Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/03775

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 17

182/ШШ2024/03775

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Ч оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт *******гийн ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1.Х.Байгаль миний бие *******гийн *******тэй 2002 оноос хамтран амьдарч, 2003 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр согтсон байх үедээ миний биед халдаж нүдэн тус газар машины түлхүүрээр цохиж гэмтэл учруулсан боловч өршөөгдсөн. ******* нь энэ өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд удаа дараа согтуу ирж агсам тавьж гэр бүлийн хүчирхийллийн хэргээр 2021 оны 09 дүгээр сард 30 хоног, 12 дугаар сард 20 хоног, 2022 оны 05 дугаар сард 30 хоног баривчлах шийтгэл хүлээсэн. Миний бие гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байгаа билээ. ******* нь Ч суугаа бүртгэлтэй боловч хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2021/07010 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШЗ2022/10367 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт *******гийн ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

2.1 ******* нь Б.*******тэй 2003 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 209 дугаар бүртгэлээр гэрлэлтээ бүртгүүлсэн байна. 2021 оноос нөхөр болох Б.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэрлэгчид тусдаа амьдрах болсон гэж тайлбарлав.

2.2 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 29ий өдрийн 182/ШЗ2021/07010 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Б.******* нь Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Доод салхитын 4-70 ******* хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 2022 оны 08 дугаар сарын 11ий өдрийн 182/ШЗ2022/10367 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар Б.******* нь Ч хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Б.*******ийн оршин суух хаяг тодорхойгүй гэнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

Шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2024/14425 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн газраас Б.*******ийн оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Ч гэжээ.

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Х.Байгалийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт *******гийн ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй. 

 

6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт *******гийн ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* /утас:/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Байгалийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА