Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00919

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00919

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00913/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, нэхэмжлэгч **********нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **********нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч **********шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1970 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн. 1978 онд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч малчин болсон. Арбулаг сумын Мандал нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл аав, ээжтэйгээ мал маллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цэргийн албанд татагдсан. Ингээд 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн.

Миний цалин хөлсний зарим баримт нь *********** гэх нэрээр гарсан. Манай гэрийнхэн болон нутгийн хүмүүс намайг *******гэдэг. Намайг дууддаг гэрийн нэр маань ********* юм. Ийм учраас миний цалин хөлсний зарим баримтад ********** гэж бичигдсэн байдаг.

Одоо өндөр настны тэтгэвэртээ гарах гэтэл миний ажиллаж байсан хугацааны цалин хөлсний зарим баримт дээр миний нэрийг ********** гэж бичигдсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд миний Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Би Мөрөн суманд Батлах хамгаалахын туслах нийгэмлэгт суралцсан. 1987 оны 3 сард элсэн ороод 1987 оны 10 дугаар сард төгсөж, тракторын жолоочийн мэргэжлийг эзэмшиж байсан. Би аав, ээжтэйгээ нэгдэлд малчнаар ажиллаж байсан.

Би багадаа ороолгон хүүхэд байсан учраас ********** гэж нэрлэдэг байсан. Ингээд миний ойр дотны хүмүүс намайг ********** гэж дууддаг. Би нэгдэлд хонь, үхэр малладаг байсан.гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2024 оны ***** дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын ********* дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргаас Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан Гомбосүрэн овогтой Шинэхүүгийн 1984-1991 оны цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын ******* өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 2-12, 33-45 дугаар тал),

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр **********нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 51-54 дүгээр тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1/1013 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хх-ийн 27-30 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ****** дугаартай албан бичиг (хх-ийн 49-50 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын ****** дугаартай албан бичиг (хх-ийн 26 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын ************ дугаартай албан бичгийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 46 дугаар тал) 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч **********дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл миний ажиллаж байсан хугацааны цалин хөлсний зарим баримтад миний нэрийг ********** гэж бичигдсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан

Иймд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч **********өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч **********нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын орлогч даргын 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1/196 дугаар албан бичгээр ирүүлсэн ******** 1987 оны 1, 11, 12 дугаар сар, 1988 оны 1-4 сар, 7-8 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 6-12 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1/1013 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, ******** Ажилладаг гэх хэсэгт Мандал нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1987, эрхэлдэг ажил гэх хэсэгт ачигч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1987, оршдог сум, район гэх хэсэгт Арбулаг, бүртгэгчийн нэр гэх хэсэгт *********, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.22... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 27-30 дугаар тал),

гэрч ********* ...****** аавынх нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд төлөг суурьтай мал хариулдаг байсан юм. **********нь 1985 онд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд тус нэгдэлд малчнаар ирж ажиллаж байсан. Манайх тухайн үед нэгдлийн эм хонь хариулдаг хонин суурьтай малчин айл байсан. Харин ******ү нь тус нэгдлийн төлөг хариулдаг байсан юм. Шинэхүү нь тус нэгдэлд 1988 оны 9 сар хүртэл нэгдлийн мал маллаж байгаад нэгдлээс гарсан.... гэх мэдүүлэг (хх-ийн 53-54 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд ******** Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ********* нэрийг 1987 оны 1, 11, 12 дугаар саруудын цалин хөлс бичигдсэн цалин хөлсний 70 дугаар дансны баримтад Г.**********, 17, эр гэж бичигдсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Би багадаа ороолгон хүүхэд байсан учраас ********** гэж нэрлэдэг байсан. Ингээд миний ойр дотны хүмүүс намайг ********** гэж дууддаг. ...Би эцэг, эхээсээ 11-лээ. ********** гэсэн нэртэй.... гэх тайлбар,

гэрч ******** аавыг *******гэж дууддаг байсан. Тэрээр айлын 6 дахь хүүхэд байгаа юм. Бид нэг гол усны хүмүүс байсан. ********* нутаг усны хүмүүс нь дуудахдаа ********** гэж дууддаг. Гэтэл жинхэнэ нэрийг нь **********гэдэг байсан юм билээ. ...**********бид хоёр хамт тус нэгдлийн хонь хариулдаг байсан юм. Манайх тус нэгдлийн эм хонь хардаг байсан, харин ********* заримдаа намар ялгасан хурга хардаг байсан. Тэр үеийн нэгдлийн дарга нь Ганбаатар гэж хүн байсан. **********нь нэгдэл хувьчлагдах үе хүртэл буюу 1991 он хүртэл тус нэгдэлд малчин хийж байсан.... гэх мэдүүлэг,

гэрч Ч*********** аав ээж нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 4-р бригадад малчин хийдэг байсан. Аавыг нь **********, ээжийг нь ******* гэдэг байсан юм. Бид нар Шинэхүүг ********** гэж дууддаг байсан. Тэр ойр хавын хүмүүс бүгд л ********** гэдэг нэрээр нь мэднэ. ********** аавынх нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд төлөг суурьтай мал хариулдаг байсан юм.... гэх мэдүүлэг (хх-ийн 51-54 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ********* дугаартай албан бичгээр ирүүлсэн ************ нь овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй гэх бичилттэй албан бичиг (хх-ийн 49 дүгээр тал),

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ********* дугаартай нэхэмжлэгч Гомбосүрэнгийн Шинэхүүгийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Иймээс Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын орлогч даргын ********** дугаар албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 1987 оны цалин хөлсний 70 дугаар дансны баримтад ********** гэж бичигдсэн баримтыг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав.

Харин нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан Би Мөрөн суманд Батлах хамгаалахын туслах нийгэмлэгт суралцсан. 1987 оны 3 сард элсэн ороод 1987 оны 10 дугаар сард төгсөж, тракторын жолоочийн мэргэжлийг эзэмшиж байсан.... гэх тайлбараар нэхэмжлэгч **********нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь үгүйсгэгдэж байх ба мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй, гэрч ****** мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдохгүй байна.

Иймд ********* Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

********* холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1987-1988 оны тушаал шүүж үзэхэд ******* холбоотой баримт байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй ******** дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын ******** өдрийн Тус Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1987-1988 оны тушаал шүүж үзэхэд Г.**********тай холбоотой тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй ********* дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 26, 46 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************гийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн ************* өдрийг дуустал, ********** өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн ******** өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ************ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ