Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00890

 

 

 

 

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00890

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: ************ Хөвсгөл салбар,

хариуцагч: ************** оршин суух, *************

хариуцагч: Хөвсгөл аймгийн ************* оршин суух, **************

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 6,863,325 төгрөг, зээлийн хүү 317,867 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,674 төгрөг, нийт 7,183,866 (долоон сая нэг зуун наян гурван мянга найман зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00903/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************-ийн Хөвсгөл салбарын захирал ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн **********нар нь ХасБанктай *********** дугаартай зээлийн гэрээ байгуулан 12,200,000 (арван хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зээлдэгч *********** Хасбанк дахь ********* дугаартай дансанд 12,200,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан ****** дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 89 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Хасбанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Зээлдэгч **********нарын ************дугаартай зээлийн үлдэгдэл 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 6,863,325 төгрөг, хүү 317,867 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,674 төгрөг, нийт 7,183,866 төгрөг болоод байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон ********** дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээл 6,863,325 төгрөг, хүү 317,867 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,674 төгрөг, нийт 7,183,866 төгрөгийг зээлдэгч **********нараас гаргуулах гэжээ.

Хариуцагч ******** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ************ Хасбанкнаас 12,200,000 цалингийн зээл авсан нь үнэн болно. Иймд нийт үлдэгдэл болох 7,183,866 төгрөгийг хамтран зээлдэгч ********** хамжин төлж барагдуулах болно гэжээ.

Хариуцагч ****** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ***********-нд зээлдэгч ******* хамтран зээлдэгчээр орсон нь үнэн болно. Нийт 12,200,000 төгрөгийн зээл авсан. Одоо үлдэгдэл 7,183,866 төгрөгийг үндсэн зээлдэгчтэй хамжин төлж барагдуулан хохиролгүй болгох болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Хөвсгөл салбар нь **********нарт холбогдуулан үндсэн зээл 6,863,325 төгрөг, зээлийн хүү 317,867 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,674 төгрөг, нийт 7,183,866 (долоон сая нэг зуун наян гурван мянга найман зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **********нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 7,183,866 (долоон сая нэг зуун наян гурван мянга найман зуун жаран зургаа) төгрөгийг нэхэмжлэгч ********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбаруудыг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *********** тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,892 (нэг зуун хорин есэн мянга найман зуун ерэн хоёр) төгрөгийн тал хувь болох 64,946 (жаран дөрвөн мянга есэн зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 64,946 (жаран дөрвөн мянга есэн зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 64,946 (жаран дөрвөн мянга есэн зуун дөчин зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Хас банк ХК-д олгохоор тогтов.

Хариуцагч **********нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч **********нарт холбогдох, үндсэн зээл 6,863,325 төгрөг, зээлийн хүү 317,867 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,674 төгрөг, нийт 7,183,866 (долоон сая нэг зуун наян гурван мянга найман зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч **********нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 7,183,866 (долоон сая нэг зуун наян гурван мянга найман зуун жаран зургаа) төгрөгийг нэхэмжлэгч Хас банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,892 (нэг зуун хорин есэн мянга найман зуун ерэн хоёр) төгрөгийн тал хувь болох 64,946 (жаран дөрвөн мянга есэн зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 64,946 (жаран дөрвөн мянга есэн зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 64,946 (жаран дөрвөн мянга есэн зуун дөчин зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч **********нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ   С.ОЮУНЖАРГАЛ