Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 122/ШШ2021/0027

 

2021 оны 11 сарын 24 өдөр            122/ШШ2021/0027                         Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн******* сумын 2 дугаар багт оршин суух Э.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/16, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/19 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.******* /цахимаар/, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн, хариуцагч ******* аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ******* аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтэн албан тушаалтай Эрдэнэбилэгийн ******* миний бие тус Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар Байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөж Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн албан тушаалд томилогдсон тушаал гарсан.

Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/1645 тоот албан бичигт  ... Нэгэнт тухайн албан тушаалд хууль зөрчиж томилогдсон байх тул таны гомдолд дурдсан асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл болон Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх боломжгүй болно гэсэн хариу ирүүлсэн.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/26 тоот тушаалаар Байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн албан тушаалд шилжүүлэн томилсон байдаг бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар Албан тушаалын тодорхойлолт батлагдсан тул тухайн албан тушаалд хууль зөрчиж томилогдоогүй гэж үзэж байна.

Байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтний албан тушаалаас Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжүүлэн ажиллуулж байгаа бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар Э.******* намайг Байгаль орчны асуудал эрхэлсэн албан тушаалаас хэрхэн ямар үндэслэлээр чөлөөлж өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж байгааг дурьдаагүй бөгөөд мөн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “...Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.

Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно...” гэж заасныг зөрчиж Э.******* надтай ямар ч тохиролцоонд хүрч зөвшилцөлгүйгээр өөр албан тушаалд шилжүүлэн томилж байгаа нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгаа тул******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Мөн тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэн гомдол гаргасан гэсэн тайлбар өгсөн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзсэн тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Б/19 тоот дугаартай

Э.*******ийг албан тушаалаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговорыг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд явуулсан өмгөөлөлдөө: 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ******* аймгийн******* сум 2 дугаар багийн иргэн Э.******* гомдол гаргасан. Хариуцагчаар нь ******* аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.******* байгаа. Э.*******ийг ******* аймгийн******* сумын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар Байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн албан тушаалд томилогдсон тушаал гарсан. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/1645 тоот албан бичигт “нэгэнт тухайн албан тушаалд хууль зөрчиж томилогдсон байх тул таны гомдолд дурдсан асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл болон Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх боломжгүй болно” гэсэн хариу ирүүлсэн.

******* аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/26 тоот тушаалаар “Байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн албан тушаалд шилжүүлэн” томилсон бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар “Албан тушаалын тодорхойлолт батлагдсан тул тухайн албан тушаалд хууль зөрчиж томилогдоогүй” гэж үзэж байна.

Байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтний албан тушаалаас Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжүүлэн ажиллуулж байгаа бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар Э.*******ийг Байгаль орчны асуудал эрхэлсэн албан тушаалаас хэрхэн ямар үндэслэлээр чөлөөлж өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж байгааг дурдаагүй. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан.

Э.*******тэй ямар ч тохиролцоонд хүрч зөвшилцөлгүйгээр өөр албан тушаалд шилжүүлэн томилж байгаа нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгаа гэж үзэж байна. Иймд ******* аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү.Мөн ******* аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэн гомдол гаргасан гэсэн тайлбар өгсөн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзсэн. ******* аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Б/19 тоот дугаартай Э.*******ийг албан тушаалаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

               Хариуцагч ******* аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Тус байгууллагад ажиллаж байсан ******* аймгийн******* сумын 2-р багийн иргэн Э.*******ийн ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад хариу тайлбарыг нотлох баримтын хамт үүгээр хүргүүлж байна.

 

Тус байгууллагын нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалын орон тоо  2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн суларч /Албан тушаалын сул орон тоо гарсан тухай шийдвэрийг хавсаргав. Нотлох баримт. Хуудасны тоо 1/, тухайн албан тушаалыг нөхөх гэсэн боловч төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт зарлагдахгүй,  зарлагдсан тухайн үед буюу 2020 оны 12 дугаар сард Э.******* нь нийгмийн бодлогын түшмэл албан тушаалыг 2021 он гаргаад эрхлэх асуудлаар байгууллагын дарга надтай санал солилцож амаар тохирч төрийн албаны салбар зөвлөлд сул орон тооны захиалга хүргүүлээгүйн  /Албан тоотын хуулбарыг хавсаргав. Нотлох баримт. Хуудасны тоо 2/ улмаас 2021 оны 5 дугаар сар хүртэл нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаал сул хэвээр байсан.

 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б/16 тоот тушаал гаргаж  Эрдэнэбилэгийн *******ийг тухайн албан тушаалд томилж сул орон тоог нөхсөн бөгөөд уг албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлсөн. /Тушаалыг хавсаргав. Б/16, Б/17 Нотлох баримт. Хуудасны тоо 3-4/

               1. Э.*******ийг нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалд томилсон  шалтгаан нь;

               1.1 дугаарт. Байгууллагын сул орон тоог нөхсөн.

 

               Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27.1 дахь заалтаар “Төрийн албаны жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө” гэж хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд, сул орон тоог нөхөн томилох сонгон шалгаруулалтын дарааллын дагуу уг хуулийн 27.1.2 дахь заалт “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас гэснийг удирдлага болгон өөрийн байгууллагад ажиллаж буй тухайн албан тушаалын  ерөнхий шаардлагыг хангасан төрийн захиргааны албаны ангилал, зэрэглэл ижил түвшний төрийн жинхэнэ албаны туслах 3 албан хаагчаас уг албан тушаалын тусгай шаардлага хангасан эсэхээр шалгаруулалт хийхэд 1 албан хаагч буюу Э.******* уг шаардлагыг хангаж байсан.

               Улмаар тухайн үед эрхэлж байсан албан тушаал болох байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаал, сонгон шалгаруулалтаар томилох гэж буй нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалуудын албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагуудын алийг нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч Э.******* илүү хангаж байна вэ? аль эсвэл огт хангахгүй байна вэ? гэдгийг харьцуулахаас гадна төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын талаар хуульчилж өгсөн дараах хамгийн гол зарчим, журмуудыг баримтлан Э.*******ийг сонгон шалгаруулж нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалд томилох санал тавьж, харилцан тохиролцож томилсон.

               Шалгаруулалтад баримталсан зарчим:

               Төрийн албаны тухай хуулийн 3.1.3. “Чадахуйн зарчим /мерит/ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүн, албан тушаалтны мэдлэг боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хэлнэ”;

               -Хуулийн 26.1. “Төрийн захиргааны албан тушаалд чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилох”; 

               -Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын долдугаар хавсралтаар батлагдсан төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын туслах түшмэл, түүнтэй адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагын зарчим;

               -Хуулийн 3.1.5. Тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан албан тушаалын тодорхойлолт байна;

               -Төрийн албаны зөвлөлийн 03 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар хянан зөвшөөрөгдсөн албан тушаалын тодорхойлолтууд зэргийг тус тус баримтлан сонгон шалгаруулалт хийж томилгоо хийсэн. /Нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалын албан тушаалын тодорхойлолтыг хавсаргав. Нотлох баримт. Хуудасны тоо 5-12, байгаль орчны мэргэжилтэн албан тушаалын тодорхойлолтыг эх хувь Э.*******ийн хувийн хэрэгт байгаа бөгөөд хувийн хэргээ авч явсан тул төрийн албаны зөвлөлийн сайтаас татаж хавсаргав. Нотлох баримт. Хуудасны тоо 13-18/

               Сонгон шалгаруулалт хийхэд:

               Э.******* нь Нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад заасан шалгуурын хувьд: Шаардлагыг бүрэн хангасан.

           -Боловсрол хангасан. Дээд боловсролтой;

-Мэргэжил хангасан.Эрх зүйч,Төрийн удирдлага/041303/ мэргэжилтэй; 

-Туршлагын хувьд хангасан. Төрийн байгууллагад тухайн албан тушаалын чиг үүрэгтэй хамгийн ойр хамаарал бүхий хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалыг 6 жил орчим хугацаанд гүйцэтгэсэн. 

            -Ур чадварын шаардлагыг хангасан.

            Дүн шинжилгээ хийх чадвар: Нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаал нь сумын хэмжээний нийгмийн олон салбарыг хамарсан иргэд олон нийт рүү хандсан олон талт үйл ажиллагааг зохион байгуулах, үр дүнг нь тооцох, тайлагнах чиг үүрэгтэй албан тушаал. Э.******* нь Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан албан тушаалыг 6 жил орчим хугацаанд эрхэлсэн, уг албан тушаалын чиг үүргийг гүйцэтгэхдээ сумын хэмжээний салбар салбарын тухайн жилд хийж хэрэгжүүлсэн хагас, бүтэн жилийн ажлын тайланг  хянан, нэгтгэн төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагчид хамаарлынх нь дагуу тайлбарлаж тайлагнаж улмаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний тасагт хүргүүлдэг байсан. Тухайн салбар салбарын албан тушаалтнуудтай хамтран ажилладаг нэг л орон тоо нь хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн байдаг. Иймд салбар салбарын талаарх ойлголт, мэдлэгтэй.

Асуудал шийдвэрлэх чадвар: Иргэд олон нийтийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах талын хууль эрх зүйн өргөн мэдлэгтэй, төрийн удирдлага мэргэжлээс гадна эрх  зүйч мэргэжилтэй. Эзэмшсэн мэргэжлүүд нь тухайн албан тушаалыг эрхлэн явуулахад хангалттай тохирсон.

Багаар ажиллах чадвар:Хувь хүний хувьд нямбай, илтгэх ур чадвартай ааш зангийн хувьд тогтуун, аливаа хүрээлэлд дасан зохицох чадвартай

Бусад чадвар: Компьютерын хэрэглээний программ болон мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг ашиглах чадвартай. Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай. 

Харин нөгөө талаас нь авч үзвэл Э.******* нь Байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад заасан шалгуурын хувьд:  Шаардлагыг хангаагүй.

Тусгай шаардлагын зарим хэсгүүдийг хангаагүйгээс гадна байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалд холбогдох хууль тогтоомж, журам зөрчиж томилогдсон нь нэн тэргүүний зөрчилтэй асуудал байсан.     

Тусгай шаардлага хангаагүй тайлбарыг бичвэл:

  - Мэргэжил: Хангаагүй. Тухайн албан тушаалыг эрхлэх тусгай шаардлагад нийцсэн мэргэжил эзэмшээгүй; /Энэ нь сонгон шалгаруулалтад баримтлах гол үзүүлэлт/

  -  Мэргэшил: Байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалтад суугаагүй.

  - Туршлагын хувьд хангаагүй. Байгаль орчны чиглэлээр болон уг албан тушаалын чиг үүрэгтэй хамгийн ойр хамааралтай ажил эрхэлж байсан туршлага байхгүй.

   - Ур чадвар: Төрийн захиргааны албан хаагч эзэмшсэн байвал зохих нийтлэг ур чадварыг эзэмшсэн ч байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаал эрхлэхтэй холбоотой ур чадварыг төдийлөн эзэмшээгүй. Эзэмших боломж олгож тодорхой хугацаанд туршиж ажиллуулсан.

Байгаль орчны асуудал хариуцсан албан тушаалыг гүйцэтгэх ур чадварын шалгуурын шаардлагыг хэрхэн хангаж байсан талаар товч дурдвал:

Байгаль орчны мэргэжилтэн албан тушаалтан санаачилж, төлөвлөж, бие даан хэрэгжүүлэх мэргэжлийн онцлогтой бөгөөд хүндрэлтэй ажлуудыг гүйцэтгэх асуудалд түүний ур чадвар хангалтгүй, туршлага дутаж байсан. Жишээ нь:  

Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд түймэр унтраах бүлгийг ахлан, зохион байгуулж түймэр унтраах ажилд биечлэн оролцох, хулгайн анчид, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй хууль бус үйлдэлтэй газар дээр нь тэмцэх, байгаль цаг уурын эрсдэлтэй нөхцөлд ажиллах, шөнө оройн цагаар эргүүл хийх, малын сэг зэм устгах, золбин нохой устгах, ан амьтны тооллого хийх, нэн ховор амьтад, шинээр нутагшуулсан амьтны тооллого хийх, цаг хүндэрсэн үед өвс тэжээлээр хангах гээд нэлээдгүй онцлогтой хүндрэлтэй олон ажлууд байдаг.

Э.******* нь тухайн албан тушаалыг гүйцэтгэх хугацаандаа ямар нэг шалтгаанаар эдгээр ажлуудад гардан оролцоогүй. Байгууллагын даргын хувьд ажил үүргийн чиглэлд нь байдаг эдгээр ажлуудыг гүйцэтгүүлэх асуудлаар чиглэл өгөхөд ямар нэгэн байдлаар шалтаг шалтгаан гаргаж хийдэггүй. Эмэгтэй албан хаагч, бага насны хүүхэдтэй, мотоцикл жолоодох боломжгүй, түймэр унтраахаар томилчхоод юу бодож суух билээ гээд олон шалтгаануудыг тоочин өөр албан тушаалтнуудад уг ажлуудыг хариуцуулж хийлгэсээр өдий хүрсэн. Сүүлдээ хийх ёстой хүнээр нь хийх ёстой ажлыг нь хийлгэхгүй бусдаар хийлгэдэг гэсэн асуудал байгууллага дотор үүсэж албан хаагч, удирдлага нарын хооронд үл ойлголцол үүссэн.

            Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан үүргийг давхар гүйцэтгэж, зөрчлийн хэрэг үүсгэж, хяналт шалгалтын урт хугацаанд үргэлжлэх олон ажлуудыг хийдэг  хариуцлага өндөртэй албан тушаал. Гэтэл тухайн албан ажлын чиглэлийн мэргэжил эзэмшээгүй, туршлага байхгүйн улмаас зөрчлийн хэрэг үүсгэхдээ хууль тогтоомжоо зөв судлахгүй, үүссэн нөхцөл байдлаа үнэн зөв үнэлдэггүйн улмаас ямар нэг үр дүн гардаггүй төдийгүй зарим зөрчлийн хэрэг нь цагдаа, шүүхийн байгууллагад шилжиж хэрэгсэхгүй болдог. Тухайн хугацаанд өөрийнх нь эрхлэх үндсэн ажил нь алдагдах нь ойлгомжтой.

            Эдгээр хүчин зүйлүүдийн улмаас түүнийг байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаал эрхлэх туршлага, ур чадваргүй гэж үзсэн.

            1.2 дугаарт: Монгол Улсын Төрийн албаны тухай хууль /2019 оны 01 дүгээр сараас мөрдсөн. /түүнийг дагаж гарсан журмуудын хэрэгжилтийг хангах, Төрийн албаны зөвлөлөөс удаа дараа зохион байгуулсан онлайн сургалтууд, албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг хангах, боловсон хүчний томилгооны хувьд урьд өмнө нь буруу гарсан шийдвэр, уг шийдвэр нь ирээдүйд тухайн албан тушаалтанд болон байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай асуудлыг цэгцлэх, хуульд нийцүүлэх зорилготой. 

- Э.******* нь 2016.04.19-ний өдөр тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журмын хүрээнд Нутгийн захиргаа эрх зүйн бодлого хариуцсан мэргэжилтэн албан тушаалд томилогдон тухайн байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж эхэлсэн. /Холбогдох баримт материал хавсаргав. Нотлох баримт. Хуудасны дугаар 19-21/. 

- Э.******* нь хууль эрх зүйн хувьд зөрчилгүй томилогдсон дээрх албан тушаалаасаа 2019.10.21-ний өдрийн Б/26 тоот тушаалаар байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалд томилогдсон. /2019 оны Б/26 тоот тушаалыг хавсаргав. Нотлох баримт. Хуудасны дугаар 22/Томилгооны шийдвэрийг эргэж харахад шийдвэрийн хууль зүйн үндэслэл буруу /Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлээр шилжүүлэн томилсон. /Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж мөрдөж эхэлсэн хугацаа болон төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 40 дугаар тогтоолоор албан тушаалын тодорхойлолт хянагдан зөвшөөрөгдсөн хугацаанаас хойш:

            - Нэг байгууллагаас нөгөө байгууллага хооронд шилжүүлэн ажиллуулаагүй томилгоог хуулийн буруу заалтыг удирдлага болгосон;

            - Тухайн албан тушаалын тусгай шаардлага хангаагүй;

            - Албан тушаалтан өөрөө байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалд ажиллах хүсэлт гаргаагүй, Засаг дарга уг албан тушаалыг эрхлэх тухай санал тавьсан /Э.*******ийн ирүүлсэн тайлбарт дурдагдсанаар нотлогдоно. Тайлбарыг хавсаргав. Нотлох баримт. Хуудасны тоо 23/;

            - Сул орон тооны талаар байгууллага дотор мэдээлж ерөнхий шаардлага хангасан албан хаагчдын дунд сонгон шалгаруулалт хийгээгүй; /Сонгон шалгаруулсан тухай ямар нэг албаны баримт бичиг байхгүй./  гээд олон шалтгааны улмаас 2019 оны Б/26 тоот шийдвэрийг гарцаагүй буруу шийдвэр тул үүнийг Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын мониторинг хийхээс өмнө засаж залруулах ёстой гэж үзсэн. Буруу шийдвэр гэдэг нь Төрийн албаны зөвлөлийн 2021.07.29-ний өдрийн 01/1645 албан тоотоор Э.*******т ирүүлсэн албан бичгээр нотлогдоно. /Албан бичгийг хавсаргав. Нотлох баримт. Хуудасны тоо 24/

            - Э.******* байгаль орчны чиглэлээр сургуульд сурч байгаа мэргэжлийн диплом удахгүй авна гэсэн баталгааг амаар өгч, сурч буй сургуулийн тодорхойлолтыг үзүүлж байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалд томилогдсон.

Аймгийн мэргэжлийн хяналтын газраас байгаль орчны улсын байцаагчийн эрх олгох шаардлага хангаагүй албан тушаалтан тул байцаагчийн эрх олгохгүй гэсэн албан бичиг /Албан бичгийг аймгийн мэргэжлийн хяналтын газраас авч болно. Манай байгууллагад ирсэн албан тоот Э.*******т өөрт байгаа тул авч чадсангүй./ ирүүлсэн боловч удахгүй мэргэжил эзэмших тухай мэдээллийг холбогдох албан тушаалтнаар өгүүлж /2 удаагийн аймгийн Мэргэжлийн хяналтын газар хүргүүлсэн албан тоотыг хавсаргав. Нотлох баримт. Хуудасны тоо 25-26/ мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрх авсан. Түүнээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч одоо болтол сургуулиа төгсөж байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшсэн диплом аваагүй. Амлалтаа биелүүлж албан тушаалын тодорхойлолтод заасан байгаль орчны чиглэлийн мэргэжил эзэмшсэн бол өнөөдөр 2019 оны Б/26 тоот буруу шийдвэр өөрийнх нь талд залруулагдах боломж гарч ийм маргаантай асуудал үүсэхгүй байх байсан.

1.3 дугаарт. Нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалд томилохдоо албан хаагч Э.*******тэй тохиролцсоны үндсэн дээр томилсон.

- Байгууллагын даргын хувьд өөрийнх нь эрхэлж буй байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалд шилжүүлэн томилсон зөрчилтэй шийдвэрийн талаар Э.*******тэй удаа дараа зөвшилцөж ярилцсан. /Энэ талаар албаны 1 өрөөнд суудаг албан тушаалтнууд Б.Солонго, Ч.Мөнх-Эрдэнэ гээд нэлээдгүй албан тушаалтнууд мэднэ./

Нэгэнт байгаль орчны чиглэлээр сурч буй сургуулиа төгсөж мэргэжлийн диплом авч чадаагүй байгаа тул 2021 он гаргаад нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалд ажиллах боломжтой тухай тохирч байгууллага дотор сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хийлгэж, уг албан тушаалын шаардлага хангаж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 27.1.2 дахь заалтаар өөрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас уг орон тоог нөхөх бүрэн боломжтой боллоо гэдэг үндэслэлээр Төрийн албаны салбар зөвлөлд нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалын тусгай шалгалтын захиалгыг харилцан тохиролцож хүргүүлээгүй. /Албан бичгийг хавсаргав. Нотлох баримт. Хуудасны тоо 2/

            Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх асуудалд албан тушаалтны хүсэлтийг харгалзан үзнэ гэсэн хууль, журмын заалт байхгүй ч миний хувьд шийдвэр гаргаж, сонгон шалгаруулалт хийхдээ өөрийнх нь хүсэлтийг харгалзан үзсэн.

            Уг албан тушаалын тусгай шалгалтын захиалга өгүүлээгүй албан бичиг болон тухайн үед уг албан тушаалд горилж тусгай шалгалтад орох хүсэлтэй Б.Ариунжаргалын “Би нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалд өрсөлдөхөөр бүртгүүлж болох уу?” гэсэн асуултад миний хариулсан “Нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалыг байгууллага дотроосоо нөхөх болсон” гэсэн хариултаар нотлогдоно гэж үзэж байна. /Б.Ариунжаргалаас мэдүүлэг авч болно./  Тухайн үед захиалга хүргэгдсэн бол өнөөдөр манай байгууллагын уг албан тушаал нөхөгдсөн байх ёстой байсан гэдгийг аль аль нь ойлгож байгаа.

            1.4 дүгээрт. Бусад шалтгаан:

            Дээрх үндсэн шалтгаануудаас гадна: Төрийн жинхэнэ албан хаагчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээ, төрийн албан хаагчийн тогтвортой ажиллах баталгааг харгалзан үзсэн.

            - Э.******* нь нутгийн захиргаа, эрх зүйн бодлого хариуцсан мэргэжилтэн албан тушаал эрхэлж байхдаа 2019.06.15-ны өдөр өөр ажилд шилжин ажиллах болсон тул чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Түүний хүсэлтийн дагуу чөлөөлөх шийдвэр гарсан тухайн өдөр өргөдлөө буцаах санал гаргасан. Дараагийн албан тушаалтны судалгаа хийгдсэн байсан хэдий ч түүний саналыг сар гаруйн дараа хүндэтгэн хүлээн авч чөлөөлөх шийдвэрээ гаргахгүйгээр түүнд урьд эрхэлж байсан албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгож байсан. /Хүсэлтийг хавсаргав. Нотлох баримт. Хуудасны тоо 27/

            - Ковид-19 халдварын өнөөгийн нөхцөл байдалд сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байх хугацаанд амралтын өдөр зайлшгүй шаардлагатай албан ажлын мэдээ мэдээлэл гаргуулахаар утсаар холбогдоход дургүйцэж байгаагаа илэрхийлээд ажлаас гарна шийдсэн гэдгээ хэлээд тоо баримт гаргаж өгөөгүй төдийгүй ажилдаа ирэхгүй ажлын цаг тасалсан тохиолдол 2 удаа гарч байсан. /Ажлын цагийн бүртгэл хавсаргах гэсэн боловч  хариуцдаг албан тушаалтнууд ээлжийн амралттай байгаа тул ажилдаа орсон үед гаргуулж хүргүүлж болно. /Цаашид ч ийм үйлдэл давтагдах өндөр магадлалтай. Үүнийг энэ удаа гарсан Тамгын газрын даргын 2021 оны Б/16 тоот шийдвэрийг хэрхэн биелүүлж буй байдал, удаа дараагийн уулзалт, хандлагыг ямар байдлаар хүлээж авч байгаа байдлаас тодорхой харагдана гэж бодож байна. /Цахим харилцааны харилцсан харилцааг зургаар хүргүүлж болно/

            - Мэргэжлийн хяналтын байцаагчийн хариуцлага өндөртэй албан үүрэг давхар гүйцэтгэдэг албан тушаалтан нь тогтвор суурьшилгүй, хэзээ ч хамаагүй ажлын байраа орхих магадлал өндөр, ёс зүйгүй байдал гаргадаг үйлдэл нь ёс зүйн хэм хэмжээний асуудлаар сонгон шалгаруулалт хийхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Байгаль орчны улсын байцаагчийн хийж байсан ажлыг хэн нэгэн албан тушаалтан аваад шууд үргэлжлүүлэхэд хүндрэлтэй, төрийн ажил тодорхой хугацаанд алдагдана. Харин нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалыг аль нэгэн албан тушаалтан аваад үргэлжлүүлээд албан үүргийг гүйцэтгэхэд арай хялбар.

            - 2021 оны 5 дугаар сарын эхэнд ажлын байрны захиалга хүргүүлэхдээ Э.*******тэй уулзаж нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалын захиалга өгөх эсэх асуудлаар ярилцахад бодож байгаад хариу хэлнэ гээд хэлээгүй тул цаашид байгууллагын төрийн албаны хэвийн үйл ажиллагааг хангахын тулд аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргад үнэн бодит байдлаа танилцуулаад эхний ээлжинд зараа өгье дотроосоо томилгоо хийгдвэл нийтэд зарлагдахаас өмнө зараа татах асуудлыг тохирч зарлагдах ажлын байрны зарыг албан тоотоор хүргүүлсэн. /Албан тоотыг хавсаргав. Нотлох баримт. Хуудасны дугаар 28, Аймгийн орон тооны нарийн бичигтэй цахимаар харилцсан харилцааны зургийг хүргүүлж болно/

            2. Э.*******ийг байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлсөн  шалтгаан нь;

            Э.*******ийг хуулийн дагуу сонгон шалгаруулалтын зарчмаар байгууллага дотор өөр албан тушаалд томилсон тул байгаль орчны мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлсөн. Чөлөөлөхдөө Төрийн албан тухай хуулийн 4.4, Хөдөлмөрийн харилцаатай холбоотой Төрийн албаны хуулиар зохицуулаагүй  бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах заалтын хүрээнд уг хуулийн 46.2.5 хуульд заасан бусад үндэслэлийг удирдлага болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1. Тодорхой хугацаа заахгүйгээр, 61.1.1. Урьд авч байсан цалин хөлсийг хэвээр олгох, 43.1. Ажил хүлээлгэн өгөх хугацааг 3 хоногоор тогтоож, 59.1. Ажил хүлээлцэх хугацааны олговрыг ажилтны байгууллагаас олгохоор шийдвэрлэсэн.

            3. Нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалд томилсон шийдвэр гарсан хугацаанаас хойш түүнд олгосон боломжуудын талаар товч тайлбар бичвэл:

            3.1 Э.******* нь 2021/5/27-ны өдрөөс хойш ажлын байрандаа ирэхгүй байж байгаад нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалд ажиллахгүй гэдэг тайлбараа/Тайлбар. Нотлох баримт. Хуудасны дугаар 23/ 6 дугаар сарын 04-ний өдөр буюу шийдвэр гарсан хугацаанаас хойш ажлын 6 дахь өдөр өөрийн биеэр ирж өгсөн. Өөрийг нь байлгаж байгаад хүсэлттэй нь танилцаад төрийн албаны зөвлөлд заргалдаж байгаа бол хугацаа их шаардана энэ ажлын байрууд удаан хугацаанд сул байх боломжгүйг сануулаад аль нэг албан тушаалын үүргээ гүйцэтгэж байгаад маргааны шийдвэрийн хариугаа харсан нь дээр гэдгийг зөвлөөд хүсэлтийг нь хүлээн авч архив, бичиг хэргийн ажилтанд шилжүүлсэн. 

            3.2 Тэр хугацаанаас хойш эргэж огт холбогдохгүй байхаар нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр албан бичгээр тайлбар хүргүүлсэн. Уг тайлбарт төрийн жинхэнэ албан хаагчид хуулиар олгосон эрх, үүргээ биелүүлэхгүй бол цаашид яах ёстой талаар бичиж, зарим нэг тодруулгыг өөртэй нь холбогдож хэлсэн.

 /Тайлбарыг хавсаргав. Нотлох баримт. Хуудасны дугаарын дугаар 29-32/

            3.3 2021 оны 6 дугаар сард Э.*******ийг шийдвэр гаргаж чадахгүй байгаа байх. 6 дугаар сард ажилласан сар нь тасрах түүнийг дагасан олон үйлчлэлээр хохироочих магадлалтай гэдэг утгаар энэ сард ажилдаа ирэх эсэхийг цахимаар асуусан. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хартал ажилдаа ирэхгүй гэдгээ хэлсэн. Албан үүргээ гүйцэтгэж байгаад холбогдох байгууллагын шийдвэрийг харах хэрэгтэй гэдгийг дахин сануулж хэлсэн. Мөн өөрөө асуусан асуултынх нь асуултын утгын дагуу 30 хоног ажилдаа ирэхгүй бол хөдөлмөрийн тухай хуулиар ажлаас чинь чөлөөлөх асуудал үүсэх байх тухай хариулсан. Ерөнхийдөө асуудал тодорхой болж ажилдаа ирэхгүй гэдэг нь ойлгомжтой болсон тул 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдөх магадлалтай тул 6 дугаар сард ажилласан хугацаанд ногдох амралтын цалинг нь бодож олгосон. Энэ нь түүнийг бодсон шийдвэр гэж үзэж байгаа.

            3.4 2021 оны 6 дугаар сарын цалин бодогдож албан хаагчдын дансанд шилжих тухайн үед өөрөө залгаж дансанд орсон цалингийн талаар асуусан. Учир байдлыг нь тайлбарлаад ирээд ажиллаж бай гэдгийг дахин хэлсэн.

            4. Э.*******ийг нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалаас 2021 оны Б/19 тоот тушаалаар чөлөөлсөн шалтгаан нь:

            2021 оны 7 дугаар сарын 9 хүртэл хариу ирүүлээгүй, ажлын байранд ирж албан үүргээ гүйцэтгээгүй тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн 37.1.6 хууль бус шийдвэр гэж үзсэн бол өөрийн ажлын байраа орхихгүй шалтгаанаа тайлбарлаад хууль бус гэж буй шийдвэрийг хэрэгжүүлэхгүй албан үүргээ гүйцэтгэх үүрэгтэй, 37.1.7 байгууллагын дэг, журмыг сахиж ажлын цаг таслахгүй байх үүрэгтэй,  39.1.7 байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад өөрийн биеэр оролцсон өөрийн албан үүргээ гүйцэтгэхгүй мөртлөө 2 ажлын байрны асуудлыг шийдвэрлүүлэхгүй  төрийн ажлыг саатуулсан, 39.1.16 чөлөөлсөн шийдвэр гарсан байхад өөрөө албан үүргээ гүйцэтгэхгүй мөртлөө албаны тамга тэмдэг, ажлын байр, техник хэрэгсэл, холбогдох баримт бичгийг хүлээлгэж өгөхгүй 1 сар гаруйн хугацааг өнгөрөөсөн үйлдлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 48.1 дүгээр зүйлээр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон/Хуулийн олон заалт зөрчсөн тул хариуцлага тооцож ажлаас халах хангалттай үндэслэл болж байгаа ч энэ заалтыг удирдлага болгоогүй/, харин албан тушаалтан өөрөө ажиллах боломжгүй хүсэлтээ өгөөд 30 түүнээс дээш хоногийн хугацаа өнгөрсөн тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1 ажлын байраа орхих эрхийнх нь дагуу нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. /Шийдвэрийг хавсаргав. /Нотлох баримт. Хуудасны дугаар 33/

            5. Нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргах үе болон гарсан хугацаанаас хойш түүнд олгосон боломжуудын талаар товч тайлбар бичвэл:

            5.1. Нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа ажлаас чөлөөлөх хугацааг харгалзан үзсэн. 7 дугаар сарын их амралтын өдрүүдийн өмнөх ажлын сүүлийн өдөр шийдвэрийг гаргасан. Шийдвэр гаргахдаа ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөх хугацаа нь олон амралтын өдөртэй холбоотой алдагдах магадлалтай гэдэг утгаар нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн чөлөөлөхөөр хугацааг заасан.

            5.2. Шийдвэр гараад Засаг даргад танилцуулагдсан байсан үед буюу баяр наадмын амралтын аль нэг өдөр Э.******* холбогдож 7 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа ирэх тухай мэдэгдсэн. Тухайн үед нь олон гарц гаргалгаа бодсон хэдий ч нэгэнт шийдвэр гарсан. Өмнө нь 1 удаа мөн ийм үйлдлээр шийдвэрийг устгуулж байсан. Дээд шатны төсвийн захирагчид танилцуулсан байсан. Архив албан бичгийн бүртгэлд бүртгэгдсэн байсан. Эдгээр нөхцөл шалтгаануудын улмаас боломжгүй гэдгийг тайлбарлан хэлж, маргаан шийдвэрлэх холбогдох байгууллагын шийдвэрийг харах тухай хариу хэлсэн.

            5.3. Э.*******ийн шүүхэд гаргасан маргааны нэхэмжлэлийг гардан авах тухай шүүхийн шүүгчийн туслах холбогдсон өдөр өөртэй нь цахим сүлжээгээр ярьсан. Төрийн албаны зөвлөлийн шийдвэр нь яаж гарсан тухай асуугаад ерөнхийдөө нөхцөл байдлыг ойлгож өөрт нь дараах боломжийг олгосон.

               - Нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалдаа ажиллах боломж байгаа юм уу? Шүүх дээр очоод харилцан зохицож болдог байх. Засаг даргад нөхцөл байдлаа танилцуулах арга тал бодно. Чамд хохирол учруулмааргүй байна. Шүүхийн шийдвэр аль талд гарахыг мэдэхгүй ч чиний нөгөө талд гарвал яах юм бэ? Шийдвэр л бол шийдвэр болоод гарцгүй болно шүү. Төрийн албандаа байж сонирхож буй албан тушаалынхаа тусгай шаардлагыг хангачхаад сонгон шалгаруулалтдаа хуулийн дагуу өрсөлдөөд орж болох талаар сануулж, саналыг нь сонссон. Би эцсийн байдлаар чамаас асууж боломж олгож байна хариугаа хэлээрэй гэсэн. Маргааш нь шүүхийн шийдвэрээ харна ажиллах боломжгүй гэсэн хариу өгсөн. 

            Э.*******ийн ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 сарын 27-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах талаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэх тухай тайлбар:

  1. Э.*******ийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 сарын 27-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэл нь харьяаллын хувьд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

Э.*******ийг 2021 оны 05 сарын 27-ны өдрийн Б/16 тоот тушаалаар нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалд томилохдоо төрийн жинхэнэ албан хаагчийн эрхлэх албан тушаал өөрчлөгдөх боломжтой Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасан хуулийн дараах үйлчлэлүүдийн:

- Хуулийн 27 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох;

- Хуулийн 44 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах;

- Хуулийн 45 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах;

гэсэн заалтуудаас эхнийх нь буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг удирдлага болгон шийдвэр гаргасан.  Хуулийн энэ заалтаар томилгоо хийхэд үүссэн маргааныг Төрийн албаны салбар зөвлөл хянан шийдвэрлэх тухай Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд тодорхой заасан.

            Харин өөр ажилд буруу шилжүүлсэн тухай маргааныг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтын дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх байсан.

            2021 оны Б/16 тоот тушаалын хууль эрх зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг удирдлага болгоогүй тул өөр ажилд шилжүүлэн томилсон гэж үзэхгүй байна.

            2. Шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дууссан гэж үзэж байна.

            2021 оны 05 сарын 27-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл Монгол Улсын Хөдөлмөрийн тухай 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтын дагуу шийдвэрийг хүлээн авсан хугацаанаас хойш гомдлоо 1 сарын дотор шүүхэд гаргах ёстой байтал өөрийн буруугаас болж уг хугацаа дууссан үед буюу 2021.08.03-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна. 

            3. Төрийн албаны зөвлөлийн 2021.07.29-ний өдрийн 01/1645 албан бичгээр гомдол гаргагч Э.*******т ирүүлсэн төрийн жинхэнэ албан хаагчийн томилгооны талаар үүссэн нөхцөл байдлыг тогтоосон асуудлыг зөв гэж үзэж байна.  Нэгэнт хууль бус томилгоотой албан тушаалаас өөр албан тушаалд томилогдсон тул тухайн албан тушаалаас өөрчилсөн гэж маргаан үүсгэх эрх Э.*******т байхгүй. 

            Э.******* нь 2019 оны Б/26 тоот тушаалаар байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалд томилогдохдоо байгууллага дотроо боловсон хүчний томилгооны асуудал шийдэж буй тул Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 заалтын дагуу сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой байхад уг хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалт төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллах заалтаар буруу томилгоо хийгдэж, томилогдсон асуудлаа мэдсээр байж төрийн албаны зөвлөлд хандсан.

            Төрийн албаны зөвлөл хуулийн дагуу төрийн жинхэнэ албаны тухайн албан тушаалд ажиллаж байгаа албан тушаалтан мөн эсэхийг анх төрийн албанд шалгалт өгч тэнцэн орж, тангараг өргөсөн хугацаанаас хойш нягтлан шалгадаг гэдгийг ажил олгогч миний бие, албан хаагч Э.******* аль аль нь сайн мэддэг болсон. Ийм алдааг засаж залруулахын төлөө хамтран ажилладаг албан тушаалтнууд бид.

            4. Б/16 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах гол үндэслэлээ нэхэмжлэлдээ буруу дурдсан тул нэхэмжлэлийн агуулгыг буруу гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 44.1 дэх заалтаар шилжүүлэн томилсон гэж гомдол гаргасан байна.

            2021 оны Б/16 тоот тушаалын хууль эрх зүйн үндэслэл хэсэгт огт тусгаагүй заалт буюу Төрийн албаны тухай хуулийн 44.1 дэх заалтын агуулгаар тайлбар гаргаж гомдол гаргасан байдлаас шалтгаалан миний хувьд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. 

            Э.*******ийн ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд: “Б/16 тоот тушаалтай холбоотой гомдол гаргасан гэсэн тайлбар өгсөн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэн албан тушаалаас чөлөөлсөн”  Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 07 сарын 09-ний өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгуулах талаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэх тухай тайлбар:

            1. Э.******* нь 2021.06.02-ны өдөр Б/16 тоот тушаалтай холбоотой хариу тайлбарыг өөрийн биеэр ирж өгсөн. Тайлбарыг хүлээн авч уншиж танилцаад өөрийн биеэр өөрт нь тэр даруйд нь тайлбар, санаа бодлоо ирүүлсэн тайлбарын агуулгын дагуу өөрийнх нь талд хэлсэн. Түүнээс хойш хариу өгнө гээд ямар нэг хэл чимээгүй болохоор нь ирүүлсэн тайлбарынх нь дагуу албан бичгээр ойлгомжтой байдлаар хариу тайлбарыг амаар өмнө нь хэлсэн зүйлүүдээ тусган бичиж хүргүүлсэн./Тайлбар. Нотлох баримт. Хуудасны дугаар 29-32/

            Байгууллагын даргын хувьд аль нэг ажлын байрыг эзэнгүйдүүлэхгүй байх, албан тушаалтнаа хохироохгүй байх, ажиллуулж байгаад асуудлаа шийдүүлэх талаар бүхий л талын арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан.

            Гомдол гаргасан асуудал нь албан тушаалаа орхих хүндэтгэн үзэх шалтгаан биш. Харин ч хүндэтгэн үзэхгүй шалтгаан болно. Учир нь хуулийн дагуу өөрийн шийдвэрээр аль албан тушаалаа эрхлэх вэ гэдгээ шийдээд аль нэг албан тушаал дээрээ ажиллаж байгаад асуудлаа шийдүүлэх боломжийг олгосон. Харин Б/16 тоот тушаал маргаан шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байна гэдэг асуудлуудыг удаа дараа хэлсэн.

  1. Олон удаа хэлж ойлгуулсаар байтал, албан бичгээр хариу тайлбар хүргүүлсээр байтал, бүр цаашлаад албан ажилдаа ирэхгүй 30 хоногийн хугацаа өнгөрөх юм бол ажлын байраа орхиж байна гэж үзэж чөлөөлөх асуудал үүсэх тухай хэлсээр байтал ажилдаа ирээгүй албан тушаалтныг хуулийн дагуу эрхийнх нь хүрээнд чөлөөлсөн.

 

  1. Тухайн үед ажилдаа ирэхгүй байх шалтгааныг нь миний хувьд өөр асуудалтай холбож бодож байна. Э.******* нь тус суманд байгаль орчны чиглэлээр хэрэгжих төслийн ажилтан болох сонирхолтой уг ажилтныг сонгон авах сонгон шалгаруулалтад орж байсан хугацаатай нь энэ ажлын байраа орхисон хугацаа давхардаж байсан./ Сонгон шалгаруулалтад орсон талаарх мэдээллийг  Ч.Өсөхбаяраас авч болно/  Уг төслийн ажилтан болохын тулд ажилгүй байх шаардлагатай байсан  байж болзошгүй.

 

  1. Шийдвэрийг далимдуулж ажил эрхлэхгүй байх сонирхолтой байсан нь нийгмийн даатгалын байцаагчтай уулзаж ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдсөн асуудлаас мэдрэгдсэн.   

 

Э.*******ийн ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажиллаагүй хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх талаар нэхэмжлэл гаргасан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

            Аль нэг албан тушаал дээрээ ажиллаж бай гэдгийг удаа дараа хэлсэн. Ер нь Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн дагуу ямар ч шийдвэр гарсан албан тушаалаа эрхэлж байх эрх нь өөрт нь байхад мөн байгууллагын дарга уг боломжоор хангаад байхад албаар албан тушаалаа орхиж эзэнгүйдүүлсэн нь өөрийнх нь буруутай үйлдэл гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд хандан ******* аймгийн******* сумын засаг даргын тамгын газрын даргын “  Нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалд томилж, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлөх тухай” 2021 оны 05 дугаар сарын 27-ны Б/16 дугаар тушаал, мөн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг тус тус  хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагчийн тайлбарыг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.******* нь төрийн албаны шалгалт өгч, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч болох нь Төрийн албаны зөвлөлийн  “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай  ”2016 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 53 дугаар тогтоол / хх-53-54 хуудас/, төрийн захиргааны албан хаагчийн тангаргийн хуудас / хх-83 хуудас/ зэрэг баримтаас харагдаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Э.*******ийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгч  нь  маргаан бүхий тушаалууд гарснаас хойш Төрийн албаны зөвлөлд 2021 оны 06 дугаар сарын 24-нд гомдол гаргасан , Төрийн албаны зөвлөл гомдлыг 2021 оны 08 дугаар сарын 29-нд шийдвэрлэж уг шийдвэрийг Э.******* 2021 оны 8 дугаар сарын 4-нд мэйл хаягаар хүлээж авч, тус шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 6-нд нэхэмжлэл гаргажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалуудыг хүлээж аваад урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаандаа хандсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

Хариуцагч нь тус сумын тамгын газрын Нийгмийн бодлогын  мэргэжилтний сул орон тоон дээр тухайн ажлын байранд тавигдах шаардлагуудыг илүүтэй хангаж байгаа гэж үзэн тухайн байгууллагад байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан  Э.*******ийг 2021 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн  Б/16 дугаар тушаалаар томилсон байдаг.

 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас . . .нөхнө” гэсэн байх бөгөөд******* сумын засаг даргын тамгын газрын дарга нь Нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд хуулийн дээрх шалгуурыг үндэслэн  Э.*******ийг томилсон нь хуульд харшлах зүйлгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.******* нь Нийгмийн бодлогын мэргэжилтнээр томилсон тушаал гарснаас хойш тухайн албан тушаалд ажиллаагүй тул хариуцагч нь түүнийг ажил тасалсан гэж үзэн 2021 оны 07 дугаар сарын 09-ний Б/19 дүгээр тушаалаар төрийн албанаас чөлөөлж шийдвэрлэсэн байдаг.

 

Нэхэмжлэгч нь энэ хугацаанд Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллахгүй гэсэн хүсэлт, тайлбараа ирүүлсэн байдаг, түүнчлэн урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байсан тул түүнийг ажил тасалсан гэж төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Тэрчлэн хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх тухай тушаал шийдвэрийг гаргахдаа төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх талаарх Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасан зарчмыг зөрчиж, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг хязгаарласан шийдвэр гаргасныг шүүхээс буруутгаж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “Хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим байх”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар “энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” , захиргааны үйл ажиллагаа Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар “хуульд үндэслэх”, 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зааснаар “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэдэгт нийцээгүй тул шүүхээс маргаан бүхий дээрх тушаалыг хүчингүй болгох үндэслэл болох юм.

 

Хариуцагч нь тушаал гаргах болсон үндэслэл, нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчтэй ярилцаж, мэдэгдэж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хийсэн байна гэж шүүхээс үзлээ.

 

Цалин гаргуулах шаардлагын тухайд,

Нэхэмжлэгч Э.******* нь тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч тул түүний хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулиас гадна мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж зааснаар Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдахаар байна.

 

Иймд эдгээр хуулиудын холбогдох заалтуудыг хамтад нь хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахтай” холбоотой хэсгийг шийдвэрлэв.

 

Тэгэхээр нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, нэхэмжлэгчийн үндсэн цалин болон нэмэгдлийн хэмжээг түүний цалингийн карт ёсоор тооцож, нийт ажиллаагүй хугацаа болох 134 хоногоор бодож, нийт 6164725 төгрөгийн цалин, түүнтэй тэнцэх олговрыг олгуулахаар зааж шийдвэрлэлээ. Хариуцагч нь  хуульд заасан холбогдох суутгалуудыг хийх нь зүйтэй болно.

 

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг ашигласнаас гадна Төрийн албаны тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.2.2 -д заасан “төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн ... нэмэгдлээс бүрдэнэ” гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн болно.

 

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “ улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн******* сумын засаг даргын тамгын газрын даргын “ Э.*******ийг Нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалд томилж, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлөх тухай ” 2021 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “ Э.*******ийг албан тушаалаас чөлөөлөх тухай ” 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж, маргаан бүхий уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.*******ийг******* сумын засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.*******т ажилгүй хүлээлгэсэн хугацааны 134 хоногийн цалин олговор  6164725 /зургаан сая нэг зуун жаран дөрөв долоон зуун хорин таван/ төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг******* сумын засаг даргын тамгын газрын санхүүд даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /******* сумын засаг даргын тамгын газрын санхүү/-ээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭТУЯА