| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00327/И |
| Дугаар | 155/ШШ2016/00327 |
| Огноо | 2016-03-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2016/00327
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***************сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Г
Хариуцагч: Б.О
Сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, алданги, нийт 3.854.500 /гурван сая найман зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2015/01125/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймгийн ***************сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***************сумын 3-р багийн иргэн Б.О- хамтран зээлдэгч Х.Г нар сум хөгжүүлэх сангаас 2013.12.03-нд 19.000.000 төгрөгийг 0.25% хүүтэй, 3 жилийн хугацаатай оёдлын зориулалтаар авсан. Зээлийн гэрээ байгуулан эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1.092.500 төгрөгийн хүү төлөхөөс 238.000 төгрөгийн зээлийн хүү төлсөн, үндсэн зээлээс 3.000.000 төгрөгийн эргэн төлөлт хийхээс огт хийгдээгүй бидний ажилд хүндрэл учруулаад байна. Иймд Б.О-, Х.Г нараас хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлт 3.000.000 /гурван сая/, зээлийн хүү 854.500 /найман зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөг, нийт 3.854.500 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн 171155406 тоот дансанд төлүүлж сум хөгжүүлэх санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ...2013.12.03-нд 19.000.000 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн зээл олгох журмын дагуу авсан нь үнэн. Зээлийн төлбөр болох 3.854.500 төгрөгийг 2016 оны 6 сард багтаан төлөх болно. ***************сумын ЗДТГ-ын Сум хөгжүүлэх сангаас нэхэмжилсэн 3.854.500 төгрөгийг миний бие төлж барагдуулах болно. Иймд шүүх хуралд биеэр оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.О- шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2013 оны 12 сард Хөвсгөл аймгийн ***************сумын сум хөгжүүлэх сангаас Х овогтой Гтай хамт зээл авсан. Энэхүү зээлийн мөнгөөр авсан материал, багаж, техник хэрэгслүүдийг Х.Г эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг. Миний бие нь ажилгүй учир зээлийн мөнгийг төлөх чадваргүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Г нэхэмжлэлийн шаардлага 3.854.500 /гурван сая найман зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа учраас Б.О-аас гаргуулахгүй шийдвэрлүүлэх саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ***************сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Х.Г, Б.О- нарт холбогдох сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, алданги, нийт 3.854.500 /гурван сая найман зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Г нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага 3.854.500 /гурван сая найман зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг төлөх тайлбар ирүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь хариуцагч Х.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Б.О-аас нэхэмжлэх шаардлагагүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ.
Иймд хариуцагч Х.Г нэхэмжлэлийн шаардлага 3.854.500 /гурван сая найман зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 31-ний дотор төлөх тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч байх ба зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Х.Г нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, хариуцагч Б.О-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.5-д зааснаар зохигч талуудын эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба хариуцагч Х.Ггаас 3.854.500 /гурван сая найман зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 76.622 /далан зургаан мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийн тавин хувь болох 38.311 /гучин найман мянга гурван зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ***************сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Г, Б.О- нарт холбогдох, сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, алданги, нийт 3.854.500 /гурван сая найман зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Г 2016 оны 06 дугаар сарын 31-ний дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх зааснаар хариуцагч Х.Ггаас 3.854.500 /гурван сая найман зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 76.622 /далан зургаан мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийн тавин хувь болох 38.311 /гучин найман мянга гурван зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ