярилцах чимээ гарсан. Би тухайн үед амралтын өрөөнд ганцаараа байсан. Ингээд амралтын өрөө рүү цайвар өнгийн костьюм өмссөн, хар сахалтай махлаг залуу /М/ орж ирээд намайг гараад ир гэхээр нь би өрөөнөөс гарахад хар өнгийн хувцастай туранхай өндөр залуу /Б/ хаалганы хажууд зогсож байсан. Өөр нэг хар өнгийн хувцастай арай махлаг залуу /М/ нь Нгуен Нгок Тойны хажууд зогсож байсан. Цайвар өнгийн костьюм өмссөн, хар сахалтай махлаг залуу манай найз Нгуен Нгок Тойныг гараараа нүүрэн тус газар нь цохиж зодоод байсан. Ингээд зодохоо болиод бид хоёрыг өвдгөөр маань өвдөглүүлж хагас суулгаад цайвар өнгийн костьюм өмссөн хар сахалтай махлаг залуу нь “Мөнгө байна уу, гаргаад ир” гэхээр нь халаасанд байсан 50,000 төгрөгийг би тэр залууд өгсөн. Уг залуу Нгуен Нгок Тойныг дахиж цохиж зодоод “Мөнгө байна уу” гэхэд Нгуен Нгок Тойн “мөнгө байхгүй” гэж хэлэхэд цайвар өнгийн костьюм өмссөн хар сахалтай махлаг залуу болон хар өнгийн хувцастай арай махлаг залуу хоёр бүлэглэн Нгуен Нгок Тойныг цохиж зодсон. Ингээд бид хоёрыг булан руу аваачаад хар өнгийн хувцастай арай махлаг залуу  намайг, цагаан өнгийн костюмтай хар сахалтай махлаг залуу Нгуен Нгок Тойныг дахиж зодож цохисон. Тэгээд цайвар өнгийн костюм өмссөн хар сахалтай махлаг залуу нь “Та нар сардаа 1,000,000 төгрөг өгөх ёстой шүү” гэж хэлээд явцгаасан. ...Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед би ганцаараа ажил дээрээ байхад өмнөх өдөр нь ирсэн гурван Монгол залуу дахиж ирсэн. Цайвар өнгийн костюм өмссөн хар сахалтай залуу нь хувцсаа солиод хар өнгийн костьюм өмссөн байсан, харин нөгөө 2 залуу нь хар хувцастайгаа байсан. Хар өнгийн костьюм өмссөн хар сахалтай махлаг залуу  намайг зодоод “1,000,000 төгрөг байна уу? өг” гэхэд нь би “байхгүй” гэж хэлээд байж байтал миний гар утас дуугархад хар өнгийн костьюм өмссөн хар сахалтай махлаг залуу нь “чи утсаа өг, би маргааш ирнэ, мөнгөө өгвөл би утсыг чинь өгнө” гээд миний халаасыг ухаад өмсөж байсан куртикний гадна талын халаасанд байсан Ай фоне-5 эс маркын саарал өнгийн гар утсыг аваад явсан. ...цайвар өнгийн костьюм өмссөн залуу Нгуен Нгок Тойныг цохиж зодоод байсан. ...маргааш нь өмнөх өдрөө цайвар костьюм өмссөн байсан залуу миний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 18, 35-36 х/

 

1.2.Хохирогч Нгуен Нгок Тойн /NGUYEN NGOC TOAN/ “...2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байхад гаднаас гурван залуу орж ирсэн. Эхний залуу нь 175 см орчим өндөртэй, сахалтай, махлаг бие хаатай цайвар өнгийн костьюм, хар өнгийн өмд өмссөн. Хоёр дахь залуу нь 175 см орчим өндөртэй махлаг биетэй, хар өнгийн куртик, өмд, малгай өмссөн байсан. Харин гурав дахь залуу нь хаалганы хажууд зогсож байсан ба 170 орчим см өндөртэй хар өнгийн куртик, өмдтэй байсан. Нэг дэх залуу над дээр ирээд миний өмсөж байсан куртикнээс заамдаад “дарга чинь хэн бэ?” гэхээр нь би Монголоор ярьдаггүй тул “Мэдэхгүй” гэхэд шууд гараараа цээжин тус газар цохиж хөлөөрөө баруун бөөрөн тус газар өшиглөсөн. Ингээд цаашаагаа яваад Троунг Ван Соныг дуудаж гаргаж ирээд нэг дэх залуу нь намайг, хоёр дахь залуу нь Троунг Ван Соныг гар болон хөлөөрөө цохиж зодож байгаад өвдгөөр маань өвдөглүүлж суулгасан. Эхний залуу Троунг Ван Сон дээр очоод “Мөнгө гаргаад ир” гэхэд Троунг Ван Сон халааснаасаа 2 ширхэг 20,000-ын, 1 ширхэг 10,000-ын дэвсгэрт, нийт 50,000 төгрөг гаргаж өгсөн. Ингээд эхний залуу над дээр ирээд “Мөнгө байна уу” гэхээр нь би байхгүй гэхэд хоёр залуу намайг цохиж зодсон. Эхний залуу халааснаасаа гартаа хийдэг төмөр зодуурын хэрэгсэл гаргаж ирээд баруун гартаа хийж байгаад надад харуулаад шууд толгойн дагз хэсэг рүү цохисон. Тэгээд бид 2-ыг хаалганаас булан руу аваачиж дахин хөл гараараа цохиж зодсон. Эхний махлаг залуу “мөнгө байна уу” гэж асуугаад байсан. Зодож байгаад мөнгө өгөхгүй болохоор Монголоор ярьж байгаад яваад өгсөн. Би юу гэж хэлснийг мэдэхгүй байна. ...Уг дүгнэлтэн дээр миний биед учирсан дагзны шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлийг эхний залуу буюу цайвар өнгийн пиджак, хар өнгийн өмд өмссөн сахалтай махлаг залуу цохиж зодож учруулсан. ...Би Монгол хэл огт мэдэхгүй. Тэр залуучуудын Монголоор “мөнгө” гээд байсныг мэдэж байна. ...цайвар пиджак өмссөн залуу энгэртээ хас тэмдэг бүхий зүүлттэй байсан. Тэрийгээ надад үзүүлээд Монголоор юм яриад байсан. Би ойлгоогүй. ..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 19, 38-39 х/ 

 

1.3.Шүүгдэгч М.Мийн“…Би ... өндөр Вьетнам залуу дээр очоод хувцаснаас нь зуурч байгаад элгэн тус газар нь 1 удаа гараараа цохиход засварын газар байсан машинуудыг тойроод жижиг өрөө рүү зугатаахаар нь би дотроо “цаад өрөөнөөсөө хутга, буу гаргаад ирэх байх гэж бодоод” гараад явсан. Намайг өндөр Вьетнам залууг цохих үед М намхан Вьетнам залуутай хоорондоо зууралдсан байдалтай байсан. ...явах замд машин дотор М “надад нөгөө Вьетнам залуу 25,000 төгрөг өгсөн ш дээ” гээд 25,000 төгрөг харуулахаар нь ...М, Б 2 тус бүр 10,000 төгрөг, би 5,000 төгрөгийг хувааж авсан. ... 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...Вьетнам засварын газар очиход өмнөх өдөр байсан намхан Вьетнам залуу ганцаараа байж байсан. Бид 3-ыг харчихаад утсаа оролдоод байхаар нь М утсыг нь булааж авахаар нь би “өндөр Вьетнам чинь хаана байгаан” гэхэд “гадаа байгаа”  гэж хэлэхээр нь бид 3 хүн дуудчихаж магадгүй гэж бодоод айгаад Вьетнам засварын газраас гарцгаасан. ... Би элгэн тус газар нь 1 удаа, нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан.  …” гэсэн мэдүүлэг /1 хх –ийн 161-162 х, 2 хх-ийн 155-157, х/

 

Шүүгдэгч Т.Мгийн: “… Б үүдэн дээр зогсож байсан ба “наад хэдэд чинь мөнгө байгаа юу” гэхэд намхан Вьетнам залуу өмсөж явсан хувцасныхаа халааснаас 25,000 төгрөг гаргахад М “чи мөнгийг нь авчих” гэхээр нь би мөнгийг нь аваад гарцгаасан. ...2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...М намхан Вьетнам залуу дээр очоод “бид нарыг мартаагүй биз дээ” гэхэд намхан Вьетнам залуу “үгүй” гэсэн, ...”утсаа өгчих” гэхэд намхан Вьетнам залуу утсаа надад өгөхөөр нь би аваад тэндээсээ гурвуулаа гараад явсан. ...надад намхан Вьетнам иргэн 50,000 төгрөг өгөхөөр нь би М, Б хоёрт хэлэлгүй 25,000 төгрөг авсан гэж хэлээд Б бид хоёр тус бүр 10,000 төгрөг, М 5,000 төгрөгөөр нь хувааж авсан. ...Цохиход халааснаасаа 50,000 төгрөг гаргаж өгсөн. Надад дахиж цохиулахгүй гээд мөнгө өгсөн байх. ... ” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 147-153, 2 хх-ийн 140-142 х/

 

Шүүгдэгч Н.Бийн “… М өндөр Вьетнам дээр очоод юм ярьж байгаад “наад нохойгоо гарга” гэхэд өөдөөс нь өндөр Вьетнам их зан гаргаад тоосон шинжгүй байхаар нь М өндөр залууг нь, М намхан Вьетнам залууг толгой, нүүрэн тус газар нь цохиж зодоод эхэлсэн. ...Замдаа М билүү Мгийн 1 нь халааснаасаа 25,000 төгрөг гаргаж ирээд М бид хоёр 10,000 төгрөг, үлдсэн 5,000 төгрөгийг нь М авсан. ...Маргааш нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...М очоод “Утсаа аваад ир” гэхэд тэр Вьетнам залуу өөрийнхөө барьж байсан цагаан өнгийн Ай фоне-5 эс маркын гар утсыг өгөхөөр нь М авсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 154-159, 2 хх-ийн 128-130, х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч Б.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн ахлах дэслэгч Гал-Эрдэнийн хамтаар Бүргэд-112 чиглэл дээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. 18 цаг 28 миунтад Бүргэд-10-аас Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны арын ард зам дагуу байрлах Вьетнам засварын газар “Даяар Монголын хүмүүс ирээд автомашин засварын газрын хүмүүсийг зодоод нэг хүний толгойг хагалсан байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу шалгахад уг зам дагуу байрлах Вьетнам засварын газар ажилладаг Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын хоёр иргэн цохиж зодуулсан байдалтай байсан. Арай намхан Вьетнам иргэн нь надад “миний халаасанд байсан 50,000 төгрөгийн аваад явсан” гэж хэлсэн. ... Тухайн үед Вьетнам улсын иргэдийг цохиж зодсон хүмүүс байхгүй явчихсан байсан. ...Өндөр, намхан Вьетнам залуугийн уруулнаас бага зэргийн цус гарсан байсан. ...Намхан Вьетнам залуу бага зэрэг Монголоор ярьдаг юм байна лээ. Даяар Монголын залуучууд ирж зодоод 50,000 төгрөг аваад явсан гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 43 х/

 

Гэрч Ч.Одсүрэнгийн “...2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед намайг гадуур ажилтай явж байхад Троунг Ван Сон миний гар утас руу залгаад “Муу хүмүүс ирчихсэн байна, та хурдан хүрээд ир” гэхээр нь яваад очиход ямар нэгэн гадны хүн байхгүй Нгуен Нгок Тоан, Троунг Ван Сон хоёр байсан. Гаднах байдлыг нь харахад ам, хамарнаас нь цус гарчихсан нүүр гараа угааж байсан. Ингээд юу болсныг асуухад танихгүй гурван Монгол залуу орж ирээд 50,000 төгрөг аваад явчихлаа гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед Троунг Ван Сон миний гар утас руу залгаад “Дахиад муу хүмүүс ирчихсэн байна. хурдан хүрээд ир” гэхээр нь 10 орчим минутын дараа очиход Троунг Ван Сон ганцаараа байсан бөгөөд надад “Өчигдөр ирсэн хүмүүс ирээд миний гар утсыг авчихлаа” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 45 х/

 

Шинжээчийн 576 дугаар дүгнэлт

1.NGUYEN NGOC TOAN-ны биед дагзны шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.  гэсэн дүгнэлт / 1 хх 54 х/

 

Дээрэмдсэн эд зүйл болох “50,000 т, хохирогчийн Iphone 5S маркийн гар утас” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 9 х/

Зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, фото зургууд/1 хх 29, 30 х/

Хохирогч Нгуен Нгок Тойн /NGUYEN NGOC TOAN/, Троунг Ван Сон /TRUONG VAN SON/ нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 14-17 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч Ж.Гантулга-н гаргасан санал.

Хохирогч нарын биед үзлэг хийхэд, шинжээч томилсон тогтоол гаргахад орчуулагч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийг зөрчсөн, мөн орчуулагчийн диплом зэргээс үзэхэд үнэхээр орчуулга хийх чадвартай эсэхэд эргэлзээ төрөхөөр, шаардлага хангасан орчуулагчийг Элчин сайдын яам, Хууль зүй дотоод хэргийн болон Гадаад хэргийн яамнаас олж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулах ёстой байсан, хохирогч нарт хэргийн материалыг бүрэн гүйцэд танилцуулаагүй нь тэдний хуульд заасан эрхийг зөрчсөн, иргэний нэхэмжлэгчийн автомашиныг үнэлсэн компани тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, дүгнэлт гаргалгүй тодорхойлолт гаргасан нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хохирогч нарыг эрж олох талаар прокуророос ажиллагаа хийгээгүй, хилээр гараагүй гэсэн баримт хэрэгт байгаа зэрэг шалтгаанаар хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх асуудлын талаар:

 

Шүүхийн дүгнэлт: Хохирогч нарын биед үзлэг хийх, шинжээч томилох тогтоолыг хохирогчид танилцуулахад орчуулагч оролцуулаагүй талаар өмгөөлөгчийн гаргасан санал үндэслэл бүхий боловч шинжээчийн дүгнэлтийг биед нь гэмтэл тогтоогдсон хохирогч Нгуен Нгок Тойн-д танилцуулж, уг ажиллагаанд орчуулагч оролцуулсан, хохирогчийн зүгээс ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байгаа шинжээчийн дүгнэлт хуульд заасан журамд нийцсэн байгаа учраас уг дүгнэлтийг нотлох баримтаар тооцож үнэлэх боломжтой, 

Орчуулагч заавал тусгай зөвшөөрөлтэй байхыг шаарддаг байсан журам өөрчлөгдсөн бөгөөд тухайн орны хэлийг мэддэг хэн ч орчуулагчаар оролцох боломжтой, орчуулагчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөх, Эрүүгийн хууль сануулж байцаалт авах ажиллагаанууд хуульд заасан журмын дагуу хийгдсэн, орчуулагч мэдлэг, чадвар нь хүрэхгүй бол оролцохоос татгалзах эрхтэй учраас орчуулагчийн боловсрол, чадварт эргэлзэж байгаа нь үндэслэлгүй, харин түүний боловсролын болон хувийн бичиг баримтууд хуульд заасан шаардлагад нийцээгүй боловч дээрх баримтууд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй болно.

Хохирогч нарт хэргийн материал танилцуулсан 1 дүгээр хавтаст хэргийн 238-239 дүгээр хуудсан дахь баримтуудаар хохирогч нар санал, гомдол байхгүй талаар дурьдсан, үүнээс хойш хийгдсэн ажиллагаануудад хохирогч нарын эрх ашгийг хөндсөн болон тэдгээрт хамааралтай зайлшгүй танилцуулахаар нотлох баримт, баримт бичгүүд цуглараагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д хохирогч “мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тохиолдолд хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах эрхтэй” гэж заасан зэргээс үзэхэд тэдгээрийн эрхийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй,

Иргэний нэхэмжлэгчийн автомашиныг үнэлсэн компанийн тусгай зөвшөөрөл хэрэгт авагдаагүй, шинжээч дүгнэлт биш тодорхойлолт гаргаж ирүүлсэн талаар өмгөөлөгчийн гаргасан санал үндэслэлтэй боловч уг хэргийг хянан шийдвэрлэхэд дээрх нотлох баримтууд хамааралгүй, ач холбогдолгүй,

Хохирогч нар хэрэг гарсан нөхцөл байдлын талаар мөрдөн байцаалтын шатанд хангалттай мэдүүлэг өгсөн, мөн шүүх хуралд оролцох болон хохирол төлбөрийн талаар ямар нэгэн гомдол саналгүй тухайгаа хэргийн материал танилцуулсан баримтанд бичгээр тодорхой илэрхийлсэн, хохирлын талаарх асуудлууд шүүгдэгч нарын эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхгүй учраас хохирогч нарыг заавал шүүх хуралдаанд оролцуулах шаардлаггүй гэж үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Шүүгдэгч Т.Мгийн өмгөөлөгч Г.Хандсүрэнгийн гаргасан санал.

Гэмт хэргийн сэдэлтийг зөв тогтоож чадаагүй, Мийн унаж явсан машин сэвтэй байсныг засуулах гэж очоод үнийн дүн дээр маргалдаж, мөн нохой байсан, уул овоон дээр гарч элдэвээр авирласан зураг зэргээс үндэсэрхэг үзэлтэй залуусын уур хүрч цохиж зодсон асуудал болсон тул бүлэглэж хүний биед хөнгөн гэмтэл учруулсан, эд зүйлсийг аваад байгаа нь дураараа аашлах гэмт хэргийн  бүрэлдэхүүтэй байж болзошгүй тул аль тохирохоор нь хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү? гэх асуудлын талаар.

 

Шүүхийн дүгнэлт: Дээрэмдэх гэмт хэрэг нь шунахай сэдэлттэй, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүний эрүүл мэнд амь насанд хүч хэрэглэн халдаж довтолсноор төгссөнд тооцдог.

Шүүгдэгч нар эхнээсээ бусдын эд зүйлийг авах зорилготой хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь хохирогч нарын мэдүүлгээр болон шүүх эмнэлгийн дүгнэлтээр, мөн хохирогч нарын бэлэн мөнгө, гар утас зэргийг хоёр өдөр дараалан очиж хүч хэрэглэн авсан болох нь тус тус нотлогдон тогтоогдсон, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан учраас өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Б.Чинбатын гаргасан санал.

Н.Б нь хаалганы орчимд зогсож байсан ямар нэгэн эд зүйл авах, хүн зодох зэрэгт оролцоогүй, мэдээгүй учраас хамтран оролцогчоор оруулж ирсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх, эсвэл хохирогч нарыг дахин байцааж хэн  нь ямар үйлдэл хийж байсныг харсан талаар тодруулах ажиллагааг хийлгүүлэхээр мөрдөн байцаалтанд буцаах шаардлагатай гэсэн асуудлын талаар.

 

Шүүхийн дүгнэлт: Н.Бийг хаалганы орчимд зогсож байсан гэж хохирогч нар мэдүүлдэг боловч хоёр удаагийн дээрмийн үйлдэлд хоёуланд нь хамт явсан, Шүүгдэгч Т.Мгийн: “… Б үүдэн дээр зогсож байсан ба “наад хэдэд чинь мөнгө байгаа юу” гэхэд нь намхан Вьетнам залуу өмсөж явсан хувцасныхаа халааснаас 25,000 төгрөг гаргахад М “чи мөнгийг нь авчих” гэхээр нь би мөнгийг нь аваад гарцгаасан” гэх мэдүүлэг/1 хх-ийн 147-153, 2 хх-ийн 140-142, х/-ээр зөвхөн хаалган дээр хараад зогсож байсан төдийгүй ам хэлээрээ мөнгө байгаа эсэхийг асуух зэргээр дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг хувааж авсан зэрэг нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул түүнийг уг гэмт хэргийн хамжигч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй учраас өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү? гэсэн асуудлын талаар.

Шүүгдэгч нар хохирлоо нөхөн төлсөн хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцөл бүрэн хангагдаагүй гэж шүүх үзсэн учраас хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах хууль зүйн үндэслэлгүй.

 

Хохирлын талаар.

Хохирлын мөнгө, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 9 х/-ээр шүүгдэгч нар Дээрэмдэх гэмт хэргийн улмаас Вьетнам улсын  иргэнд учруулсан хохирлын 50,000 төгрөгийг нөхөн төлсөн, гар утсыг нь буцаан өгсөн болох нь нотлогдож байгаа, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1 хх 238,239 х/-ээр хохирогч нар гомдол, санал байхгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэслэлтэй.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Шүүгдэгч М.М, Т.М, Н.Б нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, харин хохирлоо өөрсдийн сайн дураар төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

            Ял шийтгэлийн талаар.

            Шүүгдэгч нар хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, хохирлоо сайн дураар төлж барагдуулсан, хохирогч нар гомдол, саналгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш зэргийг харгалзан тэдгээрт тус бүрт нь 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.

           

            Бусад асуудлын талаар.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

М.Мт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглохыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож, шүүгдэгч нарын 2016.12.20-2017.01.06-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 17 хоногуудыг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох,

М.Мийн 2 ширхэг гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэх, мөн М.Мт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хүчингүй болгож, барьцааны 4,500,000 төгрөгийг түүнд буцаан олгох,

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан суудлын автомашин нь иргэн Ж.Эийн өмчлөлийнх болох нь Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1 хх 27 х/-р тогтоогдож байгаа, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болохыг өмчлөгч мэдээгүй болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх 50 х/-ээр тогтоогдсон, Автомашиныг битүүмжилсэн тогтоол /1 хх 23 х/-оор уг автомашиныг өмчлөгч Ж.Эийн мэдэлд үлдээж, бүрэн бүтэн байдлыг түүнд хариуцуулахаар шийдвэрлэсэн байх тул түүнд буцаан олгох шийдвэр гаргах шаардлагагүй харин тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох, 

Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатган өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.С овогт М-н М, Б овогт Тын М, Боржигон овогт Нгийн Б нарыг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Мийг 02 жилийн хорих ялаар, Т.М-г 02 жилийн хорих ялаар, Н.Бийг 02 жилийн хорих ялаар тус шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар М.М, Т.М, Н.Б нарын эдлэх хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Т.М, Н.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар М.М, Т.М, Н.Б нарын тус бүр урьдчилан цагдан хоригдсон 17 хоногуудыг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7.М.Мийн 2 ширхэг гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, М.Мт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хүчингүй болгож, Улаанбаатар банкин дахь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2601038092 тоот данснаас 4,500,000 төгрөгийг гаргуулж М.М /.../-т олгож, Ж.Эийн өмчлөлийн ... УБЭ улсын дугаартай “Toyota crown” маркийн суудлын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор хүчингүй болсонд тооцсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.М, Т.М, Н.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ