Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00004

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Ч.Д -гийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ч.Д нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс туслах малчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш 1990 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт орох гэтэл орсон гарсан тушаал байхгүйгээс ажилласан хугацаа тооцоогүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь ус цаг уурын товчоо, Хөвсгөл аймаг Их-Уул сумын Цаг-Уурт 1983 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиглагчаар, мөн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал туслах малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Ч.Д нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймаг дахь Ус цаг уурын товчоо, Хөвсгөл аймаг Их-Уул сумын Цаг-Уурт 1983 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиглагчаар, мөн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн ус цаг уурын товчооны даргын 1983 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Түр ажиглагч авах тухай .... Ч.Д –г 1983 оны 01 дүгээр сарын 20-ноос авч ажиллуулсугай.... гэх тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3/320 дугаартай ....Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадын Монгол улсын аварга малчин Д.Ч-ийн туслах малчнаар 1987-1990 он хүртэл Ч.Д ажиллаж байсан нь үнэн болно.... гэх тодорхойлолт,

Гэрч П.Цэнд-Аюушийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: ....Ч.Днь 1987-1988 оны үеэс Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд аавынхаа туслах малчнаар ажиллаж байсан. 1990-ээд онд нэгдэл тартал ажиллаж байсан юм. Дагцалмаагийн аав нь Чойдог гэж хүн манай нөхөртэй найз байсан тул би сайн мэднэ.... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Отгонбаярын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: ....Ч.Днь намайг 1986-1990 оны хооронд Их-Уул суманд ажиллаж байхад Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд аав Чойдогийнхоо туслах малчнаар ажиллаж байсан. Нэгдэл тартал аавтайгаа мал маллаж байсан.... гэх мэдүүлэг, 70 дугаар дансны хуулбарууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10/884 дугаартай ....тус аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Ч.Д-д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар ....Булган аймагт амьдардаг ба өөрийн бие муу тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.... гэх хүсэлт ирүүлсэн байх тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Д  Хөвсгөл аймгийн ус цаг уурын товчоонд 1983 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиглагч, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Д –н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ