Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00940

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00940

Х аймаг

 

 

 

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/00939/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 хаягт байршилтай, Т хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т хувьцаат компанийн Х салбарын харъяа А тооцооны төвийн захирал,Э.С ,

Хариуцагч: Х аймгийн А сумын 5 дугаар багт оршин суух, Э.Г ,

Хариуцагч: Х аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, Х.Э нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 3,500,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 847,917.24 төгрөг, нийт 4,347,917.24 (дөрвөн сая гурван зуун дөчин долоон мянга есөн зуун арван долоон төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х салбарын харъяа А тооцооны төвийн захирал,Э.С шүүхэд ирүүлсэн албан тоотдоо: А сумын 5 дугаар багийн иргэн зээлдэгч Э.Г /Р**/, хамтран зээлдэгч А сумын 4 дүгээр багийн иргэн Х.Э /Р**/ нар нь манай банкны зээлээ 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулсан болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Т хувьцаат компани нь Э.Г , Х.Э нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3,500,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 847,917.24 төгрөг, нийт 4,347,917.24 (дөрвөн сая гурван зуун дөчин долоон мянга есөн зуун арван долоон төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тухай албан тоотыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,571 төгрөгийн 50 хувь болох 42,285.5 төгрөгийг хариуцагч Э.Г , Х.Э нараас, 50 хувь болох 42,285.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т хувьцаат компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Т хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, Э.Г , Х.Э нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 3,500,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 847,917.24 төгрөг, нийт 4,347,917.24 (дөрвөн сая гурван зуун дөчин долоон мянга есөн зуун арван долоон төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Г , Х.Э нараас 42,285.5 (дөчин хоёр мянга хоёр зуун наян таван төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 42,285.5 (дөчин хоёр мянга хоёр зуун наян таван төгрөг таван мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА