| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01058/И |
| Дугаар | 155/ШШ2024/00985 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2024/00985
| 2024 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2024/00985 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **************
хариуцагч: Хөвсгөл аймгийн ***********
Нэхэмжлэлийн шаардлага: **********053132 тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 370,000 төгрөг, зээлийн хүү 424,424.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,178.78 төгрөг, нийт 910,603.31 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №1050130223065839 тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 260,000 төгрөг, зээлийн хүү 287,820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,689.08 төгрөг, нийт 625,509.08 төгрөг, өмгөөлөгчийн зардал 245,000 төгрөг, бүгд 2,683,699.30 (хоёр сая зургаан зуун наян гурван мянга зургаан зуун ерэн есэн төгрөг гучин мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01058/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **********-ийн гүйцэтгэх захирал *********** тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр №1050130223053146 тоот Онлайн зээлийн гэрээ байгуулан, 370,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан.
2. *******-ний өдөр ******* тоот Онлайн зээлийн гэрээ байгуулан, 370,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3.03 хувийн хүүтэй зээлж авсан.
3. ******* тоот Онлайн зээлийн гэрээ байгуулан, 260,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй тус тус зээлж авсан.
Хариуцагч нь манай компаниас 3 удаагийн зээл авсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.
Зээлийн гэрээний 6.4-т заасан тохиролцооны дагуу энэхүү нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин байгаа газрын шүүхэд гаргасан болно.
Иймд хариуцагч ********** **********053132 тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 370,000 төгрөг, зээлийн хүү 424,424.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,178.78 төгрөг, нийт 910,603.31 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №1050130223065839 тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 260,000 төгрөг, зээлийн хүү 287,820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,689.08 төгрөг, нийт 625,509.08 төгрөг, өмгөөлөл хуульзүйн туслалцааны хөлс 245,000 төгрөг, нийт 2,683,699.30 (хоёр сая зургаан зуун наян гурван мянга зургаан зуун ерэн есэн төгрөг гучин мөнгө) төгрөгийг гаргуулах, мөн улсын тэмдэгтийн хураамж 58,000 төгрөгийг хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ тус шүүхэд гаргасан тайлбартаа: Төлбөр хариуцагч *********/ нь тус ББСБ-д зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулсан тул шүүхийн ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********** нь ******** холбогдуулан **********053132 тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 370,000 төгрөг, зээлийн хүү 424,424.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,178.78 төгрөг, нийт 910,603.31 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ********** тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 260,000 төгрөг, зээлийн хүү 287,820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,689.08 төгрөг, нийт 625,509.08 төгрөг, өмгөөлөгчийн зардал 245,000 төгрөг, бүгд 2,683,699.30 (хоёр сая зургаан зуун наян гурван мянга зургаан зуун ерэн есэн төгрөг гучин мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох бүгд 2,683,699.30 (хоёр сая зургаан зуун наян гурван мянга зургаан зуун ерэн есэн төгрөг гучин мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** *дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч **********-ийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499273559 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,000 (тавин найман мянга) төгрөгөөс 2,683,699.30 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 57,889 төгрөгийн тал хувь болох 28,944.50 (хорин найман мянга есэн зуун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь нийт 29,055.50 (хорин есэн мянга тавин таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч ********* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,944.50 (хорин найман мянга есэн зуун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгохоор тогтов.
Хариуцагч **********нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч **********-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Золжаргалд холбогдох, **********053132 тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 370,000 төгрөг, зээлийн хүү 424,424.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,178.78 төгрөг, нийт 910,603.31 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ********* тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 260,000 төгрөг, зээлийн хүү 287,820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,689.08 төгрөг, нийт 625,509.08 төгрөг, өмгөөлөгчийн зардал 245,000 төгрөг, бүгд 2,683,699.30 (хоёр сая зургаан зуун наян гурван мянга зургаан зуун ерэн есэн төгрөг гучин мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох бүгд 2,683,699.30 (хоёр сая зургаан зуун наян гурван мянга зургаан зуун ерэн есэн төгрөг гучин мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,000 (тавин найман мянга) төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,944.50 (хорин найман мянга есэн зуун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь нийт 29,055.50 (хорин есэн мянга тавин таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч ********* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,944.50 (хорин найман мянга есэн зуун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч **********нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ