Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00904

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ************** байрлах, **********,

хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* оршин суух, **************

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 2,168,307.63 төгрөг, зээлийн хүү 2,213,015.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 216,647.49 төгрөг, нийт 4,597,970.17 (дөрвөн сая таван зуун ерэн долоон мянга есэн зуун далан төгрөг арван долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00914/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **********нь "************* дугаартай зээлийн гэрээ байгуулж. 2.879,910 /хоёр сая найман зуун далан есөн мянга есөн зуун арав/ төгрөгийг 24 сарын хугацаатай, 1 жилийн 35,3 хувийн хүүтэй, бараа бүтээгдэхүүн худалдан авах зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч **********нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт 2023 оны 03 сарын 19-ний өдрийн дотор төлж дуусгах үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрсэн. Манай байгууллагын зүгээс зээлдэгчээс удаа дараа үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч одоог хүртэл зээлээ төлж барагдуулаагүй байгаа нь манай байгууллагыг хохироож байна.

Зээлдэгч **********нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар ********** тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 2,168.307.63 төгрөг, хүүгийн төлбөр 2,213,015.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 216.647.49 төгрөгбуюу нийт 4,597.970.17 төгрөгийг ************-д төлөх тооцоо байна. **********нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 451.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 5.1.12 дахь заалтад тус тус заасны дагуу зээлдэгчээс шаардах эрхтэй юм.

Иймд зээлдэгч ******** ********** тоот зээлийн гэрээний үүрэгт 4,597,970.17 /Дөрвөн сая таван зуун ерэн долоон мянга есөн зуун далан төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж , ************-д олгож өгнө үү гэжээ.

Зохигчоос тус шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Нэг талаас нэхэмжлэгч **********/РД:**********/ /цаашид "нэхэмжлэгч гэх, Нөгөө талаас хариуцагч ********** /цаашид "хариуцагч", нэхэмжлэгч хариуцагч нарыг хамтад нь "талууд" гэх/ нар харилпан тохиролцож. өөрсдийн ашиг сонирхлыг бүрэн тусгасны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав.

1.2 Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 4,597,970.17 /Дөрвөн сая таван зуун ерэн долоон мянга есэн зуун далан төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.3 Нэхэмжлэгч хариуцагч нар нь энэхүү эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрч байгаа болно.

Хоёр. Эвлэрэх нөхцөл

2.1 Нэхэмжлэгч нь 4,597,970.17 төгрөгийг хариуцагч ********* гаргуулахаар тохиролцсон болно.

2.2 Хариуцагч **********нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 4,597,970.17 төгрөгийг дараах хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар тохиролцов.

Төлбөрийн хуваарь:

Хугацаа

Төлөхдүн /Төгрөгөөр/

1

2024.09.05

1,800,000 Т

2

2024.09.25

500,000 Т

з

2024.10.25

500,000 Т

4

2024.11.25

500,000 7

5

2024.12.25

500,000 Т

6

2025.01.25

797,970.17 Т

 

Нийт

4,597,970.17

 

Гурав. Хариуцлага

3.1Хариуцагч **********энэ гэрээний 2.2 дахь хэсэгт заасан дүнг заасан хугацаанд сайн дураараа бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.

3.2 Хариуцагч төлбөрийг сайн дураараа бүрэн гүйцэд төлж барагдуулаагүй, эсхүл энэхүү гэрээний 2.2-т заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр, захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар иэн даруй албадан биелүүлнэ.

 

Дөрөв. Бусад

4.1 Энэхүү гэрээг 2 хувь үилдэх ба гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

4.2 Улсын тэмдэгтийн хураамжийг шүүх хуульд заасны дагуу хувиарлаж шийдвэрлэнэ.

4.3 Гэрээнд заагаагүй асуудлыг Монгол Улсын холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********** нь ******** холбогдуулан үндсэн зээл 2,168,307.63 төгрөг, зээлийн хүү 2,213,015.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 216,647.49 төгрөг, нийт 4,597,970.17 (дөрвөн сая таван зуун ерэн долоон мянга есэн зуун далан төгрөг арван долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,597,970.17 (дөрвөн сая таван зуун ерэн долоон мянга есэн зуун далан төгрөг арван долоон мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөн дүнгээс 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1,800,000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 797,970.17 төгрөгийг тус тус ***********-д төлөхөөр нэхэмжлэгч **********, хариуцагч **********нар нь эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Бом Ү Сог нь *************дугаартай албан бичгээр ******** итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр ********* эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 7 дугаар тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***********-ийн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны 499273559 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,518 (наян найман мянга таван зуун арван найм) төгрөгийн тал хувь болох 44,259 (дөчин дөрвөн мянга хоёр зуун тавин ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 44,259 (дөчин дөрвөн мянга хоёр зуун тавин ес) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 44,259 (дөчин дөрвөн мянга хоёр зуун тавин ес) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ************-д олгохоор тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч **********нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ********* нэхэмжлэлтэй, хариуцагч ********* холбогдох, үндсэн зээл 2,168,307.63 төгрөг, зээлийн хүү 2,213,015.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 216,647.49 төгрөг, нийт 4,597,970.17 (дөрвөн сая таван зуун ерэн долоон мянга есэн зуун далан төгрөг арван долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,597,970.17 (дөрвөн сая таван зуун ерэн долоон мянга есэн зуун далан төгрөг арван долоон мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөн дүнгээс 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1,800,000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 797,970.17 төгрөгийг тус тус **********-д төлөхөөр нэхэмжлэгч **********, хариуцагч **********нар нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,518 (наян найман мянга таван зуун арван найм) төгрөгийн тал хувь болох 44,259 (дөчин дөрвөн мянга хоёр зуун тавин ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 44,259 (дөчин дөрвөн мянга хоёр зуун тавин ес) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *********** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 44,259 (дөчин дөрвөн мянга хоёр зуун тавин ес) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ***********-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч **********нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

 

ШҮҮГЧ                           С.ОЮУНЖАРГАЛ