| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00893/И |
| Дугаар | 155/ШШ2024/00896 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2024/00896
| 2024 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2024/00896 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **********оршин суух, **********
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***********
Нэхэмжлэлийн шаардлага: 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай 155/2024/00893/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч **********,
Хариуцагч **********,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ********** би **********тэй аман гэрээ байгуулан 2022 оны 6 дугаар сарын 20-ны Исувд маркийн ачааны машиныг банз, модоор өгч авахаар тохиролцон өгч явуулсан. Одоогийн байдлаар дээрх мод, банз өгөөгүй бөгөөд чанаргүй машиныг өгч дээр нь 2 сая 500,000 төгрөгнөөс 1 сая төгрөгийг өгөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Иймд хариуцагч *********1,000,000 (нэг сая) төгрөгийг гаргуулж өгнө үү.
...Миний бие хариуцагч **********т ********** улсын дугаартай **** маркийн машиныг 2021 оны 5-6 сард худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцсон юм. Бид 7,500,000 төгрөг дээр харилцан тохиролцож, ********** надад 2,000,000 төгрөгийг цувуулж өгч байгаад, нэг машин манайд авчирч үлдээсэн. Энэ машинаа ********** 5,000,000 төгрөгөөр тооцож, үлдсэн мөнгөндөө мод өгөхөөр тохиролцоод явсан юм. Үүнээс хойш ********** надад юу ч өгөөгүй юм.
**********ын нэхэмжлэлтэй, хариуцагч ****** холбогдох, 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч **********, хариуцагч Г.Батбилэг бид дараах байдлаар эвлэрлээ. Үүнд:
1.Нэхэмжлэгч ********** нь нэхэмжлэлийн шаардлагаас 250,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 750,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч **********ын ХААН банк дахь ************тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ.
2.Бид гадны ямар нэгэн дарамтгүйгээр, өөрсдийн хэн алины сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан. Цаашид энэ асуудлаар шүүхэд хандах эрхгүй гэдгээ ойлгож бид эвлэрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх саналтай байна....гэв.
Хариуцагч ********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ********** нь надаас 1,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Би 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч **********т 750,000 төгрөгийг төлөхөөр болсон. Мөн нэхэмжлэгч 250,000 төгрөгийг надаас гаргуулахаас татгалзаж, бид эвлэрч байна. Миний бие мөн адил улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх саналтай байна гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 2-4, 19-21, 27 дугаар тал)
Хариуцагчаас хариу тайлбар гаргаж өгсөн байна. (хх-ийн 17 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********** нь **********т холбогдуулан 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч ********** нь хариуцагч **********ээс 250,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч ********** нь 750,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч **********ын ХААН банк дахь 5890386004 тоот дансанд төлөхөөр нэхэмжлэгч **********, хариуцагч ********** нар нь эвлэрсэн бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч **********ын 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Голомт банк дахь 1165117377 дугаартай дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 28,550 (хорин найман мянга таван зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********ээс 750,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 22,550 (хорин хоёр мянга таван зуун тавь) төгрөгийн тал хувь болох 11,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********т олгох нь зүйтэй.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ********** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч **********ын нэхэмжлэлтэй, хариуцагч **********т холбогдох, 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ********** нь хариуцагч **********ээс 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч ********** нь 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч **********ын ХААН банк дахь 5890386004 тоот дансанд төлөхөөр нэхэмжлэгч **********, хариуцагч ********** нар нь эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч **********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 (хорин найман мянга таван зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********ээс 11,275 (арван нэгэн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д энэхүү захирамжийг хариуцагч ********** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ