Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/00895

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/00895

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                   

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **********Хөвсгөл салбар,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **********эрэн сурвалжлуулах тухай 155/2024/00904/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч **********нь ХААН банк ХК-*************тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 9,090,000 төгрөгийг, жилийн 15.6 %-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.

Дээр дурдсан онлайн цалингийн зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул Хаан банк ХК зээлдэгчээс зээлийн төлбөр гаргуулахаар гэрээнд дурдсан хаягийн дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч бүртгэлтэй хаягтаа оршин суухгүй байгаа үндэслэлээр ********** тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************* эрэн сурвалжлах тухай шийдвэрийг гаргаж өгнө үү.

Зээлдэгч ******** ургийн овогт ********* нь Хөвсгөл аймгийн ******** боловч тухайн хаягтаа оршин суудаггүй болно.

Манай байгууллагын зүгээс 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Онлайн зээлийн гэрээг үндэслэж, гэрээний үүргийн биелэлтийг шаардахаар шүүхэд хандсан.

Зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн 633 хоногийн хугацаанд **********болон түүний ах, дүү хамаатан садан руу холбогдох гэж үзсэн. Тэгэхэд түүний эмээ гэх хүн Хөвсгөл аймгийн Ханх суманд оршин суудаг болох нь тодорхой болсон. Хамгийн сүүлд ********* эмээтэй нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр утсаар холбоо барихад **********Замын-Үү***** дугаар дээр байдаг. Хөвсгөл аймгийн Ханх сумандаа оршин суудаг. Гэхдээ энэ хүн ******* талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа. *******гэх дугаар хааяа холбогдож, дуудуулдаг боловч утсаа авдаггүй. Эмээгийнх нь хэлж тайлбарлаж байгаагаар ********-тэй дугаар ********** өөрийн дугаар биш хамт амьдарч байгаа хүний дугаар гэж хэлсэн....гэв.

 

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******** дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, ХААН банк ХК-ийн гүйцэтгэх захирлын ***********дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банк ХК-ийн гүйцэтгэх захирлын ********дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирлын ********** дугаартай итгэмжлэл, **********дугаартай зээлийн эрх нээх гэрээний эх хувь, ***********дугаартай Барьцааны гэрээний эх хувь зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 3, 5-9, 20-31 дүгээр тал) 

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн Засаг даргын ********** дугаартай албан бичиг (хх-ийн 32 дугаар тал) зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **********эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *********-ийн Хөвсгөл салбар нь *********** дугаартай Зээлийн эрх нээх гэрээний үүргийг хангуулах зорилгоор ********* оршин суугаа хаягийг олж тогтоох шаардлага бий болсон болох нь ********* дугаартай Зээлийн эрх нээх гэрээний эх хувь, ********** дугаартай Барьцааны гэрээний эх хувь, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ********дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо. (хх-ийн 5-6, 20-31 дүгээр тал)

**********нь Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт **********дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч оршин суухгүй байгаа болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *********** дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн Засаг даргын ****** дугаартай *********** нь Ханх сумын Турт 3-р багт ХАӨМСангийн программд бүртгэлтэй боловч тухайн хаяганд оршин суудаггүй болохыг тодорхойлов. гэх бичилттэй албан бичиг зэргээр нотлогдож байна. (хх-ийн 32 дугаар тал)

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********* регистрийн дугаартай, ********* эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй гэж үзэв.

**********эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг, ********** оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар ********* нэн даруй мэдэгдэхийг тус тус Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгахаар тогтлоо.

******* талаарх мэдээлэл: ****** регистрийн дугаартай, ********, Хөвсгөл аймгийн Ханх сумын *********** хамт амьдарч байгаа гэх хүний утасны дугаар *********** гэх мэдээлэл хавтаст хэрэгт авагдсан болно.

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****** регистрийн дугаартай, ********эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар  **********эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Э.Дэлгэрцэцэгийн оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч *********-ийн Хөвсгөл салбар (утасны дугаар ********)-т нэн даруй мэдэгдэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч ********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        С.ОЮУНЖАРГАЛ