Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2016/00330

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Б.Отгонбямба, Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч:  Я-н Г- /************/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.О  /******/,

Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн №************ дугаарын үнэмлэхтэй Боржигон овогт Б-жийн А 

Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 8.109.152 /найман сая нэг зуун есөн мянга нэг нэг зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Г-, хариуцагч Т.О, түүний өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Очимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 6 дугаар сарын 25-ны өглөө ажлаасаа буугаад явж байгаад автомашины осолд ороод эмнэлэгт 5 хоног хэвтээд гэртээ гарсан. Мэс заслн эмч болохоор хөдлөж болохгүй таны хугарал чинь хэвтэж байж гэж хэлсэн. Би нилээд олон хоног буюу 8 сар хэвтэж байгаа болон одоо гэмтлн улмаас групп орсон байгаа.

Уг аваарын хэрэг нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Оыг гэм буруутайд тооцож цаашид гаргах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй гэсэн тул шүүхэд хандсан. Үүнд: Одоо группын мөнгө гэж сард 230.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай авч байгаа. Би тухайн үед 775.346 төгрөгний цалинтай байсан үүний зөрүү бүтэн жилээр 6.544.152 төгрөг, би эмнэлэгт хэвтсэн хугацааны буюу 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны хүртэл лстээ авсан. Би 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 25-н хооронд группэд орох байсан ба О нь намайг группэд оруулж өгнө гэж хэлээд бичиг баримт авч яваад группэд оруулаагүй, иймд энэ хугацаанд авах ёстой цалин 775.346 төгрөг, мөн надад өгөх ёстой байсан гэрээний дагуу өгөх 3.600.000 төгрөгнөөс үлдсэн 560.000 төгрөгнөөс 500.000 төгрөгийг нь нэхэмжилж байна. О нь надад шүүх хурал орох өдрөөс өмнө надад 1 сая төгрөг өгсөн, шүүх хуралдааны дараа нь 2015-10-06-нд 600.000 төгрөг, 2015 оны 11 сард 702.000 төгрөг, 2015 оны 12 сард 738.000 төгрөг өгсөн. Мөн манай охинд өгсөн гэх 60.000 төгрөгийг хасуулах саналтай байна гэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 8.109152 төгрөгнөөс 289.654 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа тул одоо Т.Оаас 7.819.498 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.О шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр автомашины осол хийсэн жолооч нь би мөн. Би тухайн үед группт оруулах гэж бичиг баримтыг нь аваад хөөцөлдсөн боловч итгэмжлэл байхгүй ба өөрөө биерээрэй байх ёстой гэж хэлсэн, надаас яриад бичиг баримтаа аваад өөрөө хөөцөлдөж группэд орж болох л байсан болон би группэд оруулах үүрэггүй учир цалин гэж нэхэмжлэж байгаа 775.346 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нийгмийн даатгалын хэлтэстэй би очиж уулзахад үйлдвэрлэлийн осол бол 100% цалин нь олдоно гэж хэлсэн тул цалингийн зөрүү 6 сая гаран төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Харин гэрээний дагуу өгөх ёстой төлбөрөөс охинд нь 60.000 төгрөг өгсөн, үлдэх 500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул уг төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Иймд Г-ын нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдэх төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ؿ :

Нэхэмжлэгч Я.Г- нь хариуцагч Т.Оаас гэм хорын хохирол 8.109.152 /найман сая нэг зуун есөн мянга нэг зуун тавин ес/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 7.819.498 /долоон сая найман зуун арван есөн мянга дөрвөн зуун ерэн найм/ төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч Я.Г- нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зам тээврийн осолд орсоны улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байх тул эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол байна гэж үзлээ.

Шүүх эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн цалин, гэрээний дагуух үүрэг зэргийн улмаас учирсан хохирол буюу 7.819.498 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэх боломжгүй байна.Тухайлбал: Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ....О нь надад шүүх хурал орох өдрөөс өмнө надад 1 сая төгрөг өгсөн, шүүх хуралдааны дараа нь 2015-10-06-нд 600.000 төгрөг, 2015 оны 11 сард 702.000 төгрөг, 2015 оны 12 сард 738.000 төгрөг өгсөн. Мөн манай охинд өгсөн гэх 60.000 төгрөгийг өгсөн.... гэж мэдүүлэг өгч байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2015-10-06-нд өгсөн 600.000 төгрөг, 2015 оны 11 сард 702.000 төгрөг, 2015 оны 12 сард 738.000 төгрөг, охинд нь өгсөн 60.000 төгрөг-ийг тус тус хасаж тооцох, харин 1 сая төгрөг-ийг хасах боломжгүй учир нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө өгсөн байна.

Хариуцагч Т.О нь шүүхэд ....нийгмийн даатгалын хэлтэстэй би очиж уулзахад үйлдвэрлэлийн осол бол 100% цалин нь олдоно гэж хэлсэн тул цалингийн зөрүү 6 сая гаран төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.... гэж мэдүүлэг өгч байх боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх цалингийн зөрүү 6 сая төгрөг-ийг өгөхгүй гэдгээ нотлож чадахгүй байна.

Мөн нэхэжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн: ....О нь 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 25-ний хооронд группэд оруулж өгнө гэж хэлээд бичиг баримт авч яваад группэд оруулаагүй тул тухайн үеийн цалин 775.346 төгрөг, эхнэр бид хоёрын авсан зээлийн гэрээг төлүүлэх саналтай байна.... гэх нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Т.Отай группэд болон зээл төлөх талаар хийсэн гэрээ хэлцэл хэрэгт авагдаагүй ба хариуцагч нь группэд оруулж, зээл төлөх үүрэг хүлээгээгүй, дээрх төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бодит хохирол байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул 775.346 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн 7.819.498 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж ирүүлсэн нийгмийн даатгалын №0461679 дугаартай дэвтэр дэхь бичилтээс аваарт орохоос өмнө авч байсан 4, 5, 6 сарын цалин буюу 3 сарын дундаж цалин хөлс нь 741.117 төгрөг үүнийг 12 сараар бодоход 8.893.404 төгрөг, нийгмийн даатгалын сангаас 1 жилийн хугацаатай нэг сард олгох 230.000 төгрөг үүнийг 12 сараар тооцоход 2.760.000 төгрөг болж байх ба 8.893.404 төгрөгнөөс группийн зөрүү 2.760.000 төгрөгийг хасахад цалингийн зөрүү нь 6.133.404 төгрөг болж байна. Үүнээс нэхэмжлэгчийн авсан, хариуцагчийн өгсөн гэх 600.000 төгрөг, 702.000 төгрөг, 738.000 төгрөг, 60.000 төгрөг-ийг хасаж 4.033.404 төгрөг, мөн хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгнө гэх 500.000 төгрөг-ийг нэмээд нийт 4.533.404 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлага үлдэх хэсэг буюу 3.286.094 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэгт зохигчдоос гаргаж ирүүлсэн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, Гэм хорын төлбөрийг нөхөн төлөх гэрээ зэргийг шүүх үнэлээгүй болно. Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д ....бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.... гэж заасан заалтыг хангаагүй. Мөн хэрэгт 775.346 төгрөгний дундаж цалинтай гэх тодорхойлолт авагдсан хэдийч нийгмийн даатгалын дэвтэр дэх цалингийн бичилттэй зөрүүтэй байх тул цалингийн тодорхойлолтыг үнэлгээгүй болно.

Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Оаас улсын тэмдэгийн хураамжинд 87.484 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч Т.Оаас гэм хорын хохиролд 4.533.404 /дөрвөн сая таван зуун гучин гурван мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Г-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.286.094 /дөрвөн сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т.Оаас улсын тэмдэгийн хураамж 87.484 /наян долоон мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА

Г.ДАВААХҮҮ