Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00972

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00972

Х аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2023/00932/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Оаймгийн Б сумын О багийн 3 дугаар байрны 31 тоотод оршин суугч, Б.Т ,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Б.Т ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д .

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Т нь шүүхэд Х аймгийн 10 жилийн 3 дугаар дунд сургуульд 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бичээчээр, Алтан Улиасны бага сургуульд 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хооронд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

... Ажиллаж байсан байгууллага маань татан буугдсан тул 1994 онд УлаанБ луу шилжих болоход Нийгмийн бодлогын хэлтсийн даргын 1994 оны тушаалаар УлаанБ хотын Боловсролын газрын мэдэлд шилжүүлсэн тушаал архиваас шүүж үзэхэд олдохгүй байгаа тул энэ хугацааны ажилласан жилүүд тооцогдохгүй байгаа юм...гэв.

Хүсэлт гаргагч Б.Т нь шүүхэд Х аймгийн М хотын 10 жилийн III дунд сургуулийн захиргаанаас 1988 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Б.Т т олгож, цээж зургийг нааж, олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 327040 дугаар хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн нотариачтаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Х аймгийн М сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 08-р сарын 16-ны өдөр гэсэн дардас дарагдсан 1989, 1990, 1991 оны Цалингийн тооцооны карт, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 11/722 дугаар албан бичиг, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 07 сарын 01-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн М хотын 10 жилийн гуравдугаар дунд сургуулийн захирлын 1989 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаал, Х аймгийн М хотын 10 жилийн гуравдугаар дунд сургуулийн захирлын 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр Ажил хүлээлцэх тухай тушаал, Х аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар Сургууль, цэцэрлэг байгуулж ажиллагсдыг томилох тухай тушаал, 1992 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Ш.А төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Нэгдсэн эмнэлэг ХУУЛБАР ҮНЭН 2024-09-07 гэсэн дардас дарагдсан Б.Т ийн 48 дугаар төрөлтийн түүх зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээрД.Д , Э.Д нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ажиллаж байсан гэх Алтан улиасны бага сургууль хэзээ байгуулагдаж, татан буугдсан талаарх лавлагаа, Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн цалин хөлсний болон ажиллаж байсантай холбоотой бусад баримтууд, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1994-2000 онуудад Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахдаа бүрдүүлж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

... Ажиллаж байсан байгууллага маань татан буугдсан тул 1994 онд УлаанБ луу шилжих болоход Нийгмийн бодлогын хэлтсийн даргын 1994 оны тушаалаар УлаанБ хотын Боловсролын газрын мэдэлд шилжүүлсэн тушаал архиваас шүүж үзэхэд олдохгүй байгаа тул энэ хугацааны ажилласан жилүүд тооцогдохгүй байгаа юм...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Х аймгийн М хотын 10 жилийн III дунд сургуулийн захиргаанаас 1988 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Б.Т т олгож, цээж зургийг нааж, олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 327040 дугаар хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн нотариачтаар гэрчлүүлсэн хуулбар,

Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 11/722 дугаар албан бичиг, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 07 сарын 01-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн М хотын 10 жилийн гуравдугаар дунд сургуулийн захирлын 1989 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр: ...Б овогтой Т нарын 1989 оны ээлжийн амралтыг ... гэсэн бичвэр бүхий Ээлжийн амралт олгох тухай тушаал,

Х аймгийн М хотын 10 жилийн гуравдугаар дунд сургуулийн захирлын 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр: ...Т /бичээч/... гэсэн бичвэр бүхий Ажил хүлээлцэх тухай тушаал,

Х аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар: ...Б.Т нарыг цэцэрлэгийн хүмүүжүүлэгчээр ...1991-1-2-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Сургууль, цэцэрлэг байгуулж ажиллагсдыг томилох тухай тушаал,

Х аймгийн М сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 08-р сарын 16-ны өдөр гэсэн дардас дарагдсан ...Овог: Б Нэр: Т ... албан тушаал: бичээч, ... гэсэн бичвэр бүхий 1989, 1990, 1991 оны цалингийн түүвэр, Цалингийн тооцооны карт,

Гэрч Д.Д-ын: ...Б.Т нь Х аймгийн М сумын Алтан улиас тосгоны сургууль, цэцэрлэгийн комбинатад бага ангийн багшаар 1990 оноос ажиллаж байгаад дундуур нь жирэмсний амралт авч байсан, тосгон татан буугдтал ажилласан. Тухайн бага сургууль Б.Т , Л.Галбадрах, н.Нармандах гэсэн гурван багштай байсан ... гэх,

Гэрч Э.Д-ийн: ...Б.Т нь Х аймгийн М сумын 3 дугаар арван жилийн сургуульд 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орж, 1990 оны 8,9 дүгээр сарууд хүртэл ажилласан... гэх мэдүүлэг зэрэг нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн Х аймгийн 10 жилийн 3 дугаар дунд сургуульд 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бичээчээр, Алтан Улиасны бага сургуульд 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хооронд бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Иймд шүүх хүсэлт гаргагч Б.Т ийн Х аймгийн 10 жилийн 3 дугаар дунд сургуульд 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бичээчээр, Алтан Улиасны бага сургуульд 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хооронд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.Т ийн ажиллаж байсантай холбоотой зарим баримт холбогдох байгуулагад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 11/722 дугаар: Х аймгийн М хотын 10 жилийн 3 дугаар сургуулийн захирлын 1988 оны тушаал манай архивд шилжиж ирээгүй, мөн 1990 оны 3 дугаар сургуулийн захирлын тушаал, Нийгмийн бодлогын хэлтсийн даргын 1994 оны тушаалыг тус тус шүүж үзэхэд Б.Т ийг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичвэр бүхий,

Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн11/792 дугаар: Тус аймгийн М хотын 10 жилийн гуравдугаар дунд сургуулийн 1988-1990 оны баримт, Зөвлөлтийн геологийн экспедицийн харьяа Алтан улиас тосгоны бага сургуулийн баримт манай архивд шилжиж ирээгүй, Ардын боловсролын хэлтсийн даргын 1988-1992 оны тушаал шүүж үзэхэд Б.Т ийг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,

Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11/831 дүгээр: Х аймгийн М хотын 10 жилийн 3 дугаар сургууль, Зөвлөлтийн геологийн экспедицийн харьяа Алтан улиас тосгоны бага сургуулийн цалин хөлсний баримт тус тус манай архивд шилжиж ирээгүй тул Б.Т т холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 30/1114 дүгээр: Танай ирүүлсэн 4/1202 албан бичгийн дагуу шалган үзэхэд Алтан улиасны бага сургууль гэх байгууллагын талаар мэдээлэл манай байгууллагын мэдээллийн сан болон архивт бүртгэлгүй байна. гэх бичвэр бүхий албан бичгүүд,

Хүсэлт гаргагч Б.Т нь 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулаагүй болох нь Х аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 302 дугаар: Б овогтой Т (Р ***) нь 1990-2000 оныг дуусталх хугацаанд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн даатгалд хамрагдаагүй болно. гэсэн бичвэр бүхий албан бичгүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Хэрэгт 1992 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Ш.А төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Нэгдсэн эмнэлэг ХУУЛБАР ҮНЭН 2024-09-07 гэсэн дардас дарагдсан Б.Т ийн 48 дугаар төрөлтийн түүх зэрэг баримтууд авагдсан ба эдгээр баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүх үнэлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Т ийн Х аймгийн 10 жилийн 3 дугаар дунд сургуульд 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бичээчээр, Алтан Улиасны бага сургуульд 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хооронд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА