| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01012/И |
| Дугаар | 155/ШШ2024/00939 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2024/00939
| 2024 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2024/00939 | Х аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/01012/И
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: У хотын Ч дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, 9/1 дүгээр байр, * давхарт байрлах С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид: М.С,
Хариуцагч: Х аймгийн Т сумын 1 дүгээр багийн Хонхор 5 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, регистрийн дугаар Р**, Н.Б д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,288,253.42 (хоёр сая хоёр зуун наян найман мянга хоёр зуун тавин гурван төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Н.Б /Р**/-т холбогдуулан зээлийн үүргээ биелүүлэхгүй гэх үндэслэн шүүхэд 2,288,253.42 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нь үнэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Н.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,288,253.42 (хоёр сая хоёр зуун наян найман мянга хоёр зуун тавин гурван төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тухай албан тоотыг нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 51,562 төгрөгийн 50 хувь болох 25,781 төгрөгийг хариуцагч Н.Б ас, 50 хувь болох 25,781 төгрөг, илүү төлөгдсөн 8 төгрөг, нийт 25,789 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,288,253.42 (хоёр сая хоёр зуун наян найман мянга хоёр зуун тавин гурван төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Б ас 25,781 төгрөгийг, улсын орлогоос 25,789 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА