Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2024/00947

 

ир 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2024/00947

Хөвсгөл аймаг

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                     Хэргийн индекс 155/2021/00567/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Д  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын ************** оршин суух, Х  З-ын Ч нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын *************** гэх газарт оршин суух, О  Э-ын Б ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын *********** гэх газарт оршин суух, Л  Б-ийн О нарт холбогдох,

хариуцагч Э.Б-оос азарга 1 толгой үнэ 1.000.000 төгрөг, морь 1 толгой үнэ 800.000 төгрөг, гүү 3 толгой /нэгж үнэ 800.000/, нийт 2,400,000 төгрөг, даага 4 толгой /нэгж үнэ 300.000/, нийт 1,200,000 төгрөг, шүдлэн  морь 3 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 2,100,000 төгрөг, хязаалан морь 2 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 1,400,000 төгрөг, бүгд 14 толгой адууны үнэ 8,900,000 /найман сая есөн зуун мянга/ төгрөгийг, хариуцагч Б.О-аас  бяруу 4 толгой /нэгж үнэ 250.000/, нийт 1.000.000 төгрөг, шүдлэн үхэр 3 толгой /нэгж үнэ 500.000/, нийт 1.500.000 төгрөг, хязаалан  үхэр 2 толгой /нэгж үнэ 700.000/, нийт 1.400.000 төгрөг, үнээ 4 толгой /нэгж үнэ 800,000/, нийт 3,200,000 төгрөг, бүгд 13 толгой үхэрний үнэ 7,100,000 төгрөг, хуц 1 толгой үнэ 120,000 төгрөг, төлөг хонь 67 толгой /нэгж үнэ 70.000/, нийт 4,690,000 төгрөг, шүдлэн хонь 35 толгой /нэгж үнэ 100.000/, нийт 3.500.000 төгрөг,  эм хонь 78 толгой /нэгж үнэ 100.000/, нийт 7,800,000 төгрөг, эр хонь 31 толгой /нэгж үнэ 150,000/, нийт 4,650,000 төгрөг, бүгд 212 толгой хониний үнэ 20,760,000 төгрөг, ухна 1 толгой 120,000 төгрөг, борлон 64 толгой /нэгж үнэ 40.000/, нийт 2,560,000 төгрөг, шүдлэн ямаа 46 толгой /нэгж үнэ 50,000/, нийт 2,300,000 төгрөг, эр ямаа 24 толгой /нэгж үнэ 100,000/, нийт 2,400,000 төгрөг, эм ямаа 72 толгой /нэгж үнэ 50,000/, нийт 3,600,000 төгрөг, бүгд 207 толгой ямааны үнэ 10,980,000 төгрөг, ХӨА49-33 улсын дугаартай хөх өнгийн портер машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг маркийн мотоциклийн үнэ 1.000.000 төгрөг, бүгд 45.340.000 /дөчин таван сая гурван зуун дөчин мянга/-н төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч З.Ч , түүний өмгөөлөгч Б.Амаржаргал,

Хариуцагч Э.Б , Б.О , тэдгээрийн өмгөөлөгч Б.Э ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Мягмарсүрэн.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч З.Ч  нь хариуцагч  Э.Б-оос азарга 1 толгой үнэ 1,000,000 төгрөг, морь 2 толгой /нэгж үнэ 800,000/, нийт 1,600,000 төгрөг, гүү 4 толгой /нэгж үнэ 800,000/, нийт 3,200,000 төгрөг, даага 4 толгой /нэгж үнэ 300,000/, нийт 1,200,000 төгрөг, шүдлэн насны морь 3 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 2,100,000 төгрөг, хязаалан насны морь 2 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 1,400,000 төгрөг, бүгд 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 16 толгой адуу,

хариуцагч Л.Л-ээс бяруу 4 толгой /нэгж үнэ 250,000/, нийт 1,000,000 төгрөг, шүдлэн насны үхэр 3 толгой /нэгж үнэ 500,000/, нийт 1,500,000 төгрөг, хязаалан насны үхэр 2 толгой /нэгж үнэ 700,000/,  нийт 1,400,000 төгрөг, үнээ 4 толгой /нэгж үнэ 800,000/, нийт 3,200,000 төгрөг, бүгд 7,100,000 төгрөгийн үнэ бүхий 13 толгой үхэр,

 хариуцагч Б.О-аас  хуц 1 толгой, үнэ 120,000 төгрөг, төлөг насны хонь 67 толгой /нэгж үнэ 70,000/, нийт 4,690,000 төгрөг, шүдлэн насны хонь 35 толгой /нэгж үнэ 100,000/, нийт 3,500,000 төгрөг, нас гүйцсэн эм хонь 78 толгой  /нэгж үнэ 100,000/, нийт 7,800,000 төгрөг, нас гүйцсэн эр хонь 31 толгой /нэгж үнэ 150,000/, нийт 4,650,000 төгрөг, нийт 20,760,000 төгрөгийн үнэ бүхий 212 толгой хонь, ухна 1 толгой, үнэ 120,000 төгрөг, борлон 64 толгой /нэгж үнэ 40,000/, нийт 2,560,000 төгрөг, шүдлэн насны ямаа 46 толгой /нэгж үнэ 50,000/, нийт 2,300,000 төгрөг, эр ямаа 24 толгой /нэгж үнэ 100.000/, нийт 2,400,000 төгрөг, эм ямаа 72 толгой /нэгж үнэ 50,000/, нийт 3,600,000 төгрөг, нийт 10,980,000 төгрөгийн үнэ бүхий 207 толгой ямаа, ХӨА 49-33 улсын дугаартай хөх өнгийн портер машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг маркийн мотоциклийн үнэ 1,000,000 төгрөг, бүгд 38,240,000 /гучин найман сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө буюу нийт 58,840,000 /тавин найман  сая найман зуун дөчин мянга/ төгрөгний эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

1.1.Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Л-г хариуцагчаар татахаас татгалзаж, хариуцагч Э.Б оос азарга 1 толгой үнэ 1.000.000 төгрөг, морь 1 толгой үнэ 800.000 төгрөг, гүү 3 толгой /нэгж үнэ 800.000/, нийт 2,400,000 төгрөг, даага 4 толгой /нэгж үнэ 300.000/, нийт 1,200,000 төгрөг, шүдлэн морь 3 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 2,100,000 төгрөг, хязаалан морь 2 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 1,400,000 төгрөг, бүгд 14 толгой адууны үнэ 8,900,000 /найман сая есөн зуун мянга/ төгрөгийг эд хөрөнгийг,

хариуцагч Б.О-аас  бяруу 4 толгой /нэгж үнэ 250.000/, нийт 1.000.000 төгрөг, шүдлэн үхэр 3 толгой /нэгж үнэ 500.000/, нийт 1.500.000 төгрөг, хязаалан  үхэр 2 толгой /нэгж үнэ 700.000/, нийт 1.400.000 төгрөг, үнээ 4 толгой /нэгж үнэ 800,000/, нийт 3,200,000 төгрөг, бүгд 13 толгой үхэрний үнэ 7,100,000 төгрөг, хуц 1 толгой үнэ 120,000 төгрөг, төлөг хонь 67 толгой /нэгж үнэ 70.000/, нийт 4,690,000 төгрөг, шүдлэн хонь 35 толгой /нэгж үнэ 100.000/, нийт 3.500.000 төгрөг,  эм хонь 78 толгой /нэгж үнэ 100.000/, нийт 7,800,000 төгрөг, эр хонь 31 толгой /нэгж үнэ 150,000/, нийт 4,650,000 төгрөг, бүгд 212 толгой хониний үнэ 20,760,000 төгрөг, ухна 1 толгой 120,000 төгрөг, борлон 64 толгой /нэгж үнэ 40.000/, нийт 2,560,000 төгрөг, шүдлэн ямаа 46 толгой /нэгж үнэ 50,000/, нийт 2,300,000 төгрөг, эр ямаа 24 толгой /нэгж үнэ 100,000/, нийт 2,400,000 төгрөг, эм ямаа 72 толгой /нэгж үнэ 50,000/, нийт 3,600,000 төгрөг, бүгд 207 толгой ямааны үнэ 10,980,000 төгрөг, ХӨА49-33 улсын дугаартай хөх өнгийн портер машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг маркийн мотоциклийн үнэ 1.000.000 төгрөг, нийт 45.340.000 /дөчин таван сая гурван зуун дөчин мянга/-н төгрөгний эд хөрөнгө гаргуулна хэмээн шаардлагаа тодруулсан. 

2.Тэрээр шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 

2.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А , З.Ч  бид нар 2004 онд танилцаж, үерхэж байгаад 2005 оноос хамтдаа амьдарч эхэлсэн. Бид 2007 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамтдаа ажиллаж хөдөлмөрлөн өөрийн гэсэн хашаа, байшингаа барьж дуусгаад 2008 онд албан ёсоор хурим, найраа хийж өрх тусгаарласан. Бид 2005 оноос 2020 оны 4 сар хүртэл нийт 15 жил 4 сар гаруй хугацаанд хамтдаа амьдарсан. Бид 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо том хүү А.Т  13 настай, дунд хүү А.Тү 12 настай, бага охин А.Э  4 настай болсон. Бид гэр бүлээ хүнээс дутахааргүй сайн сайхан авч явахын төлөө өөрсдөөс шалтгаалах бүхий л зүйлээ дайчлан олдсон ажил бүхнийг гололгүй хийж хөдөлмөрлөж байж өөрсдийн гэсэн хашаа, байшинтай болсон. Нөхөр маань манай ах нарын бизнесийн ажилд тусалж бидний амьдрал нилээн дээрдсэн. Ингээд бид хөдөө гарч мал маллаж өсгөх юм бол боломжийн амьдралтай болох юм байна гэж тооцоолж, эцэг, эхээс миний өмчинд тасалж өгсөн бог, бод нийлсэн 70 гаруй толгой малаа би өөрийн эцэг, эхээс авч, бид Мөрөн сумын 1 дүгээр баг 27-10 тоотод байрлаж байсан хашаа, байшингаа бусдад худалдаж, мал худалдаж аваад 2013 оноос хөдөө гарч малаа маллаж эхэлсэн. Бидний амьдралын хамгийн сайхан мөчүүд хөдөө мал маллаж амьдарсан цаг хугацаа байсан. Гэтэл 2019 оны 10 сараас нөхөр маань гэнэт сум орно гэж яваад олон хоногоор алга болох болсон. Тухайн үед намар сэрүүн болчихсон, цастай хүйтэн байхад нөхөр маань гэртээ ирэхгүй, би бага насны 3 хүүхэдтэйгээ хэдэн малтайгаа яах учраа олохгүй маш хүнд нөхцөлд байсан.

2 том хүүгээ Түнэл сумын сургуульд сургаж, айлд байлгах боломжгүй болсон.

Би 2 настай охиноо хараад хөдөө мал дээрээ ганц гэрээрээ амьдарч байгаад малаа хүнээр харуулж үлдээгээд, хүүхдүүдээ сургуулиас завсардуулахгүйн тулд Мөрөн сумын төвд өөрийн ээжийндээ авч ирж Мөрөн сумын сургуульд оруулсан.

Намайг Мөрөн суманд хүүхдүүдээ сургуульд суралцуулж байхад нөхөр маань хөдөө гэртээ  малаа маллаж байсан бөгөөд намайг хөдөө гэртээ очихоор нөхөр маань өөр эмэгтэй рүү явчихдаг байсан. Тэрээр намайг гэртээ битгий ир, би малаа маллаад чи хүүхдүүдээ асраад боловсролтой болго гэх болсон. Нэгэнт өөр хүнд сэтгэлтэй болчихсон бол би гэрлэлтээ цуцлуулъя гэхээр нөхөр маань би гэрлэлтээ цуцлуулахгүй, салахгүй гээд бүр зугтаагаад байсан учир би түүнд боломж олгож хүлээсэн. Нөхөр маань 2020 оны 6 сарын орчимд Б.О г гэртээ авчирч хамт амьдрах болсон ч гэсэн намайг гэрлэлтээ цуцлуулна гэхээр цуцлуулахгүй гээд эрс татгалзаад байсан. Улмаар 2021 оны 01 сард нөхөр маань малаа ирээд аваарай, би ялгаад тавьчихъя гэсэн мессэж бичсэн байсан. Өвлийн хүйтэнд мал очиж авах боломжгүй байсан учир би очиж аваагүй. 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр талийгаач нөхөр маань ирж, хүүхдүүдтэйгээ тоглож, надтай эргэж амьдаръя, намайг уучилчих, гэр бүлээрээ л сайхан амьдармаар байна гэж гуйж байсан. Аав нь биеээрээ л ирлээ надад мөнгө байхгүй, юу ч байхгүй, н.О  миний карт, мөнгө гээд бүгдийг аваад өгөхгүй байна гэж ярьж байсан. Нөхөр маань 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр амиа хорлож нас барсан. Миний гэр бүлийг үймүүлж, 3 хүүхдийг минь өнчрүүлэн насан туршид нь хэзээ ч мартагдахааргүй сэтгэл зүйн хямрал, гомдол цөхрөл дунд үлдээж байгаа н.О д бид маш их гомдож байна. Улмаар би өөрийн гэр бүлийн мал, эд хөрөнгөө авч чадахгүй өнөөдрийг хүрч байна. Манай нөхрийн нагац талын хамаатан Э.Б ынд манай 11 толгой адуу байгаа боловч чиний юм гэж байхгүй өгөхгүй гэсэн. Мөн нагац талын хамаатан Л.Л гийнд манай 9 толгой үхэр байгаа боловч Л.Л  нь өгөхгүй, өмнө нь намайг малаа туугаад явах гэхэд зодоод малыг маань аваад өгөөгүй харгис ширүүн харьцаатай хүн учир би түүнээс малаа авч чадахгүй байна. Манай 202 толгой хонь, 207 толгой ямаа, ХӨА 49-33 улсын дугаартай портер машин, мустанг мотоцикль зэрэг нь Б.О гийн эзэмшилд байгаа бөгөөд тэрээр талийгаачийн нагац талын хамаатан н.Л гийн хаяанд байрлаж байгаагаас болж би мөн эдгээр мал эд хөрөнгөө авч чадахгүй байна. Иймд:

1. Хариуцагч Э.Боос азарга 1 толгой үнэ 1,000,000 төгрөг, морь 2 толгой /нэгж үнэ 800,000/, нийт 1,600,000 төгрөг, гүү 4 толгой /нэгж үнэ 800,000/, нийт 3,200,000 төгрөг, даага 4 толгой /нэгж үнэ 300,000/, нийт 1,200,000 төгрөг, шүдлэн насны морь 3 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 2,100,000 төгрөг, хязаалан насны морь 2 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 1,400,000 төгрөг, бүгд 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 16 толгой адууг,

2. Хариуцагч Л.Л гээс бяруу 4 толгой /нэгж үнэ 250,000/, нийт 1,000,000 төгрөг, шүдлэн насны үхэр 3 толгой /нэгж үнэ 500,000/, нийт 1,500,000 төгрөг, хязаалан насны үхэр 2 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 1,400,000 төгрөг, үнээ 4 толгой /нэгж үнэ 800,000/, нийт 3,200,000 төгрөг, бүгд 7,100,000 төгрөгийн үнэ бүхий 13 толгой үхрийг,

3. Хариуцагч Б.О-аас  хуц 1 толгой, үнэ 120,000, төлөг насны хонь 67 толгой /нэгж үнэ 70,000/, нийт 4,690,000 төгрөг, шүдлэн насны хонь 35 толгой /нэгж үнэ 100,000/, нийт 3,500,000 төгрөг, нас гүйцсэн эм хонь 78 толгой /нэгж үнэ 100,000/, нийт 7,800,000 төгрөг, нас гүйцсэн эр хонь 31 толгой /нэгж үнэ 150,000/, нийт 4,650,000 төгрөг, нийт 20,760,000 төгрөгийн үнэ бүхий 212 толгой хонь, ухна 1 толгой, үнэ 120,000 төгрөг, борлон 64 толгой /нэгж үнэ 40,000/, нийт 2,560,000 төгрөг, шүдлэн насны ямаа 46 толгой /нэгж үнэ 50,000/, нийт 2,300,000 төгрөг, эр ямаа 24 толгой /нэгж үнэ 100.000/, нийт 2,400,000 төгрөг, эм ямаа 72 толгой /нэгж үнэ 50,000/, нийт 3,600,000 төгрөг, нийт 10,980,000 төгрөгийн үнэ бүхий 207 толгой ямаа, ХӨА 49-33 улсын дугаартай хөх өнгийн портер машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг маркийн мотоциклийн үнэ 1,000,000 төгрөг, бүгд 38,240,000 /гучин найман сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2.2.Шүүх хуралдаанд тайлбарлахдааБи 2004 онд Б.А-тэй танилцаж, 2008 онд гэр бүлээ батлуулж албан ёсны эхнэр нөхөр болсон. Тэгээд хүү А.Т-ыг  2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, хүү  А.Тү-ыг  2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, охин А.Э г 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн. Бид гэр бүлээрээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 27-10 тоотод оршин сууж байгаад 2014 онд хашаа байшингаа зарж, мал аваад хөдөө гарсан. Мал идээгээ өсгөөд айлын дайтай, хүний дайтай сайхан амьдардаг байсан. Гэтэл 2019 оноос нөхөр маань юманд явж байна гээд сумын төв яваад ирэхээ байчихдаг байсан. Тэгээд яагаад ирэхгүй байгаа юм бол гэсэн Б.О  гэдэг энэ хүүхэнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн байсан.  Нөхөр би мал дээрээ байна, чи хүүхдүүдээ сургуульд сурга гэхээр нь би хүүхдүүдээ аваад  аймагт ирсэн. Энэ хугацаанаас хойш нөхрийн ааш, зан эвдэрсэн. Гурван хүүхэд минь уулзах эрх ч үгүй болсон. Хавар хүүхдүүд аав дээрээ очдог байсан.Тэгээд ирэхдээ Б.О  эгчтэй аав мөнхийн хэрэлдэнэ,  архи пиво уудаг гэж байсан. Уг нь манай нөхөр архи, пиво огт хэрэглэдэггүй хүн байсан. Б.О  хүний амьдралд ийм аймшгийн хор уршигтай зүйл хийсэн. Манай нөхөр 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр надтай ирж уулзсан. Ингэхдээ надад мөнгө, төгрөг ч алга уучлаарай, гурван хүүхдээ хоосон ирсэн. Миний амьдрал аймаар хэцүү байна, би нэг их амьдармааргүй байна гэж байсан. Тэр оныхоо  2 сард над руу яриад намайг ирээд малаа авчхаач гэсэн. Өвлийн хүйтэн болсон дээр нь малыг маань надад маллаад өгөх хүн байхгүй байсан учир би дараа авъя гэж хэлж. Түүнээс хойш 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нөхөр маань амиа хорлож нас барсан. Цагдаагаас намайг дуудаад талийгаачийн өөрийгөө буудсан буу хэний буу вэ гэж асуухад нь би хүн чанар гаргаад мэдэхгүй гэж хэлж байсан. Уг нь  Э.Б ын буу. Одоо хэрэг хуучирахгүй. Би хэлмээр санагдаж байна. Хүмүүс надтай ингэж харилцвал би хэзээ ч юуг ч нуухгүй. Үхсэн хүний хохь болдог юм байна. Би мэргэжил, боловсролгүй.

Гурван хүүхэдтэйгээ үлдсэн. Том хүү маань ааваасаа салдаггүй хүүхэд байсан. Одоо хүмүүжлийн  асуудалтай болж байгаа. Өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр, 16 нас хүрч байгаа. Гэтэл би энд ингээд зогсож байгаадаа үнэхээр их харамсаж байна. Б.О  өөрөө гэр бүлтэй, эд хөрөнгөтэй хүн, үр хүүхэдтэй, хань ижилтэй ичих хэрэгтэй. Сум жижигхэн. Хүмүүс ярьдаг юм. Манай мал эд хөрөнгө талийгаачийг нас барахад байсан. Манай хүн маллаж байхад энэ хүн очиж амьдарсан юм. Манайх хөдөө хаваржаа, өвөлжөөтэй байсан. Гэтэл тэрийг засварлуулаад өөрийнхөө эд хөрөнгийг болгочихсон яриад байгаа юм. Миний босгочихсон амьдрал. Би гурван хүүхэд гаргаад хань ижилтэйгээ амьдраад  болж байсан. Манайд өвлийн хашаа байшин байсан. Өвлийн хашаа, байшингаа зараад зээлээ дарчихъя гэж манай нөхөр надад хэлсэн. Тэгээд зарж, зээлээ дарсан.

Дараагийн зээлийг би мэдэхгүй. Миний ямар ч оролцоогүй, миний гарын үсэггүйгээр авсан байсан.  Миний хувьд энэ асуудал үнэхээр их хэцүү байгаа. Энэ хүүхнээс болж миний амьдрал ийм болсон гэдгийг ухаан суучихсан том болсон хүүхдүүд маань мэдэж байгаа. Би эвтэйхэн, эвтэй байгаарай гэж аль болох хүнд өс хонзон сануулахгүй хүүхдүүдээ өсгөж байна. Одоо үнэхээр шударгаар хэлнэ. Эрхээ эдэлмээр байна. Дандаа эд нарын талд байна гэж, эд нар дандаа дийлнэ гэж байхгүй. 3 жил боллоо. Хариуцагч  Э.Б оос азарга 1 толгой үнэ 1.000.000 төгрөг, морь 1 толгой үнэ 800.000 төгрөг, гүү 3 толгой /нэгж үнэ 800.000/, нийт 2,400,000 төгрөг, даага 4 толгой /нэгж үнэ 300.000/, нийт 1,200,000 төгрөг, шүдлэн  морь 3 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 2,100,000 төгрөг, хязаалан морь 2 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 1,400,000 төгрөг, бүгд 14 толгой адууны үнэ 8,900,000 /найман сая есөн зуун мянга/ төгрөгийг, хариуцагч Б.О-аас  бяруу 4 толгой /нэгж үнэ 250.000/, нийт 1.000.000 төгрөг, шүдлэн үхэр 3 толгой /нэгж үнэ 500.000/, нийт 1.500.000 төгрөг, хязаалан  үхэр 2 толгой /нэгж үнэ 700.000/, нийт 1.400.000 төгрөг, үнээ 4 толгой /нэгж үнэ 800,000/, нийт 3,200,000 төгрөг, бүгд 13 толгой үхэрний үнэ 7,100,000 төгрөг, хуц 1 толгой үнэ 120,000 төгрөг, төлөг хонь 67 толгой /нэгж үнэ 70.000/, нийт 4,690,000 төгрөг, шүдлэн хонь 35 толгой /нэгж үнэ 100.000/, нийт 3.500.000 төгрөг,  эм хонь 78 толгой /нэгж үнэ 100.000/, нийт 7,800,000 төгрөг, эр хонь 31 толгой /нэгж үнэ 150,000/, нийт 4,650,000 төгрөг, бүгд 212 толгой хониний үнэ 20,760,000 төгрөг, ухна 1 толгой 120,000 төгрөг, борлон 64 толгой /нэгж үнэ 40.000/, нийт 2,560,000 төгрөг, шүдлэн ямаа 46 толгой /нэгж үнэ 50,000/, нийт 2,300,000 төгрөг, эр ямаа 24 толгой /нэгж үнэ 100,000/, нийт 2,400,000 төгрөг, эм ямаа 72 толгой /нэгж үнэ 50,000/, нийт 3,600,000 төгрөг, бүгд 207 толгой ямааны үнэ 10,980,000 төгрөг, ХӨА 49-33 улсын дугаартай портер маркын машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг маркийн мотоциклийн үнэ 1.000.000 төгрөг, бүгд 45.340.000 /дөчин таван сая гурван зуун дөчин мянга/-н төгрөгийг тус тус  нэхэмжилж байна.

...нэхэмжилж байгаа машиныг талийгаачийн буяны ажилд зарцуулсан мөнгөний өрөнд хүнд өгсөн, одоо надад байхгүй гэж Б.О  яриад байна.

Буяны ажилд хэдэн төгрөг ороод оронд нь машин өгөх болсныг би мэдэхгүй тул Б.О-аас  би машинаа нэхэмжилнэ. Нэхэмжилж байгаа мал, эд хөрөнгө  нь манай гэр бүлийн дундын эд хөрөнгө учир гаргуулъя гэж байгаа.

...Намайг малаа аваад явсан гэж энэ хүмүүс яриад байна. Тийм зүйл байхгүй.

Бид тавын амьдрал энэ хүний тоглоом юм уу. Бүхэл бүтэн 3 хүүхэд өнчрүүлчихээд, миний амьдралаар тоглочихоод ийм зүйл яриад байна. Танай байгууллага үнэн зөвийг нь ялгаж өгөх байх гэв.

3.Хариуцагч нар шаардлагыг  үгүйсгэж  дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:

3.1.Хариуцагч Э.Б  шүүхэд гаргасан  хариу тайлбартаа: Иргэн О  Э-ын Б  миний бие Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн харьяат сумын төвт Утиартын 1-108 тоотод эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Миний бие иргэн З.Ч ийн нэхэмжлэлийг тайлбарлахад, дүүгийн маань 49 хоног дуусаад удаагүй байхад нэхэмжлэгч З.Ч  нь утсаар залгаад мал, хунараа авмаар байна гэсэн. Тэр үед би сэтгэлзүйн хувьд цочирдож, юу яриад байгаа юм, чи аваад явсан гээ биздээ гэж хэлсэн. Дараа нь жаахан тайвширч буцаж залгаад, надад мэдэх зүйл байхгүй ээ, чамайг малаа авсан л гэдэг.

Нарийн ширийн зүйл мэдэхгүй гээд ярих гэтэл тэр утсаа тасалсан.

Нэхэмжилсэн адууны хувьд өнгөрдөг дүү маань ч З.Ч  ч надад тоолж, зүсэлж хүлээлгэж өгсөн адуу мал байхгүй. Би өмнө ч, одоо ч өөрөө гардаж мал маллаж байгаагүй, сумын төвд амьдардаг. Тийм учраас энэ нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Ер нь миний дүү сүүлийн үед надтай өмнөх шигээ ойр дотно байхгүй байсаар ийм зүйл болсон учир надад мэдэх зүйл алга байна. Адуу малаа зарсан л гэдэг. Яг ямар адууг яаж зарсан талаар ч надад мэдэх зүйл байхгүй байна. Иймд Э.Б  надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг миний бие бүхэлд нь хүлээж зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.2.Тэрээр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний дүү архи уудаггүй хөдөлмөрч сайн хүн байсан. Дандаа амьдралаа өөд нь болгохын төлөө явдаг байсан. Ор үндэсгүй надаас мал нэхээд байгаагаа өөрөө  хүртэл мэдэж байгаа. Дүү бид хоёр нийлж  хурдан удмын азарга авчираад тэрэнд манай хүргэн бид хэд нийлж гүү тавьж байсан. Ийм ор үндэслэлгүй юм нэхэж байгаад үнэндээ гайхаж байна.

Нэхэмжлэгч бараг бүгдийг нь мэдэж байгаа. Хамгийн сүүлд хөхний хавдар туслаа гээд үлдсэн нэг гүү, морийг нь  авч зарсан. Одоо тэр морь нь энд тэнд хурдлаад л явж  байна. Хаваржаа, өвөлжөөний хувьд талийгаач дүү маань зараад эхний зээлээ дарсан байдаг. Дараагийн зээлийг нь манай хүргэн ахын охиныг хамтран зээлдэгчээр оруулж авсан байсан. Тэгээд талийгаачийг нас барсны дараа үлдсэн 70 гаруй нарийн мал гэдгийг зарж тэр зээлийг нь хаасан. Тийм байхад яагаад надаас адуу нэхээд байгааг ойлгохгүй байгаа. Би нэхээд байгаа адууг нь тоолж хүлээж авсан зүйл байхгүй. Би өөрөө  мал малладаггүй, мал бүхий өрх бөгөөд  Түмэн илч ХХК-д няраваар ажилладаг. З.Ч  авч болох ёстой бүх юмаа  авсан гэж бодож байна. Бууны тухай ярьж байна. Надад тийм буу байгаа ч үгүй.

Нэхээд байгаа адуу нь надад байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

3.3.Хариуцагч Б.О  шүүхэд гаргасан  хариу тайлбартаа: Миний бие Б.О  нь З.Ч ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хүсэлтийг гаргаж байна. Би талийгаач Б.А тэй 2019 оны 11 сараас эхлэн хамт амьдрахдаа өөрийн хуваарьт эд хөрөнгө болох Түнэл сумын 6 дугаар багт байрлах өвлийн сууцтай хашаа байшин, приус 20 маркийн автомашин, мал бүхий хуваарьт эд хөрөнгөтэй нийлсэн.Тэгээд бид хоёр 2019 оны 11 дүгээр сараас талийгаачийг нас барах хүртэл хугацаанд өөрсдийн хүч хөдөлмөрөөр портер автомашин, мотоцикль, мал, иж бүрэн тавилгатай 5 ханатай гэр, шинээр өвөлжөөний хашаа зэрэг дундын эд хөрөнгийг бий болгосон. Гэтэл нэхэмжлэгч З.Ч  нь Б.О  надаас 202 толгой хонь, 207 толгой ямаа, ХӨА 49-33 дугаартай портер машин, мустанг мотоцикль зэргийг нэхэмжилсэн байгаа нь талийгаач бид хоёрын дундын хөрөнгө, мөн миний болон хүүхдүүдийн минь хуваарьт эд хөрөнгөнд халдаж, бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.Учир нь талийгаач Б.А  2019 оны намар салсан эхнэр Ч тээ аймгийн төвд байдаг хашаа, байшин, портер автомашин, мотоцикль, монгол гэр, 300 тооны нарийн мал зэргийгээ өгч гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаанаа дуусгавар болгож өөрөө өмссөн хувцастайгаа, банкны зээлтэй үлдсэнээр бид 2 нэг гэртээ орж хамтын амьдралаа эхлүүлсэн юм.

Гэтэл Ч  2020 оны мал тооллогын А дансанд тоологдсон малыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь миний болон талийгаачийн эрх ашгийг хохироож байна.Учир нь 2019 оноос хойш тоологдсон мал эд хөрөнгө нь миний хуваарьт болон талийгаач бид 2-ын хамтын амьдралын явцад үүссэн эд хөрөнгө юм. Хариуцагч Б.О  би өөрийн болон хүүхдүүдийнхээ эрх ашиг, эд хөрөнгийг хамгаалуулахаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд талийгаач Б.А тэй хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхлээд байна. Би шүүхээр 2019 оны 11 дүгээр сараас Б.А тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгосноор миний хуваарьт болон талийгаач бид 2-ын хамтын хүч хөдөлмөрөөр бий болсон дундын эд хөрөнгүүдээ нотлох боломжтой тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар Б.О гийн нэхэмжлэлтэй. талийгаач Б.А тэй хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай.......индекстэй иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэтэл тус иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

3.4.Тэрээр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Талийгаач надтай анх амьдарч эхлэхдээ З.Ч т өгөх юмаа өгсөн, эд хөрөнгийн маргаан байхгүй гэж байсан. Одоо З.Ч  би юу ч аваагүй, юу ч байхгүй гэж худлаа яриад байна. Талийгаачийг дарамтад орсон байсан гэж яриад байна. Дарамт юунаас үүссэн бэ гэхээр З.Ч ийн дарамтаас болсон байдаг. Маш их дарамталсан. Бараг бүх ах, дүү нартайгаа нийлээд  утсаар, эсхүл өөр байдлаар янз, янзаар дарамтлаад энэ хүн ийм байдалд хүрсэн гэж би боддог. Талийгаачийн ах, дүү нар ч гэсэн нөхцөл байдлыг мэдэж байгаа. Зодож, цохиод  ална гээд  цус нөжтэй нь холиод  явуулдаг байсан. З.Ч  худлаа яриад байна. 13 ширхэг үхэр байсан гээд байна. Надтай амьдарч байхдаа талийгаач тийм үхэр аваачсан юм огт байхгүй. Би мэдэхгүй байна. Хоёр сувай үхэр  зараад хүүхдүүддээ хувцас авч өгч байсныг нь би санаж байна.

Талийгаачийн нас барсны дараа би нэг өнчин ишиг ч авч яваагүй. Унаж байсан мотоциклийг хүртэл тэнд нь үлдээгээд явсан. Нэхэмжилж байгаа портер машины тухайд талийгаачтай хамт амьдарч байхдаа миний авсан машин. Тэр нь миний дансны хуулга дээр тодорхой харагдаж байгаа. Харин авахдаа талийгаачийн нэр дээр шилжүүлж авч байсан. Ийм юм болчихно гэж би яаж санах вэ дээ. Тэр үед би өөрийнхөө нэр дээр авах  байсан юм билээ.Одоо уг машин надад байхгүй.

Талийгаачийн ажил явдал болоход хүнээс мөнгө зээлж, хэрэглэсэн байсан өрөндөө өгсөн. Авсан хүн нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн. Уг нь нэхэмжлэгчийн нэхээд байгаа мотоцикль нь миний өөрийн мөнгөөр авсан мотоцикль дансны хуулга дээр маань тодорхой харагдаж байгаа. Ямар мөнгөөр авсан эх үүсвэр нь хүртэл тодорхой байдаг, талийгаачийг нас барсны дараа би уг мотоциклийг ах дүү нарт нь үлдээсэн. 212 хонь, 207 ямаа байсан гээд байгаа. Тийм тооны хонь, ямаа байгаагүй.

З.Ч  юмаа аваад талийгаачид цөөхөн хэдэн мал үлдсэн. Тэр нь н.Лхагваа ахынд  байсан. Тэрийг нь талийгаачийн ажил явдал өнгөрсний дараа ах, дүү нар нь зарж талийгаачийн банкны зээлийг хаасан. Ингээрэй гэж талийгаач өөрөө нас барахдаа гэрээслэлдээ бичсэн байсан. Нэхэмжилж байгаа мал эд хөрөнгө надад байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

        4.Нотлох баримт:

4.1.Нэхэмжлэгч нь Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолт Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулах тухай хүсэлт 1 хуудас, 0004647 дугаар Б.А , З.Ч  нарын 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 0000260640 дүгээр Урианхай Буянхишигийн А гийн нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, А.Т ын 0184275-677 дугаартай, А.Түын 0339831-662 дугаартай, А.Э гийн  6740000084 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газар, Архивын тасгийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Малын А дансны лавлагаа, Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын хуулбар 3 хуудас, 4933ХӨА улсын дугаартай Тээврийн хэрэгслийн лавлагаа 1 хуудас, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай хүсэлт 2 хуудас, хариуцагч Л.Л гээс татгалзах тухай хүсэлт 1 хуудас зэрэг баримтуудыг,

4.2.Хариуцагч Э.Б  нь хариу тайлбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Түнэл илч ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар албан бичиг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 5 хуудас зэрэг баримтуудыг,

4.3.Хариуцагч Б.О  нь хариу тайлбар 1 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газар ШҮҮХИЙН АРХИВ ХУУЛБАР ҮНЭН гэсэн дардас дарагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 155/ШЗ2021/01954 дүгээр захирамжийн хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр, Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар албан бичиг 2 хуудас, Батсүхийн О гийн Хаан банк дахь 5028181375 дугаар тоот дансны дэлгэрэнгүй хуулга 3 хуудас, талийгаач Б.А гийн гэрээслэлийг түүний дүүгийн утаснаас хэвлүүлж авсан гэх 4 хуудас хуулбар баримт, хариуцагч Б.О гийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар 2 хуудас, Хаан банк дахь 5028181375 дугаар тоот дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, Зээлийн гэрээний эх хувь 3 хуудас, Барьцааны гэрээний эх хувь 2 хуудас зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.

4.4.Шүүх нэхэмжлэгч З.Ч ийн хүсэлтээр А.Т , А.Тү, Ц.Ц , Ч.Н , н.Б  нарыг гэрчээр асууж, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хариуцагч Б.О гийн гэрлэлт бүртгэлийн лавлагаа, түүний нэр дээрх бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөний түүхчилсэн лавлагаа, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газраас хариуцагч Б.О гийн нэр дээр бүртгэлтэй газрын шилжилт хөдөлгөөний түүхчилсэн лавлагаа зэргийг, Хөрөнгө үнэлгээний Ашид билгүүн ХХК-иар дүгнэлт гаргуулсан, хариуцагч Б.О гийн хүсэлтээр Т.М , А.Мя, Л.Мя-О, Ч.Б , Б.Д , Б.Пм, Б.Э-А нарыг гэрчээр асууж, талийгаач Б.А , З.Ч  нарын Хаан банкны Түнэл тооцооны төвөөс 2019 онд авсан малчны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн дансны хуулбар, нас барагч Б.А гийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн хөх толгойн 6-20 тоот өвлийн сууцтай хашаа, байшингийн шилжилт хөдөлгөөний лавлагаа, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн Хөх толгойн 6-20 тоот газрын эзэмшигчийн болон шилжилт хөдөлгөөний түүхчилсэн лавлагаа, талийгаач Б.А гийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн түүхчилсэн лавлагааг гаргуулсан, хариуцагч Э.Б ын хүсэлтээр Т.М , А.Мя, Л.Л , Я.Бу нарыг гэрчээр асууж, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Түвшинтөгсийн хүсэлтээр Л.Баыг гэрчээр асууж, ХААН банк ХХК-ийн Хөвсгөл салбараас нэхэмжлэгч З.Ч ийн 5890799351 дансны 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хуулга, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Э гийн хүсэлтээр А.Мя, О.О  нарыг гэрчээр асууж, талийгаач Б.А  (РМ87041233)-ийн амь хохирсон гэх Г-232 дугаартай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дүгээр прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалд үзлэг хийлгэж, 49-33 ХӨА дугаартай Портер маркийн автомашины (талийгаач Б.А гийн нэр дээрх) түүхчилсэн лавлагааг гаргуулж, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг Хөвсгөл мах маркет ХХК-иас Б.А  нь 2019 оны 11 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сар хүртэл Хөвсгөл мах маркет ХХК-дад мал, мах худалдан борлуулсан эсэх, худалдан борлуулсан бол ямар насны хэдэн мал худалдсан талаарх лавлагааг, З.Ч ийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал худалдсан эсэх, мал худалдсан бол хэдэн тооны ямар мал худалдсан, малын үнэ болох хэдэн төгрөгийг ямар байдлаар өгсөн талаар лавлагааг гаргуулж нотлох баримтыг  бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

6.Нэхэмжлэгч З.Ч   нь хариуцагч  Э.Б оос азарга 1 толгой үнэ 1,000,000 төгрөг, морь 2 толгой /нэгж үнэ 800,000/, нийт 1,600,000 төгрөг, гүү 4 толгой /нэгж үнэ 800,000 /, нийт 3,200,000 төгрөг, даага 4 толгой /нэгж үнэ 300,000/, нийт 1,200,000 төгрөг, шүдлэн насны морь 3 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 2,100,000 төгрөг, хязаалан насны морь 2 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 1,400,000 төгрөг, бүгд 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 16 толгой адуу, хариуцагч Л.Л гээс бяруу 4 толгой /нэгж үнэ 250,000/, нийт 1,000,000 төгрөг, шүдлэн насны үхэр 3 толгой /нэгж үнэ 500,000/, нийт 1,500,000 төгрөг, хязаалан насны үхэр 2 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 1,400,000 төгрөг, үнээ 4 толгой /нэгж үнэ 800,000/, нийт 3,200,000 төгрөг, бүгд 7,100,000 төгрөгийн үнэ бүхий 13 толгой үхэр, хариуцагч Б.О-аас  хуц 1 толгой, үнэ 120,000, төлөг насны хонь 67 толгой /нэгж үнэ 70,000/, нийт 4,690,000 төгрөг, шүдлэн насны хонь 35 толгой /нэгж үнэ 100,000/, нийт 3,500,000 төгрөг, нас гүйцсэн эм хонь 78 толгой  /нэгж үнэ 100,000/, нийт 7,800,000 төгрөг, нас гүйцсэн эр хонь 31 толгой /нэгж үнэ 150,000/, нийт 4,650,000 төгрөг, нийт 20,760,000 төгрөгийн үнэ бүхий 212 толгой хонь, ухна 1 толгой, үнэ 120,000 төгрөг, борлон 64 толгой /нэгж үнэ 40,000/, нийт 2,560,000 төгрөг, шүдлэн насны ямаа 46 толгой /нэгж үнэ 50,000 төгрөг/, нийт 2,300,000 төгрөг, эр ямаа 24 толгой /нэгж үнэ 100.000 /, нийт 2,400,000 төгрөг, эм ямаа 72 толгой /нэгж үнэ 50,000/, нийт 3,600,000 төгрөг, нийт 10,980,000 төгрөгийн үнэ бүхий 207 толгой ямаа, ХӨА 49-33 улсын дугаартай хөх өнгийн портер машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг маркын мотоциклийн 1,000,000 төгрөг, бүгд 38,240,000 /гучин найман сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө буюу нийт 58,840,000 /тавин найман  сая найман зуун дөчин мянга/ төгрөний эд хөрөнгө гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

6.1.Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Л г хариуцагчаар татахаас татгалзаж, хариуцагч Э.Б оос азарга 1 толгой үнэ 1.000.000 төгрөг, морь 1 толгой үнэ 800.000 төгрөг, гүү 3 толгой /нэгж үнэ 800.000/, нийт 2,400,000 төгрөг, даага 4 толгой /нэгж үнэ 300.000/, нийт 1,200,000 төгрөг, шүдлэн насны морь 3 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 2,100,000 төгрөг, хязаалан насны морь 2 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 1,400,000 төгрөг, 14 толгой адууны үнэ бүгд 8,900,000 /найман сая есөн зуун мянга/ төгрөгний эд хөрөнгийг, хариуцагч Б.О-аас  бяруу 4 толгой /нэгж үнэ 250.000/, нийт 1.000.000 төгрөг, шүдлэн насны үхэр 3 толгой /нэгж үнэ 500.000/, нийт 1.500.000 төгрөг, хязаалан насны үхэр 2 толгой /нэгж үнэ 700.000/, нийт 1.400.000 төгрөг, үнээ 4 толгой /нэгж үнэ 800,000/, нийт 3,200,000 төгрөг, 13 толгой үхэрний үнэ 7,100,000 төгрөг, хуц 1 толгой үнэ 120,000 төгрөг, төлөг насны хонь 67 толгой /нэгж үнэ 70.000/, нийт 4,690,000 төгрөг, шүдлэн насны хонь 35 толгой /нэгж үнэ 100.000/,  нийт 3.500.000 төгрөг, нас гүйцсэн эм хонь 78 толгой /нэгж үнэ 100.000/, нийт 7,800,000 төгрөг, нас гүйцсэн эр хонь 31 толгой /нэгж үнэ 150,000/, нийт 4,650,000 төгрөг,  212 толгой хониний үнэ 20,760,000 төгрөг, ухна 1 толгой 120,000 төгрөг, борлон 64 толгой /нэгж үнэ 40.000/, нийт 2,560,000 төгрөг, шүдлэн насны ямаа 46 толгой /нэгж үнэ 50,000/, нийт 2,300,000 төгрөг, эр ямаа 24 толгой /нэгж үнэ 100,000/, нийт 2,400,000 төгрөг, эм ямаа 72 толгой /нэгж үнэ 50,000/, нийт 3,600,000 төгрөг, 207 толгой ямааны үнэ 10,980,000 төгрөг, ХӨА 49-33 улсын дугаартай портер машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг маркийн мотоциклийн үнэ 1.000.000 төгрөг, бүгд 45.340.000 /дөчин таван сая гурван зуун дөчин мянга/-н төгрөгний эд хөрөнгийг тус тус гаргуулна...гэж шаардлагаа тодруулсан ба тэрээр шүүх хуралдаанд эд хөрөнгө биш харин 45.340.000 /дөчин таван сая гурван зуун дөчин мянга/-н төгрөг гаргуулна хэмээн тайлбарлаж, өмгөөлөгчийн хамт оролцлоо.

Үүнийг нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөгүй, харин шаардлагаа  тодруулсан гэж үзэх үндэслэлтэй тул шүүх хариуцагч нарт гардуулах ажиллагааг хийгээгүйг дурдлаа. 

7.Нэхэмжлэгч ньБи 2004 онд Б.А тэй танилцаж, 2008 онд гэр бүлээ батлуулж албан ёсны эхнэр нөхөр болсон, хүү А.Т-ыг  2008 оны 10 сарын 02-ны өдөр, хүү А.Тү-ыг  2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, охин А.Э г 2017оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр баг, 27-10 тоотод оршин сууж амьдардаг байсан. 2014 онд хашаа байшингаа зарж мал аваад нөхөр, хүүхдийн хамт хөдөө мал маллахаар гарсан. Нөхөр маань хөдөө малаа маллаж, би хүүхдүүдээ сургуульд сургахаар Мөрөн суманд байх хооронд буюу Б.О  нь манай нөхөртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, 2019 оны 11 сараас эхэлж манай хөдөө гэрт очиж, нөхөртэй маань амьдарч байгаад нөхөр маань амиа хорлож нас барсан. Энэ бүгд Б.О гийн буруу, миний болон хүүхдүүдийн минь амьдралаар тоглож, хүүхдүүдэд амьдын хагацал үзүүлсэн. 2020 оны мал тооллогоор тоологдсон мал, талийгаач нөхрийн эзэмшиж байсан автомашин, мотоцикль нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө. Гэтэл гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хариуцагч нар авчихаад өгөхгүй байгаа тул гаргуулна....гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлов.  

8.Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав. Үүнд:

8.1.Хариуцагч Э.Б ...Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа  14 тооны адуу надад байхгүй, талийгаач тийм олон адуутай байгаагүй, банкнаас малчны зээл авахын тулд малын тоогоо нэмж тоолуулсан байх, дүү нас барахаасаа өмнө байсан адуугаа зарсан, 3 адуу үлдсэн байсныг дүүг минь нас барсны дараа З.Ч  авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...гэв.

8.2.Хариуцагч Б.О ...талийгаач бид хоёр 2019 оны сүүлээс хамт амьдарч эхэлсэн. Надтай хамт амьдарч эхлэхдээ З.Ч  болон хүүхдүүддээ бүх зүйлээ өгчихлөө гээд 60 гаруй толгой нарийн малтай ирсэн. Талийгаачид малын А дансанд тоологдсон шиг тийм мал байгаагүй. 2020 оны мал тооллого болох үед бид хоёр хотод байсан. Тэгээд малын тоогоо нэмж хэлж, амаар тоолуулсан. Энэ нь банкны зээл авахад хэрэгтэй гэж тэр үед ярилцаж байсан. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа портер машин, мотоцикль надад байхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...гэв.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Тухайлбал,

9.1.Нэхэмжлэгч З.Ч   нь  Б.А тэй 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, тэдний дундаас хүү А.Т  2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, хүү А.Тү 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, охин А.Э  2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн,

Б.А  нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сум, 3-р баг, Баян-Эрхт Хөх толгой 6 дугаар гудамж, 20 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг эзэмших эрх авч, улмаар 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өмчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, мөн 2001 онд үйлдвэрлэгдсэн, 4933ХӨА улсын дугаартай, портер маркийн автомашиныг эзэмшиж, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогод 2019 онд адуу 11, үхэр 13, хонь 187, ямаа 307, бүгд  518, 2020 онд адуу 16, үхэр 13, хонь 212, ямаа 207 толгой, бүгд  448 толгой мал тоолуулж байсан байх ба тэрээр 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нас барсан үйл баримтууд нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар  /1 дүгээр хх 7 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хх 9-10 дахь тал/, газар эзэмших болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 дүгээр хх 228-234 дахь тал/, Хөвсгөл Аймгийн Түнэл сумын архивын тасаг, малын “А” дансны лавлагаа болон Авто тээврийн үндэсний төв, Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хх 11, 90 дахь тал/, нас барсны гэрчилгээний хуулбар /1 дүгээр хх 8 дахь тал/ зэрэг баримтаар,

мөн гэрлэгчид нь  2019 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарсан нь шүүх хуралдаанд гаргасан зохигч нарын маргаагүй тайлбараар тус тус тогтоогдлоо. 

9.2.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн”, 126.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарна” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл гэрлэгч нар нь тусдаа амьдарч байсан боловч Б.А , З.Ч  нарын гэрлэлт цуцлагдаагүй, гэрлэлт хүчин төгөлдөр тул энэ хугацаанд Б.А гийн нэр дээрх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн дундын эд хөрөнгөд хамаарна.

Гэхдээ хуульд заасан дээрх зохиуцуулалт нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар харилцан бие биедээ гаргах гэрлэгчдийн шаардлагын эрх зүйн үндэслэл болдог.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн тухай заалт нь зөвхөн гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн бие биедээ тавих шаардлагад хамааралтай.

Гэрлэгчид, гэр бүлийн гишүүд гэх ойлголтод гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх нөхөр, эхнэр, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхдүүд, төрөл садангийн хүн багтдаг.

Харин гэрлэгчдийн хэн нэг нь нас барсан тохиолдолд гэрлэлт дуусгавар болж, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт заасан эрх зүйн харилцаа үүсдэг.

Тодруулбал Б.А  нь 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт заасан өв нээгдсэн, өвийн зүйл, өвлөх эрх бүхий этгээдийг тодорхойлох үндэслэл үүссэн байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн хууль ёсны эхнэр З.Ч  нь нас барагчаас өвлөгдөх эд хөрөнгийг өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгч мөн болно.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгчөөс бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах, өвийн эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ…заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд  гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ хэмээн хуульчилсан.

Үүнээс үзвэл З.Ч  нь хууль ёсны өвлөгч мөн боловч өвлүүлэгчийг нас барах үед хамт амьдардаггүй байсан тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд эрх бүхий этгээдэд өвлөх эрхийн гэрчилгээгээ авахаар хандах ёстой.

 Нэхэмжлэгч З.Ч  нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн нотариатч Э.Отгонжаргалд өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргасан, уг хүсэлтэд зөвхөн Хөвсгөл аймгийн Түнэл сум, 3-р баг, Баян-Эрхт Хөх толгой 6 дугаар гудамж, 20 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх газрыг гаргуулахаар бичигдсэн тул маргааны зүйл болох мал, автомашин, мотоцикль зэрэг эд хөрөнгөтэй холбоотойгоор хүсэлт гаргасан гэж үзэхгүй, ингэснээр өвөөс татгалзсан гэж үзэхээр байна.

9.3.Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахад маргаан бүх мал, эд хөрөнгө одоо бодит байдалд хариуцагч нарт бий эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

Хэдийгээр нэхэмжлэгч нь…манайх 14 толгой адуу, 13 толгой үхэр, 212 толгой хонь, 207 толгой ямаа болон ХӨА49-33 улсын дугаартай портер машин, Мустанг маркийн мотоцикльтой байсан. Энэ талийгаачийн нэр дээр тоологдсон малын А данс, тээврийн хэрэгслийн лавлагаанаас харагдана, уг мал, машин, мотоцикль зэрэг эд хөрөнгүүд нь хариуцагч нарт байгаа...гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоогүй.

Тодруулбал  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан “хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар нотлосон, үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримт”-ыг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Гэтэл хариуцагч Э.Б  нь 8,900,000 /найман сая есөн зуун мянга/ төгрөгний үнэлгээ бүхий азрага 1 толгой, морь 1 толгой, гүү 3 толгой, даага 4 толгой, шүдлэн насны морь 3 толгой, хязаалан насны морь 2 толгой, бүгд 14 толгой адуу, хариуцагч Б.О  нь 45.340.000 /дөчин таван сая гурван зуун дөчин мянга/ төгрөгний үнэлгээ  бүхий  бүгд 13 толгой үхэр, 212 толгой хонь, 207 толгой ямаа,  ХӨА 4933 улсын дугаартай портер маркын  машин, Мустанг маркийн мотоцикль зэргийг эзэмшиж байгаа байдлыг эргэлзээгүйгээр нотолсон баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүх дан ганц нас барагч Б.А гийн нэр дээр тоологдсон малын А дансны лавлагаа, 4933ХӨА улсын дугаартай Тээврийн хэрэгслийн лавлагаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар зэргээр дээрх маргаан бүхий мал, эд хөрөнгө  хариуцагч нарын эзэмшилд байгаа гэж үзэх нь учир дутагдалтай юм.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий мал, эд хөрөнгө хариуцагч нарын эзэмшилд байгаа нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад баримтаар хөдөлбөргүй нотлогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай ба зохигчид хэргийн үйл баримтыг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх нь иргэний эрх зүйн зарчим бөгөөд ийнхүү мэтгэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байдаг.

Гэвч нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно. 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдийн хэн алины хүсэлтээр асуугдсан гэрч нарын мэдүүлгийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулбал,

насанд хүрээгүй гэрч А.Тү...Манай хонь, ямаа нь бүгд О  эгчийнд байгаа. Адуу нь Б  ахынд, үхэр нь Л  ахынд байгаа, ачааны машин нь П  эгчийнд, мотоцикль нь Л.Л  ахынд байдаг...гэх,

насанд хүрээгүй гэрч А.Т ...Манай хонь, ямаа, үхэр нь Л  ахынд,  адуу нь Б  ахынд,  ачааны машин,  мотоцикль нь Мя буюу Мянгад ахынд байдаг...гэх,

гэрч А.Мя...ХӨА49-33 улсын дугаартай супер портер маркийн автомашин 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс хойш миний эзэмшил, ашиглалтад байгаа...гэх мэдүүлгийг тус тус өгсөн,

 Хөвсгөл аймгийн Түнэл сумын засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаартай...Бийж багийн иргэн Б-ийн О /рм86040804/ нь ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг. Б.О гийн нэр дээр малын “А” дансанд мал тоологдож байгаа нь үнэн болно...гэх тодорхойлолт /2 дугаар хх 133 дахь тал/ хэрэгт авагдсныг тэмдэглэвэл зохино.

9.4.Мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгч буй мэдүүлэг, тайлбараас дүгнэвэл зохигч нарын хооронд үүрэг хүлээсэн харилцаа үүссэн гэх агуулгатай байна. 

Аливаа үүрэг хүлээсэн харилцаа нь гэрээ байгуулах замаар эсвэл гэрээний бус буюу хуульд зааснаар мөн гэм буруутай хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас үүсдэг.

Гэтэл талуудын хооронд хариуцагч нарын гэм буруутай хууль бус ямар нэг үйлдэл эс үйлдэлтэй холбоотойгоор үүрэг үүсээгүй.

Өөрөөр хэлбэл гэм хор учруулсанд тооцох үндэслэл болох хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал хариуцагч Э.Б , Б.О  нар нь нэхэмжлэгч З.Ч т өвлөгдөх маргаан бүхий мал, эд хөрөнгийг эзэмшилдээ хууль бусаар авсан гэх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй, зохигчийн хооронд гэм хорын эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй.

10. Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Шинжээчийн зардлыг нэхэмжлэгч төлөөгүй талаар зохигч маргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн зардлыг шүүхээс гаргаж улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэхэд уг зардлыг хэрхэн хариуцуулахыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгүүдээр зохицуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3-т заасныг баримтлан Э.Б оос азарга 1 толгой үнэ 1.000.000 төгрөг, морь 1 толгой үнэ 800.000 төгрөг, гүү 3 толгой /нэгж үнэ 800.000/, нийт 2,400,000 төгрөг, даага 4 толгой /нэгж үнэ 300.000/, нийт 1,200,000 төгрөг, шүдлэн насны морь 3 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 2,100,000 төгрөг, хязаалан насны морь 2 толгой /нэгж үнэ 700,000/, нийт 1,400,000 төгрөг, бүгд 14 толгой адууны үнэ нийт 8,900,000 /найман сая есөн зуун мянга/ төгрөг, хариуцагч Б.О-аас  бяруу 4 толгой /нэгж үнэ 250.000/, нийт 1.000.000 төгрөг, шүдлэн насны үхэр 3 толгой /нэгж үнэ 500.000/, нийт 1.500.000 төгрөг, хязаалан насны үхэр 2 толгой /нэгж үнэ 700.000/, нийт 1.400.000 төгрөг, үнээ 4 толгой /нэгж үнэ 800,000/, нийт 3,200,000 төгрөг,  13 толгой үхэрний үнэ 7,100,000 төгрөг, хуц 1 толгой үнэ 120,000 төгрөг, төлөг насны хонь 67 толгой /нэгж үнэ 70.000/, нийт 4,690,000 төгрөг, шүдлэн насны хонь 35 толгой /нэгж үнэ 100.000/,  нийт 3.500.000 төгрөг, нас гүйцсэн эм хонь 78 толгой /нэгж үнэ 100.000/, нийт 7,800,000 төгрөг, нас гүйцсэн эр хонь 31 толгой /нэгж үнэ 150,000/, нийт 4,650,000 төгрөг,  212 толгой хониний үнэ 20,760,000 төгрөг, ухна 1 толгой 120,000 төгрөг, борлон 64 толгой /нэгж үнэ 40.000/, нийт 2,560,000 төгрөг, шүдлэн насны ямаа 46 толгой /нэгж үнэ 50,000/, нийт 2,300,000 төгрөг, эр ямаа 24 толгой /нэгж үнэ 100,000/, нийт 2,400,000 төгрөг, эм ямаа 72 толгой /нэгж үнэ 50,000/, нийт 3,600,000 төгрөг, 207 толгой ямааны үнэ 10,980,000 төгрөг, ХӨА 4933 улсын дугаартай портер маркын машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг маркийн мотоциклийн үнэ 1.000.000 төгрөг, бүгд 45.340.000 /дөчин таван сая гурван зуун дөчин мянга/-н төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч З.Ч-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний    хэрэг    шүүхэд   хянан   шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4-т  зааснаар  нэхэмжлэгчийн   улсын   тэмдэгтийн  хураамжид төлсөн 110,000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 550,650 /таван зуун тавин мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.ДАВААХҮҮ